Нүүр Өгүүллэг Нандин хайр /ӨГҮҮЛЛЭГ/

Нандин хайр /ӨГҮҮЛЛЭГ/

0 секунд уншина
0
0
126

Ундармаа мах чанаж шөлөнд нь банштай хоол хийн тэд сууж хоололцгоогоод Болдоод дэрний уутнаас нандигнан эвхсэн өмд цамц гарган өгөөд аавын маань хувцас өмсчих гарч ус цасанд орж хувцас

хунараа сольж хүн төрхөндөө орж ав чи минь яаж яваад өрөөсөн гараа юунд алдчихавдаа одоо наад хар усаа боль ээж чинь сайн биз дээ хэмээхэд Болдоо хэнгэнтэл санаа алдан үйлдвэрийн осолд ороод

бараг жилийн өмнө л эмнэлэгээс гараад эргэж хариагүй муу ээж минь яаж шуухан байгааг бүү мэдээ гээд дахин санаа алдлаа. Болдоог халуун усны газар усанд орж байх хойгуур Ундармаа ойролцоох

худалдааны төвөөс түүнд гутал хувцас авчирсан байлаа. Маргааш өглөө нь Ундармаа санаа зовох юмгүй өөрийнхөө гэрт байна гэж бодоол тааваараа байгаарай манай ажил удахгүй сар амрана тэр үеээр

хоёуулаа нутаг явъя чи минь ээжтэйгээ уулзаж сэтгэлийг нь амраа би ч гэсэн ээж аавынхаа газар дээр очоод нутагтаа хэд хоног сайхан амарч байгаад ирцгээе заа би ажилдаа явлаа гээд гарчээ. Гадагшаа гаралгүй тааваараа хэд хоног Мөнхжаргал хүүг эрхүүлэн гэрт байсан

Болдоогийн царай өнгө орон сайхан болжээ. Арваад хоногийн дараа маргаашнаас манай ажил амрахаар болсон амрангуутаа нутаг явцгаанаа гэсээр инээд алдан Ундармаа орж ирхэд Болдоо баярласан

шинжгүй баргар царайлан нэг л юм бодон гиеүүрэн сууна. Ингээд маргааш өглөө нь аажуухан сэрсэн Ундармааг босход Болдоо байхгүй байлаа. Нутаг явна гэхээр явхаасаа өмнө найз нөхөдтөйгөө уулзаад ирэх биз дээ зах гарч явах бэлтгэлээ базаая хэмээн санаад гарч юм хум

бэлдэж яваад ирхэд Болдоо ирээгүй л байлаа. Маргааш өглөө нь эртлэн гарч нарантуул захаар өдөржин эргэлдэж Болдоогоо хайсан боловч тааралдсангүй. Нөгөөдөр нь мөн адил өдөржин хайсан боловч олсонгүй. Арваад хоног Болдоог хайж аргаа баран явахдаа гандан орж хүнд үзүүлж асуудаг ч юм билүү гэж бодон бамбөгөр худалдааны төвийн автобусны буудал дээр буугаад зам хөндлөн гарах гээд алхаж

явахдаа гудамжны үзүүрт хүмүүстэй архи уун зогсоо Болдоог олж таниад өөрийн эрхгүй зог тусан зогссон аж. Болдоо минь чи архи л уухгүй бол байж сууж чадхаа больтолоо архинд орчирсон гэжүү очихуу байхуу гэж хэсэг тээнэгэлзэн зогссоноо би л энэ хүнийг татаж авч архинаас нь гаргахгүй бол өөр хэн ч энэнд маань туслахгүй шүү дээ ганц муу ээж нь хий дэмий л шар махтайгаа хатан санаа нь зовон суугаа байхдаа энэ хүн ч чинь миний хүүгийн аав миний анхны хайр шүү дээ гэж бодсоор нулмис туслуулан гүйсээр Болдоог гүйцэн очлоо. Хир дайр болсон үзээрийн гутал хувцастай шал согтуу Болдоо Ундармааг харан хэлэх үгээ олж ядан хөл дээрээ тогтож чадахгүй гуйвлан зогсоно.

Арайч дээ Болдоо чи минь наад архиа болиод хүн шиг сайхан амьдраачдээ намайг боддоггүй юмаа гэхэд хөгшин ээжийгээ ганц хүүгээ бодоод архинаас татгалзаж болохгүй гэжүү гэхэд Болдоогийн хажууд байсан хоёр хүн хөөе Болдоо энэ хүүхэн хэн юмбэ танай авгай юмуу чи чинь ийм сайхан авгайтай бас хүүхэдтэй юм бол үхсэнээ хийж энд хар ус гудраад явдаг юм харь хань ижилээ бод сайхан амьдар бид нар л лав одооноос чамтай нийлэхгүй шүү гэхэд Болдоо би ийм эрэмдэг зэрэмдэг амьтан хэнд хэрэгтэй гэж хөгшин ээжийгээ зовоож бас чамаар тэжээлгэх хэрэгүү тэгж хэвтсэнээс архиа ууж яваад үхсэн минь дээр хэмээн хэлээд газарт лаг хийн өвдөглөн

суугаад уйлж эхэллээ. Үгүйдээ Болдоо минь чи миний анхны хайр чи надад хэрэгтэй хүүдээ хэрэгтэй ээждээ хэрэгтэй чамайгаа цэрэгт явхад жирэмсэн хоцорсоноо хэлэх боломж олдоогүй намайгаа уучлаарай гээд Ундармаа Болдоогоо хүзүүдэн авч хоёуул ихэр татан уйлцгаалаа. Хэсэгхэн хугцаа өнгөрхөд Болдоотой хамт явсан хүмүүс явчихсан байлаа. Манайд байгаа хүү чиний минь хүү шүү дээ хүүгээ бодоод архи уухаа больчих би чамдаа олон сайхан хүүхэд төрүүлж өгнөө хэдүүлээ сайхан амьдарнаа би саяхан чамтайгаа нутаг явах гээд машин авсан одоо нутаг явж ирээд оёдолын машин авнаа гэрээрээ юм оёно миний оёсон юмыг чи минь зарж борлуулаад байж чадна ш дэ гэсээр Болдоогоо дагуулан харьлаа.

Энэ цаг мөчөөс хойш Болдоо архи амсаагүйгээр барахгүй хүний сайн хань үрийн сайн аав байж чаджээ.Тэд одоо багахаан оёдолын цехтэй тэндээ оёсон гэрийн дотуур гадуур цагаан бүрээс ханын хөшиг сэлтийг Болдоо зарж борлуулдаг ажилыг хийж дөрвөн хүүхдийн эцэг эх болон сайхан амьдарцгааж байгаа юм. Нартад ховорхон нандин хайрын түүх ийм буюу::::::: / Төгсөв /

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *