Home Лайфстайл “МАК”-ийн Н.Цэлмүүний хуримандаа өмссөн 35 саяын даашинзыг Азийн “галзуу” баячууд захиалдаг

“МАК”-ийн Н.Цэлмүүний хуримандаа өмссөн 35 саяын даашинзыг Азийн “галзуу” баячууд захиалдаг

12 second read
0
0
427

“Монголын алт” компаний захирал Н.Цэлмүүн хуримынхаа үеэр Marchesa брэндийн 2018 оны коллекцид багтсан тансаг даашинзаар гоёсон.

Нямтайширийн Цэлмүүний урласан даашинз цэцэг нэг бүрийг нь нямбайлан хатгаж урладаг, тансаг торгон эд бөгөөд 12.000 гаруй ам.доллар буюу 30 гаруй сая төгрөгийн үнэтэй. Мөн хуримын цагаан

даашинзаа мөн л Marchesa брэндийг сонгосон болохоор хуримын болон үдшийн даашинзанд зориулж, 50 гаруй сая төгрөг зарцуулсан нь илт. Монгол дээл хувцас мөн өмссөн. Юутай ч Н.Цэлмүүн

“Marchesa”-гийн хоёр даашнизаараа ихээхэн бахархаж “Хуримын даашинз маань яг миний хүссэнээр даруухан, дэгжин байсан. Хуваалцмаар санагдлаа” гэсэн тайлбартай инстаграмдаа оруулсан.

Мөн хуримаасаа хэдхэн хоногийн дараа “Даашинзандаа багтсан юм чинь хүссэнээ идэж болно биз дээ” гэсэн утгатай үг бичиж энэхүү зургаа постолсон байдаг. Монголын тэргүүн баячуудын нэг гэгддэг

“МАК”-ийн босс Б.Нямтайширийн ганц охин Н.Цэлмүүн 2007 онд Хэнтий аймагт байдаг аавынхаа эдлэнд нижгэр хурим хийж, нөхөрт гарсан ч дөрвөн жил гаруй болоод салцгаасан. 10 жилийн дараа дахин хуримаа хийлээ. 30 хол гарсан бүсгүй хувцас эдлэлд ихээхэн ач холбогдол өгөлгүй яах вэ. Цэцэг навчаар чимэглэсэн энэхүү “Marchesa”-гийн даашинзыг “галзуу баян азиуд” ихэвчлэн сонгодог. “Галзуу баян ази” киноны од ази бүсгүй улаан хивсний ёслолд энэ брэндийн даашинзыг өмсөж ирсэн.

Энэтхэгийн тэрбумтны хүү, охин хоёр Нью Йоркт гурван өдөр үргэлжилсэн хурим хийхдээ зургаан удаа хувцсаа сольсон. Ингэхдээ сүйт бүсгүй нэгэнд нь Marchesa-гийн даашинз өмссөн. “Seema Bansal, Sanjam “Sunny” Chadha нар 2018 оны 12-р сарын 28-ны өдөр Нью Йоркт 250 зочинтой хуримаа хийж, бөгжөө зүүх нуман хаалгаа 150,000 ширхэг Эквадорын гоёмсог цэцэгсээр чимэн хүрээлсэн” тухай “Marchesa” албан ёсны пэйждээ бичиж байлаа. Харин манай экс Ерөнхий сайдын хүүгийн эхнэр “МАК”-ын Цэлмүүнийг “Marchesa” брэндээс хоёрын хоёр даашинз авч хуримандаа өмссөнийг мэдсэн болов уу?

Load More Related Articles
Load More By admin
Load More In Лайфстайл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…