Home Өгүүллэг “5 ЖИЛИЙН ДАРАА” тууж “14-р хэсэг”

“5 ЖИЛИЙН ДАРАА” тууж “14-р хэсэг”

5 second read
0
0
816

Кино театраас харьж, гэртээ ирээд Ханболд Соёлоог хараад хүүе чи чинь бэлтгэлийн улаан цамцаа яачихаа вэ гэж асуулаа. Хар шөнөөр улаан цамц өмсөөд гээд уурлаад байхаар чинь л далд хийж орхисон, гэхдээ нээрээ гэрийн цамцаа солих болчихсон байна лээ.

Миний шинэ цамц ямар байна даа гэж Соёлоо аль хэдийн зурагтын өмнө тухлаж амжсан Ханболдын урдуур эргэлдэв. Тэр цамц яах вэ,

гэртээ хуучин цамцаа ч гаргаад өмссөн болно, харин чи наашаа суудаа чамтай тохирох нэг хэрэг байна гэж Ханболд түүнийг хажуудаа татан суулгалаа. -Чи надад нэг зүйл амлах хэрэгтэй байна -Юуг тэр вэ -Хэзээ ч Төгөлдөртэй уулзаж, утсаар ярьж болохгүй

-Мэдээж шүү дээ, би чамд дахиж Төгөлдөртэй уулзахгүй гэж амласан биз дээ -Тийм ээ гэхдээ утсаар ч огт ярихгүй гэж амлаагүй байгаа тийм биз, одоо хоёулаа хэн хэндээ бүтэн итгэж, хардалт хэрүүл маргаангүй сайхан амьдаръя тэгэх үү. -За тэгвэл амлаж байна. Би дахиж Төгөлдөртэй нэг ч удаа утсаар ярихгүй ээ, залгасан ч утсыг нь авахгүй.

-Хэрэв өөр дугаараас чамруу залгах юм бол яах вэ -За би ярихгүй л гэсэн бол ярихгүй дээ, уучлаарай би ажилтай байна гээд утсаа таслачихна Ёстой зөв гээд Ханболдын санаа нь сая л нэг юм амран хойшоо налан суулаа.

Тэгээд дахиад залгахаар нь авдаггүй юм шүү хэмээн үглэх түүнийг хараад Соёлоо би энэ хүний сэтгэлд үнэхээр л гомдол төрүүлж дээ, ямар сайндаа ингэж ам өчиг авч байж тайвширах вэ дээ хэмээн сэтгэл нь зовнин суусаар байв.

Төгөлдөр их оройтолгүй гэртээ харихаар уушийн газраас гарав. Гэррүүгээ зүглэн явж байхдаа ямартаа ч Соёлоод ил далд утгаар Ханболдыг өөр хүнтэй уулзаж байсныг дуулгах нь зүйтэй гэж шийджээ.

Гэхдээ одоо хар орой болсон хойно утасдаж яах билээ, маргааш өдөр дуулгаж орхиё. Тэгээд өөрөө яаж шийдэхээ гэртээ харьтал тунгаан бодох биз гэж тэрээр бодсоор гэртээ оров. Босго давангуут саяхан хайрсан бололтой хуушуурын хамар цоргим сайхан үнэр ханхалж, охин нь тостой гартай чигээрээ давхин ирж үнсүүлээд, надад тусад нь шувуу шиг хуушуур хайрч өгсөн гэж гайхуулан буцаад дэгдээд явчихав.

Төгөлдөр хоол идчихсэн байсан ч тэсэлгүй гэрийн хувцасаа өмсөн, гараа угаан шуурхайллаа. Уянга дуу шуугүйхэн цай аягалаад, дөнгөж саяхан хайрсан халуун хуушуур таваглан өгөөд, чимээгүйхэн дэргэд нь суув. За даа мань хүн ч нөгөө Очис энэ тэртэй уулзсан явдалд уучлал гуйх гэж байгаа байх гэж бодтол ёсоор болж, Уянга охиноо тоглуулахаар явуулаад Очисын тухай ярьж гарав. Угаасаа бүтэлтэй юм болоогүйг Төгөлдөр мэссэжнээс мэдчихсэн болохоор айхтар сонирхсон ч үгүй.

Сургалтанд цуг явсанаасаа эхлээд уулзалтандаа ирээгүй хүртэл нь нэгд нэгэнгүй тоочиход Төгөлдөрт уурлах юм уу, хосрох, эсвэл хардах ямар нэгэн сэтгэл төрсөнгүй огт тайван байгаагаа гайхав. Ханболдыг болохоор занаж зүхээд уур хүрээд байдаг, өөрийнхөө эхнэртэй болзоо тогтоосон Очист болохоор уур цухал нь хөдөлдөггүй. Дахиад уулзахгүй нь тодорхой гээд бодчихсон болохоор уур хүрэхгүй байгаа юм болов уу гэж бодоод чи тэгээд дахиад тэр Очистойгоо уулзах юм уу гэж хэнэггүй гэгч нь асуув. Уянга түүний уурлаж уцаарлахгүй байгаад баярлах ч шиг, гайхах ч шиг санагдаж үгүй ээ, ер нь яагаад уулзая гэснээ ч одоо ойлгох юм алга гэж үнэнээ өчлөө.

Өөрийг нь хүн шиг хүн байсан бол өөр хүнтэй уулзах гээд гэрээсээ гараад гүйж байх хүн биш гэдгийг нь Төгөлдөр мэдэхийн цаагуур мэдэж байв. Гол нь одоо ингээд хамт байлаа гэхэд Соёлоо түүний сэтгэлээс гарахгүй бол яах вэ гэдэгт л учир байна. Гэр орондоо сэтгэл хангалуун байхгүй өөр газарт байгаа хэн нэгнийг бодсоор амьдрана гэдэг мөн ч утгагүй юм даа.

Би Уянгаагаас залхаад зогсохгүй, одоо Уянгаа надаас залхаж эхлэж байх шив. Үнэндээ одоо хүүхдээс өөр бид хоёрыг холбох зүйл байна уу. Ингээд амьдраад байвал амьдраад л байна, хэрүүл уруулгүй, нам тайван, гэхдээ сэтгэл дундуур хайр сэтгэлгүй. Ядаж хардах ч мэдрэмж байхгүй амьдралаар насан туршдаа амьдрах нь гэж үү.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…