Нүүр Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “10-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “10-р хэсэг”

0 секунд уншина
0
0
330

Алив ааваа би ярья. Түдэв үүлгэртсэн харцаар хүүгээ харснаа утсаа өгөв. – Чамд юу хэрэгтэй юм бэ? Чи миний ээжийг зүгээр орхичихооч. – Өө Чингүүн үү? Би чамд хайртайг чи мэднэ ш дээ. Байдал нэгэнт ийм

болсон юм чинь хоёулаа хамт Америк уруу гаръя. Манай аав виз даруулчихна гэсэн. Тэгэх юм бол би чиний ээжийг яг чам шиг хайрлах… – Өөдгүй амьтан. Чи дэндүү өөдгүй бэртэгчин. Энэ бүхнийг

би ээжийнхээ өмнөөс хийж байгаа юм шүү. Чинийхээр болог. Би чамтай хамт явъя. Чингүүн утсаа тасалж эцэг өөдөө шидчихээд өөрийнхөө өрөө үрүү ороод хаалгаа дотроос нь түгжчихэв. “Адаглаж

би Сүхцэцэгийгээ гану үнсээд ирэх минь яав даа. чи бас би энэ бүгдийг хүсээгүй хагацъя даа хайрт минь” зүрхээр нь хүчтэй хатгуулахыг мэдсэн ч Чингүүн зөөлөн том дэрэнд нүүрээ наан нойт оргихыг

мэдрэлгүй удтал хэвтсээр байлаа… … – Ахаа ахаа нөгөө ахыг хутгалсан залуу дээр ирсэн хүүхэн ухаан алдаад уначихлаа. Яах вэ? ахаа. Сүхцэцэгийг сандарсан бололтой хэлэхэд Сүхцэрэн түүнийг даган

хүлээх өрөөнд оров. Өнөөх цуутай хөөрхөн Дөлгөөн цонхийн цайчихсан ухаан алдчихсан байлаа. Түүний барьж явсан гоёмсог цүнх хөсөр шидэгдсэн хэвтэнэ. Сүхцэрэн газар унасан цүнхийг авч ухаан алдсан Дөлгөөнийг тэврэн эмчийн өрөөнд оров. -Өө зайлуул. Энэ залуугын эм тариаг өгөхдөө чичрээд байсан юмаа хөөрхий. Эмч Дөлгөөнийг үзэнгээ хэлээд даралтыг нь үзэв. – Хүүеэ даралт нь уначихаж. Би анхны тусламж үзүүлчихье. Миний дүү чи нэг газар аваачаад наад охиноо сайхан амраачих. Эмч Дөлгөөнд тариа хийн дусал залгаад нэг сул орон дээр түр хэвтүүлэв. Дөлгөөний цүнхийг

гартаа чанга атгасан Сүхцэрэн түүний хөөрхөн царайг ширтэн харж суув. “Энэ охиныг буруу гарынх гэж ярьцгаадаг. Үнэн юм байна. Ахыг хутгалсан залууг эргэж ирж байхыг бодоход зүгээр ч нэг эргээд ирэхгүй бүр эм тариаг нь авчирч өгөхийг бодоход нилээд дотно гарууд бололтой. Энэ охиноос энэ залуугын хэн болхыг мэдэж авч болох юм шиг. Энэ тэгээд жигтэйхэн муухай ааштай хэлж өгөх боловуу. Ийм хөөрхөн охиноос яаж тийм муухай ааш гардаг байнаа” Сүхцэрэн Дөлгөөнийг ширтсээр байлаа. Хараад л баймаар. Өрөвдөлтэй ч хажуунаас нь холдомгүй санагдана. – Хүүшээ ахаа та чинь одоо хааччихдаг байнаа. Ахад жаахан бантан идүүллээ. Олигтой идэж

чадахгүй эргээд унтчих юм. – За ашгүй дээ. Энэ охиныг харж бай. Гэрт нь хүргээд өгчих гэж эмч гуйсан юм. Ах нь хүргэж өгчихөөд ирье. Ах гайгүй байгаа юм чинь миний дүү байж бай тэгэх үү? Ах нь замаараа гэрээрээ ороод Тоодойгоо нэг эргэчихье. Цаадахь чинь юу болж байна вэ? – Харин тийм. Та яв яв. Одоо Чингүүн хүрээд ирэх юм чинь. Та Тоодойтой хамт хоночихоод ир. Би бас Тоодойд санаа зовоод байна. Хэрэг болбол би тань уруу залгая. Харин маргааш Өнөрөө эгч та хоёр сахиарай. – Тэгье. Тэгье миний дүү хоолонд ороорой. Сүхцэцэгтэй зөрөөд шахам эмч орж ирэв. – За миний дүү энэ охиныг гэрт нь хүргээд өгчих. Энд ингэж байлгаж болдоггүй юм. – За тэгье эмчээ.

Юунд ч юм бэ далдын ямар нэг хүчинд удирдагдсан Сүхцэрэн хийлгэсэн тариандаа тайвшран унтаж буй жаал бүсгүйг тэврэн гадагш гарав. Овоо тайвширч бие нь тавирч буй бололтой Дөлгөөний хамрын үзүүрээр хөлс бурзайна. Сүхцэрэн такси хөлсөлж Дөлгөөнийг шууд гэртээ авчран Сүхцэцэгийн орон дээр болгоомжтой гэгч тавив. Тоодой амаа байдгаараа ангайчихсан баясан гүйнэ. – Ахаа би хоолоо хийчихсэн та идэх үү? Ахаа би гэрээ цвэрлэчихсэн. Ахаа энэ хэн бэ? Та энүүнтэй бас муухай юм хийх үү? – Тоодой минь муухай юм гэж чи ямар юмаа дэмий яриад байнаа. Энэ чинь сайхан бүсгүй байгаа биз дээ. – Ха. Ха ах муухай юм хийх гээд л. Тоодойгын юу хэлээд байгааг ойлгоогүй Сүхцэрэн – Алив Тоодой минь ах нь ядраад байна. Өлсөөд

байна. Аяга хоол өгөөч гэж гуйв. – За тоодой цаашаа түнтэгнэн гүйхийг харсан Сүхцэрэн жигтэйхэн өрөвдөв. Хамар сэтлэм сайхан үнэр ханхлуулсан сайхан цуйван таваглаж өмнө нь тавьсан Тоодой духныхаа хөлсийг арчина. Сэтгэл нь ихэд сэргэсэн Сүхцэрэн Тоодойг инээмсэглэн харж – Миний Тоодой хоолоо идсэн юмуу гэв. Тоодой гэнэт нэгийгш санасан мэт – Би хоолоо идэхээ мартчихсан юм байна ш дээ гээд эргээд пижигнэтэл гүйж хоолоо авчран Сүхцэрэнгийн өөдөөс харан суугаад идэж эхлэв. – Тоодой битгий чимээ гаргаад байдаа. Энд хүн унтаж байна. – Энэ хэн юм бэ? – Энэ Дөлгөөн. Цочоож сэрээвэл уурлана шүү. Чимээгүй байгаарай. – Тэгвэл чи надад чихэр өг. – Агаа нь

маргааш аваад өгье за. Дөлгөөн сэрээд нүдээ алгуурхан нээв. Бие нь хөндүүрлэж өвдөнө. Хүмүүс дүнгэр дүнгэр ярих шиг болоход толгойгоо хөддөлгөн Тоодой Сүхцэрэн хоёрыг олж үзээд хирдхийн ухасхийж босов. Зөөлөн тухлаг оронд зөөлөн хөнжил нөмрөн хэвтэж байлаа. Гэнэт огцом өндийсөн болоод ч тэр үү толгой нь эргэж шанаа тус газар нь хүчтэй хатгуулна. – Ёох би хаана байнаа. Сүхцэрэн хоолоо тавьж эргэн харав. Дөлгөөн толгойгоо барьчихсан ёолж байлаа. Дөлгөөнийг загнах байх гэж жигтэйхэн айсан Тоодой хоолоо барин нөгөө өрөөнд оров. “Бас нэг Цэцэгээ шиг муухай ааштай ятуу биз” гэж тэр амандаа үглэв. – Та зүгээр үү? Эмч дуудаж үзүүлэх үү? Дөлгөөн

толгойгоо өндийлгөн залууг харав. Нэг их танил царай. “Энэ залууг хаана харлаа” Дөлгөөн хоромхон зуур бодож амжив. – Гайгүй юм шиг байна. Толгойгоор хүчтэй хатгаж өвдөөд байна. – Таны даралт уначихсан байна гэсэн. Эмнэлэг дээр ухаан алдаж унаад. Эмнэлэг дээр тариа хийлгээд жаахан хэвтүүлээд нааш нь аваад ирсэн юм. Энэ манай гэр л дээ. Гэрийг чинь мэлдэхгүй болохоор аваад ирсэн юм. – Баярлалаа. Би өнөөдөр сайн хүмүүстэй таараад байсан бололтой. – Та нэгэнт өндийсөн юм чинь цай уугаад жаахан юм идчих. Шөнө болчихсон байна. Наанаа унтчих. Тоодой бид хоёр танд саад болохгүй. – За. Явъя гэсэн ч надад тамир алга бололтой. Дөлгөөн үнэнээ хэлэв. Тоодойгын чанасан сүүтэй цайнаас хоёр аяга уусан Дөлгөөний хүйтэн

хөлс цутгачихав. Жаахан хоол идээд тэр өөрийн эрхгүй унаад өгөв. – Та их ядарсан байна шүү. Би дэрийг чинь засаад өгье. Сүхцэрэн жаал бүсгүйн дэрийг янзлангаа санаандгүй мөрөн тушаа газар хүрчихэв. Бүсгүй жигтэйхэн ёолох аж. Бүсгүйн нимгэн цамцны завсраар ус гүйж гувруутан хөхөрч цус хурсан биеийг Сүхцэрэн олж хараад цочих шиг болов. – Хүүе та чинь зодуулчихсан юмуу даа. юу болсон юм бэ? Эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох хэрэгтэй. – Хэрэггүй ээ. Ороолгуулсан юм. Зүгээр. Би чинь чоно шиг хэмлэлдэж сурсан хүн байхгүй юу. Бүсгүй инээмсэглэх гээд чадалгүй нүдэнд нь ус

гүйлгэнэхэд Сүхцэрэнгийн зүрх торхийн ихэд эмзэглэв. – Хэн таныг ингэчихдэг байнаа. – Нэг сайхан сэтгэлтэй өрөвдөлтэй өвгөн. Гэхдээ тэр их сайн хүн л дээ. – Би ердөө ойлгосонгүй сайхан сэтгэлтэй гэх. Тэгсэн мөртлөө таныг ийМ болгочихдог. – Хувь тавилан хэцүү шүү дээ. Хүн өөрөө хичнээн хүссэн ч тулаад ирсэн тавиланг өөрчилж чадах биш. – Тийм байдаг байх. Гэхдээ тийм л дээ. Би ч бас хүсээгүй хүнд хэцүү тавилантай нүүр тулж зовж, шанал, баярлаж, догдолж явна. – Та хэдтэй вэ? – Би хорьтой. – Хүүеэ бид нар чацуу юм байна. Тэд нэгэн зэрэг инээлдэв. Бүсгүйн туниа муутай инээд Сүхцэрэнд сайхан санагдана. – Таны эм тариаг нь өдөр хүргэж ирсэн залуу манай ахыг хутгалсан байхгүй юу. Ах маань ухаан орох төдирй байгаа. – Өө тиймүү? Ямар харамсмаар юм бэ? Ах чинь эдгээсэй билээ. Би чин

сэтгэлээсээ ингэж хэлэх байна. Тэр муу өөдгүй новш тийм адгын юм хийнэ гэж би яаж мэдэх билээ. Би банйа ш дээ. Өнөөдөр тэр өөдгүй амьтны хүүхдийг авахуулсан юм. Би түүнээс жирэмсэлчихсэн байсан. Үнэндээ би түүнд хайртай байсан юмаа. Үр хөндүүлчихээд гэр өөдөө явж байтал утас дуугараад цагдаа дээр дуудсан. Би чинь өөрөө муу нэртэй хүн байхгүй юу. Ямар нэг муу юмтай холбож байна даа гэж бодож уур хүрээд… Үнэндээ шүд зуун тэвчээд юу ч хийгээгүй юм чинь зад хэрэлдэнэ дээ гэж бодоод цагдаа дээр очсон. Тэгсэн тэр нэг юмны халааснаас миний утасны дугаар гарсан байгаа юм. Цагдаагынхан түүний хэн болохыг олж тогтоох гээд байсан бололтой – Уучлаарай тэгэхээр тэр залуу Золбоот болж таарах нь ээ. – ЧИ яаж түүнийг мэддэг

юм бэ? Дөлгөөний гайхсан харц ороолгоход Сүхцэрэн инээмсэглэж – Би таны дурлалын түүхийг өөрийн чинь амнаас сонссон юм байна. Нэг шөнө… – Аа даанч харсан харагдаад байсан юм. Чи нөгөө цагдаа нарын нэг үү гэж Дөлгөөн зовсон байртай асуув. – Харин тийм. Хувь тавилан та бид хоёрыг ингэж уулзуулах ёс той байсан юм шиг байна. Үнэнээ шуудхан хэлчихдэг илэн далангүй занд чинь баярлалаа. Надад өөр элдвийн бодол байхгүй. Зүгээр л надад их дотно санагдаад аваад ирсэн юм. – Ичмээр юмаа. Тэр цагдаа нарын нэгтээ ингэж таараад байх даа яах вэдээ. Би цагдаа нарт дургүй. Танайхан ч надад дургүй. Гэхдээ

би хүн юм ичнь амьдрах хэрэгтэй ш дээ. Золбоотод би их хайртай байсан. Түүнийг тийм хуншгүй новш гэдгийг нь мэдээгүй юм чинь. – Одоо түүнийг яриад яах юм бэ? Бид ойлголцлоо ш дээ. Цагдаа ч гэсэн би бас хүн юм болохоорооөөрийг чинь дотночлоод хамт баймаар санагдаад байсан юмаа. – Би чинь муу хүн шүү дээ. – Муу хүн гэж байдаггүй юм. Миний бодоход чи шилдэг нь ч байж мэднэ шүү. – Шилдэг нь ч гэх шиг. Гэхдээ би хичээж байгаа. За за би унтлаа. Өглөө ярилцацгаая. – Сайхан амраарай. Сүхцэрэн инээмсэглэн гар өргөөд босов. Утас нь дуугарав. Дүү нь ярьж байлаа. – Байна уу? яаж байна

миний дүү өө. – Чингүүн ирдэггүй ээ. Утсаа авахгүй . авахгүй ч гэж дээ утас нь хаалттай байгаад байх юм. – Яасан юм болоо. Юу гэж хэлээд явсан юм бэ? – Юу ч хэлээгүй. Гүйгээд гарсан. Зүгээр инээгээд явсан юм. – Гэрт нь ажил гарсан байлгүй дээ. Өглөө ирнэ биз. Ах нь очих уу? чи ганцаардаж байна уу?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *