Home Өгүүллэг “ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “24-р хэсэг”

“ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “24-р хэсэг”

18 second read
0
0
1,797

-Өө баярлалаа. Санхүүгийнхныг курсд явуулах гэж байгаа юмуу? будаж дэрвийлгэсэн сормуусаа дэрвэлзүүлэн хэрэгт дурласнаа нуулгүй ширтэх хүүхний өөдөөс Оргил өнөөх үл цавчрах нүдээрээ

харан -Мэдэхгүй ээ. Захирлууд л мэдхээс биш би чинь будааний хүүхэд ш дээ гээд дотроо “Гайгүй байлгуй, яах гэж байгаагаа бас чамд хэлэх юм” хэмээн зэвуурхэв. Оюунчимэг 35 настай, нөхөр, 2 хүүтэй.

Төрсөн он сар өдөр хүүхэд, нөхрийнх нь төрсөн өдөр, нэрс гээд л хамаг юмыг нь тэмдэглэж аваад, 10 мин дараа тэр анкетуудыг буцааж өгөв. Ажил тарсны дараа эндээс л хэд хэдэн хувилбар гаргаж байгаад

Оюунчимэг хатагтайн компьютерийг нээнэ дээ. Ерөнхий нябо бол бусад хүүхнүүд шиг элдэвт дурлан, хов жив яриад байдаггүй, нөхөр дэгээдчих санаатай илүү харж явдаггүй, ажилдаа дэндүүу сайн, нягт

нямбай, дажгүй царайлаг хүүхэн байдаг. Компаний цэвэр ашиг, орлого, зарлагийг 2 захирлаас гадна ганцхан Оюунчимэг л мэднэ. Гэвч ажилынхаа гол гол тоо баримтын талаар ганц ч илүү үг дуугарна гэж үгүй. Тэгэхээр компьютерт нь халдахаас өөр арга байхгүй гэсэн үг. Оюунчимэг улирал бүр татварын албанд өгөх хуурамч тайлан, захирлуудад зориулсан жинхэнэ тайлан 2-ыг гаргадаг. Чимэд захирлын бичиг цаасыг эмхэлж байхдаа Оргил тэр жинхэнэ тайланг үзчих санаа байдаг боловч олддоггүй юм. Хэрэв одоо тэр жинхэнэ тайланг олчих юм бол зүгээр нэг борлуулалтын хүснэгтээс илүү үнэ хүргэн зарчихаж болно шүү дээ. Тэр тайланг орсолдогчид нь татварт

өгчих юм бол хэрэг ч мандана даа. -Гааль дээрээс сураг байна уу? Оюунааг миний өрөөнд дууд гэсээр Наран орж ирлээ. Оргил сая л Компанийнх нь эсрэг төсөөлхийн аргагүй хорон санаа өвөрлөн суугаагүй хүн шиг үсрэн босож эзгүй хойгуур нь утасдсан хүмүүсийн нэрс, гааль дээр ирчихээд байгаа шатахууны тухай илтгэхээр өрөөнд нь дагаж орлоо. Оргилийг гарахад ерөнхий нябо үг дуугүй толгой дохиод зөрөн орлоо. Бодвол гаалийн татварт төлөх мөнгөний шилжүүлэг дээр гарын үсэг зуруулах гэж байгаа биз. Ажил тарсний дараа Оргил хийх юм ихтэй хүн болж нэлээд удаан суугаад 8 болсон хойно санхүүгийн өрөө рүү орлоо. Өчигдөр нэг салангийнх нь хаясан түлхүүрийг олж аваад сэмхэн хувилуулчихсан хэрэг. Ерөнхийлөгчийн

компьютерыг хурдхан асаалаа. 2 хүүгийнх нь нэр, товчилж дууддаг байж болох нэрс, нөхрийнх нь нэр гээд пассвордыг нь тайлах гэж удаан ноцолдсоний эцэст 4-үүлэнгийнх нь төрсөн он сарын нийлбэрээр компьютерт нэвтэрч чадлаа. Санхүүгийн программ дээрх олон файль-ууд дунд өнөөх үнэт хуснэгтийг хайж гарлаа. Арай гэж борлуулалтын хэдэн хүснэгт олоод байтал цахилгааны хучдэл багасан анивалжаж байснаа гэрэл пархийн унтарчихлаа. Компьютер ч таг. Мань хүн хав харанхгуйн дунд хараал тависаар асаагуур халааснаасаа авч гэрэл гаргав. Баларсан юм. ток баригчид нь залгаагүй компьютерыг яаран асаасан байв. Хурдлахгүй бол жижүүр ороод ирнэ. Энд ямар нэг юмаа орхиогүй гэдэгтээ итгэлтэй болсны дараа сэмхэн гарч хаалгыг нь цоожлоод өөрийнхөө өрөөнд донгож ороод суутал

жижүүр гар чийдэн барисаар шагайв. -Тог тасарчих юм. Явахаас гэж тэр цовоо дуугаар өгүүлээд палитогоо өмслөө.Гарах хаалган дээр маркетингийн албаны 2 залуутай тааралдсан нь бүр ч сайн болов. Тэр 2 компьютер тоглоом тоглосоор оройтсоноо ярин, ток баригч залгаагүй бол компьютер шатах байж. тэр тасрахын өмнө хучдэл айхтар үелзсэн гэцгээж байв. Маргааш нь ч хэрэг мандлаа. Ерөнхий нябогийн компьютер зад шатжээ. Шатах шатахдаа харданд нь байсан бүх мэдээлэл устсан байв. Тэр өдөр ерөнхий босс дөнгөж ирснийг хэлэх үү, улирлын тайлангаа татварт өгөх бараг сүүлчийн өдөр тулчихсан байтал компьютер дотор устчихсан гэнэ. Бүх компьютерыг унтраагаад явдаг мөртлөө яагаад өчигдөр санхүүгийн албаны толгой

компьютер асаалттай, тэгсэн мөртлөө ток баригч залгаагүй байсан нь гайхалтай.Урьд нь энэ компанид хэзээ ч ийм бүтэлгүй явдал тохиолдож байсангүй. Оргил идэвх гарган хэд хэдэн сайн засварын газар руу утасдан, манай еронхий уг нь мундаг нямбай хүн дээ хэмээн шогширч тэр мэдээллийг сэргээж болохгүй юм байх даа гэж үглэн өөрөө хамаг хэргийн эзэн биш юм шиг болж өгвөл тэр компьютерыг нь засуулаад захиралд оноо авчих юм сан гэж ичих ч үгүй бодож байлаа. Харин нөгөө хүснэгтийг зарж хэтэвчээ зузаатгах нь худлаа болжээ. 2 ч засварчин ирсэн боловч хард нь бүрэн шатсан байна, авч яваад оролдоод үзий гэсэн ч захирлууд зөвшөөрсөнгүй. Компаний санхүүгийн хамаг нууцийг хадгалсан тэр компьютерыг гадагш нь хамаагүй гаргах нь аюултай хэрэг байв. Намуун яг энэ өдөр 3-н үеийн

намтраа бичих болоод аавтайгаа яаралтай уулзах гэж ирэхэд нь хэрэг мандчихаад байхтай таарчээ. Итгэл гадаа машинд суугаад үлдсэн байв. Аавынхаа өрөөндөө байгаа гэдэгт итгэлтэй байсан Намуун үүдэнд нь сууж байсан Оргилтой толгой дохиод л хаалга руу нь зутгэв. -Захирал санхүүгийн өрөөнд байгаа. Би утсаар хэлчих уу? Оргилийг ингэж хэлэхэд нь сая л түүний байгааг анзаарсандаа Намууны инээд хүрэв. -Зүгээр, зүгээр. би өөрөө очоод уулзая. Тэр санхүүгийн өрөө нь аавынх нь өрөөний хажууханд байдаг юм чин энүүгээр утасдуулаад байхдаа ч яахав дээ. Ээж нь байхгүй байгаа бололтой. -Учрыг нь олох л болж дээ гэсээр санхүүгийн өрөөнд зогсож байв. Намуун ямар нэгэн юм болсныг ойлгов. Ердийн үед бол аав нь ажилтнуудаа өрөөнд нь дуудаж л уулздаг хүн. Харин хааяа заал авч сагс тоглохдоо л ажилтнуудтайгаа чи бидээ хүрэн инээж хөхөрч байдаг юм. Гараа өмднийхөө халаасанд шургуулчихсан нэг компьютер руу тонгойж

зогссон аав нь түүнийг хараад өө миний охин, алив өрөөнд орий гэсээр гараад ирэв. -Аав юу болоов? -Баларсан юм. манай санхүүгийн албаны толгой компьютер шатчихсан юм байх. найдвартай хүнээр яаралтай засуулмаар байна. миний охин ямар ажилтай явна? -3-н үеийн намтар бичих болоод юм асуух гэсэн юм. Харин компьютерыг чинь би нэг хүнд үзүүлчих үү? Намуун аав руугаа залижин нудээр харав. Нэг хүн гэдэг нь нөгөө үерхээд байгаа залуу нь бололтой гэдгийг аав нь гадарлаж л байлаа. Өнөөг хүртэл үерхчихээд Итгэл Намууны эмээтэй л танилцанаас биш, аав ээжтэйг нь нүүр тулан уулзаагүй л яваа ажээ. Ээж нь мэдээж Итгэлд тал муутай байгаа. Аливаа гэрийн эзэгтэй нь тал муутай хандаж байвал тэр айлын хаалга түүний хувьд хаалттай байдаг юм чин. Нэг л өдөр ээжийн ааш нь зөөлөрч Итгэлийг гэрийхэнтэйгээ танилцуулчихна гэж найдаад Намуун ч нэг их

хичээсэнгүй өнөөдрийг хүрсэн юм. -Залуу хүний толгой сийрэг байдаг. Үзүүлий дээ. гадагш нь хамаагүй зөөлгөж болохгүй доторхи мэдээлэл нь манай компаний санхүүгийн нууц юм шүү. Намуун ч гадаа машиндаа сууж байсан Итгэлийг санхүүгийн өрөө руу хөтлөн орлоо. Энэ компьютертай л залгаатай юм шиг цагийн мөнхөд ард нь суугаад компаний хамаг мөнгөний эргэлтийн судсыг атгаж суудаг ерөнхий нябо бүүр царай алдаж гуйцжээ. -Миний дүү наад компьютерийн чинь хардыг сэргээж болох нь уу? ажилын үеэр хийж байгаа юмандаа хамаг анхаарлаа хандуулчихдаг зангаараа Итгэл түүний асуултанд хариулсан ч үгүй компьютерын тархи зүрх нь болсон хөөрхий процессорыг ухаж гарлаа. Тэгснээ ард нь зогссор байгаа нябо руу эргэн харж -Горьдлого байх шиг байна аа гэж баярлуулаад гар утасаараа Баагийг дуудав. Тэр 2 нийлээд ажийллаж эхэлсэн бол орчноо ч мэдрэхээ больдог тул Намуун 3-н үеийн намтараа бичихээр аавынхаа

өрөөнд орлоо. Үүдэнд нь нэг их ажилтай хүн шиг дүр үзүүлэн суусан Оргил уншиж суусан цааснуудаасаа харц салган -Миний хэрэг болоогүй биз? гэхэд нь Намуун зүгээр л толгой сэгсрээд өнгөрөв. Түүнд Оргил хэзээ ч таалагдаж байгаагүй, төрөлхийн бууны нохой мэт санагддаг юм. Ширээнийхээ ард утсаар ярин маадайж суусан аав нь удалгүй яриагаа дуусгаад -За нөгөөхүн чин манай компьютерыг сэхээх нь уу? гэж аав нь бага зэрэг хошигносон өнгөөр асуугаад охиныхоо дэргэд суув. -Горьдлого байна гээд нэг найзтайгаа хамт ухаад сууж байна. -Банкинд ажиллах таалагдаж байна уу? -Миний төсөөлж байснаас хамаагүй илүү сонирхолтой. Урьд нь би ээж та 2-т атаархдаг

байсан. Тэгээд хэзээ нэгэнт цагт ажилдаа та 2 шиг дуртай байж чадах болов уу гэж боддог байсан. Одоо бодоход та 2 зөвхөн мөнгөний төлөө ажилдаггүй юм байна. Дуртай ажилаа хийх чинь жинхэнэ кайф-тай байдаг юм байна. Виза кардны борлуулалтыг огцом осгох маркетингийн төслийн уралдаанд миний төсөл шалгарсан. -Сайн байна. ээжтэйгээ хэл амаа ололцох гэж байна уу? Намуун багын зангаар аав руугаа духайгаад намтар бичих цаасаа гаргахаар хавтасаа

ухаж гарав. аав нь том дуугаар инээснээ за тэр компьютер ухаж байгаа хүмүүс дээр очоод ирий гээд гараад явчихав. Тэгэнгүүт нь ажлын өрөөнийх нь ард байх амралтын бяцхан өрөөнийх нь хөргөгчнөөс хүйтэн жүүс гарган залгилав.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…