Home Өгүүллэг “5 ЖИЛИЙН ДАРАА” тууж “10-р хэсэг”

“5 ЖИЛИЙН ДАРАА” тууж “10-р хэсэг”

0 second read
0
0
619

Уянга буцан суудалдаа суугаар алхаж явахдаа Очисыг ирээгүй байхыг хараад жаахан гайхсаар цагаа харлаа.

Болзсон цагаас аль хэдийнэ арван таван минут өнгөрсөн ч гэсэн Очис одоо болтол алга л байв. Хамтдаа сургалтанд явсан долоо хоногийн сүүлийн шөнө бусдаасаа нуугдан байж гадаа уулзахдаа Очис ихэд

царайчлан байж энэ ресторанд уулзахыг гуйсан билээ. Уянга хэдийгээр энд түүнийг хэн нэгэн ресторанд хамт хоолохоор урьсан бол огтхон ч халгаахгүй байсан хэдий ч, нөхцөл байдал өөр байсан хэмээх

үгийн учрыг тэнд ойлгожээ. Үнэхээр татгалзах аргагүй нөхцөл байдалд байсан болохоор Уянга өөрийн эрхгүй уулзах амлалтыг Очист өгсөн аж. Цаг тохирон тал талаас ирэх болзоондоо арван минут

хоцрон Уянга ирсэн ч, одоо болтол Очис ирээгүй байхаар нь гайхсан боловч замын түгжрэлд бурууг нь тохон дахин хэсэг ганцаар хүлээгээд, тэсэлгүй гар утсаараа залгахад болзсон цагаас аль хэдийнэ

хорин таван минут өнгөрсөн байх нь тэр. Таны утас холбогдох боломжгүй гэсэн үгсийг сонсоод Уянга чихэндээ итгэхгүй, утсаа таслан дахин дахин залгаж үзлээ. Өөрөө гуйн байж уулзахаар

товлочоод, утсаа салгаад алга болсон гэж бодоход Уянгад нэг л итгэмгүй, яг одоохон уучлал гуйсаар хаалгаар ороод ирэх мэт санагдан хаалга ширтсээр нилээдгүй хугацааг дахин ганцаар үдсэний эцэст зөн совингоороо утас нь цэнэггүй болоод унтраагүй юм байна гэдгийг ойлгож, зүрх нь гашуунаар базалжээ.

Нэг цагийн өмнө зочлон ирсэн өөртөө итгэлтэй сайхан бүсгүй булангийн ширээнд цаашаа харж суугаад, эргэн тойрны хүмүүстээ анзаарагдахгүйг хичээн нүүрээ алгаараа дарж гомдолтой гэгч нь асгартал уйлж гарахыг хараад зөөгч нар бие биеэ нудран гайхан шивнэлдэх авч та яагаа вэ хэмээн хэн нь ч зориглон очиж асуусангүй. Эмэгтэй хүн гэгч сэтгэлийн амьтан болохоор Уянга ханилсан нөхрөөсөө олж авч чадаагүй

сэтгэлийн халуун дулаан илч, хайрыг үгүйлсэндээ биеэ барьж чадалгүй амрагийн болзоонд сэтгэл алдран ирсэн хэдий ч, түүний мартагдаж орхисон сэтгэлийн чавхдасыг хөглөсөн залуу утсаа салгаад таг алга болжээ. Уянга догдлон байж гүйн ирсэн өөрийгөө, утасдаад ирэхгүй гэдгээ хэлэх зориггүй хулчгар Очисыг, өөр хүний залуугаас хайрын хэлтэрхий горьдон амьдрахад хүргэсэн Төөгөөг тэсгэлгүй ихээр үзэн ядаж, урсан гарах нулимсаа арчих ч хүсэлгүй асгартал уйлсаар л.

Хаалганы цоож дуугарах чимээгээр Соёлоо тосон очвол Ханболд үл ялиг халамцуухан орж ирэхээр нь өө чи уучихсан байж жолоо битгий барьж бай гээд хэлээд байхад гэж бухимдах, санаа тавих хоёрын хооронд өгүүлсэнд Ханболд гэнэт тэсрэх мэт хүрэнтэн дахиад л үг сүггүй уурлаж гарах нь тэр.

Чи намайг харахаараа л үглэж яншиж байх юм, нүдэнд чинь би хог шиг харагдаад үглэмээр уцаарламаар харагдаад байгаа биз хэмээн агсарч гарав. Ажил чинь ямар байв даа хүнд байв уу, ядарсан уу гээд ганц асуухын оронд чи ингэлээ чи тэглээ гэдгээ урдаа барьж байдаг, гаднаас ороод ирсэн хүнд сайн байна уу гээд эвтэйхэн хэлчихсэн ч яадаг юм, босгоор давав уу үгүй юу өөдөөс уур уцаарын үг шидэж байдаг хэмээн уурлан хашгирч эхлэхэд ойрын өдрүүдэд овоо эвтэй сайн байгаа гэж бодож байсан

Соёлоо гайхан алмайрч орхив. Ханболд үглэсэн хэвээр цаашаа өрөөрүү орж зурагтын өмнө тухлан суухынхаа өмнө, хувцасаа ч тохируулаад өмсчихгүй байж, хар шөнөөр гэртээ нэг л гэрэлтсэн улаан хүн яваад байхын гэхэд Соёлоо бараг шоконд орж орхив, юун өмнөөс нь хэрэлдэхтэй манатай. Энэ хүн хэзээ ч түүний юу өмсөж зүүхийг заадаггүй байсан төдийгүй, ийм тийм юм өмслөө гэж хэзээ нэгэн цагт хэлж байсан удаагүй билээ.

Хар шөнөөр халамцуу ирчихээд байнга гэртээ өмсдөг бэлтгэлийн улаан цамцыг ад үзнэ гэнээ. Гэрийн ажил хийхэд эвтэйхэн, биед тээргүй энэ цамцыг өчнөөн удаан өмсөхөд өөр юм өмс гэж нэг ч дуугарч байгаагүй хүн чинь хэмээн гайхсаар байсан Соёлоо ямар нэг ажил нь бүтэлгүйтээд л уур цухал нь хөдөлсөн байх, би ч гэж би орж ирэнгүүт нь үглэж дуулаад хэмээн бодсоор халуун цай аргадангуй гэгч нь аягалан өглөө…

Охиноо хөтлөн гэртээ ирсэн оройноо Төгөлдөр ёстой үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайна гэгч болжээ. Уянгааг ямар нэг ажилтай хоол хийгээгүй байгаа гэж бодоод замаараа нэг цайны газраар дайрч будаатай хуурга савлуулан авсандаа учиргүй олзуурхав. За миний охин жаахан хүүхэлдэй үзэж бай гээд зурагт асааж өгөөд, өөрөө яаравчлан цай чанаж,

хоолоо халаагаад охиноо авчран тухтайхан хооллож дуусаад удаа ч үгүй байтал хаалга дуугарах нь Уянга юм болов уу гэж бодоод харайн очиж онгойлговол орон нутгийн сонгууль бололтой нэгэн хүү хэдэн хуудас сонинорхуу зүйл өөдөөс нь сарвайн зогсоно. Авах хэцүү, авахгүй хэцүү ийм зүйлийн ойрын үед өдөрт хэд хэдээр нь оюутнууд настайчууд голдуу хүмүүс хаалга балбан оруулж өгөх нь төвөгтэй. Уянгаруу нэг залгах гэснээ оройноос нааш өөррүү нь олон дахин залгаад байдгүйг нь санаад тэвчиж орхив. Цаг оройн аравт дөхөх үед Төгөлдөр арга хэрэглэн охиноо дуудэв.

За ээжийгээ хэзээ ирэх юм хэмээн асуучих, аав нь залгаад өгье гэхэд охин нь дуртай гэгч нь дэгдээд ирэв. Хэсэг зогсоод утсаа авахгүй байна гэж охин дурамжхан өгүүлэхэд нь, Төгөлдөр гайхан дахин өөрөө хэд хэд залгаж, гар утсаараа хүртэл залгасан боловч, Уянга гэрийн ч утсаа, гар утсаа ч тэр авахгүй байсанд гайхсан боловч гэрээсээ залгахад хариу өгдөггүй өөрийнхөө занг эргэн бодлоо. Үгүй ер тас алга болж байхаар утсаа аваад хариу хэлчиж байх нь дээр байдаг юм байна шүү хэмээн инээмсэглэн өөрийгөө шоолоод, охиноо унтуулахаар явлаа.Долоо хоног хамт амьдарсан хоёр болохоор охин нь нэг үлгэрийн талыг нь сонсоод л нам унтаад өгөв.

Харин Төгөлдөр Уянгын утасруу тосох уу, хаана байна хэмээн мэссэж явуулсанд ямар ч хариугүй болохоор, юу хийхээрээ ингэж утсаа ч авах завгүй болдог байна хэмээн эгдүүрхэн бодсоор хүлээж суусаар. Хэсэгхэн хүлээсний эцэст хаалга чимээгүй нээгдэхийг сонсоод Төгөлдөр дөхөн очвол ёстой санаандгүй зүйл болсон байлаа. Сэгсийсэн үстэй, уйлсаар байгаад хавдсан улаан нүдтэй, халамцуу Уянга охиноо унтсан уу хэмээн дохин занган асуусаар үүдэнд зогсож байлаа.

Тэрээр сүүлийн хэдэн жил өмсөөгүй даашинзаа өмсөөд, урт түрийтэй өсгийтэй гутал өмссөн нь улайтлаа уйлсан нүүртэй нь нэг л зохицолдохгүй аж. Унтчихсан гэж гайхсан Төгөлдөрийг хэлэв үү үгүй юу, дахин үг цухуйлгахаас нь өмнө Уянга барьж явсан цүнхээрээ нүүрэн дундуур нь татаад авлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…