Нүүр Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “9-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “9-р хэсэг”

0 секунд уншина
0
0
336

Миний дүү өө. Чи сайн прокурор шүү дээ. Чамд найзууд бас танилууд байгаа шүү дээ. Эгчдээ тусал. Эгч нь чамд ганц өрөө байр аваад өгчихсөн яах вэ? – Ёо ёо та ингээд хүний дургүй хүргэдэг ш дээ. Би

таны дүү. Аргагүй байдалд орсон эгчийгээ ямар нэг зүйлээс хамгаалсныхаа төлөө таниас юм авах уу? ямар тэнэг юм бэ? Та. Тэгээд ч аргагүй үйлдэл бол яалт ч байхгүй. Хуулиа дагана шүү дээ. Юу

хийихэв дээ эгч минь. Эцэст нь Тэмүүлэн гүнзгий сүүрс алдаж сэтгэлийн гүн хямралд өртсөн эгчийгээ аргадангуй харав. – За би бүгдийг ойлголоо. Үнэхээр муухай хүний үнэргүй юм болсон байна.

Үгүй та хоёрын сэтгэлд ийм аймшигтай хирийн хүний санаанд оромгүй адгын бодол яаж ордог байнаа. Би хорин зургаан жил ханилсан ханиа таниагүй байгаа юм байна. Ингэхэд чи тэгээд

Чингүүнтэй суух юм бол бусдыг нь зохицуулна гэсэн санаа юу? Би тэгж ойлголоо. – Тиймээ би шийдсэн. Нэг бол шоронд орно. Үгүй бол Чингүүнтэй суугаад Монголоос аль болохоор хурдан гарна. – Чи хүний

амь хохирсон гэсэн. Нэгэнт хүний маь хохирчихоод байхад чи яаж ингэж чадах юм бэ? – Гэрч одоохондоо нуугдаж байгаа. Би түүнд таван сая төгрөг өгсөн. Одоохондоо тэр ил гарахгүй. Ер нь бол хутгалуулсан залуу ч бас үхэж магадгүй. Тэр бол Чингүүний найз охины төрсөн ах. – Юу… Түдэв цочин хашгираад чимээгүй болов. – Түдэв ахаа цаг алдаж болохгүй болчихоод байна ш дээ. Ангираагын ярихыг сонсох тусам Түдэвийн ар нуруугаар ус гүйх шиг хүйт оргино. “Даанч дээ Цэлмэг минь. Юу хийх чинь энэ вэ? ганц хүүгийнхээ замыг ингэж харлуулах гэж байхуу даа. ай халаг. Тэр айлтай ураг барилдаж болохгүй болгочихсон байна шүү дээ чи. Төрсөн ахыг нь хутгалуулчихаад бэрийнхээ царайг яаж харах билээ. Тэр ах нь тэгээд тийм муу байгаа

юм бол хүн болохгүй бол яана. Хоёрын хоёр хүний амь нас хохирчихвол энэ хоёрын ял улам хүндэрнэ. Тэр гэрч гээд байгаа залуу Ангирааг нээнтэглээд мөнгө нэхэж чадаж байгаа юм чинь Ангирааг лав илчилнэ. Тэр цагт Ангираа Цэлмэгийг хамгаална гэж үү? Ангираагын миний хүүг хайрлах асар их хайр асар их үзэн ядалт болон хувирна. Цэлмэгийг өдий болсон хойно шоронд хийлтэй биш дээ. Байдал нэгэнт ийм болж байгаа хойно хүүтэйгээ ярилцаад үздэг юм билүү дээ. Хүү минь хүн алж чадах тийм хатуу цэвдэг сэтгэлтэй бас хайргүй хүнтэйгээ насан туршдаа амьдрах хэрэг үү? Ай энэ дэмий юм байнаа. Хүү минь насан туршдаа зовж тарчилна шүү дээ. Гэхдээ бас миний хүү хайртай хүнтэйгээ амьдарч чадахгүй болчихоод байна

шүү дээ. Уг нь энэ галзуу золиг миний хүүгийн төлөө юу ч хийхээс сийхгүй бололтой. Хүүд минь хайртай нь ч хайртай л бололтой.” Түдэв хэсэг зуур асга царайлж дотор хүйт оргиулсан шаналалт бодолд автав. – За би ойлголоо. Би сайн бодъё. Хүүтэйгээ гэрийнхэнтэйгээ ярилцаж шийдвэр гаргаад чамтай холбогдъё. Ангираа чи явж бай даа. ихэд доороос ссүрс алдсан Түдэв дотроо ёолох мэт ээдэрсэн хоолойгоор хэлээд босов. – таны хариуг сонстол би аав ээждээ хэлэхгүй ээ. Харин Чингүүнтэй хамт гадагшаа явна гэдгээ аавд хэлж зохицуулалт хийлгэж байя. Ангираагын хатуу өсгийтэй гутлын өсгий шат тогшлон доошлоход Түдэв аргагүйдсэн харцаар тааз ширтээд нүдээ анив… …

Дөнгөж ухаан орсон Сүхболдын дэргэд зогсч байсан Чингүүний утас дуугарахад тэр юунд ч юм бэ? Агдасхийн цочив. Утсаа авч харвал аав нь ярьж байлаа. -Байна уу? ааваа хүү нь сонсч байна. Та хоёр сайн биз дээ. – Миний хүү өө. Хурдан гэртээ хүрээд ирдээ. Аавынх нь хоолой зангирч үг нь ээдрэн асар их зовлон хуралдан буйг илтгэх тул Чингүүн хирдхийгээд явчихав. Аав нь хэзээ ч ийм байдаггүй билээ. – Ааваа ямар нэг юм болоо юу? Ээж зүгээр үү? – Миний хүү хурдан хүрээд ир. Сандарч тэвдсэн Чингүүн хаалга өөд гүйв. – Чингүүнээ Чингүүнээ. Чингүүн эргэн харав. Сүхцэцэг сайхан хар нүдээрээ инээмсэглэн зогсч байлаа. – Яасан бэ? Хаачих гэж байгаа юм бэ? – Манай гэрт ямар нэг юм болсон бололтой. Хайр нь оччихоод ирье. Миний хайр ахын дэргэд байж бай. – Ойлголоо. Яриарай хайраа.

Сүхцэцэг хий үнсэлт илгээгээд хиргүй цагаахан инээмсэглэнэ. – Хайр нь одоохон. Ар гэртээ ихэд зовинох тул Чингүүн хайртай охиноо үнсч амжилгүй пижигнэтэл гүйв. – Ааваа юу болоо вэ? гэсээр орж ирсэн Чингүүн аавынхаа баргар царай , толгой дээрээ алчуур тавиулан царай нь цонхийн цайсан ээж хоёроо ээлжлэн харав. – Ээжээ… ээж яасан бэ? Ээж өвдсөн юмуу? Чингүүн сандарч ээж рүүгээ гүйж очив. Цаад өрөөнөөс нагац эгч Тэмүүлэн гарч ирснээ нэг их өрөвдсөн харцаар Чингүүнийг харснаа – Чш. Миний дүү чимээгүй. Ээж нь сая тариа хийлгээд унтсан. Харин миний дүү хоол идчих хэмээн энгүүн тайван хирнээ хоолойд нь түгшүүр тодрон хэлэв. Ямар нэг таагүй юм болсныг ойлгосон Чингүүн аавыгаа ойр ойрхон харан хоолоо идэв. Аав нь асга царайлан бодлогшрох аж. – Миний хүү өө. Гурвуулаа

доошоо бууж ярилцъя. Аав нь ээж үрүү нь харан хэлээд босоход Тэмүүлэн, Чингүүн хоёр дагалдан босов. – Миний хүү өө. Нэг ийм юм болоод. Аав нь яриагаа эхэлснээ гэнэт таслан тамхиа асааж удтал бодол болон асга царайлан суув. Чингүүн аавынхаа яриаг дуустал нь сонсоод зүрх нь зогсчих шиг болов. “Арай ч дээ. Миний ээж. Яаж байгаа нь тэр вэ?” гомдол харамсал цээжинд нь нэг зэрэг үерлэж хацрыг нь даган нулимс асгарна. – Ээж оролцсон нь тэгээд яг үнэн юмуу? Чингүүн хоолой зангируулан хэлээд мэгшин уйлав. – Ээж чинь оролцсон нь үнээн. Тэгээд бас захиалагч. – Даанч яав даа. тэр өдөр тэр хоёр залуу эхлээд Сүхцэцэгийн үсчний газар газар дайран орж Сүхцэцэгийг айлгаад би Сүхцэцэгийг гэрт хүргэж өгөхөд араас дагаад очсон байгаа юм. Сүхцэцэгийн том ах нь учрыг асуухаар гарч ирэхэд

элдвээр доромжилж дайраад. Ах нь уурлаад нэг цохиод автал зөрүүлээд хутгалчихсан байна лээ. Нэг сэтгэц муутай залуу байдаг юм. Тэр цочролд орж хүрзээр нэгийг нь цохиж одоо эмнэлэгт ухаан орохгүй Сүхболд ахтай хамт хэвтэж байна. Эмч найдлагагүй гэж байна лээ. Бас цагдаагынхан өдөр болгон ирээд… байгаа харагдсан. Ээж арайч дээ. Миний ээж хүн алах цэвдэг сэтгэлтэн гэж үү дээ. Тэр тусмаа миний хайртай охиныг… Сүхцэцэгийн амьдралын ганц түшиг тулгуур болсон том ахыг нь сүйдэлчихсэн. Миний хайртай охины амьдралыг нь харлуулаад хаячихсан байна шүү дээ. Миний ээжийн гар миний хайртай охины амьдралыг харлуулчихсан байхад би Сүхцэцэгийн өөдөөс инээгээд очих уу? үгүй ээ би тэгж чадахгүй. Ааваа

би одоо яах юм бэ? Гаслантайяа үглэн уйлан мэгших хүүгээ харахаас Түдэвийн дотор харанхуйлан байлаа. – Миний хүү ээжийгээ уучилж өршөөгөөрэй. Аав нь ч энэ Тэмүүлэн эгч чинь ч маш их харамсч байна. – Ерөөс тийм муухай аллага сэдэж цус урсгасан Ангирааг би цагдаад барьж өгнө. Тэр … тэр хийсэн хэргийнхээ шийтгэлийг амсч эдлэх ёстой. – Харин тиймээ хүү минь. Яаж тийм жаахан охины санаанд ийм муухай бодол төрж бас түүнийгээ хэрэгжүүлж чаддаг байнаа Тэмүүлэн тэсч чадалгүй дургүйцлээ илэрхийлэв. – Айхтар юм ч болох нь дээ хүү минь. Ангираа надад их хатуу болзол тавьсан. – Тэр бас юу гээд байгаа юм бэ? Түүнд таньтай харьцах ямар эрх байдаг юм бэ? – Миний хүү өө Ангираа чамтай суухгүй бол ээжтэй чинь хамт

шоронд орно гэсэн. Чингүүний нүд духан дээрээ гарчих шахам томров. – Тэр яаж чадаж байнаа. Ээж ч гэсэн дээ. Одоо яая гэх вэ? өөрсдийнх нь хийсэн үйл. Дураараа болохоос биш. Би Ангираатай үхэж байсан ч хамт амьдарч чадахгүй. Тэгснээс үхсэн минь дээр. – Миний дүү өө эгчийгээ уучлаарай. Эгч нь чамд ийм юм хэлсэндээ ичиж бас өөрийгөө үзэн ядаж байна. Ээж чинь их олон жилийн ялан дээр унах гээд байна даа. хүний амь хохирох юм бол гэмт үйлдлийг захиалсан, бүлэглэсэн, санхүүжүүлсэн гээд чанга дэглэмд дор хаяж арван таван жилийн ял эдлэх байх. Хүний амь хохироогүй ч гэсэн арав орчим жилийн ял эдлэнэ шүү дээ. Тэгээд чамайг дуудаж ярилцаж байна. Чингүүний нүүр цонхийн цайгаад ирэв. – Тэгээд… тэгээд тэр муу Ангираа заавал ээжийг чирэх гээд байгаа юмуу? Түүнд нинжин

сэтгэл байхгүй л дээ. – Цаана нь шоронгоос суллагдсан яавал яачихаар нэг нөхөр байгаа бололтой. Ангираа түүнтэй хуйвалдаж одоохондоо түүнийгээ нуугаад байгаа юм шиг байна лээ. – Ангираа надтай суусан ч суугаагүй ч энэ хэрэг дээрээ өөрөө унана шүү дээ. – Ааваараа хөөцөлдүүлж Америк гарах юм гэнэ. Чамтай хамт явбал нууцаар гарна гээд байгаа юм. – Тэр гэрч байгаа юм нь ээжийг илчилчихвэл яах юм. – Ээж чинь тэр хүнтэй уулзаагүй учир мэдэхгүй гэсэн. Ангираа өөрөө ээжийг чинь чирнэ гээд байгаа юм. Аав нь ажлаа өгөх болсон. Намын харьяалалаар хүмүүс ажлаасаа халагдаж, өөрчлөгдөж байгаа тул зохицуулах аргагүй болчихоод хүүтэйгээ зөвлөлдөж байгаа нь энэ.

– Ээж хэдий мууг сэдсэн ч гэсэн миний л ээж шүү дээ. Би яахаа мэдэхгүй байнаа ааваа. Гэхдээ би ээжийгээ тэр шорон уруу явуулмааргүй байна. Харин тэр Ангирааг бодохоор миний толгойтой үс арзайж босоод байна. Миний зүрх сэтгэл зөвхөн Сүхцэцэгийн төлөө цохидог. Би түүндээ маш их хайртай. Гэхдээ би түүниийхээ нүүрийг харж чадахгүй болчихоод байна шүү дээ. Чингүүн толгойтой үсээ базлан өнхрөн ойчоод өгөв. Хоёр мөр нь чичирхийлэн ихэд гашуудалтайгаар мэгшин уйлах аж. Утас дуугарахад Түдэв давхийн

цочив. Ангираа ярьж байлаа. – За Түдэв сонсч байна. – Түдэв ахаа та шийдвэрээ гаргасан уу? би визээ даруулах гээд байна. – Байз чи. Тэр чинь тийм амархан шийдэх асуудал юмуу? Ер нь тэгээд үнэн юм үнэнээрээ байх шиг сайхан юм байхгүй шүү. – Таны эхнэр шоронд хоригдоно ш дээ. – Яадаг юм тэгээд. Та нарын атгаг хорон санаанаас болж миний хүү хохирох ёсгүй. Маргааш өглөө би өөрөө холбогдох

байгууллагад хандах болно. – Та чинь одоо юу яриад байгаа юм бэ? Би яах вэ? аав намайг юунаас ч татаад гаргаад авчихана. Харин таны эхнэр… Түдэвийн нүүр хөхрөн уруул шазвхийн татах аж. Чингүүн өндийн гөлийж гал нь бөхсөн нулимстай нүдээр эцгийгээ харав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *