Home Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “6-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “6-р хэсэг”

1 second read
0
0
1,334

Үгүй ер алаг нүдэн Ангираа намайг сураад байна гэхээр нь гайхлаа ш дээ. Манай Ангираа чинь ямар сайхан хүүхэн болоов дээ. – Би харин чамтай уулзах хэрэг гараад … – Хачин юм ч их гарах юм даа. – Найз нь

чамайг гомдоохгүй ээ. Үнэ хөлсийг нь сайн төлнө. – Аа ийм учиртай байсан юмуу? Тийм байж таарна даа. ер нь тэгээд намайг найзаа гээд чин сэтгэлээсээ хайж уулзах хэн байх билээ дээ. Ангийн охин тэгээд

ямар ажил надад санал болгох гэсэн юм бэ? Дээ. Аав чинь Их Хурлын гишүүн энэ тэр болсон гээ биз дээ. Чи тэгээд тэр дээрээс юу дутлаа гэж надтай уулздаг байнаа… – Энд аав хамаагүй ээ. Энэ явдал ердөө чи бид

хоёрын хооронд үлдэх ёстой. – Тэгэхээр алаг нүдэн Ангираа минь чи нилээд хатуу самар надад зуулгах гэсэн юм биз дээ. Найз нь аавынхаас суллагдаад удаагүй байна. Үнэнийг хэлэхэд надад мөнгө хэрэгтэй

байнаа. Хэрэгтэй байна. Чи зоволтгүй би өөрийн үйлдлээ өөр нэгэнд дэлгэж дахиад тортой хашаанд очмооргүй байна шүү. – Би чамд итгэж байна. Тиймч учраас чамтай уулзах гэж хөөцөлдөөд… Чи нэг охиныг

болгоод өг. Миний хайртай залууг өөртөө татчихаад байгаа юм. Миний найзтай дахиж уулзахгүй болтол нь… – Үгүй тэгээд би эмэгтэй хүнийг яаж болгох билээ. Эрэгтэй хүн бол асуудалгүй ганц нулимаад тэгээд боллоо. – Ухааныг нь гартал айлгаад өг. Хэрэг түвэгт орчихно гэж бүү ай. Би чамайг бүрэн хамгаална. Тэр охины толгойг эргүүлээд өгвөл бүр сайн байна. Нэг бол түүнтэй унтаад зургыг нь надад аваад өгчих. – Тэгээд хир аштайхан хүүхэн юм бэ дээ. Нэг газар аваачаад жаахан цэнгэчихэж болох юмуу? Хүчингийн хэргээр буцаад туучих вий дээ. – Чи санаа зоволтгүй ээ. Гэр хорооллын хэнч биш өнчин халтар хүүхэн. Би эхлээд чамд хоёр сая төгрөг өгье. Бүх юм хэвийн болмогц гурван сая төгрөг өгье. Тохирох уу? – За даа. юм буруугаар

эргэвэл дор хаяж арван таван жил шүү дээ. Гэхдээ болж байнаа. Тохирлоо. Шар Чукатай гар бариад эргэхдээ Ангираа айдсаа дарж чадахгүй мэт бүдчин байлаа. Ангираа байн байн цагаа харан доороо эргэлдэнэ. Хаалга зөөлөн онгойж ээж нь ороод ирчихсэн түүнийг гайхан харна. -Миний охион чи чинь яачихаа вэ? наад царай зүс чинь… Бие чинь зүгээр биз. – Зүгээр дээ ээжээ намайг Чингүүн ерөөсөө тоохгүй юм. Эх зөөлөн санаа алдаад охиныхоо дэргэд ирэн энхрийлэн үнсэв. – Миний охион хайр сэтгэл гэдэг нэг талаасаа бүтдэггүй юм шүү, хоёр биенээ хоёр талаасаа хайрлаж байж аз жаргалтай амьдардаг юм шүү дээ. – Цэлмэг эгч надад хичнээн сайн гээч. Миний охион би чамаас

өөр хүнтэй хүүгээ суулгахгүй гээд ёстой гоёо. – Буруу байна даа охин минь. Амьдралд тэгж төөрөлдөж болдоггүй юм. Миний охин Цэлмэг эгчтэйгээ суух биш. Өөртөө хайргүй Чингүүнтэй суучихвал насан туршдаа харамсаад ханашгүй юм болж зовно шүү дээ. – Ээжээ та чинь Цэлмэг эгчтэй найз гээд байдаг шүү дээ. Юу болчихоод сонин сонин юм яриад байгаа юм бэ? Ангираа ээждээ гомдох шиг болон буруу харав. – Сонин юм бишээ охин минь. Дэндүү их шунасан амьдрал гашуун байдаг юм. Хоол болчихсон шүү охин минь доор хүлээж байя гэсээр Янжин гараад явчихав. “ээж ийм сонин ш дээ. Үр хүүхдийнхээ алс ирээдүйд ердөө санаа тавихгүй. Шал сонин санагдчихлаа. Хоол идэх сонирхол алга болчихлоо. Чука яачихваа. Ирваа юм чинь архи энэ тэр болж нөгөө хүүхэндээ долоон булчирхайгаа тооччих вий дээ.”

Нэг муу юм болох гээд ч байгаа юм шиг муу зөн совинд хөтлөгдөөд байгаагаа Ангираа ойлгохгүй хий өөртөө шаналан байлаа. Тээр шөнө болсон хойно утас нь дуугарахад Ангираа бондгосхийн цочив. – Байна уу? – Байнаа. Байна Ангираа. Бүр баларсан юм боллоо. Нөгөө хүүхнийг чинь амиар нь хийх гэж байтал ах нь гарч ирээд данайгаад Золбоот ахыг нь хутгалчихсан. Зугатаах гэтэл нэг тэнэг гар Золбоотын араас төмрөөр тас байлгаад Золбоот нам унасан. Би баригдалтай нь биш зугатсан. Хүүхний ах нас барсан ч байж магад, Золбоот үхсэн ч байж магад. Хэрэв Золбоот амьд үлдэх юм бол цагдаагынхан түүнийг тавихгүй. Цаадахь чинь баригдаад байцаалтын ширээний ард суусан цагт намайг хэлж таараа. Хэрэв би баригдах юм бол захиалагч нь чи шүү дээ. Үгүй чи бас тэгж байгаад хүнд гар шүү. Адилхан эмэгтэй хүн байж тэр хүүхнийг үгүй хийгээд өг гээд л, хүчиндсэн ч болно гэсэн биз

дээ. Би энэ хэргийг үйлдсэн бол давтан хулгайч дор хаяж хорин жил… – Чи өөрөө тохирчихоод юу ч бүтээж чадаагүй байж яагаад энэ бүхнийг яриад байгаа юм бэ? Чамд юу хэрэгтэй юм тэгээд? Чи нэг тийшээ зайлаад алга болоод өгөөч. – Алга болж болноо. Гэхдээ ийм аюултай байдалд орсон би хэзээ ч баригдаж болно. Энэ байдлыг чи ойлгосон шүү дээ хонгор минь. Надад мөнгө хэрэгтэй байна. – Хэд – Гурван сая – Өөдгүй амьтан. Хогын хар новш. Дахиад чи миний нүдэнд битгий харагдаарай. – Яг тийм. Би өөдгүй амьтан. Хогын хулгайч. Чи тийм хүнийг өөрөө сонгож ирээ биз дээ. Надад шорон бол юу ч биш. Би зүгээр маргааш өглөө хэргээ илчилж чадна шүү. Өөрөө хэргээ хүлээгээд очсон хүнийг хууль бас харж үздэг юм. – Маргааш өглөө ав за Чука. – Харамсалтай байна. Би маргаашийг хүлээж чадахгүй болчихоод байна. За. – Би энэ харанхуй шөнө гарч чадахгүй болчихоод байна за. – Ангираа би яг танай хаалганы дэргэд сууж байна. – Жинхэнэ

өөлгүй новш юм даа чи. – Харин тиймээ. За би хүлээж байя. Ангийн охин минь. – Би гарч адахгүй ээ. Энд яг гурван сая төгрөг байна. Би цонхоор шидчихье. Чи миний цонхны харалдаа хүрээд ир за юу. – Имй ухаантай ш дээ. За би цонхны чинь дор очлоо андаа. Айсандаа Ангираагын хамаг бие салгалан чичирч байлаа. “Бурхан минь би юу хийчихвээ. Юу хийичхвээ. Би одоо яанаа. Бас юун Золбоот гараад ирэвээ. Тэр хэн бэ? Тэр нь бас надаас юу нэхэх бол… Цэлмэг эгчээ та надаар юу хийлгэчих нь энэ вэ?” Ангираа тэр шөнө унтаж чадсангүй. Онгорхой салхивчаар сэвэлзэн орж ирэх сэвэлзүүр салхинаас хүртэл айн дальдчиж байлаа… … Дөлгөөн үр хөндөлт хийлгэчихээд гарахдаа хувь заяандаа ч юмуу Золбоотод ч юмуу үр хөндүүлэхэд нь тусалж мөнгө өгсөн Готов өвгөнд ч муу хэн нэгэнд гомдсоор байлаа. “За ингээд хайртай хүн байхгүй боллоо. Золбоотгэдэг новшоос болж

анхныхаа үрийг өөрийн гараар хөнөөчихлөө шүү дээ. Үр минь ээжийгээ уучлаарай. Дэндүү хэцүү амьдрал дунд чамаасаа саллаа даа. олигтойхон аавтай байсан бол… Архи уудаггүй амьдралаа эрхэмлэдэг аавтай байсан бол… Би юу гэж анхныхаа үрийг хөндүүлэх билээ. Цулцайсан хацартай тас хар даахитай. Бас инээхэд нь хацар нь хонхойдог ямар хөөрхөн хүүхэд байсан бол. Би ямар азгүй хүн бэ? Аав ээжтэйгээ байгаа мөртлөө аав ээжгүй юм шиг гав ганцаархнаа. Хар нялхаасаа хээрийн зэрлэг чоно шиг өөрийн хүчээр хоол олж идэх гэж зүтгээд шоронд хүртэл орж үзлээ. Одоо хэн намайг хүлээн зөвшөөрөх юм бэ? Ер нь би юуны тулд энэ бузар орчлонд хоргодох юм бэ? Болохгүй ээ. Бидний төлөө шар махтайгаа хатсан ядарсан ээжийгээ орхиж болохгүй. Ээжийгээ жаахан ч гэсэн амсхийлгэх хэрэгтэй.”

Дөлгөөн нулимсаа сэмсэмхэн арчсаар олны урсгалд оров. Утас нь дуугарав. Авч харвал огт танихгүй дугаар байлаа. Бүх юм өнгөрсөн хойно Золбоот ярьж байгаа юм боловуу? Хэрэггүй дээ Золбоотоо би хүүхдээ хөндүүлчихсэн. -Байна уу? цагдаагын газраас ярьж байна. Та ……. дүүргийн цагдаагын хэлтсийн 206 тоотод хүрээд ирэхгүй юу? – За ойлголоо гэж Дөлгөөн ихэд дорой дуугарав. Хоёр сар гаруй болчихсон үр хөндөлт хийлгэсэн болохоор толгой нь эргэнэ. Дотор нь муухайрч толгойгоор нь хатгуулна. “адаглаж чихээ бөглөдөг байж дээ. Бас ямар асуудал дэгпэх нь энэ вэ? нэг нь сэгсрээ хийж дээ. Тэгээд муу нэрт Дөлгөөн. Манай дүүргийн цагдаагын хэлтэс байхыг бодоход… Дөлгөөн дээр хэн нэгний хийсэн бантан бууж дээ. Мөн цагаа оловоо. Үзэж тарна даа. Хүний хэрэг дээр унана л гэж байхгүй. Шоронд орсон гэж нээнтэглэж байгаа биз. Шоронд орсон хүн яадаг юм бэ? Засарч болдоггүй юмуу. Хайртай хүндээ хаягдаж, үр хүүхдээсээ хүртэл салж

байхад гадуурхаж хавчаад байхдаа яадаг юм бэ?” гэсэн бодол төрөн Дөлгөөн нулимсаа арчиж явлаа. Дөлгөөн цагдаагын хэлтсийн хаалгаар гомдол дүүрэн гундуухан орж 206 тоотын хаалгыг тогшив. – За. Хаалгыг ихэд ууртай татан орсон Дөлгөөн цагдаагын ахмадыг ширтэн үгээ бэлдэж зогслоо. Ахмад түүнийг харснаа – Чи чинь хэн билээ гэж гайхангуй дуугарав. – Би Дөлгөөн байна. – Аа тийм нээрэн Дөлгөөн ш дээ. Ийм учиртай байсан юм бий. Ингэхэд чи нөхөр минь суллагдаад хир удаж байна вэ? – Дөрвөн сар шахам болж байна. Яасан бэ? Ахмадаа. Би энэ хотод амьдарч болохгүй юу? – Суллагдсанд баяр

хүргэе Дөлгөөн. Чи хаана ч амьдарсан болно. Чи эрх чөлөөт иргэн хүн шүү дээ. Харин чи бусдын адил жирийн амьдрах хэрэгтэй. – Би жирийн амьдраагүйдээ яасан юм бэ? Би хэрэг хийгээгүй дасан зохицож амьдрах гэж зовж байна. Та харин яагаад намайг мөрдөж мөшгөөд байгаа юм бэ? – Дөлгөөн чи буруу ойлгож байна. Чиний хэрэг хийгээгүйг би мэдэж байна. Чи юм болгонд битгий өөнтөг хайгаад бай. Тэгэх юм бол чи өөрөө болохгүй бүтэхгүйг босгоно. Өчигдөр нэг гэмт халдлага гэх үү айхтар гэмт хэрэг гарсан юм. Энэ чамд хамаагүй л дээ. Айл уруу хоёр залуу өдөөн хатгалаг хийж гэрийн эзнийг хутгалж хүнд гэмтээсэн. Тэгээд зугатах гэхэд айлын хөгжлийн бэрхшээлтэй

залуу араас нь цохиж тархинд нь хүнд гэмтэл учруулсан. Нэг нь зугатсан болохоор тэр хүнд гэмтэж тархиндаа харвалт авсан залууг хэн болхыг нь тодруулах боломжгүй болчихоод байна. Залуугын халааснаас нэг утасны дугаар олдсон нь чиний дугаар байх юм. “Бас ямар гай вэ” Дөлгөөн дотроо айх шиг болов.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…