Нүүр Лайфстайл Сэржмядаг охин ээж рүүгээ залгасан ч ээж нь авч чадаагүй, буцаад залгатал холбогдоогүй…

Сэржмядаг охин ээж рүүгээ залгасан ч ээж нь авч чадаагүй, буцаад залгатал холбогдоогүй…

0 секунд уншина
0
1
3,392

Замын-Үүдэд амьдардаг нэгэн айлын охин ор сураггүй алга болсон хэрэг гарсан билээ. Одоог хүртэл түүнийг хаанаас ч хайгаад олоогүй билээ. Охин утаснаасаа ээж рүүгээ залгасан ба ээж нь авч чадаагүй дараа нь буцаад залгатал холбогдоогүй юм. Түүнээс хойш охин олдоогүй байгаа бөгөөд ээж хичнээн өөрийгөө зүхэж байсан нь сэтгэл өвдөм. Тэрээр 3 жилийн дараа энэ талаар бичихдээ:

Сэржмядаг охин. Хэн нэгэн, ялангуяа төрсөн хүүхэд нь алга болбол яах вэ? гэдэг зөвлөгөө байдаггүй юм билээ. Охин минь алга болоод их удлаа. Алга болсон тэр өдрийг би ширхэгчлэн санадаг. Миний амьдралд тэр өдрөөс өөр амьдрал байгаагүй мэт дахин дахин тэр өдөр рүү очно. Хэн нэгнээ алдсан хэн нэгний амьдрал тэр өдөртөө гацаж орхидог. Ирээдүй, өнгөрсөн, одоо ч гэж байхгүй. Зөвхөн тэр өдөр л байдаг. Би хүүхдээ өдөр бүр хайдаг. Хайж байхдаа би жаахан ч болов тайвширдаг. Хэрвээ хайхгүй зогсчивол, миний өчигдөр хайсан газар хүлээж байгаа мэт санагдаад байдаг. Дахиад очоод үзэхээр байдаггүй л дээ. Гэхдээ намайг жаахан дугхийх, хоол идэх, өөр хүнтэй юм ярих үед, тэр газар байсан юм шиг санагддаг. Одоо бүх зүйл санагддаг л болж. Манайх нүүгээгүй.

Шөнөжингөө чимээ чагнаж хонохдоо ирчих юм шиг л санадаг. Өглөө босоод дахиад л хайна. Өдөржингөө хүүхдээ хайж ядрах нь сүүлдээ миний хувьд тайвшрал болсон. Орой нь ядарсан ирээд унтаж орхино. Зүүдэндээ дахиад л хайна. Би хаана, хаана дутуу үзлээ гэж зүүдэндээ дахин хайсан газруудаараа шөнөжингөө гүйнэ. Охин минь алга болоогүй бол одоо 13 нас хүрэх байсан. Тэр охин шиг зэгзгэр охин болох байсан даа гэж зөрсөн охин хүүхэд бүрийг сонжино. Заримдаа сургуулийнх нь гадаа очоод охиноо цүнхээ үүрсээр гарч ирж байна гэж төсөөлдөг. Ангийн охидтойгоо ярилцаж, инээж байгаа нь ямар хөөрхөн гэж санана. Тэр өдөр сургуулиас нь очоод авдаг л байж. Цогцсыг нь ч болов олчих юмсан гэж бодолгүй яах вэ? Тэгвэл ядаж гацсан амьдрал минь… Үгүй ээ. Би ингэхэд дутуу л хайгаад байгаа юм байна. Хичээлдээ явах замаар нь 3 жилийн турш өдөр бүр хайсан ч дутуу л хайсан юм шиг санагдаад байна. Миний 1000 удаа шалгаж очсон газарт охин минь 1001 дэх удаагаа очиход зогсож байвал ямар сайхан бэ? Би энэ мэдрэмжээ яаж тайлбарлахаа мэдэхгүй байна. Ямар ч байсан хүүхэдтэйгээ хамт байхад бусад зовлон, зовлон биш. Хүүхдээ л тэвэрмээр байна. хэмээжээ өр эмтрэм…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *