Home Өгүүллэг “ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “1-р хэсэг”

“ШҮРЭН БУГУЙВЧ” өгүүллэг “1-р хэсэг”

1 min read
0
1
5,708

Намуун найз охин Жавхаагаа хvлээн тв-нийхээ сувгуудыг солин буйдан дээр хэвтэж байлаа. Нээлттэй гэгээвчээр намрын халуун оройн зєєлєн сэвшээ салхи vлээн цонхны сиймгэр шаргал хєшгийг сэм

сэмхэн хєвєлзvvлэн vлээх нь цаана нь нэгэн vл vзэгдэх шидтэн нуугдчихаад тоглоом хийгээд байгаа ч юм шиг. Намуун багадаа салхинд ийнхvv хєшиг сэвэлзэн хєдлєх тоолонд их айдаг, цаана нь

хорон санаатан байгаа гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг байж билээ.Гэвч одоо юун тэр ид шидтэн энээ тэрээ манатай. Найз залуугийнх нь зурагтай сонин ємнєх ширээн дээр нь хэвтэж байлаа. Аав ээж 2 нь мєд

ирэхгvй гэдэг бол ойлгомжтой. Ирээд ч Тєрийн ємчийн хорооны хурлыг гэртээ vргэжлvvлэх шахам ажлаа ярьж гардаг тул Намуун бушуухан єрєє рvvгээ зугтдаг сан. Намуун ємнєх сониныг ширээн

дээрээс шvvрэн авч нєгєє мэдээг дахин уншаад шидчихлээ. “Томоохон businessman-ий ирээдvйн хvргэн Хасар єсєх ирээдvйтэй загвар ємсєгч Энхэрмаатай явдаг уу?” гэнэ шvv. Гvтгэлэг гэхэээр яaх аргагvй гэрэл

зурагтай нь тавьчихаж ээ. Энхэрмаа гэдэг нь ширvvхэн салхинд хийсчихмээр чєрийсєн єндєр туранхай охин харагдана. Хасар, Намуун хоёр 8-н настайгаасаа бие биенээ мэднэ. Ээжийнх нь найз хvvхэн Эсэлмаагийнх Гeрманд байж байгаад Монголд буцаж ирсэн цагаас хойш л Намуун тэр 2-ын vерхэл эхэлсэн. Бодоод байхнаа ердєє л тэр єєрийгєє Хасарт хайртай байх ёстой гээд итгэчихсэн байсан юм шиг ээ. Ямар ч гэсэн ээж, аавууд нь “Энэ 2-ыгоо том болохоор нь суулгана аа” гэж ярьцгаахад нь нэг бодлын ичмээр, нєгєє бодлын тэгэх л ёстой мэт санагддаг байсан. Тийнхvv 2 гэрийнхнийх нь нєлєє, vргэлж ойр дотно байснаас болж л Намуун Хасартай vерхсэн, дараа нь сууна гэж бодсоор

єдий хvрсэн болохоос дvрэлзэн шатсан гал халуун хайр тэдний дунд байсангvй.Гэтэл сүүлийн үед Хасар нэг л хачин болоод байсан нь ийм учиртай байж. Өнгөрсөн Валентиний өдрөөр алга болж болж бүүр орой шөнө болчихсон хойно үнгэгдсэн ганц сарнайтай ирсэнийг нь саналаа. Бас халааснаас нь Кензо анхилуулсан ганган алчуур гарч ирсэнийг юу гэлээ дээ байз? Ангирмаагийнх гээд л өнгөрөөсөн шүү дээ. Ангирмаа гэдэг нь Хасарийн дүү. Ангираа шиг 10 настай жаахан хүүхэд юу гэж Кензо түрхэх билээ дээ. Одоо бодоод байхад тэр хоёрын явдал их эрт эхэлсэн бололтой. Арай ч дээ. Ингээд бодоод байхад ёстой галзуурмаар л юм. Тэр харандаа аваад Хасарын нүүрийг танигдахгүй болтол нь эрээчиж орхив. Яг одоо тэр хоёрыг хамт байж байхад нь очоод тэр өөдгүй амьтны хацрыг нь халцарч улайтал нь алгадаад авах

юм сан. Үгүй ээ, алгадаад дэмий юм байна. Аавынхаа бие хамгаалагчтай хамт очоод тэр охинийх нь нүдэн дээр Хасарыг буланд шахаж байгаад… Үгүй ээ, Шал тэнэг юм бодож байх юм.Хасар танай аавын хөрөнгөнд л болж чамтай үерхдэг шдээ гэсэн энэ үгийг ангийнхаа нэг охиноос 3 жилийн өмнө сонсоод таг мартах гэж их л зовсонсон. Тэгэхэд Намуун яг АНУ явах гээд билетээ хүртэл авчихсан байсан. Охин АНУ-д очсон хойноо ч тэр гашуун үгийг бодон бодон удаан шаналж билээ. Харин тэгэхэд Хасараас үргэлж e-mail ирж байсны хүчинд ” тэр үг худлаа ч юм болов уу ” хэмээн мартаж орхисонсон.Ер нь аав нь том компаний эзэн гэдгээс болж Намууны амьдралд үргэлж төвөг учирна. Ганцхан манай сонинд ярилцлага өгчих гээд сурвалжлагч нар утасдахаас өгсүүлээд багш нар нэг л өөрөөр ханлах гээд, эсвэл баян айлын хүүхдэд долигонодоггүй хүн

болж чангалах гээд л, ангийнхан нь бол байнгын мөнгө зээлдүүлчих гэж гуйна.Жаахан байхад ямар сайхан байж вэ? Зун Шарга Моритын зусланд гарч өдөржин хүүхдүүдтэй ухаангүй тоглосоор зусдагсан. Борооны дараа ойд явж, тослог шар мөөг түүнэ. Сод өвс зулгаан бондгор толгойгоор нь сум хийн буудалцана. Эсвэл хэн нэгнийдээ цуглаад кекс хийх гэж байгаа нь энэ гээд баахан гурил түлж хаяна. Ирис, чихэр хйинэ гэж цөцгийн тос, элсэн чихэртэй хутган түлэнхий шар юм болгоод хувааж иднэ. Халуун өдөр гол дээр очиж хөвгүүд жараахай шүүрдэн охид усаар байлдацгаана. Намууныг 8-тай байхад зуслангийнх нь хөрш айлын охин Уранаа гэж нэг залдаг хүүхэд байв. Тэр нэг удаа голын усанд шумбаад, усан дотор нүдээ анихгүй харж чадвал үсэндээ алтан титэмтэй, загасан хөлтэй лусын дагина харагддаг гэж ярьж билээ. Намуун тэр лусын дагиныг харах гэж хэдэн

өдөр голд зогсон усан дотор нүдээ анихгүй харах гэж хичээгээд чадаагүйсэн. Ингэж тэгсээр нэг л мэдэхэд орой 6 болж ажилчдын автобусаар аав ээжүүд нь ирцгээгээд хүүхдүүд бүгдээрээ тосон гүйлдэнэ. Хармсалтай тэр олон дотор Намуун л айлын ганц хүүхэд байсан. Бусад айлын хүүхдүүд аав, ээжээ тосохоор том нь жижгээ хөтлөн гүйцгээхэд Намуун л гав ганцаараа торойн зогсдогсон. Айлууд доод тал нь 3 хүүхэдтэй байхад тэднийх л ганц охинтой айл байсан. Гэтэл том болно гэдэг нялх бага насандаа айлын хүүхэдтэй муудалцаад мөрөөддөг байсан шиг тийм ч сайхан юм биш байжээ. Хорин насанд нь тохирсон зовлонг бурхан түүнд бэлдчихсэн байдаг байжээ. Үе үехэн сэвэлзэх салхин хөшгөөр сэм сэмхэн наадсаар л.Бүсгүй нэг том санаа алдаад хөргөгчнөөс хүйтэн цэвэр ус авчирч залгилав. Цэв хүйтэн ус хоолойг нь цочроон, цээж цэлмээхэд нь сэтгэл

сэргэх шиг. Усаа ууж дуусаад сувгаа солив. Тв-ийн бүх сувгуудаар Мянганы замын бүтээн босголт үргэлжилж байна. Ерөнхий сайд орон нутагт айлчлав хэмээн тоть шиг давтах тул залхсандаа MTV Asia дээр тавин F4-ийн ярилцлагыг үзэнгээ эмээ рүүгээ залгав. Эмээ нь хөдөө явах гээд их л сэтгэл хөөрүү байсан тул зээ охинийхоо хоолойд илрээ байгаа гунигтай өнгийг анзаарсангүй.Түүнээс биш миний охин яагаад хусмаа голсон хүүхэн шиг унжийчихаа вэ гээд л утасны цаанаас түүнийг нэвт мэдчихдэг айхтар хүн билээ. Гадаа хаалганы хонх дуугарах чимээнээр Miki хав нь буйдан доороос гарч ирэн сүүлээ сөхөж байгаад боргож гарлаа. Энэ бол мэдээж Жавхаа. Тэдний гэрийн үйлчлэгч Дооёо эгч амралтаа авсан тул Намуун өөрөө хаалга тайлж өгөхөөр бослоо. Намуун хашааныхаа хаалгыг онгойлгоод HI гэж найзтайгаа мэндлээд сүүлний ормоо модгонуулан хуцсаар байгаа нохойгоо авч ” Энэ одоо чамайг таньсан мөртлөө мундаг нохой болох

гэж хуцсаар байгаан байх даа. ” гээд хаваа тэвэрсээр гэр рүүгээ түрүүлэн алхав. Хав эзнийхээ суганд наалдан шургаад чимээгүй болов. Жавхаа чихэвчний хөгжмөө унтраагаад ” Ёхх, халууцаж үхлээ. Микронд суусан чинь яг буузны жигнүүр л гэсэн үг. Ядахдаа танай Miki ямар ядаргаатай юм бэ ” хэмээн үглэсээр араас нь дагав. Энэ халуунд биеэ зовоолгүй таксидах мөнгөтэй мөртлөө албатай юм шиг микронд суучихаад дараа нь ийнхүү гомдол тавьж байгаад нь Намуун инээд нь хүрч явлаа.Хаалгаар оронгуут сэрүү татсан саруулхан зочны өрөө угтсан нь Жавхаад их таатай байгаа бололтой. Углаашаа тайлж үүдний өрөөнд орхиод памбагар зөөлөн буйдан дээр хадуулсан өвс мэт навсхийн уналаа. Тэгээд ” Алив хүйтэн юм өгөөч ” хэмээн гараа сарвайхад нь Намуун – Хүйтэн юм одоохон аваад ирье. Харин чи энийг хараач, гээд нөгөө сонинг гар дээр нь шидчихлээ. Тэр өнөөх

гайтай зургийг харангуутаа ” Хүүшээ, алчхийн байна л даа. Энэ чинь тэгээд үнэн юм уу? ” хэмээн шигшроод дуугүй болов. Тэр уншиж дуусаад урдаа байгаа сэтгүүлийн ширээн дээр сонинг тавьснаа- Энэ чинь тэдний сургуулийн нэг л маягтай амьтан байна шдээ. ” Хаврын Гоёл ” –оор миний нэг гоёлын даашинзыг өмсөж байсан юм. Тэврэлдчихсэн байгааг бодоход үнэн юм болов уу? Цаадах чинь Бээжингээс ирсэн үү? Ингэж пакталснаа мэдэхгүй л яваа даа гэлээ. Намуун түүнд ус хийж өгөх зуураа:- Харин тийм, ичихгүй өчигдөр утсаар ярихдаа чамайг санаж байна энээ тэрээ гээд байгаа юм даа. Ёстой шог юм гээд хоолой нь зангираад явчихлаа. Тэгснээ нүүрээ дарж байгаад асгартал уйлчихлаа. ” Жавхаа, Тэр муу яагаад намайг ингэж доромжилж байгаа юм бэ, яагаад? Би ямар гэм хийсийн бэ? Би энэ муу

загвар өмсөгчөөс нь юугаараа дутуу юм? Хэмээн хашгиарн уйлж байснаа гэнэт таг дуугүй болж, нүүрээ угаахаар угаалгын өрөө рүүгээ орлоо. Хана дүүрэн том толинд туссан дүрээ хараад тэр цочих шиг болов. Сэгсийсэн үс, бүлцийсэн нүд… хамгийн гол нь нүд нь ямар уйтгартай юм бэ? Толинд харахдаа дандаа инээж бай, тэгвэл сайн энерги шингээж аваад дараа нь түүнийгээ эргээд цацдаг гэж нэг сэтгүүлээс хэзээ ч юм уншсанаа санажээ.Тэр нүүр цэвэрлэдэг хөвөнгөөр зовхио арчаад таиур дээрээс хавчаар авч үсээ боочоод инээмсэглэв. Гэвч нүднийх нь харц гунигтай хэвээрээ үлдэв. Яг тэрхэн мөчид ” Өнөө орой зад шоудвал яасан юм” гэсэн бодол тархинд нь харван орж ирлээ. Тэгээд Жавхаад уруу дорой харагдахгүйн тулд Хаа ч явсан цуг гэж мэдээрэй хэмээн амандаа дуу аялсаар инээмсэглэн гарч ирэв.Хэдхэн хормын өмнө уйлан хайлан угаалгын өрөөндөө орсон хүн

инээмсэглэн гарч ирсэнд найз нь огтхон ч гайхсангүй. Минут тутамд хэд хэд хувирдаг хаврын тэнгэр шиг аашийг нь Жавхаа шиг сайн мэдэх хүн байхгүй юм чинь. Цаадах чинь чамаас холдож чадахгүй дээ хэмээн тайтгаруулах санаатай хэлсэн үгэнд нь Намуун их л эгдүүцэж—Холдвол холдоно л биз дээ. Би Хасараар дутах ч үгүй. Хоёулаа өнөө орой гоё дискодох уу? Гээд ширээн дээрээс утас шүүрэн авч ээж рүүгээ залгав.—Ээж, Би Жавхаатай хамт Палас явж дискодлоо. Тэгээд эмээгийнд хононо шүү. Та 2 мэдээж мөд ирэхгүй л биз дээ? Гэхэд ээж нь утасны цаанаас ” Битгий оройтоорой. Самбууг явуулчих уу? Өөрөө машинаа барих юм уу? Гэхчлэн далан долоон юм асууснаа Төв аймаг орох зам дээр байдаг benzin klonk маргааш дуудлага худалдаанд орох гээд аав, ээж 2 нь авчих санаатай нэг хүнтэй уулзаж байна. Хэмээн

нөгөө дуусдаггүй ажлаа ярих гэхээр нь Намуун бушуухан—За, за, Санасан бүхнээ бүтээж, сарвайсан бүхнээ аваарай. Би өөрөө таксидаад явчихна” гээд утсаа тавив. Үнэндээ ч ээж нь сарвайсан бүхнээ авах гэдэг хүүхэн билээ. Харин НИК-ийг хувьчилж авах гээд чадаагүй юм. Тэрэнд ч Намуун их баярладаг юм. Ямар сайндаа аав, ээж 2-ыгоо НИК-ийн хувьчлалд ялагдаад ирэхэд нь ” Хүссэн бүхнээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхмашигтай аз байдгийг сана” гэж Далай лам сургасан байдаг юм гээд хэлчихсэн чинь ээж нь их гомдож билээ. Түүнээс хойш Намуун ээждээ ” Сарвайсан бүхнээ аваарай ” гэж тоглоомоор хэлдэг болжээ.— Мэдээж дискодох санал шууд таалагдаж хань болох банди нар дуудах гэж утас руу ухас хийхэд нь Намуун болиулав. Олон хүнтэй мэнд ус мэдэлцэх, ямар нэг сэдвээр ярилцахаас Намуун залхаж байв. Ингээд тэр 2 зуны амралт дуусаж байгааг

тэмдэглэх, Хасараас болж хямарсан Намууны сэтгэлийг тайтгаруулах зорилгоор дискодох болов. 2 найз хувцасаа сонгохоор Намууны хувцасны өрөө рүү оров. Хүн байхгүй юмаа мөрөөдөх дуртай мөртлөө өөртөө байгаа юмыг юман чинээнд бодохоо больдог амьтан билээ. Намууны хувцасны өрөө гэж 20 настай охидын жинхэнэ мөрөөдлийн орон билээ. Элбэг 10-н охиныг гоёхоор тэр олон хувцас харамсалтай нь эзэндээ огтхон ч сонин санагддаггүй тул өлгүүрийн нэг захаас таарсанг нь шууд татан гаргаж ирвэл Nina Reiss-ийн гоёмсог үүлэн цэнхэр даашинз байлаа. Энэ даашинзыг Намуун өнгөрсөн жил ээжтэйгээ Парист амрахдаа их л шохоорхон 200 еврогоор хэдалдан авсан мөртлөө ганц ч өмсөөгүй өлгүүрт өлгөн мартжээ.—Жавхаа гутлын тавиур дээрээс тэр даашинзтай өнгө таарах ганган цэнхэр сандал авч наад даашинзтай чинь энэ сандал яг зохих юм байна гэхэд

Намуун зүгээр дискодоход ингэж гангалаад ч яахав гээд нөгөө даашинзаа буцаан өлгөв. Тэгээд “Levis”-ийн нарийхан жийнсээ даруухан хар майктай өмсөөд үсээ ардаа шуун уруулаа өнгөлөөд за боллоо гэхэд нь Жавхаа —Тэгвэл би чиний энэ гоё даашинзыг чинь өмслөө шүү гээд нөгөө өд шиг хөнгөн үүл мэт сиймгэр эдээр урласан цэнхэр даашинзыг шүүрэн авч углав. Тэгээд Намууны өрөөнд орж гоёлын хайрцгийг нь өөрийн юм шиг дураараа уудлан өнгө хослох оюу ээмэг зүүлт гарган зүүж PUPA-ийн тэниэр зовхио будан удган мод шиг дэгжин амьтан болон хувирав. Харин Намуун утсаа гаргаж мэссэж бичсэн шиг суув.Тэр 2-ийг гарахад намрын оройн бүрий тасарч өдрийн халуун нилээд намджээ. Мики хав нь эзнээ даган боргосоор үлдэв. Наран авхай үүлийн цаагуур час улаан туяа татуулан жаргаж байлаа. Одоо бол өндөр гоолиг биетэй Жавхаа алдартай

фирмийн ганган хувцасны хүчээр жинхэнэ хатагтай шиг л харагдана. Харин Намуун түүнээс арай намханг хэлэхүү, даруухан хувцас өмссөнг хэлэх үү зүгээр л нэг сургуулийн годгор охин мэт доожоо муутайхан харагдаж байгаадаа өөрөө их л инээд нь хүрч байв. Намуун бол дунд зэргийн нуруутай нүдээрээ инээсэн цэвэрхэн охин билээ. Царайг нь зэрвэсхэн харахад онцгой юм үгүй мэт атал хараад байх тусам улам хөөрхөн санагддаг билээ. Ялангуяа давхраагүй мөртлөө урт сормуустай нүд, өргөн дух, түүний царайд нэг л ухаалаг шинж оруулна. Тэр 2-ийг таксигаар Паласт ирэхэд дисконд нилээд хүн цөөтэй байлаа. Мань 2 ч хүн цөөтэйг нь ашиглан нилээд бүжиглэн нэг нэг лааз ундаа авч сууцгаав. Намуун халууцсандаа жийнсэн хүрмээ тайлан сандлын түшлэг дээрээ тавиад ундаагаа уунгаа дэвэн дэлхийн юмыг хаман ярьж суулаа.—Тэр 2-ын яриа нэг л мэдэхэд загвар өмсөгч охинтой явж Намууныг араар нь тавьсан өөдгүй муу Хасарын тухай

болов. Жавхаа бол хаягдахын зовлонг үзсэн хүн. Түүний үерхэж байсан хайрын хүү Ганаа нь Герман явж сураг алдарсан билээ. Энэ муу залуучууд ямар хогийн байдгийг би мэднээ, зохиолд гардаг шиг үнэнч дурладаг залуу байдаг юмуу гэж Жавхааг ярихад Намуун нүд рүү нь эгцлэн ширтээд—-Жавхаа манай төгсөлтийн үдэшлэг дээр Хасар согтоод – Би Намууны аавын хөрөнгөнд болж охинтой нь үерхдэг юм гэж хэлсэн нь үнэн юм уу? Хэмээн ноцтой асуулаа. Жавхаа энэ гэнэтийн асуултад эхлээд тулгамдаснаа уг нь үнэн шдээ, хэлсэн хүн нь л нөгөө муу Номин болохоос ер нь Хасар муу санаатай өөдгүй амьтан шдээ гэхэд Намуун –Манай ангийхан надаас мөнгө зээлэх гэж л сүйд болох юм. Ёстой зэвүүн. Би ямар банк биш дээ. Хасар ч гэсэн надтай биш, аавын түрийвчтэй үерхэж байсан юм байна. Аав ээж нь мөнгөтэй гэж мэдэхгүй зүгээр л намайг хайрлах залуу тааралдвал гоё

гээд Намуун бугуйвчаараа оролдов. Тэрхүү бугуйвч бол эмээгийнх нь түүнд өгсөн бугуйвч билээ. Индиан яагаан шүр хэлхэж хийсэн энэ бугуйвч бүүр өндөр эмээгийнх нь эрх бййжээ.–Намууны эмээ Дулмаа шүтлэггүй, өөрийнхөө хэлдгээр “улаан хувьсгалч “хүн тул ээжийнхээ эрхийг таслан шүрийг нь гээсээр бүр богинохон юм болгочихоод бугуйвч хийсэн нь энэ. Намууныг 16 нас хүрэхэд эмээ нь энэ бугуйвчийг бэлэглэн, дүнчүүр маань уншсан эрхний үлдэгдэл юм болохоор охинд минь ээлтэй шүү зүүж яваарай гэж билээ. Энэ үеэр нь тэр 2-ийн ширээнээс холгүй суусан 4-н залуу, нэг охин нирхийтэл инээлдэв. Тэд бол “M-4” компаний 4-н залуу байлаа. Үсээ гелдэж Дизел фирмийн хувцас өмссөн, дүрэлзсэн нүдтэй, өтгөн хөмсөгтэй ганган залууг Итгэл гэнэ. Компьютерийн мэргэжлээр 3-р курсэд сурдаг мань эр хүүхэмсэгээрээ, ганган дэгжнээрээ, бас хичээлдээ сайнаараа

Технийкийн Их Сургуульдаа толгой цохидог оюутнуудын нэг. Түүний найз Жаргалан буюу Жака бол Итгэлээс дутахгүй ганган хувцасладаг, аятайхан харагдсан охидыг эргүүлчихдэг, салхин сэнс мэт хөнгөмсөг, бадарчингийн үлгэрт гардаг “Бэлэн Сэнгэ” мэт хэзээ ч ам хуурай байдаггүй нүүрэмгий амьтан. Харин Батбаяр нь нүд хөмсөг болсон царайлаг мөртлөө хүүхэлдэйн киноны баатар сайхан сэтгэлт баавгай шиг номхон, бас ичэмхий залуу. Аянга бол Ня-Бо-ийн мэргэжлээр сурдаг болоод ч тэр үү, тооны машин мэт дандаа тооцоо хийж, юм бүхнийг тоолж, бүртгэж явдаг хүн. Харин түүний дэргэд суугаа нилээд сэрэмжилсэн харцтай, шингэхэн үстэй, урт сормуустай, алаг нүдтэй жижигхэн охин бол Аянгын найз охин Заяа. Энэ 4-н залуугаас ганцаараа найз охинтой буюу, хайрын охин тэнгэртэйгээ учирсан нь Аянга билээ. Хамгийн инээдтэй нь түүний тэр тооцоотой нарийн

харамч зан нь ганцхан Заяагийн өмнө бууж өгдөг юм. Түүний өөрөөсөө харамлан харамлан цуглуулсан мөнгөө Заяатай хамт 3-р хорооллын дэлгүүрээр хэсэн ганцхан цагийн дотор хаврын цас хайлах мэт амархан үрчихээд урвуу царайлан ирэхэд нь нөгөө 3 хөхрөлдөн “чиний хорголоо тоолсон нарийн занг хашраах гэж бурхан Заяаг чам руу илгээсэн байхаа” хэмээн явуулдаг билээ. —-Тэр 4 нэгэн шинэ дэлгүүрийн компьютерийн системд тооцооны шинэ програм суулгах захиалга авснаа тэмдэглэхээр ирсэн нь энэ. Бүхэл бүтэн супермаркетийн компьютеруудыг сүлжээнд холбон програм суулгах захиалга гэдэг бол мань 4-н оюутанд тэнгэрийн умдаг атгана л гэсэн үг. Тэгээд хүн бүрд сая таван зуун мянган төгрөг оногдохоор гэрээ хийсэн нь гавьятан Аянга, Итгэл 2 байлаа. “M-4” гэж компаниа нэрлэсэн нь учиртай. Тэр 4-ийн шүтээн нь яг адилхан Bill Gates байлаа. Тэгээд ирээдүйд түүний байгуулсан алдарт Mickrosoft шиг агуу

том компани болохыг бэлгэдэн эхний үсгийг нь авч 4-н гишүүн гэдгээ багтаан тэр нэрийг сонгожээ. Disco танхимын хүн нь нэмэгдсээр зөгийн үүр мэт шуугиантай боллоо. 4-н найзын ам халж, хажуудаа байгаа Заяаг бараг мартчихсан эрчүүдийн ярианы мөнхийн сэдэвт шилжив. Хаа явсан газраа аятайхан охин харж өлөн нүдэлж явдаг Жака аль хэдийн Намуун, Жавхаа 2-ыг олоод харчихсан байжээ. —-Хүүш, тэр ширээнд 2 аятайхан охин сууж байгааг хараач, таминээ гэж түүнийг хэлэхэд бүгд тийшээ харцгаав. Гэтэл Заяа их л эгдүүцэн,—-Чи юун ч хэрэгт дуртай юм бэ? Хүн хажууд нь улаан цайм харж байхад эд нартай нийлчихээд охин хүүхэн гөлрөөд байхдаа яадаг юм. Намайг байхгүй бол бүүр дагаад гүйх нь ээ. Хүүш, наад нүд чинь аяганаасаа бүлтэрлээ хэмээн Аянгыг нударснаар хайртай 2-ийн ээлжит хэрүүл дэгдэв.—-Би хаашаа харахаа чамаар заалгах уу? Гэж Аянгын уурлахад

Итгэл өлгөж аваад—-яг зөв. Өдий 20-тойдоо авгайнхаа атганд орвол эр хүн болсны хэрэг байхгүй шүү гэхэд Заяа—Чи нэртэйгээр нь тэр 2-ийн хажууд наад Жакатайгаа хамт очоод гөлрөөд суухгүй юу хэмээн тас ширвэлээ. Аянга ч мөчөөгөө өгсөнгүй—-Чи тэр 2 охиныг очиж харж болно гэж өөрөө надад зөвшөөрсөн шүү гэхэд нь Заяа уурлан босоод явчихав. Аянга тэссэнгүй араас нь очин аргадах гэхэд Жака гараас нь татан суулгаад—Хэрэггүй ээ, цаадах чинь чамайг араас нь очихгүй бол шараа болно. Тэгээд маргааш доошоо орчихсон амьтан өөрөө гүйгээд л ирнэ гэж мэд. Хүүхнүүд аргадах тусам давардаг юм. Эмэгтэйчүүдийн сэтгэл зүйг нэвтэрхий мэдэх хэрэгтэй. Миний найз ганц удаа Заяагүйгээр эрх чөлөөгөө эдэл л дээ гэхэд Итгэл—Чи одоо энэ Заяагийн юунд нь болдог байна аа? Ядаж тэрнийх нь ааштай гэдэг нь гэв. —Би

Заяагийн юунд нь болсон нь чамд ямар хамаатай юм? Хэмээн Аянга уурсахад Итгэл —За юундаа уурласан юм. Чиний төлөө л сайн санаад л хэллээдэг. Ер нь үнэнч хайр майр, Romeo, Juliat-ийн домог энэ тэр чинь аль дундад зууны ойлголт юм биш үү? Гэхэд Жака шилэн аягатай пивоо нэг амьсгаагаар залгилаад дахин нөгөө 2-ийн ширээ рүү харснаа —Тэнд 2 хөөрхөн охин суугаад байх юм. Тэр цэнхэр даашинзтай нь илүү хөөрхөн юм уу? Ингэхэд Аянгаа, ямар ч охиныг панаалдах их амархан шдээ. Чи цаад Заяагаа давруулах хэрэггүй. Хөөрхөн охид хааяагүй л байна шүү, намайг алдчихав аа гэж айлгавал л зүгээр байдаг юм шиг. Жишээ нь би чамд тэр ширээний 2 охины цэнхэр хувцастайг нь хөтлөөд ирэх үү? Гээд Намуун, Жавхаа 2-ийн ширээ рүү алхлаа.—-Түрүүнээс хойш нирхийтэл инээлдээд байн байн

харцгаагаад байсан залуучуудын нэг нь тэднийг чиглэн ирж явааг харсан Намуун ” нөгөө арзаганасан юмнуудын чинь нэг нь хүрээд ирлээ. За 2-уулаа явъя” гээд бослоо. Жака ч ширээнд нь хүрч ирээд Жавхаагийн бугуйнаас барин ” хөөе охион, танилцах уу? Гэтэл Намуун нэг гараараа хүрмээ барин нөгөө гараараа найзынхаа гараас татан ” Чи одоо яах гээд байгаа амьтан бэ?” гээд ухасхийн гарлаа. Харин сандрахдаа бугуйвчаа мултран унахыг тэр мэдсэнгүй. Яг энэ мөчид Итгэл, Намуун 2-ийн харц тулгарч билээ. Үргэсэн янзаганых шиг айсан, цочсон, өмгөөлөл хамгаалал эрсэн мэт харц нь Итгэлийн зүрхийг тэрхэн мөчид аргамжаад авах шиг санагджээ. Гэвч залууг сэхээ авахын зуургүй нөгөө 2 охин танхимаас гараад явчихлаа. Бардам ам, шалдан гуя болон хоцорсон Жака л харин мөрөө хавчин инээсээр ширээндээ хүрч ирэв. Бүгд түүнийг дооглон угтахад ганцхан Итгэл л

мөчийн өмнө харц тулгарсан хар майк, жийнсэн өмдтэй турьхан охин нэг юмаа унагачих шиг болохыг тэр анзаарчээ.—Нээрээ л сандал доогуур Намууны шүрэн бугуйвч хэвтэж байлаа. Тэр бугуйвчийг авлаа. Жижигхэн жижигхэн ягаан шүрнүүд нь саяхан зүүж байсан эзнийхээ гарын дулаан илчийг дамжуулах мэт бүлээхнээрээ байлаа. Итгэл тэр бугуйвчийг хэсэг зуур барьж зогссоноо 2 охины хойноос ухасхийн гарлаа. Намрын шөнийн тэнгэрт аальгүй одод жирвэлзэн байлаа. Хойноос нь Батбаяр бас гараад ирэв. Харамсалтай нь Намуун, Жавхаа 2-ийн суусан такси яг хөдөлж байлаа. Итгэл ч машинаа асаан араас нь дагав. Тэр охины даруухан төрх, айсан юм шиг сортолзсон нүд нь сэтгэлээс нь гарахгүй л байлаа. Хэдхэн хормын өмнө үнэнч дурлал дундад зууны үед л байсан юм биш үү энэ тэр гээд бүлтэрч байсан нь ч яалаа. Шар таксины хойноос өсгий даран давхиж явахдаа

Итгэл тэр л харцыг нь санан санасаар явав. Аз болоход бараг цохиод авсан ч амнаасаа үг унагадаггүй Батбаяр хамт яваа нь яамай. Тэгээгүй бол өнөө хагархай амт Жака, хорон үгт Аянга 2 бол элдвээр баалаад амар заяа үзүүлэхгүй нь ойлгомжтой. Ээ халаг, 4-н замын уулзвар дээр осол гарснаас түгжрээнд орсон 2 өнөөх шар таксиг гүйцэхээ дөхөөд бараагүй хоцорчихов. Цагдаагийн шүглийн дуугаар хурдаа саан зогссон Итгэл машиныхаа жолоог дэрлэн унав. Алганд нь тэр охины шүрэн бугуйвч бүв бүлээнээрээ атгаастай байж байлаа. Харин эзнийг нь хаанаас олж уулзах юм бүү мэд. Тэр жолоон дээрээсээ толгой өндийлгөн —Чи нээрээ битгий шоолоорой. Би тэр охинтой л яг одоо танилцмаар байна гээд гүнзгий санаа алдав.—Би таксинийх нь дугаарыг тэмдэглээд авчихсан л даа. –Нээрээ, дугаар нь хэд байсан бэ?

Би ердөө ч анзаараагүй байгаа юм байна. Баагий чи ёстой чика залуу шүү. –Баярлаж хөөрөх яахав. Чи утсаа өгөөдөх. Би City taxi руу яриад тэр жолоочийн утсыг олоодохъё. –Май, ийм найзтай байх сайхан юмаа. Чи ёстой алт шиг сайн залуу шүү. –Батбаяр такси компаний жижүүртэй яриад өнөө жолоочийн утсыг олсноор барахгүй, 2 охины хаана буусныг нь мэдээд авчээ. Өнөөх 2 охин Их Дэлгүүрийн урд талд байдаг 40 мянгатын нэгэн байрны дэргэд буужээ. Манай 2-ыг тэр байрны дэргэд очих үеэр Аянга, Жака 2 ч гүйцэж ирэв. —Та нар чинь хэл чимээгүй хааччихдаг байнаа гэсээр Жака машинаасаа бууж ирэв. Харин Аянга Заяа руугаа мэссэж бичээд машинд үлджээ. Гудамжны гэрэл, сарны мөнгөн туяатай сүлэлдсэн сайхан үдэш байлаа. Намрын эхэн сарын дулаахан үдэш. Ихэнх айлууд унтсан тул гэрэлтэй цонх хэдхэн үлджээ. Итгэл ташаа тулан зогсоод гэрэл нь асаалттай цөөхөн

айлуудын цонх руу горьдлого тээсэн нүдээр харсаар. Жака хүүхдийн тоглоомний талбайи элсний хашлага дээр суугаа Батбаяраас —Цаадхи чинь яачаа вэ? Гэж хэрэгт дурлахаас илүү гайхан асуув. —Дурлачихсан юм байгаа биз. —Юу?? За худлаа байлгүй дээ. Тэгээд хэнд? —Нөгөө дискон дээрээс чамаас зугтаадаг 2 охины нэгд нь биз. —Та 2 тэгээд араас нь хөөгөө юу? Шал балай юм. Харьж унтацгааяаа, хөөе —Түрүүнээс хойш ганц ч үг амнаасаа унагаагүй Итгэл сая эргэн хараад —Чи өөрөө харьж унтахгүй юу. Чамайг энд бариад, Жака Чи минь битгий яваач гээд байгаа хүн хэн байгаан бэ? —Хүүе, хүүе,

Хараач чи чинь ёстой дурласан Romeo болоо шивдээ. Нүд мүд чинь бүр шаналчихсан харцтай гээд тас тас хөхөрснөө хэн ч дагаж инээхгүй болохоор үсээ илээд машин руугаа алхав. Тэгээд машиндаа суухийн өмнө —За тоглосон шүү гэхэд Итгэл бас машиндаа суугаад —Та нар юу гэх нь хамаагүй. Би тэр охиныг л олмоор байна гээд ухасхийн давхин одлоо.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…