Home Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “14-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “14-р хэсэг”

0 second read
0
0
1,822

Охин энд ирэх юм бол элдвийн улсын хараанд өртөнө. Мөн миний нэр хүндэд ч муугаар нөлөөлөх болно. Энэ сэтгүүлчид чинь шиншлээд бичээд сүйд хийнэ биз дээ. Тэр болохгүй. Өнгөрснийг босгож болох

биш. Үхсэн нь үхээ л биз. Салсан нь салаа л биз. Харин тэр гэрч хэрэггүй. – Яах гэж. Бас алах нь уу? Ёндон эхнэрээ цочмог хараад – Битгий дэмий ярь гэж зандраад босоод явчихав. – Хүүе Ёндоон.

Адаглаж чи тэр Чингүүнийг нааш нь авчраач. – Би мэдэж байна. Зохицуулна гэж хэлсэн биз дээ чамд… – Зохицуулахаас биш яах билээ. Охин хүн амины хэргий_н захиалагч болчихсон байдаг. Тэр нэг

хулгайч эхнэрийг минь сүрдүүлж гурван сая төгрөг аваад явчихсан байдаг. Хутгалсан хутгалуулсан хоёр хоёулаа үхчихсэн байдаг. Захын нэг хулгайчид дээрэлхүүлээд хүссэн мөнгийг нь өгөөд дарамтанд нь

сууж байх уу? арай сэрүүн зүүд байлгүй дээ. Юуны тулд би улсын их хурлын гишүүн билээ. Энэ хууль тогтоомжийг батлалцаж байгаагын хувьд тэр муу хулгайчаас дутаж гишгэнэ гэж юу байх билээ. Муусайн

новшнууд ингэж мөнгө салгаад байна гэж яаж санаанд нь багтдаг байнаа. Одоо нэг хэсэгтээ манай Янжин толгой өөд татахгүй сэтгэлийн цочролд орно. Миний охин яана гэнээ. Энэ орчлонд авъя гэснээ авч чаддаг, сайн муутай тооцоо хийж чаддаг айхтар хүн гарах нь ээ. Түдэвийн тэр хүүг атгандаа хийчихсэн байна гээч. За тээгээд уйлж унжиж, шалчигнаж гоншигнож байхын оронд энэ нь ч дээр дээ. Хэргийн гэрч ганц тэр хулгайч байх юм бол учиртай. Буцаагаад шоронд нь шидэж орхино. Тэртээ тэргүй ял эдэлж нэр нь муудсан гэмт хэрэгтэн. Аягүй бол нэг сонин ч юм уу хэвлэл мэдээллийнхэнд Ёндон гишүүний охин тэгсэн ингэсэн гээд солиороод хэдэн төгрөгөөр энэ мэдээллийг зарж болно. Цагдаагын ерөнхий газрынхантай удирдлагатай нь ярих нь зөв юм байна шүү. Нэг хүн амины хэрэг дээр

нам хийх хэрэгтэй. Тэр новшийн утас гэрийг нь мэдэх нь чухал байна гэж бодон аяга сархад зооглоод – Хөгшөөн хэмээн чанга дуугаар дуудсан Ёндон охин ойрын арван жилд Монголд ирээд хэрэггүй гэж баттай бодов. – Юу болов. Чи намайг дуудаа юу? – Үгүй чи тэр новштой тэгээд хаалга тайлж өгөөд уулзсан хэрэг үү? – Аан. Үгүй ээ үгүй. Охмины барьж байсан утас уруу залгасан юм. – Тэгвэл чамд номер нь байна уу? – Байна. – Надад өгчих. Тэр залуугын хулхийг буулгаад өгье. – Хулхийг буулгах нь яах вэ? цус дагуулж амь эрсэдсэн муухай зүйлтэй бид орооцолдчихоод байна шүү дээ. – За тэр яах вэ? өнгөрсөн юмыг буцааж болох биш. Чи битгий шаналаад бай. Ингэхэд чи хаачих нь вэ? жигтэйхэн гоёчихсон байх чинь. Чи ер нь улам залуужиж гоё болоод

байна шүү. – Хөгшин авгайн тоонд нэг их ормооргүй байна шүү. Ялангуяа эр нөхөр нь охиноосоо жаахан охидтой буудал хэсээд явдаг хүний хувьд… – Чи чинь байтлаа худлаа хардах нь уу? хэрүүл өдөөд унах чинь.. – Би ер нь чамайг хардаггүй ш дээ. Харин чиний цэнгэл самуун зугаацлын талаар мэдээлэл аваад байдаг юм шүү. Оюутан охидын төлбөр төлж биеийг нь эзэмдсээр байгаад хормойн бузар чирч ирснээс ганц охин чинь яаж байгааг харж байна уу? Бодвол бодох юм их гарч байгааг ойлгож байгаа биз дээ. Би Дамчаа хувилгааных уруу явж байна. Чиний хормойн бузар, охины чинь сэтгэлийн бузрыг арилгуулах ном уншуулъя. – Хм. Шал дэмий юманд цаг зарж явах юм. Хормойн донч гэх шиг. Оюутан охидын төлбөр ч гэх шиг. Чи битгий дэмий юм яриад бай зүгээр. Чинийсалоны нэгдсэн өргөтгөл юу болж

байна вэ? – Дөхөж байгаа. Гоо сайхны аппаратууд, тураах аппарат хэрэгслээ суулгаж байна. Үсчингүүд бол ажиллаж эхэлчихсэн шүү дээ. – Надаас мөнгө авах уу? дэмий юм ургуулж бодоод явахын оронд эр нөхрөө сайхан жаргааж байл даа чи гэсээр ойртсон нөхрөөсөө төвөгшөөсөн Янжин гар цүнхээ шүүрэн авав. Юун биеийн цэнгэл бодохтой манатай. Янжин машинаа асаан хөдлөхдөө гүнзгий сүүрс алдав. Хэлье гэж бодож явсан үгээ нөхөртөө хэлчихсэн болохоор цээж нь онгойх шиг. Мөнөөхөн охиных нь тухай бодол бас толгойд нь эрэглдэнэ. “Чингүүн тэр өдөр толгойгоо унжуулж уй гашуугаа дааж чадахгүй шахам явж байсан. Тийм хүнд үед яагаад бүхнийг орхин явахаар болов. Түүнд охины өмнө зөрж чадахааргүй нэг нээнтэг

байнаа даа. Амьдралдаа дэндүү ихийг авах гэж шунасан охин маань өөрөө өөртөө дайсагнасан аюултай юм хийсээр байгаа юм биш байгаа даа. Чингүүн бас ч гэж бардам ихэмсэг зантай. Тийм амар хөтлүүлсэн хурга шиг болох хүүхэд биш. Охины байдал ер нь ямар байгаа юм бол” Янжин зам чөлөөлөн зогсоод охиныхоо утсанд залгав. – Байна уу? сайн уу ээжээ? Та хоёр сайн биз? Охиных нь дуу цовоо цолггим сонсдоход Янжингын дотор амсхийв. – Ээж аав хоёр нь сайн. Харин та хоёр ямар байна вэ? Чингүүн хир байна даа. – Би хичээлдээ орчихсон. Чингүүн хар цагаан дуугүй байж л байна. Тэгж байгаад болно биз. Тэнэгтээд нэг их чимээгүй хүн байх юм. Гэхдээ болох биз. – Миний охин Чингүүниийг зовоох эрхгүй хүн шүү. Хүн чинь хайртай хүнээ зовоодоггүй жаргаадаг юм шүү дээ. Хайрыг хүчээр авч болдоггүй юм. –

Яагаад? Хүн хайрлаад байхад мөс шиг хүйтэн гөлийгөөд байхаар нь дургүй хүрэх юм. – Чингүүний цаана өөрийнх нь хайртай охин байгаа. Чи хайртай гээд түүнийг тэр охиноос нь хулгайлж болохгүй. Ээж нь бүгдийг сонссон. Чи их муухай юм хийсэн байна лээ. Утасны цаана хэсэг чимээгүй болон сандачсан амьсгаа сонсдоно. – Ээжээ би тэр үед.. – Өнгөрчээ. Болоод өнгөрчихөж. Тэр охины ах нас барсан. – Аав мэдсэн үү? Ээжээ та охиноо… – Юу гээч ээж нь ийм үед охиныхоо хажууд байхсан гэж их хүсч байна. – Тиймээ ээжээ би ч гэсэн энд шаналж байна. Чингүүн миний үгийг сонсох нь байтугай царайгаа ч харуулах дургүй байх юм. Гэхдээ би шантрахгүй ээ. – Хачин юм даа. тэр тийм байсан юм бол яах гэж тийшээ явсан юм бол доо. – Ээжийнхээ өмнөөс.

Ээж нь надад анх тэгж хэлсэн юм. – Юу гэж. Янжингын амьсгаа өгсөөд явчих нь тэр. – Тэр охиныг замаасаа зайлуул гэж. Би ээжийг нь хэлнэ гэж дарамталж байгаад хүүг нь аваад ирсэн юм. Утасны цаана охиынх нь мэгшин уйлах сонсдон Янжин жигтэйхэн давчдав. – Миний охион. – Ээжээ… та аавд… Чингүүний аав ээжид юу ч битгий хэлээрэй. Охин чинь тэртэй тэргүй зовж байна ш дээ. Ангираагын хоолой зангируулан хэлэхийг Янжин нулимсаа урсган байж сонсов. – Миний охион биеэ бодоорой. Ээж нь чамдаа хайртай шүү. – Ээжээ би таньд хайртай. Янжин машинаа асаан хөдлөв. Гар ньсалгачин чичрэх аж. Цэлмэгийн царай үзэгдэхэд хурдхан нүдээ аньчихав… … Ёндон шар Чука гэгч гэмт этгээдийг ойрын үед гарахааргүй гэмт хэргийн үйлдэгч болгон шоронд илгээхийг итгэлтэй хоёр хүнд үүрэг болгож хэдэн төгрөг атгуулаад сэтгэл амарчээ. Шар Чука түрээслэж авсан

байшиндаа жинхэнэ наргиж байлаа. Янжингаас авсан мөнгөөрөө бага ч гэсэн өөртөө анхаарч гэр орноо додомдсон Чука хоёр хүүхэн нэгэн зэрэг дуудав. Энэ нь зовлонгоо хамт хуваалцаж байсан гал хамуудынх нь эхнэрүүд ажээ. Байшингынхаа хойморьт хэдэн давхар хивс дэвсч дээр нь завилж суун өмнөө тансаг ширээ зассан түүнийг харсан хүүхнүүд сүрдэж үүдэнд түдгэлзэн зогсоно. Нүүрэмгий байрын махлаг шар хүүхэн -Би Чука гэж хүнтэй уулзах гэсэн юм. Эркагын эхнэр байна гэхэд толгой өргөж харсан Чука “шалихгүй амьтан юм. Эрка одоо тийм сайхан эр байж ийм саалийн үнээ шиг дэлэн хөх нь сунасан том гэдэстэй эхнэрээр яадаг байнаа” гэж бодов. – Өө тийм үү? Манай Эрка чинь ийм сайхан эхнэртэй юм бий. Алив наашаа суу. Чука үүд үрүү хараад үгээ таслахад хүрэв. Мэлмэрсэн том алаг нүд. Үзэсгэлэнт цагаан царай туялзсан өндөр нуруутай залуу сайхан бүсгүй бүлтэлзэн зогсоно. – Сайн байна уу? та би Зоригоогын эхнэр байна. “Хө ер. Өл

халзан тогой үлээсэн юм шиг том гүзээтэй Зоригоо яа яваад ийм сайхан амьтныг..” гэх бодол өөрийн эрхгүй төрнө. – За бүсгүйчүүд минь сууж хайрла. Та нарт зориулсан наад юмнаасаа зооглож хайрла. Эркагын эхнэр гэх бүдүүн шар хүүхэн эрээлж нэрэлхэх юмгүй идэж ууна. Чукагын харц Зоригоогын эхнэр дээр өөрийн эрхгүй унаад байлаа. – Нөхрүүд чинь сайн байгаа. Тэнд аяга цай, хоолоо хувааж идэж байсны хувьд яах вэ? би та хоёрыг дуудаж нэг өдрийг хамт өнгөрөөж өөрийн чадлын хэмжээнд хэдэн төгрөг өгье гэж бодоод. Бодвол ар гэр дааж чирч яваа та нарт хэцүү байдаг байлгүй. Чукагын энэ үгийг сонссон хүүхнүүдийн дуу чангарч инээд нь ихсээд ирэв. – За ууцгаая та нарын төлөө. Чука том хундагаар ямартай я гурав, гурав татуулж чадав. Хүүхнүүд хэн хэн нь архийг бол ууж сурсан гарууд

байлаа. – Эрка орон шоронгоос салахгүй. Дөрвөн хүүхдээ тэжээх гэж зовж явнаа би. Бүдүүн шар хүүхэн нилээд халсан бололтой нулимс дуслуулах аж. Чука ч мөн чамгүй дотроо халаасан тул бүдүүн шар хүүхэн лусын дагина шиг сайхан харагдах тул дэргэд нь сууж хүзүүгээр нь тэврээд – Ойлгож байнаа. Ойлгож мэдэж байгаа ш дээ. Цаад Эрка чинь гэхдээ чи сайн хүүхэн юм гэснээ хөхнөөс нь чанга базав. Ойрд эр хүнийгар хүргээгүй Чимгээд эр хүний энэ хүнд хатуу гар сайхан санагдаж байлаа. – Үхсэн хойноо эрчүүд та нар ямар ар амьдралаа эхнэрээ бодох биш. Гарч ирээд хар усаа гударч бас болоогүй ээ авгай хүүхэн эргүүлнэ гээч. Чимгээ агсрах аятай чанга хашгирав. Зоригоогын эхнэр гэх Цэнд бүсгүй энэ үгийг сонсоод шууд дэмжиж –

Харин тийм л байдаг байхгүй юу. Манай Зоригоо гэхэд л миний дэргэд хүүхэн авчирч унтана ш дээ. Би салчихмаар байдаг юм. Даанч дарамт нь хэцүү байдаг юм хэмээн нулимсаа арчив. – Өө ямар тэнэг пи… вэ? цаад Зоригоо чинь. Ийм сайхан хүүхнийг гэсээр Чука дахин нэг шил архины бөглөө мултлав. – Одоо болноо би согтож байна. Чимгээ татгалзсан ч хийж өгснийг ууж орхив. – Уучлаарай Чука найз нь хурдан гараад ирье. Дан хүний юм ууна гэж юу байх билээ. Сэтгэлээсээ ганц юм аваад ирье гээд Цэнд босов. – За би одоо чамаар нэг архи авахуулахдаа тулаагүй шүү. Цэнд эвдрээгүй сүмбэн цагаан хуруугаараа Чукагын хамрын үзүүр үрүү зөөлөн хатгаж – Сэтгэлийн юм ойлгож байна уу? жаал минь. Чи сайн бол хорин таваас хэтрээгүй биз дээ гээд тачигнатал хөхрөв. – Хөөш Цэндээ чи нээрээ хэдтэй юм бэ? Чука шүлэнгэтэн асуув. – Дөчтэй юу гэж… – За үгүй байлгүй дээ. Чи

миний ойролцоо биз дээ. – Андуураарай найз минь. За эгч нь нэг юманд гүйгээд ирье. – Эгч болоод байгаарай. Хоёулаа өнөөдөр жаргана шүү гэсээр Чука Цэндийг тэврэн үүдэнд шахаж уруулыг нь шимэн үнсэв. – Болж байна ш дээ. Чи харин цаад шавраа явуул л даа. – Тэр ч явах нь өнгөрөө биз. Удахгүй тасрана биз. Цэнд наалинхайтан инээгээд гарахад Чука тэсч ядсан бололтой гараа үрчин эргэв. Чимгээ дуу аялахчуу болон гонгиноно. Чука гараа үрчин түсхийтэл инээд алдав. – Яадаг юм. Тэсвэр алдагдаад байна. Тэр шууд очин согтож эхлээд байгаа Чимгээг дээш нь харуулан унагааж яарч сандчин өмдийг шувталж нүгэлт цэнгэлд шамдан оров. Өмдөө татан өндийсөн Чука гартаа шилтэй архи барьсан Цэндийн таагүй царайг олж харав. – Архи аваад ирлээ залуу минь. Наад авгайтайгаа сайхан цэнгээрэй. Хүүхний ууртай дуу Чукагын хөлчүү ухаанд сайхан санагдав. “Энэ чинь намайг хардаж, харамлаж байх шив дээ” – Яасан миний хайр

уурлачихсан уу? – Би завхай эрчүүдэд дургүй. Чи тэр хөгшин авгайнхаа доодохыг долоогоод хэвтэж байхад таарсан амьтан шив дээ. – Чи юун сүртэй юм бэ? Адилхан эмэгтэй улс байж. Нэгнийхээ зовлонг ойлгооч. Жигтэйхэн хагсчихсан л юм байна ш дээ. – Тэгээд тэрнийхээ хагсааг гаргаач. Таарсан таар шуудайнууд минь. Би өөр хүн за. Явлаа. Цэнд цүнхээ шүүрэн эргэв. Уур нь дүрэлзээд явчихсан Чука араас нь татаж зогсоов. – Чи хөөш яагаад онгонтоод байгаа гичий вэ? нөхөр чинь хүртэл чиний дэргэд хүүхэн авчраад унтаж байсан гэж чи хэлээ биз дээ. – Хөөш тэр чинь миний нөхөр за. Ачийг бачаар гэж миний

нөхрийн нөмөрт хоргодон аяга хоол хороож явснаа их юм гэж бод. Чи ингэж том дуугарах эрхгүй за. – Өө хө. Би одоо танай нөхрийн дэргэд хоргодож аяга хоол хороож явсан болж таарч байна уу? – Өөр яадаг юм чи. Цэнд ихэд дээрэнгүй хэлээд үүд зүглэхэд уурандаа шатсан Чука түүний мөрнөөс чанга базан зогсоов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…