
-Та 2-ын хүссэнээр тэр залууг эвгүй юмтай хутгачихаж болноо. гэхдээ үнэ хөлсөө шууд тохирьё. Би 5-н саяас нэг ч төгрөгөөр бага мөнгө авахгүй гэж эцэст нь Доржоо хэллээ. Холбоотой 2 залуу энэ тоог
сонсоод өөд өөдөөсөө харав. Хасарт ердөө л 3-н сая төгрөг байгаа. Ийм осолтой зуучлалынхаа шанд Оргил Хасараас 1 сая төгрөг нэхээд байдаг. Гэвч Хасар толгой дохичихоод гар барьцгаав. Оргилын хувьд
бол яг энэ мөнгө нэхэж буй хэдэн өгүүлбэрийг ханцуйдаа нуусан бичил диктопоноор бичиж авсандаа сэтгэл хөнгөрөөд зоогийн газраас гарч иржээ. 7 хоног нисэх мэт өнгөрчээ. Энэ өдрүүд Хасар, Оргил 2-ийн
хувьд сэтгэл хоёрдон шаналсан хүнд өдрүүд байлаа. 11-дүгээр сар гарсан ч Улаанбаатарын жавар чангарах гэж төдийлөн яарахгүй байгаа бололтой. Хааяа нэг цас хаялчихаад илч муутай наран ээсэн
шаргал өдрүүд налайсаар. Намуун Итгэл 2 бие биедээ улам татагдсаар. хэн нь ч хаа нэгтээ 2 өөдгүй амьтан нийлчихээд хар сюрприсэ бэлтгэж байгааг гадарласан ч үгүй. 7 хоног нисэх мэт хурдан өнгөрөв. Хар

санаа эзнээ отно гэгчээр энэ хэдэн өдөр Хасар Оргил 2-ын хувьд хийх гэж сэдсэн юмандаа сэтгэлийн дотоод шаналал эдлэн сэтгэл түшиглэн эргэж буцан эргэлзсэн өдрүүд боллоо. Шаварт унасан шарын эзэн Хасар Доржоотой уулзан планыг нь сонсоод урьдчилгаа төлөөд Оргилтой уулзав. Доржоо энэ хугацаанд объект буюу Итгэлийг муугүй судлаад хилс хэрэгт орооцолдуулах нь зөв гэж шийджээ. План ёсоор нэг өдөр ажлийн өрөөнөөс нь Итгэлийн гар утас, өрөөсөн бээлийг нь урьдчилан хулгайлуулна. Тэр өдрийнхөө орой нь Итгэл руу нэгэн
компаний менежэр гэж өөрийгөө танилцуулан утасдаж томоохон ажил байна. 10-р хороололд уулзъя гэж тохирно. Энэ уулзалт аль болохоор орой байх ёстой. Итгэл ихэнх тохиолдолд ийм ажлийн уулзалтанд ганцаараа бую Батбаяртай л явдаг. Гэхдээ энэ удаа Итгэл ганцаараа ирвэл сайн. 2-уулаа байсан ч тэр 2-ыг тохирсон газарт нь ирэхэд нь хэдэн гарйн бүлтэй хэдэн залуус нүдийг нь боож хүлээд 3-н цагийн дараа суллаж тавина. Энэ хооронд хэдэн жижиг гарууд ямар нэгэн ломбард тоноод хэргийн газарт Итгэлийн бээлий, гар утсыг
орхино. -Оргио, энэ хулгайч чин хэрэг бишдээд ирвэл бид 2-ыг мартчих юм биш байгаа гэж Хасар итгэл муутай асуусан нь тун ч сулхан эр болохыг нь илтгэн Оргилын инээдийг хүргэж байлаа. Гэвч нүүрний хувирлаа сайн нууж чаддаг Оргил үүнийгээ мэдэгдсэнгүй. Том шавар аягатай шар айраг чимэнгээ -Зүгээр зүгээр. Надад тэрний эсрэг хэрэглэх юм бас бий шүү хэмээн тайвшруулавч дотроо бол энэ ч хөөрхий, зайлуулахад амархан амьтан байна даа гэж доогтойхон бодож суулаа. Тэгээд ч Хасар тэр буурал этгээдэд 2 сая төгрөг төлчихсөн болхоор ухрах газаргүй болжээ. Буурал Доржоо ажил хэрэгч эр ажээ. Төлөвлөсөн ажилаа эхлэхдээ ганц ч хоног алгуурладаггүй хүн
гэсэн нь үнэн байв. Дахин 5 хоногийн дараа тэнгэр муухайран бүүдийсэн нэгэн өдөр ажилаа эхэлсэнээ мэдэгдэн Хасар руу ярилаа. Итгэл энэ өдөр гар утасааа ажил дээрээсээ алдчихсандаа их л гайхав. Энэ өдөр хол ихтэй байсан болхоор нэг нь авчихаж дээ гэж бодоод Намуунтай уулзахаар гарсан ч сэтгэлдээ нэг л мууг зөгнөөд байсан боловч хайртыгаа хараад сэтгэл нь сэргэж энэ тухай таг мартжээ. Тэр 2-ыг пизза-ны газарт хооллоод хөтлөлцөн гарахад өдөржин бүүдийж дүлэгнэсэн тэнгэрээс цас хаялж байлаа. Цаг 9 болох гэж байв. -Хулуутай пизза чин онцгүй эд байна. Махтай нь юм уу, холимгийг нь авч байя гэснээ Итгэл лавсан орсоор буй цасанд дарагдсан машинаа
хараад -Машинаа хурдан асаая. мотор нь хөрч байгаа байх гээд машин руугаа алхахад Намуун гудамжны гэрэлд үлгэрийн мэт будран орж байгаа цасыг инээмсэглэн харж алган дээрээ тосон зогссоноо -Би бороо, цас орхиод гудамжаар алхах дуртай. 2-уулаа жаахан алхах уу? гэж эрхлэнгүй хэлэв. машинаа онгойлгож байсан Итгэл -2-уулаа дараа цасанд зугаалья. Би нимгэн яактай гарчихсан чинь даараад байна. Тэгээд ч би 9:30-д 10-р хороололд нэг хүнтэй уулзах ёстой. нэг ажил санал болгоод байгаа юм гээд машиндаа орж асаалаа. Алган дээрээ цасан ширхэгүүд хайлахыг харж зогссон Намуун ч дурамжхан ирж

суугаад -Энэ их цасанд замын халтиргаа хачин байгаа даа. Чи маргааш тэр хүнтэйгээ уулз л даа гэв. -Би орой утасаа алдчихсан одоо холбоо барих аргагүй болсон. тэр хүн хүлээгээд байгаа байх гэж хэлэхдээ Намууны хориглоод байгаа, өөрөө түрүүхэн нэг л муу совин татаад байсныг санасан ч тэгсгээд яриандаа халаад мартчихсан Намууныг гэрт нь буулгаад 10-р хороолол орохоор давхиж явлаа.