Home Өгүүллэг “ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “25-р хэсэг”

“ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “25-р хэсэг”

10 second read
0
0
1,962

Чимэд ажил хийж байна гэж биеэ зовоолгүй инээж, хөхөрч хошигноод суудаг мөртлөө хамаг юм нь ид шидийн юм шиг бүтчихсэн байдаг хүн. Ямар ч үед уурлаж бухимдах нь ховор. Өөрт нь дургүй

зарим хүн түүнийг жулик амьтан гэж сэм муулцгаадгийг сонсоод тоодог ч үгүй. Залуудаа шүлэг зохиодог, хөрөг таталбар хийх дуртай байсныг нь Намуун дууриагаад л багадаа зураач болно гэж зүтгэдэг

байсан биз. Ажлынхаа өрөөнд монголынхоо нэртэй зураачдийн ажлуудыг авч өлгөх дуртай. Тийм болохоор нь Намуун аавынхаа өрөөнд орох дуртай. Энд нэг л аядуухан, гэгээн өнгө бүрэлдэж,

урлагийн бяцхан сүмд орсон мэт сэтгэгдэл төрнө. Заримдаа бухимдсан үедээ уран зургуудыг хараад суухаар дорхноо тайвширчихдаг юм. Удалгүй аав, ээж 2 нь хамт ороод ирэв. Ээж нь охиноо хараад баярлаж

байгаа нь илт инээн -Манай зөрүүд охин сууж байх чинь. Алив үнсье гээд хацар дээр нь үнсэхэд Намуун дуртай гэгч нь үнсүүлсэндээ өөрөө ч гайхав.Урьд орой нь эмээ нь түүнийг хичээлээ хийж суухад нь

хажууд нь сууснаа миний охин одоо том болчихлоо. ээжтэйгээ сайхан эвтэй баймаар юм. 25 хүрсэн хойноо чамайг гаргах гэж яаж зовсон гээ. Хүндрэлтэй төрсөн юм шуу дээ. Бидний багад эхийнхээ өөдөөс муухай харсан хүнийг ч даж давшгүй нүгэлтэнд тооцдог байлаа. би шүтлэггүй явсан мөртлөө л энэ үгэнд итгэдэг байсан юм гэж баахан ярьж байгаад гарсан. Намуун ч орондоо орсон хойноо хэд хоногийн өмнө ээждээ арай л хатуу уг хэлчихсэнээ ойлгож гэмших сэтгэл төрсөөр унтсан билээ. Харин аав нь ээж, охин 2-ын тийн эв найртай, нуур нугас шиг байгааг хараад баярласан нь илт, түрүүнээс хойш дуугарсаар байгаа утасныхаа дэлгэц рүү нэг хяламхийгээд унтрааж тавьснаа -Энэ 2 залуу чин сийрэг толгойтой улс байх шиг байна. Шөнөжин суугаад хард-ыг

нь сэргээчье гэж байна гээд их л маадгар сууна. Намуу ч компьютер засч байгаа 2-ын хажууд очиж жаахан суугаад орой хоол авчирч өгөхөөр болж аав ээжтэйгээ хамт гарцгаажээ. Өөрийнх нь хийсэн балгийг засахаар № 1 өрсөлдөгч Итгэл хүрээд ирсэнд хамгийн их барайсан хүн нь Оргил байлаа. Мань эр тэр харданд байгаа материалаас ганц ч үсэг битгий сэргээсэй гэж дотроо залбирсаар харьсан ч маргааш ирэхэд нь горьдлого нь талаар болсон байлаа Итгэл ерөнхий нябогийн компьютерыг бараг засч ардын баатараар тодорчихоод явчихсан байв. Хамгийн гол нь босс-ийн сэтгэлд ирээдүйн хүргэн нь бараг 100% нийцэн бололтой. Ажилдаа ирэнгүүтээ энэ мэдээг сонсоод -Даанч сийрэг толготой залуу байх шиг байсан юм.

бас өөрийн гэсэн бизнестэй гэж байгаа. Ийм залуучууд цаашаа их явна даа. Чи хүүхдийн хэрэгт багахан шиг оролцож бай л даа гэж энхэртээ хэлэх нь сонсогджээ. Сийрэг толгойтой цаашаа их явна даа гэдэг нь түүний их үнэлсэн хүндээ хэлдэг үг нь билээ. Наран ч эсэргүүцэж юм хэлсэнгүй. Түүнд охиных нь эсрэг өөрчлөлт л сонин байлаа. Намуун Урьдийнх шигээ цаг ямагт уйтгарлаж, олон аашлах нь багасан жинхэнэ бүсгүй хүний намба суух шинж орснийг нь тэр өнөөдөр л гэнэт ажиглажээ. Ашгүй дээ. Охиноо тийм ааштай болсонд нь өөрөө л буруутай гэж сүүлийн тэр хэд хоног сэм гэмшиж явсан. Гэтэл одоо л сэтгэл онгойх шиг болов. Гэхдээ Намуунд өөрөөс нь илүү энэ өндөр залуу л ингэж хүчтэй нөлөөлчихлөө гэж үү? Гэтэл Оргил энэ залуугийн тухай юу гэлээ? 7 хоногт нэг хүүхэн сольдог, эцэг нь хаяад

явсан гэсэн. Эцэг нь хаясанд өөрийнх нь буруу гэж юу байхав. харин тэр хүүхэн сольдог нь? ямар ч гэсэн Оргил ортой л юм хэлсэн байх ёстой. гэлээ гээд яахав харж л байхаас. Нэгэнт л энэ залууг охин нь сонгосноос хойш. Тэгэхгүй бол охиноо алдсантай адилхан, магадгүй үүрд гомдоох байсан юм бил үү? Намуун өглөө нь Итгэлтэйгээ яриад нөгөө компьютер-ийг засаж чадсаныг нь сонсоод саяхан маркетингийн төслийн уралдаанд шалгарснаасаа хамаагүй илүү баярлав. Итгэл чадлаа. Энэ бол ганцхан тэр компьютерыг засаж чадсандаа ч биш хайртай залуу нь толгойныхоо ачаар аав , ээжид нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чдлаа гэсэн уг. Өөрсдөө унаж босож байж хөл дээрээ зогссон болохоор тэр 2 ийм л зүтгэлтэй чадвартай залуусд дуртай байдаг юм. Харин Итгэл Баагий байгаагүй бол би ч

ганцаараа барахгүй юм билээ гэсэн нь Түүнд бүр ч их таалагдав. Тийм ээ. Итгэл бол өөрийгөө хоосон магтагч, худлаа дүр үзүүлэгч биш. Намуун тийм зантай хүнийг үзэж ч чаддаггүй. Итгэлтэй танилцанаасаа хойш түүний олон сайн чанарыг нь таних тусам Намуун улам сэтгэл татагдаж байлаа. Хамгийн анх дискон дээр Итгэл Түүнээс уучлалт гуйхаар ирэхэд нь тэгж ухаангүй зугцанаа бодход инээд хүрмээр. Одоо бол охидын харц унагасан энэ сайхан залуугийн зүрх сэтгэлийг ганцхан харцаар тэгж хүчтэй татаж чадсаныгаа хувь заяаны бэлэг л гэж боддог болжээ. Тэр угаалгын өрөө рүү орж таатайхан суниагаад толинд харав. Сэтгэл санаа дээд зэргийн өөдрөг байгаа болхоор өөртөө ч их таалагдаж байв. тэгээд толь руугаа харан сэтгэл дүүрэн инээмсэглэхдээ толь минь надаас сайн энерги шингээж

аваад л байгаарай. дараа нь намайг сэтгэл гутруу байх юм бол энэ энэрги чамаас цацарна гэж бодон шүдээ угааж гарав. Өнөөдөр хичээлийн дараа ажилтай, тараад Итгэлтэйгээ уулзана гэж бодохоор амьдрал юутай сайхан бэ? Өглөөг ингэж таатай угтаж чадвал бүтэн өдөр сэтгэл өөдрөг байдаг ажээ. тэр өдрийн хичээл яажшуухан өнгөрснийг ч анзаарсангүй нэг л мэдэхэд тарж байлаа. Брэак-ээр Жавхаа Итгэл-ээс зөндөө мессэж иржээ. Орой нь Жавхаа сургууль дээрээ намрын цоллекц узуулэх тул заавал ирээч гэж мөргөн гуйжээ. Мөргөн гуйх гэнэ шүү. Ажилаа тараад Итгэлийг дагуулаад очихоор шийдлээ. Итгэл ч шөнөжин компьютер ухаж нойргүй хоносон мөртлөө хичээл дээрээ Урьдийнх шигээ үүргэлэх ч үгүй байгаадаа өөртөө их гайхаж байлаа. Урьд нь түүнийг дурласан Шакэспэрэ гэж

хочиж л байсан Жака найз охиныхоо аавын компани дээр шөнөжин компьютер засч хоноснийг нь Баагийгаас сонсоод хүргэн хүү хүчтэй гэдэг нь үнэн юм байна гэж би найзыгаа хараад л ойлголоо хэмээн явуулж байв. Тэднийг хичээл тараад ажил дээрээ очиход Аянга болсон явдалыг сонсоод Жака шиг марзаганах шалтаг болгосонгүй -Тэднийх чинь Намууны аавын компани байлаа гээд үнэ халсгүй ажил хийлгэнэ гэж байхгүй ш дээ. та 2 арай мөнгө аваагүй юм биш биз дээ? гэв. Итгэл Баагий 2 мөнгөний тухай юу ч ярилцаагүй компьютерыг нь засчихаад ирсэн тул сая л санасан мэт харц солилцов. -За арай ч дээ. за яахав. Итгэл ирээдүйн хадмынхаа юмыг гэж бодсон юм бол Баагий үнэ хөлсгүй ажилласан юм уу? Ингэж болохгүй дээ. юм бүхэн үнэ хөлстэй байх ёстой. Ямар ч танилдаа төрсөн ээж чин ч байсан хийж

өгөх гэж байгаа ажлынхаа хөлсийг эхлээд тохиролцож сур гээд л Аянга сургаж гарав. Үүнийг нь Жака Аянгын монитарзмийн онол хэмээн шоолдог аж. -Арай ч дээ. чи ээждээ ганц юм хийж өгчихөөд мөнгө нэхдэг гэж үү? хэмээн Баагийг ундууцхад Аянга -Хийж өгчихөөд биш хийж эхлэхээсээ өмнө. ээжээсээ яагаад нэхэж болохгүй гэж. Жишээ нь манай ээж принтэр янзлаад өг гэвэл би хэдэн төгрөг юм бэ гэж асууна. Тэр чинь ээж л хэрэглэдэг болохоос цаад эзэн нь төрийнх.

Би яхаараа төрд үнэгүй зарагддаг юм бэ? -За за . тэгвэл Ажилынх нь юмыг хийж өгвөл мөнгө нэхнэ гээч дээ Энэ үер мэдсэн юм шиг компьютерын эзэн ерөнхий нябо нь утасдан нэхэмжлэхээ явуулчих гэжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…