Нүүр Өгүүллэг “ЭЛСЭН ТОЙРОГ” роман “2-р хэсэг”

“ЭЛСЭН ТОЙРОГ” роман “2-р хэсэг”

1 секунд уншина
0
1
419

Та буруу ойлгоод байнаа ээжээ. Сүхцэцэг тийм охин биш. Сайн охин байгаа юм. Аавыг сайд гэдгийг ч мэдэхгүй. Сая бүр наашаа ирэхгүй ахаасаа айгаа байна гэсэн. – Хм. Тэгээд ахтайгаа хамт амьдардаг юмуу?

– Тиймээ. Багад нь аав ээж нь өнгөрчихсөн юм. – Тэгээд гэр нь хаана байдаг юм бэ? – Амгаланд – Ээ чаавас даа. Тэгж л таарна. Ээж нь дахиад хэлчихье. Манайд тохирохгүй хүн байнаа хүү минь. Эртхэн ойлгуул.

Жирэмсэн болчихвий. Би өөрийн цусаа гэр хороололд ядуу зүдүү өсгөхийг хүсэхгүй байна. – Би Сүхцэцэгт хайртай ээжээ. Би түүнгүйгээр амьдралыг төсөөлж чадахгүй. Та хүүгийнхээ хайрыг хүндлэхгүй бол

би Сүхцэцэгийнд очиж амьдарна. Би ажил хийж, хүн шиг амьдарч болох байлгүй дээ. – Өө хө. Бүр ингэтлээ чиний толгойг эргүүлээ юу? Үгүй л байхгүй юу. Цэцэг болгон сайхан байдаггүйтээ адил хүүхэн

болгон заяаны хань болдоггүй юм. Би яах вэ? чи эхийнхээ үгийг тоохгүй байж болно. Эцэг чинь яах вэ? Түндэв сайдын ганц хүү өнчин, ядуу үсчин охинтой сууж гээд шуугина шүү дээ. Хүнд чинь бас нэг

зэрэг зиндаа гэж байдаг юм шүү дээ. Аав чинь чамайг ийм байдалд сайшаахгүй байх шүү. Эцгийнхээ нэрийг гаргаад ичихгүй байна уу? хүү минь. Цэлмэг учирлангуй аргадангуй аястай хэлэхэд Чингүүний уур дүрсхийгээд явчихав. – За яах вэ? ээжээ больё. Би тантай маргахгүй. Та хүүгийнхээ хайртай охиныг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм чинь хүүгээ үгүйсгэж байна л гэсэн үг. Би байхгүй бол та нарын нэр хүнд унахгүй биз. Би явлаа. Хүүгээ үхсэн гэж бодоорой ээжээ. Баярлалаа гэж эрсхэн хэлсэн Чингүүн шулуухан гараад явчихав. – Чингүүн. Чингүүн хүү минь яасан муу ёртой юм ярьдаг юм бэ чи гэсээр Цэлмэг араас нь дуудан гарч ирэхэд – Өө бүр сэтгэл

онгойчихлоо. Явъя. Сүхцэцэгээ ээж намайг чамтай амьдрахыг зөвшөөрсөн гэж тодхон хэлсэн хүү нь нөгөө охиноо хөтлөн гарч хаалга хаагдах нь сонсдоход Цэлмэг доош хурдлав. Төд удалгүй машин асан хөдлөх сонсдоход Цэлмэгийн дотор харанхуйлан хан налан зогтусав. “Миний хүү яваад өглөө. Нөгөө охиноо дагаад явчихлаа. Юу боллоо гэж ганц хүүгээ үхсэн гэж санах билээ. Яасан муу ёртой юм ярьдаг хүүхэд вэ. Яасан хар мөртэй охин манайд ирэвээ. Миний хүү ээжийнхээ урьдаас үг хэлдэггүйсэн. Одоо яах билээ. Чингүүн нэг зөрсөн бол тэрүүгээрээ дуусна. Нүгэлтэй зөрүүд хүүхэд. Эцэгт нь хэлэхээс биш. Салгана даа. Салгана тэр охиноо” хэмээн амандаа

үглэсэн Цэлмэг утас шүүрэн авав. Чингүүний утас дуудсан ч утсаа салгаад авахгүй байлаа. Дараа нь өөр нэг утсанд залгав. Цэлмэгийн төрсөн дүү Тэмүүлэн утсаа авав. – За болохоо больсон шүү Тэмүүлэн. Хурдан ирээрэй. Цаад Чингүүн чинь гээд Цэлмэгийн хоолой тагжрахад Тэмүүлэн жигтэйхэн сандрав. – Байна уу? байна уу? яасан бэ эгчээ. Чингүүн яасан гэж. Юу болоод байнаа та нар чинь? – Хурдан ирээч. Чингүүн яваад өглөө. Нэг муу үсчин хүүхэн дагаад тэр нь бас өнчин юм гэнэ. – Найз охин нь юм уу? – Тийм л юм гэнэ. Би яасан ч зөвшөөрөхгүй. Тэгээд хэлсэн чинь намайг үхсэн гэж бод гээд нөгөө хүүхнээ хөтлөөд яваад өглөө. – Ёох юун сүртэй юм бэ? Ямар нэгэн муу юм болсон юм байх гэж хичнээн айваа. Балай юмуу та чинь. – Хүн

зовлонгоо ярьж байхад чинь хүний төрсөн байж ямар өөдгүй хүн бэ? Чи. Тийм охинтой миний хүү зиндаа нийлэхгүй. – Насаараа сайдын эхнэр байгаагүй биз дээ та. Тэгээд ч одоо сонгууль болохоор ах ажлаа өгөх ч юмуу хэн мэдлээ. Адилхан гэр хороололд өсчихөөд айлын хүүхдийг өөчлөөд яадаг юм. – Мөн дөө. Чиний хүүхэд биш болохоор чи тэгж байгаа биз. Миний хүү сайдын хүү ойлгов уу? одоо яаж хүний нүүр харнаа. Гэж үнэн голоос шаналах Цэлмэгийн хоолой зангирна. – За. За та тайван бай. Би очъё гэж хэлээд утсаа тасалсан Тэмүүлэн толгой сэгсэрч “Энэ хүн ч хүнээ алдсан шиг юм болж байгаа даа” гэж бодов. Хоёр улсын талаар хэлэлцээр хийн гарын үсэг зурж дуус магц

Түдэв сайдын утас чичигнэн дуугарав. Эхнэр нь ярьж байлаа. “Яасан юм бол доо. Ажлын үеэр ярьдаггүйсэн” гэх бодол төрөхөд Түдэв уучлал хүсээд утсаа аван гарав. – Байна уу? За сайн уу хөгшөөн. Та хоёр сайн биз? – Ямар юмных нь сайн байдаг юм бэ? Тэр хүү чинь үхнэ гээд явчихлаа. Эхнэрийнх нь хоолой зангиран уйлагнах тул Түдэвийн дотор палхийгээд явчихав. – Юу үхэхээ гэж бараг хашгирав. – Тийм тэр хүүхэнтэй суулгахгүй бол үхнэ гээд явчихсан. Яаж хүний нүүр харна даа Түдэв минь. – Юу. Ямар хүүхэн. Хаана байгаа юм тэр хүүхэн чинь. – Үсчин хүүхэн. Эцэг эхгүй өнчин ядуу охин. – Юу яриад байгаа юм бэ? Чи чинь. Хүү чинь тэр охинтой найзалж байгаа юмуу? – Тиймээ. Арилсан дотортой яг чамайг дууриачихсан тэнэг хүү чинь Ёндон гишүүний Ангираатай суухгүй. Заавал тэр охинтой сууна гээд… – Үгүй тэгээд Цэлмэг минь ийм юманд ажлын дундуур улс оронд хэрэгтэй

дипломат хэлэлцээр хийж байхад чинь залгаад уйлж унжаад хүн айлгаад байхын хэрэг юу байнаа. Хорин гурван нас хүрсэн эр хүн чинь эхнэр хүүхэн сонирхолгүй яадаг юм бэ? Хайрлаж дурлалгүй яах юм бэ? – Нэг их номчирхож гэнэ. Тэмүүлэн та хоёрт үг хэлээд ч нэмэр алга. Ангираа уйлаад сүйд майд. Ёндон гишүүн чах бол? – Яав л гэж сүртэй юм. Миний хүү өөрөө сонголтоо хийж байхад Ёндонгийн охин мянга уйлаад яадаг юм бэ? Ерөөсөө чамаас болж байгаа юм. Ёндонгын охин, эхнэр хоёртой даанч их сүжрээд байсан юмаа чи. Наад бантангаа өөрөө зохицуулаарай. Би ганц хүүгээ хайртай хүүхэнтэй нь л гэрлүүлнэ шүү. Битгий дэмий балай юм ярьж дахин дахин залгаад бай гээд утсаа таслав… … Танилц ахаа миний хайртай залуу. Сүхцэцэг үүдэнд зогсон нүүрээ улалзуулан байхыг харсан Сүхболд тэднийг ажин суусаар байлаа. “Тоодойгын хэлдэг үнэн боллоо. Энэ чинь одоо

дөнгөж арван найм хүрч байна. Айлын эхнэр болох арай болоогүй байна даа. Харваас энэ залуу баян тарган нэгэн бололтой. Нас бага амьдрал мэдэхгүй ядуу даржин байж сэтгэлийн хөөрлөө барьж дийлэлгүй хүний тоглоом болж хүүхэд тэврээд хоцрох вий дээ. Бидний үзсэн зоволон багадсан биш” хэмээн бодсон Сүхболд хөмсгөө зангидан Чингүүнийг ажиглана. -Сүхцэцэгээ хүн дагуулж ирчихээд үүдэнд зогсоогоод байх юм. Суулгаач би гарч байцаагаа ер нь нарийн ногоогоо услах минь гээд Сүхболд гараад явчихад Сүхцэцэг ахдаа гомдох шиг болов. “Хүн ахыгаа гээд хайртай залуугаа дагуулаад ирж байхад чинь ганц ч үг хэлэхгүй гараад явчихаж гэнэ. Бас эдний ээж шиг Чингүүнийг минь адлах юм боловуу? Тэгвэл яанаа” гэсэн бодол

айдас төрүүлнэ. Тоодой гал зууханд хоол хийх гэж буй бололтой түнтэгнэнэ. Хормогч зүүн гурил зуурч амандаа дуу аялахчуу болж гунганана. – Ийшээ суу хайраа. Миний том ахад битгий гомдоорой. Биднийг багаас минь өсгөж амьдралын хүнд хэцүүг үүрсэн болохоор жаахан санаатай. Гэхдээ гайгүй ээ одоо инээгээд л ороод ирнэ. – Зүгээрээ. Би ахтай чинь зохицож чадна. Ах чинь надад таалагдсан. Танайхр ямар гоё юм бэ? Энгийн мөртлөө цэмцгэр бас тохилог. Хашаандаа бол бүр ярилт алга. Төрөл бүрийн ногоо, хүлэмж үгүй тэр цэцгүүд ямар гоё юм бэ? Би бүр биширлээ ш дээ. Чингүүний чин сэтгэлээсээ хөөрөн өгүүлэхэд Сүхцэцэг жигтэйхэн баярлав. – Ихэнхийг нь том ах тарьсан юм. Багаи ах ажлаасаа илүү гарахгүй гэхдээ

ажилсаг. Ер нь бол Тоодой том ахад тусалдаг юм. Ганц эмэгтэй бас бага нь гээд намайг хөдөлгөх дургүй. Өө яриад суугаад байдаг. Найз нь чихэр аваад ирье. – Тоодой цай аваад ирээч гэхэд Тоодой хоёр аяга, том данхтай барин ирж цай аягалав. Тоодоогын аягалсан сүү амтагдсан цайнаас Чингүүн хоёр аягыг уугаад сэм хөлсөө арчив. – Цэцэгээ цагдаа ирээгүй. Би цагдаа ирнэ гээд зугатаасан. Ирээд уйлсан том ах нада зөндөө чихэр өгсөн чи авах уу гээд Тоодой халаасаа онгичин шар шүдээ ярзайлган инээхэд Сүхцэцэг зовох шиг болон – Чи наад амаа. Шүдээ угаа гэж би чамд хэлсэн биз дээ гэж зандрахад Тоодой хурдхан эргэв. – Хөөрхий энэ хэдэн настай юм бэ? – Гуч гарчихсаан. Хөөрхий минь насаа мэддэггүй өрөвдмөөр амьтан. За хайраа хувцсаа тайлаад өөрийнх шигээ байгаарай за гээд Чингүүнийг үнсэх Сүхцэцэгийг

харсан Тоодой ихэд ичин – Аа заваан юм. Том ахаа энэ Цэцэгээ муухай юм хийгээд байна. Кинон дээр гардаг шиг юм хийж байна гэсээр гүйн гарахад сэтгэл зовсон хоёр хурдхан босч зогсоцгоов. – Том ахаа. Том ахаа. Цэцэгээ заваан юм хийгээд байна. Кинон дээр гардаг шиг муухай юм хийгээд байна гэсээр хазганан гүйж ирсэн Тоодойгоос ихэд цочсон Сүхболд ухасхийн босов. Тоодой нүүрээ даран ичингүйрэх аж. – Тоодой чи яагаад дуу шуу болж гүйгээд амьтан сандраагаад байгаа юм бэ? – Цэцэгээ тэр ахтай муухай юм хийгээд байна. – Муухайдаа ямар юм хийсэн юм бэ? Үнсэлцээ юу? – Аа заваан юм. Би ий… муухай… – Тоодой эрэгтэй эмэгтэй хүмүүс чинь хоорондоо үнсэлцдэг байхгүй юу. – Битгий худлаа хэл. Цэцэгээ намайг үнсдэггүй дэг. – Цэцэгээ найз

залуутайгаа үнсэлцдэг байхгүй юу. Чи бид хоёр ах нь учраас тэгж болохгүй. За юу. Ер нь Цэцэгээг найз залуутайгаа байхад чи надтай хамт байж бай. Тэдэн дээр очоод хэрэггүй за юу. Би чамд зөндөө чихэр өгнө за. – Тэгээд хоолоо хэн хийх юм бэ? – Өнөөдөртөө чи хийчих. Маргааш Цэцэгээ хийг. – За чихрээ өг. – За өгнөө өгнө. Дэлгүүрээс аваад өгнө. Ахын дүү орж бай за юу. Сүхболд Тоодойг ихэд өрөвдөн харах аж. “Цэцэгээ найзтай боллоо. Энэ удахгүй гэрлэнэ гэсэн үг. Сүхцэрэн удахгүй эхнэр авна. Энэ хоёрыгоо яаж ийгээд айлын дайтай айл болгоно доо. Бич яах вэ? би гэрлэх юм бол энэ муу Тоодой хэцүүднэ. Ачийг бачаар хариулж болохгүй. Би Тоодойд их өртэй хүн” гэхчилэн бодсон Сүхболд гэр үрүүгээ орж өөрийнхөө болон Сүхцэрэн Тоодой хоёрын юмыг зөөн нөгөө өрөөндөө оруулж хирэндээ төвхнөв. Нөгөө

өрөөнөөс охин дүүгийнх нь жаргалтай инээд цалгина. Сүхболд хананд хадсан аавынхаа зурагны өмнө очин – Ааваа манайх бүл нэмж байгаа бололтой хэмээн шивнэв. – Тоодой чи ямар хоол хийж байгаа юм бэ? – Гэдэстэй ногоотой цуйван. – Өө чи яасан өөдгүй юм бэ? Зочин ирчихээд байхад чинь махтай хоол хийчихгүй яасан юм бэ? – Энэ чинь ч гэсэн гоё хоол мэдэв үү? Тоодой Сүхцэцэг хоёр урьдын адил хэрүүлч биш хэлцээн ч биш шуугисаар байлаа. Тунч эмгэнэлтэйгээр хүүхдүүдээ энэ орчлонг орхисон ээжийгээ энэ үед Сүхболд бодож гунихарч хэвтэв. Тоодой сүр сархийн орж ирэхэд нь нэг их цочив. – Том ахаа том ахаа нөгөө ах яагаа вэ? Цэцэгээтэй муухай юм хийдэг ах гоё машинаа манай хашаанд оруулчихлаа. Намайг машиндаа суулгасан. Их сайн ах гэсээр орж ирэв. Сүхболд түүнийг дахиад

өрөвдөх шиг болж – Сайн ах бол болж л байна даа Тоодой минь. Манай гэрт нэг сайн хүн нэмэгдэнэ гэдэг их сайн хэрэг. Нааш ир. Ахынхаа дэргэд унт. Амьтан хүн унтаж амраг. Саад хийх хэрэггүй гэхэд Тоодой түнтэгнэн түүний дэргэд ирж хэсэг аахилж байснаа унтаад өгөв. “Бас нэг эмнэлэг орохгүй бол болохгүй нь дээ. Энэ нөхрийн амьсгаа ихдээд байх боллоо. Энэ халуунд зүрхнийх нь ужиг хөдөлж буй бололтой” гэж бодсон Сүхболд буруу харан хэвтсэнээ өндийж цаг харав. Оройн хорин хоёр цаг болж байлаа. “Энэ Сүхцэрэн яасан их удаж байх юм бэ? Ингэж их оройтдоггүйсэн” тэр унтах гэснээ больж дүү Сүхцэрэнгээ хүлээн босч суув… … Энэ үед хөдөлгөөнт эргүүлийн гурван цагдаа өөрсдийн харьяалах газраар эргүүл хийж явлаа. Модон дотор эмэгтэй хүн мэгшин уйлах сонсдоход гурван залуу

сэрхийн бие биесээ харснаа чимээ гарсан зүг аажмаар орйтов. Залццхан бүсгүй нарийхан оосроор өөрийгөө цаламдчихсан доош үсрэхэд бэлтгэн том модны мөчрөөс үсрэхэд бэлтгэн хувь заяандаа ихэд гомдсон бололтой мэгшин уйлах аж. -За болгоомжтой байна шүү. Бүсгүй сэтгэлийн хүнд хямралд өртсөн бололтой. Биеэ халхал. Өчүүхэн төдий чимээ гарха юм бол эмэгтэй үсрэнэ шүү. Сүхцэрэн чи араас нь сэм авирч бүсгүйг тэвэрч ав. Чинбат чи доор нь зогсч бүсгүй үсэрлээ гэхэд тэвэрч ав. Доош хүчтэй үсрэх юм бол бүсгүй шууд дүүжлэгдэнэ. Би дүүжлүүрийн оосрыг таслана. За үүрэг гүйцэтгэ гэж эргүүлийн багийг ахалж яваа ахлах ахлагч Санчир тушаахад залуус өөрсдийн үүргийг гүйцэтгэхээр бүсгүйн сууж буй мод уруу сэм дөхөцгөөв. – Яадаг юм бэ? Би хэнд ч хэрэггүй золгүй амьтан. Золбоо

тийм муухай зан гаргаж байгаа юм чинь. Би үхнэ гэж Дөлгөөн зогсоо зайгүй үглэнэ. Дөлгөөн модны араас хүн авирч байгааг анзаарсангүй. – Ээжээ намайг уучлаарай. Охин чинь үүрд явлаа. Дөлгөөн уйлагнан хэлээд ууж байсан архиныхаа шилийг энэ буруутай гэх шиг их хүч гарган шидэхэд доор нь зогссон дэд ахлагч Чинбат толгой уруугаа цохиулчих шахав. Дотор нь сэрхийн ихэд цочин бие нь эвгүйцэв. Ахлагч уруугаа гэмшингүй харж инээмсэглэхэд Санчир түүнийг анхаарлаа сарниуллаа гэж буй бололтой хөмсөг зангидан муухай харахад Чинбат толгойгоо илэв. Сүхцэрэн мод уруу гэтэн ихэд шалмаг авирч бараг бүсгүйн ард очив. Санчир модноос дүүжилсэн уяаг тасал гэж буй бололтой дохино. Сүхцэрэнд уяаг таслах зүйл байгаагүй тул арайхийн уяаг тайлав. Одоо аюулгүй болжээ гэсэн шиг Санчир

түүнийг буу гэж дохино. Сүхцэрэн модны бүдүүн мөчирт уягдсан байсан уяаны үзүүрийг газарт шидэв. Биен дэх хүзүүгээрээ боомилсон уяаг доош унахад Дөлгөөн цочих болон гэнэт орчноо ажив. Модны дор хэн нэгэн зогсч буйг мэдсэн Дөлгөөн Золбоотыг ирж гэж бодон бүр ч уур шар нь дүрэлзэв. – Баяртай Золбоотоо намайг хуурч байсны чинь хариуд бурхан чамайг шийтгэнээ. Заавал шийтгэнэ. Золбоотоо чиний үрийг би тээж явсан юм шүү. Ээжээ өршөөгөөрэй гэж хашгиран доош үсрэв. Бүсгүйн хүссэнээр хүзүү нь боогдож амьсгал нь хураагдсангүй. “Боож үхэх ийм амархан байдан юм байх даа” хэмээн тэрхэн зуур бүсгүй бодож амжив. Эцэст нь тэр хэн нэгний гар дээр унаж байгаагаа мэдрэв. “Өө ямар хогийн новш нь намайг үхлээс авч үлдэвээ” тэр ихэд ууртайгаар ингэж бодоод нүдээ нээв. Цагдаагын сүлдтэй малгайг

модны зайгаар сүүмэлзэх сарны гэрэлд тодхон олж харсан залуу бүсгүй нүдээ хурдхан анив. “Новшийн юм бэ? Яасан. Хараал идсэн цагдаагынхан хаанаас гараад ирдэг байнаа. Хогийн гарууд одоо баахан сакдана даа. Үгүй тэнээд амиа хорлох ч хүний эрх юм байгаа биз дээ” тэр өөрийгөө зөвтгөн бодох ажээ. – Та зүгээр үү? Та хэн бэ? Цагдаагын нэг нь аядуухан ийн асуухад дахиад уур нь дүрэлзээд явчихсан Дөлгөөн тэр залуугын нүүр өөд нулимчихав. – Өө ямар заваан новш вэ? бос. Цагдаагын газар очоод учраа ололцоно биз. Аваад яв наадахиа. Нулимуулсан цагдаа ихэд уурсан бас сэжиглэж буй бололтой ярвайн алчуур гарган нүүрээ арчсанаа барьж явсан усаараа нүүрээ угаав. – За бос явъя бас нэг нь түүнийг босгох гэж хүчлэхэд “Тийм ч амархан та нарт бууж өгөхгүй шүү” гэж бодсон Дөлгөөн тэр цагдаагын эмзэг

эрхтэн үрүү өшиглөж орхив. – Ёо гэх дуун хадаж нэг нь цааш өнхрөн ёолно. – Алив хөөш бос. Таньд шаардлага тавьж байхад яагаад эсэргүүцэж цагдаагын эрх чөлөөнд халдаад байгаа юм бэ? Үүргээ биелүүлж амиа хорлох гэсэн халдлагыг таслан зогсоож байхад чинь танхайраад байх юм. Цагдаагын эрхэнд халдах хуультай арга хэмжээтэй шүү гэж зандраад охиноос барьж авсан Сүхцэрэн гараа өм хазуулах шахаад огло үсрэн холдов. – Наад хүүхнээ гавлаад аваад яв. Санчир тушаал өгсөн ч өөрөө охинд хүрч чадсангүй. Дөлгөөн модны ёроолд хэвтээ архины шилийг шүүрэн авав. Тэрээр тачигнатал хөхрөх

аж. – Алив хүрээд ир. Болгоод өгье та нарыг. Муусайн хонгионуудаа. Хий хоосон сүрийг үзүүлэгчидээ. Новшнууд минь хүрээд ир. Та нар өөрсдөө ч гэсэн завхай гарууд ш дээ. Цагдаа ч гэх шиг. Муусайн хөгийн эрчүүд. Та нарын охид жирэмслүүлээд байдаг эрхтэнг чинь цөм цохиод өгье гээд шилээ барин ухасхийхэд гурван залуу пирхийн зугтав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *