Нүүр Өгүүллэг “ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “22-р хэсэг”

“ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “22-р хэсэг”

23 секунд уншина
0
0
508

Тийм ээ, аав нь юмийг яг голоор нь хэлчихдэг хүн. Тэгвэл Намуун нэг л өдөр би өөрийнхөө компанид ажиллая гэж шийдэх нь ээ. Намуун бол зарим үед юу хүсээд , яах гээд, юу хийх гээд байгаагаа ч мэдэхээ

больж, энэ учир нь олдохгүй аашиндаа өөрөө ч дэндүү их шаналдаг. Магадгүй эхлээд өөрийгөө юу чаддаг, хэн бэ? гэдгээ таних гэсэндээ л ингэдэг байж болох юм. Аавынх нь хэлснээр хэзээ нэгэн цагт Намуун

компанидаа ажиллаж болох л юм. Ямар ч гэсэн одоо л биш. Эмнэлэгт асрагчаар ажилласан ганцхан сард Намуун хүн аз жаргалтай амьдрахын тулд зорилготой байх ёстойг ухаарсан нь хамгийн том олз

болсон юм. Энэ удаа ч шинэ ажил түүний амьдралыг хавьгүй илүү сонирхолтой, зорилготой болгожээ. Сүүлийн хэдэн хоногт залуучуудийн дунд ВИЗА картны хэрэглээг нэмэгдүүлэх төслийн шинэ

санаа олох уралдаанд оролцох гээд Намуун толгой нь ямагт завгүй явах болжээ. Түүний ажилладаг банкны картны төвд өдөрт дунджаар 10-н карт шинээр нээдэг, жилдээ 400-ч хурдэггүй гэсэн үг. Тиймээс

шинэ төсөл санаачилж хэрэгжүүлснээр картны борлуулалтыг хэд дахин нэмэгдүүлэх ёстой байлаа. 11 сар бол Улаанбаатарын залуучуудийн жинхэнэ шоу-ний сар билээ. Эндээс л Намуун нэгэн шинэ санаа олжээ. Энэ сард болдог рок, поп-ийн хамгийн том шоу-г ивээн тэтгэж, тасалбарт нь карт эзэмших эрхийн үнийг шингээх юм бол нэг л өдөр 5000-аас доошгүй хэрэглэгчтэй болж болох юм. Төслөө хийхийн тулд хэд хэдэн диаграмм зурах хэрэгтэй болсон тул тэр өнөөдөр ажлаа тараад Итгэлтэй хамт хийхээр болжээ. Туунийг Итгэлийн ажил дээр очиход М4-ийнхэн ид ажилтай сууцгааж байв. Монголд зочлох жилд зориулсан вэб хуудас хийх шалгаруулалтанд оролцох гээд завгүй сууцгааж байгаа нь тэр. Намуун гаднаас жавар

дагуулан -за манай 4-н Гейтэс вэб хуудсаа дуусч байна уу? гэсээр оров. Тэр ажилд орсноосоо хойш машинаа барихгүй байгаа тул нэлээд холоос алхаж ирэхдээ голдоо ортол даарснаа дулаан газар орж ирээд л мэдэв. түүний мэндчилгээнд Баагий дуугуйхэн толгой дохин, Аянга тооний машинаасаа нудээ салгалгүй давгүй ээ гэж, харин Жака за даа, бид мэт нь ялж чадах юм уу даа гэсээр компьютерын араас босч ирэн хариулахад Итгэл чи бүүр даарчихаж , цай уу гээд ус буцалгагч руу очингоо Жака чи битгий бүтэлгүй юм яриад бай. Ингэж бодоод байвал яаж манай загвар шалгарах юм бэ? гэж ууртай хэлэв. -Жака гуай, битгий сөрөг энэрги тараагаад байгаарай гэж Аянга хэлээд тооний машинаа тачигнуулна. Амжилтанд хурэхийн тулд Сэтгэл зүйн энэрги

чиглэл буюу СЭЧ-тэй байх тухай Итгэлийн ярьсаныг хамгийн сайн ойлгосон нь Аянга билээ.Итгэл янз бүрийн менежерийн ширээний номнууд, хэрхэн амжилтанд хурч тургэн баяжих тухай зөвлөгөө, номлол унших хоббитой. Аянга ч яаж хурдан баяжих бэ, яаж зардалаа хэмнэх бэ гэж л бодож явдаг тул гаднаас нь харахад тэмээ ямаа шиг шал өөр энэ 2 залуу баяжих мөрөөдлөөрөө л нэгэн зүгт харж, нэгэн зорилгод нэгдэж чаддаг билээ. Анх Итгэл 2 найзтайгаа нийлж компьютерын уйлчилгээний ажлаа эхлэхдээ тамга ч угуй, татварт буртгуулэхээс айгаад компани ч болоогүй байсан ч олсон хэдэн төгрөг нь ямар ч тооцоогүй алга болоод ирээдуй нь нэг л бурхэг байсан. Гэтэл

нэг өдөр Баагийгийн танил Аянга аавынхаа компьютерыг засуулах гэж ирэхдээ тэдний орлого зарлагийг нь буртгэж өгсөн юм. Удалгүй тэр 3-тай Аянга ч бас найзлах болж цаашид том М4-ийг байгуулжээ. Компанидаа нэр өгөх гээд цахим юм уу компьютер гэсэн уг орсон шинэ нэр олох гэж толгойгоо гашилтал бодоцгоогоод чадсангуй. ярисаар байгаад 4-үүлээ Америкын тэрбумтан Билл Гейтэсийг шутдэгээ мэдэцгээжээ. Анхандаа 3-хан хуучин ширээ тавьсан түрээсийн жижигхэн өрөөгөө хэзээ нэгэн цагт Микрософт шиг тив дамнасан том том компаны зэрэгт хурнэ гэж төсөөлөхөд ч инээдтэй санагдаж байсан ч Форд моторс саравчинд анхны машинаа угсарч байсныг дуулаад сэтгэл нь хамаагүй тайвширцгаажээ. юм л бол Гейтэсээс жишээ авч байдаг Итгэл нэг өдөр Микрософт байшингийн

подвалд байрлаж байсан тухай уншаад ирээдуйдээ илуу итгэлтэй болсон билээ. Мани 3 компанидаа өөр өөрийн гэсэн үүрэгтэй, өөр өөрийн имэж-тай. ямар ч юмний өнгө зохицолийг хамгийн сайн мэдэрдэг Жака дизайер-ын үүрэгтэй байхад програмчлал-ын хичээлдээ толгой цохидог Баагий ажлын голийг нугалдаг бол, хэзээд шийдвэр гаргаж чаддаг Итгэл толгой компьютер бую захирал, тоолж болдог бухнийг тооцож явдаг Аянга санхүүчийн уурэгтэй. Намуун Итгэлийн хийж өгсөн цайг аваад тэдний ажлыг үймүүлэхээс айн нэг сандал авч чимээгүйхэн суулаа. Ажлаа хийгээчээ гэж түүнийг хичнээн шаардсан ч Итгэл гарыг нь дулаацуулах нэрээр зэрэгцэн суугаад мөрөөр нь тэвэрчихэв. -өчигдөр интэрнэт ухаж суугаад янзийн

гоё нэг саит оллоо гэж Жакаг яриай өдөөд дуртай сэдвээ хөндөж байгаа нь илхэн өрвийлгөж босгосон усээ илээд -та нарт бүгдээрэнд нь би э-майл-ээр явуулсанаа хэлэхээ мартчихаж. Курниковогийн чармай нуцгэн зураг. янзийн гоё хүүхэн юм аа хэмээн ярьж байтал Заяа орж ирэн цунхээ тавингуут Жакаг очин цохиод -даанч тийм байх аа. Аянгын э-майл хаяг руу орсон чин тэр заваан орос хүүхний зургийг явуулчихсан байгаа юм даа хэмээн хашгирахад Аянга хоолой засан дохио өгөв. Бүсгүй сая л энд Намуун байгааг анзаарч -өө сайн уу? чамайг харсангуй. энэ хэдэн юмтай маазарсаар байгаад мэндлэхээ ч мартчихдаг юм гэхэд -чи хэзээ мэндэлж байсан юм. хэн нэгнийг загнаад л орж ирдэг биз дээ? гэж Баагий ам нээхэд Жака харин тийм, нээх соёлтой амьтан шиг гэхэд бүгд инээлдэв. Заяа анх Намуунтай

танилцахдаа баян айлын охины дэргэд доошоо орчих бий гэж болгоомжлон биеэ барьдаг байснаа больжээ. Тэд 10 цагийн үед тарж, Итгэл Намуун 2 юмаа хийхээр улдэв. мани 2 хоюулханаа улдэнгүүт нэг хэсэг өдрийн сониноо ярилцан тэврэлдэж суугаад өнгөрсөн жилийн карт борлуулалтын диаграммийг хийж эхэлтэл Итгэлийн ээж сандран утасдав. Дуу охин нь утасаа салгаад өдөржин алга болчихсон гэнэ. Намуун тэр 2-ийн үерхэлд ээж нь таагүй ханддаг тул Итгэл түүнийг гэрт нь хүргэж өгөх гэтэл зөвшөөрсөнгүй дүүг чинь олоход би тусалъя л даа гэсээр хамт гэр руу нь гарчээ. өвлийн эхэн сарын жихүүн шөнө байлаа. Өдрийн орсон цас гудамжны гэрэлд гялалзан, даарсандаа хурдан хурдан алхах хүмүүсийн амнаас өтгөн цагаан уур гарна. Жаварт удаан зогссон машины бээрсэн мотор уухилан байж арайхийн аслаа.Хэдийгээр өөрөө гэрт нь очъё гэсээр ирсэн ч яг босгонийх нь

өмнө ирээд Намууны зүрх туулайных мэт тугшин цохилов. Миний хүү юу гэх эмэгтэй хүний сандруу дуу гарч хаалга онгойлоо. Цолмон анхандаа хуугийнхээ цаана байсан бусүйг харсангүй. Хаалганыхаа түгжээг мулталаад цааш эргэн утасаа авах зуур -цаад сэгсгэр юм чин энэ орой болтол хаачдаг байна аа? ядаж гар утасаа салгачихсан. цээжний мах урчих юм аа гэснээ хуугээ ирмэн хажуу тийш болоход нь л сая үерхдэг охиныг нь харжээ. Богинохон нэхий дээл , жинсэн өмдтэй турьхан охин хацраа ягааруулан мэндлэхэд сандарч гуйцэв. Утасаа буцааж тавьчихаад хүү рүүгээ нэг зэмлэсэн, Намуун руу нэг учирласан харц чулуудан -за сайн уу.. миний охин? би энэ Итгэлийг ганцаараа ирсэн юм байх л гэж бодоод… энэ ингээд Урьдчилж

хэлэхгүй хүн дагуулаад ирдэг.. хэмээн олон юм нэгэн амьсгаагаар хэлэхдээ тэр охин өөрийнх нь төсөөлж байснаас тэс өөр нэг л аятайхан илүү дутуу маяггүй , бас харц нь шал хүүхдээрээ байсанд сэтгэл нь хөнгөрөөд явчихлаа.-зүгээр ээ. би л дуу нь алга болчихсон гэхээр нь дагаад ирсэн юм. та найзууд руу нь ярьсан уу? хэмээн асууснаа Итгэл руу харж -чи утас руу нь мессэж бичих. ээж загнахгүй гэж байна. хаана байгаагаа яаралтай мэдэгд. яг одоо хариу бичвэл ах нь 10000-аар шагнана шуу хэмээн санал гаргав. Навчаа охин ч мөнгөний сургаар удалгүй ах руугаа мессэж бичин зусланд хамт амарсан найзынхаа төрсөн өдөрт очсоноо, 1-дугээр хороололд байгаагаа бичжээ. Итгэл Намуун 2 явж Навчааг авчирав. Намуун гарахдаа та Навчааг битгий загнаарай. маргааш л зүгээр хэлнэ биз. тэгэхгүй бол үнэнээ хэлхээ больчихно хэмээн захьсан нь өөрийнхөө 13

насний зөрүүд араншинг мартаагүй яваагийнх. Тийм насний охидын занг сайн мэддэгийнх байлаа. Ийинхүү дураараа охин дүүгийнх нь ачаар Намуун Итгэлийн ээжтэй нь танилцан, цаг оройтсон тул эмээгийндээ дагуулан очиж хонуулчихав. Намууныг өөрийнхөө түлхүүрээр хаалгаа торхийтэл онгойлгоход эмээ нь сэрж босох гэснээ 2 хүний шивнэлдэхийг сонсоод эргээд хэвтчихжээ. Тэр 2-ийн анхны шөнө төсөөлшгүй сайхан өнгөрчээ. Ютай ч зуйрлэмгүй оргил мөчийн дараа тэврэлдэн хэвтэж байхдаа Намуун Урьд нь түүний амьдралд нэг залуу байснийг Итгэлэээс нуусангуй. Тийм ээ, туунд цорийн ганц эр хүн байсан. Тэр нь Хасар байсан. Хайртай л юм чинь Түүнээс юугаа ч нуухгүй гэж бусгүй бодсондоо Итгэлд энэ тухайгаа анхны шөнөө л ярьчихсан юм. Итгэл харин чамтай танилцах хуртэл надад зөндөө

олон хүүхэн байсан. гэхдээ би ихэнхийх нь нэрийг санадаг ч угуй. би чамаас өмнө хайр гэгчийг амсаагүй явсан. энэ үнэн шуу. хайр, sex 2 шал өөр ойлголт юм гэдгийг одоо л мэдлээ гээд үнэнээ хэлсэнд чинь баярлалаа гэсэн. Дараа нь…. Итгэл унаад өгөв. Намуун түүний цээжийг дэрлэн удтал сэруун хэвтэж байгаад нэг л мэдэхэд амттайхан нойрондоо дарагдан нам унтчихжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *