Home Өгүүллэг “ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “11-р хэсэг”

“ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “11-р хэсэг”

10 second read
0
2
1,645

За байз л даа. Тэр орчуулсан юмаа аваад яв. Хүүе, би маргааш юу өмсөж явахыг зөвлөөд өгөоч гэж асуугаад Намуун босож суниав. Суниаж байгаа нь хүртэл жаргалтай харагдаж бана шүү гэж Жавхаа

бодоод “би чинь яаж байна аа, найздаа атаархаж үхэх гээд, унтахдаа бурханд гэмшлээ өчихгүй бол нүгэл болох нь” хэмээн бодоод орчуулсан юмаа авч чи өөрөө л сонгочих, бид 2-ын вкус таардаггүй

юм чинь гэчихээд дуу муутайхан гарч одлоо. Жавхааг гарсны дараа Намуун цонхны дэргэд очин зогслоо. Тэнгэрт 15-ны сар гарчээ. Тэргэл саран мэлтийн гудамжны гэрэлтэй сүүн цагаан туяа нь сүлэлдэн гадаа

сав саарал гэгээтэй байв. Орцны хаалга дуугаран сугандаа юм хавчуулсан Жавхаа хар гүйхээрээ гараад эргэж ч харалгүй яваад өгөх нь харагдав. Одоо Итгэл юу хийж байгаа бол. Намайг бодож байгаа бол

уу? Лав л энэ том сарыг харж байгаа бх даа. Унтахынхаа өмнө утасдаад дуугий нь сонсох юм сан гэж бодсоноо гэнэт энэ бодлоосоо ичих шиг болж утсаа шүүрч аваад ээжрүүгээ залгaлаа. Шөнийн 1 цаг

болж байлаа. Аав ээж 2 нь хэдэн хүнтэй оройн зоог барьж яваа аж. Бид 2 оройтох юм шиг байна. Чи маргааш ээжрүүгээ яриарай аавтайгаа ярих уу? гэж ээжийгээ хэлхэд тэр баяртай гээд утсаа тасаллаа. Цаана нь олон хүний дуу шуугиан, хөл хөдөлгөөн сонсогдох нь том хүлээн авалт болж байгаа бололтой. Тэр 2-ын элдэв хүлээн авалт, хандив буяны зоог ямар дуусах биш дээ. Намуун тийм хөлтэй найр, олон хүн цугларсан газраар явах дургүй. Өрөөндөө ганцаараа зураг зурах юм уу, ном уншиж, эсвэл юм бодож суух нь хамаагүй тавтай санагддаг тул аав, ээжтэйгээ хамт явах дургүй гэртээ үлдэхийг илүүд үздэг хүүхэд билээ.Уг нь өнөөдрийн энэ баяртай явдлаа ээждээ ярьсан бол сайхан

байхсан. Гэвч ээж нь газар дээрх ганц охинтойгоо хэзээ ч тийм ойр дотно байсангүй. Яриад ч ойлгохгүй биз дээ. Юун Хайлааст, юун асрагч хийх. Хасар яасан бэ? гэх нь мэдээж юм чинь. Түүнд аав, ээж 2-ынх нь амьдрал нэг л сонин санагддаг юм. Гаравч оровч бие биенээсээ холдоно гэж үгүй. Гэртээ байхдаа ч өр төлбөр, гэрээ хэлэлцээр, маркэтингийн хэлтсийн шинэ захирал, хил гаалийн татвар гэхчилэн ажлаа ярьж байдгаас нь болоод эхнэр нөхөр 2 биш ажил хэргийн түншүүд мэт санагдана. Аав нь яахав дээ уулзах хүн нь, хийх ажил нь барагдах биш. Гэтэл ээж нь нөхрөө үргэлж дагаж явах ямар хэрэг

байна гэдгийг ойлгоход бэрх. Нэг удаа эмээ нь ээжийг нь зэмлэхдээ Юндэнгийн хажууд зангуу овс шиг наалдаж явахаар охиноо асраад орон гэрээ өөд нь татахад яадаг байна аа гэж билээ. Нээрээ л ээж нь ааваас нь яг зангуу овс шиг зуурч явдаг хүн. Уг нь өглөө сайхан унд бэлтгээд охин нөхөр 2-оо үдэж өгөөд, орой ирхэд нь гэртээ хоол хийчихсэн гэгээ татуулаад сууж байдаг бол сайхан аа. Тэгээд бас тэдний тэр том байшинд Намуунаас гадна дахиад 2 охин байдаг сан бол хичнээн хөгжилтэй, өнөр өтгөн айл байх сан бол гэж боддог юм. Хэрэв тэднийх 3 байг гэхэд 2 хүүхэдтэй, Намуун нэг дүүтэй байсан ч болоосой. Гэтэл ээж нь мөнхөд мөнгө төгрөг, ажил хэрэг хөөцөлдөн, нөхрөө сүүдэр мэт дагасаар газар дээрх ганц охин нь гэрээсээ, эцэг

эхээээ аажмаар хөндийрч байгааг, өсч өндийн өөрийн гэсэн бодолтой бүсгүй болж байгааг ч ажиглах сэхээгүй явсаар өдий хүрчээ. Жавхаад байдаггүй олон юм түүнд бий. Гэүч Намууны мөрөөдөөд ч бүтэхгүй олон юм найзад нь бий. Жавхаагийн ээж нь хүүхдүүддээ маш их анхаардаг, багаас нь сэкц дугуйланд өөрөө хөтлөөд л явдаг байсан хүн. Тэднийх 3-н хүүхэдтэй. Түүний эрэгтэй, эмэгтэй 2 хөөрхөн дүү нь Намуунд байгаа бүхнээс үнэтэй мэт санагддаг юм. Гэтэл найз нь өөрийнхөө аз жаргалыг үнэлж мэдэхгүй, аав ээжийгээ мөнгөгүй хэмээн үргэлж сэтгэл дундуур явдгийг яана. Намууний бодлоор мөнгө бол юу ч биш. Мөнгөөр худалдаж авч болдоггүй юм хичнээн их байдаг байхад хүсвэл хэн ч мөнгөтэй болж болно шүү дээ. Тэднийх Жавхаагийнхтай адил 2 идэхгүй, хоосон хонохгүй эгэл жирийн

мөртлөө өнөр өтгөн айл байсан бол тэр одоогийнхоосоо хамаагүй илуу их аз жаргалтай байх сан. Намуун цонхны дэргэдээс холдож орондоо орлоо. Сэтгэлд хурсан хөнгөн гунигийг нь Итгэлийн тухай бодол гэрэлтүүлэн хөнгөн нойрслоо. Маргааш нь тэнгэр уйлагнасан усан бороотой муухай өдөр байлаа. Урьд өдөр нь тэнгэр цэв цэлмэг, хотын утаат тэнгэрт одод чадахын хэрээр гялалзан, тэргэл саран мандаж байсан атал өнөөдөр тэнгэрт хаанаасаа нэвсийж навсайсан бараан үүлс хуралдан намрын усан бороо уйлагнуулчихсаныг бүү мэд. Намууны хичээл эрт тарав. Итгэл рүү утасдмаар л байлаа. Гэвч нэгэнт гэртээ утасгүй, гар утас ч үгүй гээд хэлчихсэн хүн чинь яах билээ. Зүүн бугуйндаа зүүсэн шүрэн бугуйвчаа ширхэг ширхэгээр нь эрхи мэт эргүүлсээр суулаа. Хичээлийн дараа э-мэйл хаягаа шалгах хэрэгтэй

байдаг. Гэсэн ч Итгэлтэй уулзах яарсан сэтгэлдээ хөтлөгдөн ажил руугаа явлаа. Гар computer-аа авч яваа юм чинь даргынхаа өрөөнөөс гялс интэрнетд холбогддог хэргээ. Түүнд дуусах яагаа ч үгүй интэрнет каарт нь байж байв. Ангийнхаа Баку хэмээх нэг залуугийн машинаар Намуун эмнэлгийнхээ үүдэнд хүргүүлэв. Тэднийх эмнэлгийнх нь зэргэлдээ байшинд байдаг юм. -Намуун аа, чи энд ажил хийгээд байгаа юмуу гэж түүнийг буухад нь Баку гээлдсэн үсээ тольдон улам өрвийлгох зуур асуув. -Үгүй яаж байна?-Яахав дээ. Чи өчигдөр бас энд таксинаас бууж байхыг чинь би харсан. Машинаа яагаа бэ? -Юун хэрэгт дуртай юм бэ. Надад энд ирэх хэрэг гараад байгаа. Машин ч яахав. Би ойрдоо баримааргүй бна.-Чамд тариа олдох биш биз?-За болиорой. Юу гэж надад олдох юм бэ. Чи бүүр тариулдаг болоо юу? гээд Намуун хаалгыг нь ууртай хаалаа.Тэдний ангийн хэдэн залуус

анаша татдагийг нь Намуун санамсаргүй мэдчихсэн юм. Урьд нь Хасартай үерхэж байхдаа нэг найзынх нь төрсөн өдрөөр энэ Бакутай тааралдхад мань хүн хэдэн залуугийн хамт айлын хивсэн дээр мансуурчихсан нүд нь дуниартаад сууж байсан билээ. Уг нь ааш зан сайтай, хичээлдээ сайн хүүхэд байтал найзуудыгаа дагаад тийм үл бүтэх юманд орооцолдчихсонд нь Намуун харамсдаг юм. Маргааш нь тэр хичээл тарангуут Намууныг хоолонд оруулан байгаад урьд өдрийнхөө тэр эвгүй явдлыг хэнд ч хэлэхгүй байхыг гуйж билээ. Тэгхэд нь Намуун нууц хадгалхын хувьд айлтгүй, харин тийм дэмий юмнаас эртхэн татгалзаарай гэж гайгүй сайн ятгасан сан. Баку гартаа

зүүсэн өнгийн утас имхэрдээд салбайчихсан бугуйвчархуу юмаараа оролдон суухдаа хүнд рок сонссоор байгаад нэг мэдхэд нисэх дуртай болчихсон юм. Ээж л битгий мэдчихээсэй. Бусад нь ч яахаү. Даанч би энэ байдалдаа дэндүү дасчихаж. Гэхдээ биеэ татаж авахыг хичээнээ гэж байсан. Гэтэл биеэ татах нь битгий хэл судсандаа тарьдаг болтлоо хар тамхины нөлөөнд орчихсонд нь Намуун харамсаж байв. Хэрэв судс.андаа хар там.хины найрлагатай тар.иа хийлгэж байгаа бол жинхэнэ арх.аг дон.тон болсон гэсэн үг. Ааү, ээж нь энэ Бакуг дэндүү эрхлүүлчихсэн юм. Ховгүүдийг эцэг эх нь дэндүү дураар нь тавих юм

даа гэж гунигтайхан бодсоор ажил руугаа оров. Түүнийг эмнэлэг рүү орж явахыг Сараа хүүхэн цонхоор харан -Энэ Алтаа гуай чинь өдөрт л нэг өөр машинтай залуучуудаар хүргүүлж, авхуулаад гарч өгөө шив дээ. Чамайг би дураар нь дургуйлахгүй дээ хэмээн чанга хэлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…