
Монгол Улсын урдаа барьдаг найруулагч нарын нэг нь Драмын театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар. Тэрбээр шилдэг найруулагчаас гадна сайн эцэг хүний үүргээ ёс төртэйгээр гүйцэтгэж
яваа сайн аав гэсэн шүү. Хувийн, хувьсгалын ажилаа зэрэг амжуулдаг Н.Наранбаатарын найдвартай ар тал болж ирсэн түүний хайрт гэргий нь. Түүнд таван сайхан хүү төрүүлж өгсөн ач гавьяатай багш
мэргэжилтэй бүсгүйг бид андахгүй. Н.Наранбаатар буюу Паара “Хүүхэд гэдэг хүнд бурхнаас өгсөн хамгийн том бэлэг. Надад бурханаас заяасан тавын таван бэлэг бий шүү” хэмээн олонд бардамнаж үнэхээр
бардамнахгүй байхын аргагүй. Үнэндээ энэ ертөнцөд хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр ширхэг будаа тогтохын адил гэдэг болохоор арга ч үгүй биз. Тэгээд ч хүн хүнстэйгээ ирдэг гэдэг биз дээ. Гэргий ч
хаана ч магтаж байдаг найруулагч маань нэгэнтээ “Миний эхнэр сайхан ч эмэгтэй, сайн ч хань” хэмээн үргэлж магтаал, урам хайрлаж
хайраа илэрхийлж байдаг билээ. Магадгүй Наранбаатар ийм их амжилттай яваагын тал хувь энэ бүсгүйн нуруун дээр байгаа гэдэгт хэн ч санал зөрөлдөхгүй биз ээ.
Драмын театрын урдаа барьдаг уран бүтээлчдын нэг болох УДЭТ-ийн ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар буюу Пара.

Тэрбээр өнөр бүлийн эзэн гэдгийг олон нийт андахгүй. Тэрбээр эхнэр зургаан хүүхдийн хамт амьдардаг. Тодруулбал хосууд дөрвөн хүү хоёр охинтой бөгөөд хамгийн том нь 21 настай залуу болсон.

Монголын үлгэр жишээ энэхүү гэр бүлийн нэг тулгуур багана болох эхнэрийг Л.Гантуяа гэдэг бөгөөд “Алдарт эхийн одонтой ээжүүд” болон “Super mom” группийн админ юм.

Н.Наранбаатарын гэрийг гийгүүлж, зургаан хүүхдийн ээж болсон Л.Гантуяагийн зургуудаас хүргэж байна.

Photo

Photo
