Home Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “7-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “7-р хэсэг”

0 second read
0
0
1,284

Тэ… тэгээд миний дугаар тэндээс гарлаа гэж үү? Ахмадаа би нэг л эр хүнд хайртай. Түүндээ хаягдчихсан. Тэгээд… тэгээд өнөөдөр бас үр хөндүүлчихсэн. Дөлгөөн уруул өмөлзүүлэн байж ахмадад үнэнээ

хэлэв. – Охин минь амьдрал хэцүү ч бас цагаа болохоор сайхан шүү дээ. Харамсалтай байна. Уг нь хүүхдээ гаргачихсан бол… – Надад манай гэр бүлд тийм боломж байхгүй л дээ. Харин өөр ямарч эр

хүнтэй харьцдаггүй юм. Би гайхаад л байна. – Дөлгөөнөө хоёулаа эмнэлэг үрүү хамт очъё. Чи тэр залууг нэг харчих. Таньдаг ч бай, таньдаггүй ч бай. Би тэгээд чамайг гэрт чинь хүргээд өгье. – Тэгье.

Дөлгөөн инээмсэглэн босов. Толгой нь эргэн дайвалзана. Цагдаагын ахмадтай ярилцаад Дөлгөөн жигтэйхэн тайван болчихсон байлаа. – Энэ залуу ш дээ. Ахмадыг ингэж хэлэхэд Дөлгөөн хирдхийн цочив. –

Энэ чинь Золбоот байна ш дээ. Яагаа вэ? би таньд хэлсэн. Нөгөө миний хүүхдийн эцэг гэж… Ахмад толгой дохиод – За ойлголоо. Одоо чи явж болно. Чи амрах ёстой гэв. – Үгүй ээ ахмадаа. Надад бас хүн чанар бий.

Би Золбоотыг ухаан ортол нь энд байя. – Чи ядарчих юм бишүү. – Зүгээрээ би анх удаа энэ Золбоотод хайртай байсан юм. Аав ээж нь хаана ч гэлээ гадаадын нэг оронд байдаг гэсэн. Харин энэ гэр бүлтэй нэг хүүхэдтэй юм билээ. – За тэгвэл чи үлддээ. Биеэ бодоорой. Надтай холбоотой байгаарай. Энэ миний утас. “Золбоот яахаараа тийм хэрэг хийдэг билээ. Энэ ер нь компаний захирал биш миний өрөөсөн дугуй биш үү. Эхнэр нь мэдэхгүй байгаа даа очиж хэлэхээс биш” хэмээн бодсон Дөлгөөн ухаангүй хэвтээ Золбоотыг харж зогслоо. – Аа ашгүй энэ залуугын гэрээс хүн хүрээд ирсэн үү? Энэ тариануудыг хурдхан олоод ирээч. – Үгүй юу… би уг нь гэр бүлийнх нь хүн биш. Гэхдээ гэрт нь очоод хэлчихье. – Тэгж үз дүү минь. Дөлгөөн ихэд яаран Золбоотын

гэр өөд гүйв. Таксины мөнгө байхгүй тул автобус дамжин очиж хаалганых нь хонхыг дарав. Таг чиг. Хаалгыг хэд хүчтэй цохьвол хаалга нээгдэн гэрийн урт далавгар халат хэлхийгэн өмссөн дөч эргэм насны эмэгтэй зогсч байлаа. Эмэгтэй Дөлгөөний хөлөөс толгойг нь хүртэл харж – Айлын хаалга ямар бүдүүлэг нүддэг юм бэ? Чи айл андуураагүй биз гэж ёоз муутай харцаар ширвэв. – Эгчээ би айл андуураагүй. – Тэгээд чамд юу хэрэгтэй юм бэ? – Золбоот гэмтлийн эмнэлэгт ухаангүй хэвтэж байна. Тэгээд би таньд хэл дуугаж явна. – Тэр чинь надад ямар хамаатай юм бэ? Чи ер нь хэн юм бэ? Золбоотын бусдад зардаг янхнуудын нэг үү? – юу? Золбоот янхан зардаг байсан юмуу? – Хм. Байсан юм уу ч гэх шиг. Битгий мэдэхгүй царайлаад байгаач. Чи ийм аятайхан хүүхэн байж түүний гараар орж

борлогдоогүй байна гэж байх ч үгүй. Би ер нь янхнуудад дургүй. Наад хаалгаа хаачих. – За эгч гуай амаа мэдэж яриарай за. Эмэгтэй Дөлгөөний хурц харцнаас эмээв бололтой чимээгүй болж хаалгаа хаахаар завдав. – Та Золбоот дээр очихгүй юмуу тэгээд… – Үгүй ээ. Би Золбоотод өгдөгөө өгсөн. Бидний хийсэн сексийн гэрээ дууссан. Би түүнд хангалттай төлсөн. – Юу. Би юу ч ойлгосонгүй. Та Золбоотын эхнэр мөн биз дээ. – За яг тэр хоосон гуйлгачны эхнэр байж харагдаач. Золбоот бол биеэ үнэлэгч эрэгтэй. Дөлгөөн бараг огичих шахав. “Түй новш гэж. Очиж очиж тийм амьтанд хайртай болохдоо яах вэ дээ. Энэ авгай ч гэсэн дээ.” Дөлгөөн хурдхан тэр айлаас холдохын мөн болов. “Үгүй би яасан их үйлийн үртэй хүн бэ? Тэр новш үхэх гээд байдаг. Энэ

эм тариаг нь одоо яаж авах вэ? өнөөдөр түүний хүүхдийг үгүй хийчихсэн. Энэнд тэр хэрэгтэй эм тариаг нь олоод өгчих юмсан. Өнөө Готов өвгөнөөс царай алдах уу? нэг сайн баярлуулаарай гээд л байсан. Дараа том баярлуулна гээд энэ эм тариаг авчих уу?” ухаангүй хэвтээ Золбоот дахин дахин харагдахад Дөлгөөн Готов өвгөний утсанд залгав. – Байна уу? – Би Дөлгөөн байнаа. Та сайн уу? – Сайн. Сайн. Чи нөгөөдөхөө юу яачихсан уу? – Тэгсээн. – Тийм бол хоёулаа нэг уулзана шүү тэгж байгаад. Чи жаахан тэхрээд орхи. – Би харин өнөөдөр тантай уулзах гээд л. – Болох юм уу? би одоохон чам дээр давхиад очъё. Нээрээ л Готов тун хурдан давхиад ирэв. – За сайн уу? жаахан бүсгүй минь. Бүх юм Окей болсон уу? дотроо түүнд хичнээн их зэвүүцэж байсан ч тийм гэдгийг батлан Дөлгөөн толгой дохив. – За хаачих вэ? эхлээд

сайхан хооллоод эрч хүчтэй болцгоох уу? Хооллоно гэдэг Дөлгөөнд их хэрэгтэй байсан ч Золбоотод амьдрах эрч хүч амь насыг нь эргүүлж авчрах эм тариа нь хэрэгтэй тул хооллохоос татгалзахад хүрэв. – Дараа хоолонд хамт оръё. Надад ийм эм тариа хэрэг болчихоод байна. Готов бичгийг авч хайнгат харснаа буцаан өгч – Болно л доо. Би аваад л өгье. Харин чи энэ удаа намайг эхлээд бодчих. Би бүр тэсвэр алдраад байна. Хоёулаа манайд очъё гэж тулгахад Дөлгөөн яаж ч чадсангүй. “Одоо яая гэх вэ? тэр нэг юмыг аврах хэрэгтэй. Адаглаж өнөөдөр би хүүхдийг нь устгачихсан. Энэ балай өвгөнөөс яаж салдаг юм билээ. Эм тариаг авах хэдэн төгрөг авчихвал ч” гэсэн бодол дөлгөөний толгойд эргэлдэнэ. – Би дөнгөж өнөөдөр үр хөндүүлсэн. Өнөөдөр бэлгийн харьцаанд орж болохгүй. – Би чиний тийм юмаар оролдохгүй ээ. Тэгээд ч минийх

босдоггүй юм. Готовыг ингэж хэлэхэд Дөлгөөний цээжинд нар мандах шиг болов. Тэр Готов өөд инээмсэглэн харж – Тэгвэл хоёулаа хурдалъя гэж шамдуулав. – Ямарч асуудал байхгүй биз. – Тийм. Готовынх амины орон сууцтай сайхан тохилог айл байлаа. – Хонгороо чи кофе уух уу? жаахан дарс татчих юмуу? – Аль нь ч хэрэггүй ээ. Сайхан халуун цай уучихъя. Толгой нь ангалзан өвдөх тул Дөлгөөн цай уухыг маш их хүсч байлаа. – одоохон. Одоохон. Готов уриалгахан аашилж амандаа ямар нэг дуу гоншин аялна. Тэр том тавагтай чихэр авчран Дөлгөөний өмнө тавихдаа нүүр өөд нь хачин сүүмийсэн харцаар харахад Дөлгөөн дотроо ихэд эвгүйцэв. – Май чихэр ид хонгороо. “Хонгороо ч гэх шиг хөгшин төгцөг чинь” Дөлгөөн өвгөний аашлахыг тэвчилгүй гараад

гүймээр байсан ч тарианы мөнгө салгах ёстойгоо бодон сууж байлаа. Сайхан сүүтэй цай уугаад магнайнынх нь хөлс чийхран бие нь тавирч унтаад өгмөөр ч юм шиг санагдах тул үзэж байсан альбомоо цааш тавин зөөлөн сандал түшин таатайхан суутал – Намайг жаргаагаач жараахай минь гэх дуун гарч Дөлгөөн ухасхийн босов. Готов өвгөн чармай нүцгэн гартаа дөрөв нугалсан урт сур барин зогсч байлаа. Өвгөний нүд улаанаар эргэлдэн уухичина. – Хүүе Готов гуай та яаж байнаа. Зүгээр үү? Дөлгөөн амаар нь гарчих шахан оволзох зүрхээ дарж ядан арайхийн асуув. – ай ямар залуухан ямар сайхан гоо үзэсгэлэн бэ? Хоолой хоржигнуулан хэлээд ойртсон Готовоос айсан Дөлгөөн хойш ухарч буланд шигдэв. – Та ингэж болохгүй ээ. Та чинь сайн хүн шүү дээ. – Тиймээ тийм би сайн хүн. Гэхдээ би хүсч байна.

Намайг жаргаагаач охин минь гэх мөртөө Дөлгөөнийг барьж авав. – Та ингэж болохгүй ш дээ. Хормын төдийд Дөлгөөний бүх хувцас тайчигдсан байлаа. Өвгөний гарт байсан сур Дөлгөөний хонго нуруун дээр хайр найргүй гүврүү болгон бууна. – Болиочээ. Би цагдаа дуудна шүү. Гаж дон нь хөдөлсөн өвгөн аль хэдийн Дөлгөөний үгийг сонсох чадвараа алдсан байлаа. Цус шүүртэл улаан гүврүү болтол ороолгуулсан Дөлгөөн нэг мэдэхэд ухаан алдсан байжээ. Түүнийг ухаан ороход Готов шалан дээр дээш харан ойчиж – Намайг цохь. Намайг ороолгоод хазаад өгөөч гэж хашгичин байв. Өвгөний нүд нүд солиорсон мэт гялалзан байгааг харсан Дөлгөөн арайхийн босов. Толгой эргэж өрөөн доторхи дайвалзана. – Намайг цохиод өгөөч. Цохиод өг. “Жинхэнэ галзуу төгцөг юм даа.” Дөлгөөн ядрангуй бодоод хана түшин зогсов. – Бурхан минь би одоо яах билээ. Үгүй тэгээд хаана

чинь цохих юм бэ? Тэнэг өвгөн минь. Үхчихэж байвал таарна. – Яг үнэн. Яг үнэн. Намайг үхтэл жанчаад өг. Нааш ир охин минь. Намайг жаргаагаад орхи. – Үгүй тэгээд цохих юм уу? яах юм бэ? Учир нь олдохгүй юм. – Намайг цохиод өг. Өшиглөөд өг. Дөлгөөн өвгөнд ойртон өшигчиж эхлэв. Өшиглөх тоолон толгой нь эргэж дотор нь муухайрна. – Уухайс сайн охин. Намайг хазаад өг. Ороолгоод орхи. Сураар. Өвгөн бачимдан амьсгаадна. Гэнэт Дөлгөөний уур хүрч газарт хэвтээ сурыг шүүрч өвгөнийг ороолгож гарав. Ороолгох тусам өвгөний амьсгал давчдан өндөлзөж байснаа аажмаар дуу нь сулран чимээгүй болов. Дөлгөөн атгасан сураа газарт шидэн хана налан хөлөө жийн сууж янгинан өвдөх гараа атгалав. Өвгөн хэдэн хором үхсэн мэт таг чиг болоход Дөлгөөнд айх сэтгэл төрөн өндөлзөв. – Готов гуай та зүгээр үү?

Готов ахаа та намайг сонсч байна уу? Дөлгөөн ядрангуй өндийж Готов уруу аажмаар ойртов. – Ёох ямар сайхан юм бэ? Ийм сайхан таашаал авах гэж. Гэнэт ухасхийн боссон Готов ийн хэлээд газарт хэвтээ сурыг шүүрэн авахад дахиж зодуулахаас үхтэлээ айсан Дөлгөөн дальдчин хойш ухрав. – Одоо айсны хэрэггүй ээ. Би ханачихлаа. Готов өөрийг хэлсэнгүй гарч одов. Дөлгөөн сая чөлөөтэй амьсгаа авч хам хум өмссөн хувцсаа засч янзлав. – Бурхан минь энэ тамлал ингээд нэг дуусаасай билээ. Дөлгөөн чин сэтгэлээсээ сүслэн залбирав. Хэдийний хувцсаа өмсч цэмцгэр төрхөндөө орсон Готов орж ирээд Дөлгөөний өмнө сөхрөн суув. – Хэн минь ахыгаа уучилж үз. Хэдэн жилийн өмнө машины айхтар осол болж би гэдэг хүн ийм эрэмдэг болж хоцорсон юм. Хүүхдүүд маань гадаадад ажиллаж боломжийн сайхан

амьдарцгаадаг. Эрхтэн байхгүй гаж зуршилтай болсон надаас эхнэр маань зугатаж Малайз уруу охиныдоо очсон. Зээгээ харж байгаа нэртэй ч үнэн хэрэгтэй тэндхийн нэг хөгшин хүнтэй суусан юм билээ. Би нэг ингээд дур тавьчих юм бол хоёр сардаа дхжгүй. Харин дур тавьж таашаал авалгүй бүтэн зургаан жил болж байна. Чи надад их том буян боллоо. Чи надад эрч хүч амьдралд шунах дурлах урам хайрлалаа. Ээ чаавас даа би ийм эмгэнэлт тавилантай хүн. Чамайг зөндөө зовоочихлоо. Надад ороолгуулж цус шүүрсэн газарт чинь өвчин намдаагчтай тос түрхээд өгье. Эсвэл эмнэлэгт очих уу хэмээн өмнө нь бөхөлзөх Готовыг гэнэт өрөвдөх сэтгэл төрсөн Дөлгөөн – За

яахвэ? та ингэж зовох хэрэггүй. Би угаасаа ийм юм үзэх өөдгүй хогын заяатай хүн байгаа юм. Өвдөх яах вэ? эдгэчихнэ. Харин таны энэ сэтгэлийн шаналал эмчлэгдэхгүй гэж үү? Та мөнгөтэй хүн байж наад гаж зуршлаасаа салахыг бодооч. Ингэж байгаад хүн алчихвал яана. Хэцүү юм болно ш дээ. Одоо та амар би явмаар байна. Эмнэлэгт нэг өдгүй амьтан ухаангүй хэвтэж байгаа. Би түүнийг аврах бүхий боломжийг хайх хэрэгтэй байна гэж хэлээд хар аяндаа дуслан урсах нулимсаа арчив.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…