Home Өгүүллэг “ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “29-р хэсэг”

“ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “29-р хэсэг”

10 second read
0
0
1,869

Асуудал хэнд ч тулгардаг хэрэв өөрт нь тохиолдоод байгаа энэ хачин явдлыг асуудал гэж үзэж болох юм бол… Асуудлыг шийдэхэд амжилт эсвэл бүтэлгүйтэл байх нь зөвхөн таны сэтгэл зүйн чиглэлээс

хамаарах тийм ээ. СЭЧ-тэй байхыг тэр үргэлж хичээдэг шүү дээ… Биеэ барь. Сэтгэл хөдлөлө хяна. Хувь заяагаа өөрөө шийд.. болж байна аа. Тэр хоригдож эхлэнгүүтээ л биеэ барьсан. Хаалга, үүдийг нь балбан

цагдаа нарын уурыг хүргээгүйг бодоход биеэ ч сайн барьсан. Харин хувь заяагаа удирдах гэдэг нь одоо хэрэгжүүлэхэд хэцүү л юм. Бурхан хэзээд энэрэнгүй. Намуунтай учирсныгаа бурханы бэлэг гэж бодож

явдаг болохоор энэрэнгүй байж магадгүй л юм. Итгэлийн одоогийн нөхцөлд тохирох эсэхийг хэлэхэд хэцүү аж. Эцэст юу гэж байдаг билээ? Аливаа азгүй явдалд амжилтын, магадгүй бүр их амжилтын үр байж

болно. Ийм нөхцөлөөс амжилтын үр хэрхэн гаргаж авах тухайд бодох цаг нь одоо л лав биш болов уу? Иймэрхүү байдлаар элдэвийг эргэцүүлсээр 72-т өнгөрөөх нэг өдрөө баржээ. Түүний хувьд Бусниэсс-

ийн амжилтанд хурэх тухай олон ном уншсан нь одоо л ийм үед хэрэг болж зарим чухал үгс нь санаанд орж байдлыг цэгнэж дүгнэлт хийхэд нь тус болж байлаа. Айх юм. Намуун юу гэж бодож байгаа бол? Тэр 2-ын үерхэсэн энэ богинохон хугацаа ийм сорилт тулгарсан цагт бие биэдээ итгэхэд хангалттай байж чадах болов уу? Ээж нь хамаг л танил тал руугаа утасдан гуйж, Намуун яах ч учраа олохгүй байлаа. хайртдаа яаж ч тусалж чадахгүй энэ арчаагүй байдалдаа шанална. Харин Оргил Намууны ээжид цэвэрхэн гэгч нь алтан хошуу өргөчихөөд оны шилдэг оюутан дээрэмчин байв уу? гэсэн мэдээлэл

сонинд гаргах ажлыг бас л төвэггүйхэн амжуулаадхав. Харин Хасар л эвгүйрхсэн байлаа. Итгэлийг хэрэгт орууллаа гээд Намуун өөрийг нь тоох юм бол уу?? Хэрэв Оргилтой хуйвалдаж тэр залууг хэрэгт гутгэх ажлыг зохион байгуулсан нь илэрвэл яана? гэвч Оргилын зөвлөснөөр маргааш нь Наран руу утасдан Намууныг асуусан хүн болж байснаа Нараа эгч ээ, Намууны найз залуу нь дээрмийн хэрэгт орооцолдсон юм уу? сонин дээр гарчихсан байна гэж манай найз хэлэхээр нь үзсэн чинь үнэн байх шиг гээд санаа зовсон хүн болж харамслын хэдэн үг хэлээд утасаа тавьжээ. Наран өчигдөр Оргилыг тиймэрхүү юм хэлэхэд нь ажилдаа дарагдаад мартчихсанаа санаад сонин шүүрэн аваад

нүдэндээ ч итгэсэнгүй. Урьд шөнө охин нь унтаж чадахгүй нохойгоо салхилуулж байна гэж гарч орон холхиж, байн байн утсаар яриад байсныг гэнэт саналаа. Сүүлийн үед үргэлж баяр хөөр дүүрэн, ажилдаа ч, хичээлдээ ч дуртай байх болсон Намуун өчгигдөр яагаад ийм царай муутай байв? Тэгэхээр охиных нь найз залуу тийм булай хэрэгт орооцолдсон нь үнэн байх нь ээ?Тэр сонинг шүүрэн авч нөхрийнхөө өрөө руу орон -Өвгөөн, Намууны нөгөө үерхээд байгаа залуу чинь дээрмийн хэрэг хийчихсэн гэнэ. Чи энэ сонинг хараач, үнэн юм болов уу? гэсээр ширээн дээр нь сонингоо шидэхэд -Аль сонингийн худлаа үнэн юм сараачихыг тэр гэх бэ дээ. Биш байлгүй

гээд тоосон ч үгүй. харин Наран эргэлзсээр л байлаа. Гэвч гэртээ хариад эмээгээ налан таг дуугүй суух охиныхоо шаналсан царайг хараад юу ч хэлсэнгүй тэсч өнгөрөв. Харин Чимэд өөрийнхөө өмгөөлөгчийг Итгэлд туслуулахаар болсонд охин нь овоо сэргээд иржээ. Зовлон хүнийг нэгтгэдэг юм болохоор энэ айлынхан тэр орой их л эвтэй найртай байж билээ. Маргааш нь Намуун өмгөөлөгчөөр дамжуулан Итгэлд шүрэн бугуйвчаа өгуулжээ. Өөрөөр түүндээ яаж туслахаа мэдэхгүй байв. Жака, Баагий 2 хотын бүх цагдаагийн хэлтсээр Борхүү нэртэй цагдаа хайсаар 3-ыг олж, 2-той нь уулзсан боловч тэд Итгэлийн машиныг манасан тэр цагдаа биш байв. Харин 3

дахь нь хувийн ажлаар хөдөө явчихжээ. Энэ хооронд Итгэлийн хоригдох 72 цагийн 3-ний 2 нь онгорчихов. Гэтэл энэ хэргийн гол зохион байгуулагчдын дунд үүссэн маргаан санамсаргүйгээр Итгэлд ашигтай тийшээ эргэхэд бэлэн болсон байлаа. Тохиролцсон ёсоор бол Хасар буурал Доржоод улдсэн 3-н саяийнхаа 2-ийг өгөх цаг нь болжээ. Гэвч тийм их мөнгө олдсонгуй, машинаа нэгэнт барьцаанд тавчихсан. Ээжээсээ мөнгө авчихсан. Гэтэл мөнгийг нь өгөхгүй бол хүн хорлох гэсэн биш өөрөө гэмт хэрэгтнүүдийн гарт орчих гээд байдаг. Оргилд энэ тухайгаа хэлбэл -Зүгээр зүгээр. Цаадахдаа таны 5-н саяар энэ ажлыг ах нь амжуулчихна. Доошоо нэг ч төгрөг буухгүй шүү гэсэн

ярианы бичлэг чинь байгаа. Тэрийг цагдаад өгчихөж болноо шүү гээд хэлчих хэмээн уг зааж өгөв. Харин буурал Доржоо бол мань 2 шиг жулдрайнуудаас дутуу сэтгэх толгой биш байжэээ. Анх Хасар Оргил 2-той хийсэн уулзалтаа бичил камераар бичээд авчихсан байснаа Итгэлийн хэргийг шалгаж буй өмгөөлөгчид хүлээлгэчихгүй яахав. Ийнхүү Итгэлд дээд тэнгэр туслав уу, СЭЧ-ийнх нь энэгры хэрэг болов уу. Ямар ч гэсэн баривчлагдсаныхаа 70 дахь цагийг ч дуусгалгүй суллагдаж, захиалгаар хүн гүтгэсэн зохион байгуулалттай хэрэгт Хасар Оргил 2 ороогдон хэргийн учир ч тайлагджээ. Энэ бүхний эцэт хамгийн их шаналж хоцорсон хүн Намуун л байлаа. Итгэл өөрөөс нь болж хэрэгт орох дөхлөө шүү дээ. Харин Итгэл надад итгэж байсанд

чинь баярлалаа. Чиний төлөө энэ зэргийн үнэ төлөлгүй яахав дээ гэсэн. Харин Наран охиндоо цаад залуу чинь хэрэг хийхдээ ч буцахгүй хүн юм биш уу? Хасар л хамаагүй дээр байсан юм. Ямар буруугүй хүний гар утас тэндээс олддог юм гэхчилэн санаж бодсоноо хэлчихээгүй тэссэндээ залбирч байлаа. Хэрвээ тэгээд хэлчихсэн бол охиныхоо зовж шаналж байхад нь мартахын аргаггүй гомдоох байж.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…