Нүүр Өгүүллэг “ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “10-р хэсэг”

“ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “10-р хэсэг”

5 секунд уншина
0
3
367

-Бүсгүйг буугаад явахад араас нь тэр ширтсээр хоцров. Нарийхан джинс турьхан биетэй, үсээ даруухан шуусан энэ жижигхэн цагаан охины юунд нь болж тэмүүлээд байгаагаа тэр ойлгохгүй л байлаа.

Ойлгохыг ч үнэндээ хүссэнгүй. Уг нь Жака тэр 2 баян айлд хүргэн орж хурдхан шиг л хөл дээрээ босно гэж тоглоом шоглоомоор ярьдаг байсан. Гэтэл Итгэл ингээд нэг л өдөр дурлалдаа жолоо алдууран

Хайлаастад амьдардаг жирийн нэг асрагч охинд хайртай болчих гэж. Түүнийг сая Алтаатай уулзах гээд бөөн баяр хөөртэй амьтан ажлаасаа гарахад Жака л ганцаараа дуу муутай их янзгүйхэн суусан билээ. Одоо

цаашдаа ээж гэж нэг сөрөг хүчин гарч ирнэ. Яаж ч бодсон ээж нь хүүгээ сургууль соёл ч үгүй, амьдрал тарчигхан ийм асрагч охин дагуулаад очход баярлахгүй нь тодорхой. -За хүү минь толгой хоосон

их ганган эрвээхэй шиг юмтай суучихав даа. Тийм хүүхнүүд хүнд хань болдоггүй юм. За нэг их баян тарганаараа гайхуулсан айлын охин ч хэрэггүй. Эцэг эх нь нэртэй төртэй, хүнд илүүчилхээргүй,

хүнээс ч гуйхааргүй, өөртэйгөө нэг зиндааны дундаж амьдралтай охин зүгээр шүү. Амьдрал их ядуу айлын хүүхэд бол ч бас л дэмий. Чи насаараа хадмынхыгаа чирч явах болно шүү гэж ээж нь ярьдаг билээ. Үнэндээ ч аавыг нь 10 гаруй жилийн өмнө ээжээс нь салаад явчихад орон гэрээ толгойлон үлдэж, хүү охин 2-оо хүнээс дутаахгүй өсгөх гэж хамаг залуу насаа ганцаараа өнгөрөөж яваа ээж нь оргүй ч юм яриагүй нь мэдээж. Гэвч Итгэл одоо энэ бүсгүйгээс сэтгэлээ татаж авах хөг нь өнгөрсөн гэдгээ л тов тодорхой мэдэрч байлаа. Тэр машинаа асааж энэ бүх таагүй бодлоо үргээх гэсэн мэт нэг гүнзгийхэн санаа алдаад цонхоороо цухуйж Алтаа, маргааш болтол баяртай гэж

хашгирлаа. Гэр хорооллын тоос шороотой гудамжаар торойтол алхаж явсан бүсгүй эргэж хараад гар даллав. Анхны уулзалт нь төлөвлснөөр нь болоогүй ч сэтгэл дүүрэн байв. Залуу өөрийн эрхгүй инээмсэглээд хөдөллөө. Намуун ч тоос манарган хөдөлж буй машины араас гар далласаар хоцров. Түүнд Итгэл үнэхээр таалагдаж байлаа. Анх тэр дискон дээр хараад бодсон шиг тийм танхил, эрх жаал биш байсан нь сайн хэрэг. Байгаа байдлаараа бол Итгэл Хасарыг бодвол жинхэнэ эр хүн байх нь. Гэтэл өөрөө түүнийг хуураад Алтаа асрагч, Хайлаастад амьдардаг энэ тэр гээд жүжиглэж байдаг. Цаг харвал долоо өнгөрчихөж ээ. Гэртээ харьж хийх юм их байлаа. Тэр Итгэлийн

машиныг далд оронгуут утсаа гарган аавынхаа жолоочийг дуудах гэснээ болилоо. Шал балай юм. Хайлаастад юу хийж яваагаа Самбуу ахад тайлбарлах болно. Аягүй бол аавынх нь туслах Оргил яаж ийгээд нэг юм шиншилчихнэ. Больё. Тэгээд бүсгүй ирсэн замаараа гудамж уруудан явсаар такси барихаар шийдэв. Энд нээрээ амьдардаг байсан бол яанаа. Аймаар юм, ер нь энэ жүжгээ яаж дуусгах вэ? Гэхдээ бас сонирхолтой ч юмуу, боломжтой амьдралтай залуу, гэр хорооллын бүсгүй хоёр.-Энэтхэг киноны дурлал шиг юм болох нь ээ. Ээж намайг энд ингэж явааг харах юм бол зугаатай юм болно доо гэж бодон такси

хүлээж зогслоо. Түүний дэргэдхэн байх худгийг хэд ороосон урт оочир үүсч эндхийн оршин суугчид ус чандмань эрднийн төлөө алалцахаа дөхөн шуугилдана. Гэтэл такси баригддаггүй ээ. Гэр хороололд такси барина гэдэг худгаас ус оочэргүй авахтай адил ховрын ховор юмны нэг ажээ. Ашгуй ганц золбин шар ирэв. Хайлаастаас хотын төв рүү хоосон явах нь хэмээн гонсгор явсан хөгшин жолооч Намууныг хараад дугуйнаасаа гал гартал тоормослон зогслоо. Машинд суугаад л тэр гар утсаа гарган Жавхаа руу залгав. 2 найз өнөөдрийн уулзалтын тухай ярьж баахан хөхрөлдөв. Намуун эмээгийндээ хонох тул Жавхаа орж ирж яриагаа чөлөөтэй үргэжлүүлхээр болж 2 найз урт яриагаа дуусгасан юм. Түүнийг таксинаас бууж эмээгийнхээ чарлаа хонхыг

дарж зогстол ээж нь залгав. Чи сүүлийн үед юу л хийгээд явнаа? Өнөөдөр бас гэртээ ирэхгүй юм биш биз дээ? гэхэд нь Жавхаагийн англи хэлний курсийн ажилд туслах гээд эмээгийнд хонох гэсэн юм гэж аргалаад хаалга онгойлгож өгсөн эмээгийнхээ хажуугаар зүтгэлээ. Тэгээд гутлаа сольж байхдаа өөрийнх нь тухай ямар нэг юм шиншилчихсэн шинжтэй байсан Сараа сувилагчийг гэнэт саналаа. Хэрвээ ээж нь нэг л сэжиг авчихвал учрыг нь олохоос нааш сална гэж байхгүй дээ. ажлаасаа гарчихъя гэхээр Итгэлд юу гэж хэлэх билээ гэдгийг бодох хэрэгтэй байдаг. Ядаж ганц долоо хоног аргалчихмаар байлаа. Асрагч Алтаа ганцхан өдрийн дотор баян айлын охин Намуун болоод хувирчихна гэдэг дэндүү утгагүй явдал байлаа. Удалгүй

Жавхаа инээд алдсаар орж ирэв. Нүд нь гэрэлтэж үснийх нь ширхэг бүр гялалзаад байгаа мэт баяр хөөрөө нууж ядсан Намуухан ч найзийгаа өрөөндөө оруулаад буйдан дээр зэрэгцэн сууж аваад оноодрийн болсон яүдалийг ёстой л өнгөтөөр ярьж гарлаа. Найзынх нь яриа Жавхаад эхлээд сонин байснаа гэнэт гуниг төрүүлчихэв. Яагаад? Уг нь түүний санаачилсан туршилт амжилттай болж шинэ үеийн үнсгэлжингийн дүрд хувирсан Намуун хан хүүгийнхээ зүрхийг булааж чадлаа. Уг нь энэ мөрөөдлийн залуу Жавхаагийнх байсан бол найзынхаа яриаг сонсож суухдаа сэтгэлд нь ийнхүү бауц хан атаархлын дөл манас хийхийг мэдэрч өөрөө бяц хан дургуйтсэв. Хэдэн сарын өмнө хэдэн сар ч гэж дээ яг 3-н сарын өмнө тэр хаягдахын

гашууныг ойлгосон. Тэр 2-ын хайр жинхэнэ хайр байсан үгүйг бүү мэд. Тэгээд ер нь энэ бол асуудлын гол нь биш шүү дээ. Хамгийн гол нь хүнд хаугдана гэдэг эмэгтэй хүний хувьд хамгийн гашуун зовлон байдгийг тэр мэдсээн. Тэр хор шар нь буцлахдаа Ганаагаас мянга дахин илүү баян илүү царайлаг залуутай хөтлөлцөн алхаж хайрын мсж бичэлцэн нүд үсийг нь энхрийлэн үнсэж хамаг халуун сэтгэлээ харамгүй өгөхсөн. Тэгээд тэр 2-ын тэр гал халуун хайрын тухай Германд байгаа Ганаа заавал олж сонсоосой. Эсүэл тэр амралтаараа

ирээд санаандгүй тааралдаасай гэж тэр ямар их мөрөөддөг байлаа. Гэтэл тэр сайхан хайр өөрт нь ч биш найзад нь ирчихээд сэтгэлийнх нь гүнд бяц хан бяц хан атаартал төрүүлээд байдаг . Үнэндээ хамгийн анх дискон дээр хараад л Итгэл өөрт нь таалагдсан, гэтэл тэр сайхан залуу Жавхааг биш Намууныг хайрласан нь харамсмаар. -Цаадах чинь чамайг хайлаастад байдаг гээд нүүр буруурахгүй байгааг бодход үнэхээр хайртай юм аа. За би ч явъя даа гээд Жавхаа хэлэхдээ

хоолойных нь өнгөнд атаархал байгааг нуусангүй. Аль бага байхын л Жавхаад байхгүй юм бүхэн түнд л байдаг байсан. Өөрийн гэсэн өрөө, том том зөөлөн тоглом, чихэвчний хөгжим, гоё гоё хувцас гээд л бурхан яагаад дандаа Намуунд илүү юм заяадаг юм бол?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *