Нүүр Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “13-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “13-р хэсэг”

2 секунд уншина
0
0
359

… Сүхцэрэнг очиход Тоодой жинхэнэ төвөргөж байлаа. Нүд нь улаанаараа эргэлдэж, хоёр завьжаар нь цагаан хөөс сахрана. -Том ахаа би шувуу болъё. Би шувуу болъё. Гэж авцалдаагүй юм хэлж хашгичин

орилно. Эмч нар түүнд тариа хийн тусгай өрөөнд тусгайрлан байлаа. – Та хэнтэй уулзах вэ? Мэдрэлийн эмч залуу түүнийг асуунгүй харсаар угтав. – Би Тоодойгын ах нь байна. Тоодойг гэрт нь аваачих гэсэн юм. –

Тоодойг гэрт нь буцааж болохгүй. Тоодой сэтгэцийн хурц үед орчихоод байна. Галзуу өвчний энэ үед өвчтөн ухамсартайгаар аливаа зүйлийг ойлгох хийх чадвараа алдана. – Ах маань өнгөрчихөөд

өнөөдөр ажил явдал нь дууслаа л даа. тэгээд сэтгэлийн цочролоо барьж дийлэлгүй ийм байдалд орчихсон юм байлгүй дээ. – Харин тийм. Та зөв ойлгоорой. Тоодойг би сэтгэцийн больницод хэвтүүлэх

гээд машин дуудчихсан байна. Ийм хүнийг би гэрт нь гаргаж чадахгүй ээ. Тоодойгын хашгичих дууг сонсон Сүхцэрэн үүдний өрөөнд сууж байжээ. Сэтгэцийн больницоос ирсэн тусгай машинд

Тоодойг авч ороход Сүхцэрэн орж суун Тоодойг араас нь цээжээр нь тэврэв. – Тоодой ах нь байна. Миний дүү битгий ийм муухай зан гарга за. Хоёулаа гэртээ харья. Сүхцэрэн Тоодойг хичнээн аргадсан ч Тоодой түүнийг сонсох нь байтугай огт танихгүй байлаа. Тоодойг сэтгэцийн хурц өвчтөний тасаг уруу хүргэж өгсөн Сүхцэрэн бөөн гуниг өвөрлөн эргэж алхав. – Ахыгаа оршуулж дүүгээ галзууруулаад ингэж ч явах гэждээ. Би яаж амьдрах юм бэ хэмээн ганцаараа ярьсаар явлаа. Шөнийн тэнгэрийн одод зулай дээр нь цайвалзаж үнэгэн сэвшээ салхи хацрыг нь илбэхэд Сүхцэрэнгийн дотор жаахан ч гэсэн онгойв. Од болчихсон ахыгаа олоод харах гэсэн юм шиг шөнийн ододыг шуналтай гэгч нь ширтэх Сүхцэрэнд ододын доорхи ертөнц тийм давчуу биш юм шиг санагдав. .. … Золбоотыг нас барсныг сонссон Шар Чука нуугдаж энэ тэрнээс айхаа бүр болив. Ангирааг сүрдүүлэн

байжавсан овоо хэдэн төгрөг нь хэдэн өдөр дараалан навс архидахад хүргэжээ. Түүний халаасанд нэг сая орчим төгрөг үлдсэн байх тул шар Чука долоон буудалд айлын хашаа байшин түрээслэн оров. Дахиад хоёр хоноход Чукагын мөнгө дуусах тун дөхөж байлаа. “Үгүй ингэхэд ангийн охин Ангираагаас дахиад хэдэн сая төгрөг салгаж болох юм бишүү? Анд нөхөр минь нас барчихаад байна. Үнэгүй амь гэж юу байх вэ. Оршуулга энэ тэр гэсэн шүү юм яриад тавид очвол яаж байна вэ” гэсэн бодолд хөтлөгдсөн шар Чука Ангираагын амьдарадаг гоёмсог харшийн өмнө тулж очоод Ангираагын утсанд залгав. -Байна уу? Ангираа найзаа хэрэг биш болсон шүү. Өнөө муу аз муутай найз маань чадарчихлаа. Угшил нь чамаас эхтэй болохоор асуудал ар араасаа ундарч байна. Чи ер нь гараад ирвэл яасан юм бэ? – Хэн бэ? Та хаанаас ярьж байна. Хэн гэдэг хүн бэ? Утас андуурсан юм биш биз? – За Ангираа чи битгий мурьж хогын зан гаргаад байгаарай. Золбоот

гэмтлээ даалгүй нас барчихлаа. Чи энэ хүн амины хэргийн захиалагч биз дээ. Би зүгээр чамайг чирээд шорон шаана шүү. Чиний тэр их хурлын гишүүний охин мохин надад бол холуур за. Чамайг зүгээр би ангийн охин гэж бас харж үзээд байхад чинь… – Уучлаарай та хэн бэ? Би Ангираагын ээж байна. Би юу ч ойлгохгүй байна. – Аан Ангираа биш юмуу? Би Ангирааг муриад дуугаа өөрчилж яриад байна гэж ойлгосон юм. Би Ангираагын ангийн шар Чука гэдэг луугар хулгайч байна. Ангираатай ярья. – Жаахан хүлээж байна уу?Янжин утсаа таслаад өөрийгөө хүчлэн байж арайхийн амьсгаа авав. “Би юу сонсох нь энэ вэ? хүний амхины хэргийн захиалагч ч гэх шиг. Энэ охин нэг биш. Арай тийм хэрэг хийчихээд Америк уруу зугатчихсан юм биш байгаа. Тэр залуу Чингүүн их уруу дорой харагдсан. Эд нар нөгөө

рхиныг нь сйүдэлчихсэн юм биш байгаа даа. Ээ бурхан минь би юу сонсох нь энэ вэ?” Янжин жигтэйхэн айж хатгалан өвдөх зүрхээ даран тонгойв. “Яах вэ? энэ залуутай уулзах нь зөв байх. Гэр орноо мэдүүлэх хэрэг байна уу? Ээ дэмий байх. Хамгаалалтын албаны даргыг дуудан нэг газар уулзах нь зөв байх. Хүний дэргэд ярилцаж болохгүй юм байна. Ёндонгын нэр төрд харшилбал яана.” Янжин янз бүрээр бодон шаналж байлаа. “Хаана байгааг нь асуудаг байж. Ангираа явахыгаа нууцалсан бололтой.” Янжин утсаа авч түрүүчийн дугаарт залгав. – Ангираа би ирчихээд байна гэх түрүүчийн дуу чихэн дээр нь тасхийхэд Янжин цочин навтасхийв. – Ангираа одоогоор алга байна. Би дуудчихлаа. Харин та өөрөө хаана байгаа юм бэ? “Ингэх ёстой. Ангираа айж өдийд зүрх нь хагарчих гэж байгаа” гэх эрэмшингүй бодол төрөхөд – Би танай үүдэнд байна хэмээн тодхон хэлээд шар Чука маасайн инээв. -Өө бүр гэрийн үүдэнд ирчихдэг. Энэ харин хэтэрнээ гэж ганцаараа ярьсан Янжин хамгаалалтыг ахлах ажилтанг дуудав.

Ангирааг гараад ирнэ гэж үгээ бэлдэн хирэндээ томрон таахалзаж суусан шар Чука нэг мэдэхэд газарт унаж бядархаг хүчтэй гар түүний хоёр гарыг ард нь хүлж байгааг тэр мэдрэв. – Хүүе юу болоод байнаа. Хүн андуураад байгаа юм бишүү та нар. – Дуугаа тат. Түүнийг газарт хэвтүүлж гарыг нь ард нь хүлсэн хоёр хүчирхэг гар хувцасных нь халаасыг онгичиж дуусаад өргөж үснээс нь сэгсчиж босгов. – Наадахиа аваад яв. Араас нь ширүүн дуутай хүн захирч улмаар өшиглөхөд шар Чукагын уур дүрэлзээд явчихав. – Хөөш миний эрхэнд халдах эрх та нарт байхгүй шүү. Би зүгээр найзтайгаа уулзах гээд хүлээж байхад чинь… – Чимээгүй бай. Очоод яриарай. “За ингээд гардуулдаг байж. Ангираа муу гичий чамайг би амиар чинь хийгээд өгнөө.” Шар Чука шүд зуун занал хорслоор дүрэлзэнэ. – Ийшээ ор. Хамгаалалтын байрны нэг өрөөнд эгэл жирийн цэмцгэр хувцасласан Янжин түүнийг хүлээж суулаа. Хоёр бядлаг залуу түүний мөрнөөс доош даран суулгав. Янжин толгойгоо өргөж – Залуусаа наад хүнээ хөдөлгөөнгүй торгоочих.

Хамгаалалтын хоёр залуу тэр дороо түүниийг хөдөлгөөнгүй хүлж орхив. – Залуу минь Ангираагын талаар ярьснаа надад тодорхой яриад орхиоч. – Ангираа бид хоёрын хооронд нууцлагдах асуудлыг би дэлгэж яримааргүй байна. – Чөлөөтэй ярьж болно. Ангираа нэг тийшээ явсан. Одоогоор эзгүй байна. Би түүний ээж. Болсон явдлыг үнэнээр нь сонсох хэрэгтэй байна. Чи зоволтгүй ярь ярь. – Та сүрхий хүн юм. Урьдчилан сэргийлэх ажиллагааг сайн хагаж чадсан байна. – Нөхцөл байдлаас ийм байдалтай боллоо. Та намайг уучлахыг хүсье. Би ээж хүн охиныхоо талаар ийм таагүй юм сонсчихоод зовохгүй байж чадна гэжүү? Та өөрөө надад нууцыг задалсан биз дээ. – За би таньд хэлье. Ангираагын хайртай залуу нь өөр хүнтэй суучихсан юм гэсэн. Үнэндээ би танхайн гэмт хэргээр ял эдлээд гарч ирээд удаагүй байна л даа. Ангираа намайг хайж яваад уулзсанюм. Тэгээд хайртай залуутайгаа суучихаад байгаа охиныг нэг сайн болгоод өг гэсэн юм. Хүчиндэж ч

болно. Амь насыг нь хохироочихсон ч арыг нь би даана нээд хоёр сая төгрөг өгсөн юм. – Бурхан минь би юу сонсох нь энэ вэ? – Тэгээд би нэг найзынхаа хамт тэр охины ажилладаг үсчний газар очиж тэр охиныг жаал айлгасан. Чингүүн нь орж ирчихээд найз охиноо аваад явсан. Бид араас нь дагасан. Чингүүн ажилтай бололтой найз охиноо гэрт нь буулгаж өгчихөөд явчихсан. Бид тэнд нь очоод байж байтал нэг залуу гарч ирээд – Яах гэж байгаа юм энэ тэр гээд баахан шалгааж бид маргалдсан. Үнэн хэрэгтэй өдсөн юм. Гэтэл тэр залуу намайг цохиод авсан. Зөрүүлээд найз маань шууд хутгалсан. Бид зугатаах гэтэл Золбоотыг тэр айлын мэдрэл муутай залуу нам цохиж унагасан. Золбоот нас барсан. Тэр хутгалуулсан залуу ч нас барсан. Захиалагч нь Ангираа. Аллага үйлдсэн нь Золбоот ийм л юм болсон юм даа. – Тэнгэр минь та нар чинь хэлэх ч юм биш. Яасан муухай юм хийдэг, яасан хүний үнэргүй улс вэ? Ээ бурхан минь . янжингийн хамаг бие дайвалзан зүрхээр нь шөвөгдөх мэт хатгана. – Тэгээд… тэгээд чи

Ангираатай уулзаж яах гэсэн юм бэ? – Золбоот нас барсан муу хүн ч гэсэн оршуулах хэрэгтэй байна. Мөнгө хэрэг болоод байна. – Чамд хэд хэрэгтэй юм бэ? – Гурван сая. Янжин цүнхээ нээн мөнгөний чек гаргаж ирэв. – Ямартай ч дахиад энэ талаар битгий хэл ам татлаарай. Янжин өөрийг хэлсэнгүй шууд босон гарч явав. Хамгаалалтын залуус орж ирэн шар Чука чөлөөтэй болов. “Болоод явчихлаа ш дээ. Алаг нүдэн Ангираатай уулзсанаас хойш дан азтай явдаг боллоо гээч.” Гурван сая төгрөг халаасандаа хийхдээ шар Чука ингэж бодов… … Хуралдаан дөнгөж завсарламагц Ёндон гишүүн өрөөндөө орж утсаа нээв. Эхнэр нь хэд хэдэн удаа залгасан байлаа. “Юу болсон юм болдоо. Барагтай бол залгадаггүйсэн.” Ёндон эхнэрийнхээ утсанд залгав. -Байна уу? Ёндон чиний ажил дуусч байна уу? – Хураалдаан сая завсарлалаа. Ямар нэг юм болоо юу хө. – Болохоор барах уу даа чи хүрээд ирээч. Миний зүрх зогсчиход нэг их гайхах зүйлгүй болчихоод байна. – Юу. Ёндон яарч сандчин цүнхээ шүүрэн авав. Царай нь сааралтан зэвхий

даасан Янжин түүнийг хүлээн цонхон дээрээ зогсч байлаа. – Чи минь юу болоод намайг дуудаад байна даа. Жаахан охин шиг. – Аймаар юмаа. Аймаар юм. Амьд явахад аймаар юм, аймшигтай юм үздэг юм байна. Алив чи суугаач. Тэгээд тэр охиныхоо амйшигт үйлдлийг сонс. Ёндон эхнэрийнхээ өөдөөс гайхан харсаар суув. Янжин хоолой чичрүүлэн байж охиныхоо талаар яриад ихэд ядарсан бололтой сандалдаа лагхийн суув. – Үгүй бас… үгүй бас … тийм юм хийнэ гэж бас байдгаа. Одоо тэгээд яадаг хэрэг вэ? – Тэр танхай залуу өнөөдөр надаас гурван сая төгрөг нэхэж аваад явлаа. Муу юманд дэндүү гаршсан тэр залуу дахиад ирэхгүй гэхийн баталгаа алга. – Хм. Тэр хулгайчийг тэгж

давруулахын хэрэг алга. Чи тайван бай хө. Асуудлыг би өөрөө зохицуулна. – Охин чинь чамд ямар нэг юм хэлээгүй юмуу? Тийм яаруу давчуу явж байхад нь чи ер нь юу болдож охиноо явуулах санаа төрсөн юм бэ? – Хайртай хүнтэйгээ маш хурдан Америк явмаар байна гээд байсан. Би яах вэ? дээ. Нөгөө нэг залуу нь овоо наашаа эргэж гэж баярлаад юмыг хурдан бүтээсэн юм. – Юмыг дан өнгөн талаас нь хардаг чинь энэ. Охин чинь хүн амины хэргийн захиалагч болчихоод байна. Хүний амь нас хохироод… Тэр Чингүүний найз охины амьдрал там болж хувирчихаад байна шүү дээ. Даанч Чингүүн их хэцүү байдалтай харагдаад байсан юм. Одоо яах вэ? ийм байдалтай

маьдралаа эхэлсэн охин чинь жаргалтай байж чадах уу? тэр охиноо одоо хурдан Монголд авчир. – Болохгүй ээ хө. Охин тэндээ байсан нь дээр. Тэндээ учраа ололцоно биз. – Чи яасан муухай юм бэ? Зовлон дээр нь жаргаж байгаа охинд минь тэр хүү ямар их гомдож, үзэн ядаэж байгаа бол. Ингэж амиа бодож болохгүй биз дээ Ёндоон.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *