Нүүр Өгүүллэг “ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ЧӨТГӨР АВАГ” тууж 4-Р ХЭСЭГ

“ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ЧӨТГӨР АВАГ” тууж 4-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
1
293

Өглөө болжээ. Доди Миллигийн хаалга тогших дуунаар сэрээд нүдээ нухлангаа босоод толинд хартал өчигдөр орой харж байсан муухай царай дахин харагдахад тайтгаран Миллид хаалгаа тайлж өгөв.

Милли өглөө болгон орж ирдэг янзаараа янз бүрийн юм ярьсаар Додигийн өглөөний хоолыг ширээн дээр нь тавиад – Охин минь чи өнөөдөр гадагшаа гарвал эгчдээ хэлээрэй. Эгч нь цуг гарахгүй бол

дахиад л төөрчихнө шүү. Манай энэ хот жижигхэн боловч толгой эргэмээр их олон гудамж ижилхэн байшинтай учир ойрын хэд хоногтоо чи төөрнө. Тийм болохоор хоёулаа цуг зугаалнаа гэж хэлээд

түүн рүү харж суусан Додигын үсийг илээд – Хөөрхий охин минь ямар уйтгартай байгаа юм вэ? Юу болоов? гэж Милли асуухад Доди өөрийнхөө сэтгэл доторхийг нууж чадаагүй дээ сандарч – Юу ч

болоогүй…. Зүгээрээ Милли эгчээ гэхэд Милли – Өчигдөр чамайг хүргэж ирсэн залууг эгч нь сайн танина. Энэ хотын хамгийн баян хамгийн сайхан залуу шүү. Түүнд сэтгэлээ өгөөгүй залуу бүсгүй гэж

энэ хотод байхгүй байх. Харин Кид хэнд нь ч нүүр өгөхгүй байгаа юм. Сонин залуу шүү. Ямар азтай бүсгүй Кидийн сэтгэлийг булааж эхнэр нь болдог болдоо гэж хэлэхэд Доди яг Кидийн талаар бодож байхад нь

Милли ингэж ярьсан тул тэрээр улам сандран юу ярихаа мэдэхгүй байлаа. – Милли эгчээ би өнөөдөр ойрхон талбай ороод ирнэ. Та санаа зоволтгүй гэж ярианы сэдвийг өөрчлөхийг хичээн хэлэхэд Милли Додиг ажиглаж байснаа “хөөрхий бас Кидэд дурлачихсан юм шиг байна даа. Зовлон дээрээ зовлон нэмэхийн нэмэр дээ зайлуул» гэж бодсон боловч хэлсэнгүй. – Охин минь битгий холдож үзээрэй гэж өрөвдсөн янзтай Доди руу харж хэлснээ гараад явчихав. Доди өглөөний хоолоо идчихээд хувцсаа солин жижиг хүүдийтэй алтан зоосоо бүсэндээ зүүгээд гарлаа. Шатаар буугаад гарах гэтэл Милли араас нь Доди битгий холдоорой гэж хашгирах сонсогдов. Доди

байшингаас гаран өчигдрийн явсан өргөн гудамжаараа алхахад өнөөх л хийл хөгжмийн аялгуу эгшиглэж байв. Доди талбай руу эргэж өнөөх сохор залуугийн урд ирж зогсоход залуу хөгжимдөхөө зогсоон – Өглөөний мэнд хадагтай та сайхан амарвуу? гэж эелдгээр асуулаа – Сайхан амарлаа. Та сайхан амар вуу? гэж Доди хариулаад – Би чиний сайхан аялгууг сонсох гэж ирлээ та надад тоглож өгөхгүй юу? гэхэд – Баярлалаа та их эелдэг хүн юм аа хадагтай. Би таньд зориулж тоглож өгье. Харин та мөнгө өгсөний хэрэггүй. Би зүгээр л таньд зориулж тоглож өгж байгаа юм шүү гэж хэлээд хийлээ хүзүүндээ тулган толгойгоо хөдлөгсөнөө уянгалаг аялгууг аажуухан тоглож эхлэв. Додиг намуухан эгшиглэх аялгуу согтоож, түүнтэй өчигдөрхөн учирсан дурлалыг нь дэврээнэ. Тэр аянд Кидын эелдэг хоолой шингэсэн юм шиг санагдах бөгөөд Додид энэ ая тэр чигээрээ Кидийг санагдуулж байлаа. Сохор залуу хөгжимдөж дуусахад Доди алгуур тонгойж хүүдийтэй алтан зоосоо амсрыг нь дэлгэн тавьсан уутанд хийлээ. – Би энэ мөнгийг хөгжим тоглосний чинь хөлсөнд өгч байгаа юм биш шүү. Зүгээр л чамд зориулж байгаа юм гээд инээмсэглэн хэлэхэд – Хадагтай

таны сайхан сэтгэлд би баярлалаа. Таниас энэ мөнгийг авах эрх надад байхгүй. Миний амьдрал сайхан сэтгэлтэй хүмүүсийн өглөг буян дээр тогтдог ч гэсэн миний муухан тоглох хийл хөгжмийн аяыг минь тань шиг мэдэрч үнэн сэтгэлээсээ сонсдог хүнээс би мөнгө авч зүрхлэхгүй нь уучлаарай… Хадагтай та зөвөөр ойлгоно биз дээ гэж хэлээд тонгойн уутнаасаа Додигийн хүүдийтэй мөнгийг авч сарвайн Доди гарыг нь түлхээд – Үгүйдээ би энэ мөнгийг буцаагаад авч явах гэж энд авч ирээгүй шүү дээ. Үүнийг таньд зориулж авчирсан юм. Тиймээс таньд үлдээсэй гэж хүсч байна. Би дараа таны хөгжимдөхийг сэтгэл амар сонсох гэсэн юм. Та ав даа гэж хэлээд Доди явахаар эргэтэл – Хадагтай би таныг гомдоох гээгүй юм шүү. Хэрэв та үнэхээр ингэж бодож байвал би түр зуур нэрэлхүү зангаа мартахаас даа гэхэд Доди – Сайхан хөгжим тоглож өгсөн таньд баярлалаа одоо би явья даа баяртай гээд явах гэтэл – Та хэрэв жаахан завтай бол таньтай ярилцах гэсэн юм. Би хэн нэгэнтэй ярилгүй их удсан юм л даа. Тиймээс зүгээр л жаахан

ярилцаж болох уу гэж асуугаад эргэлзсэн байдалтай доош тонгойход Доди ч гэсэн хэн нэгэнтэй сэтгэлээ хуваалцмаар байсан тул – Надад ч ажил гээд байх юм алга л даа гэж хэлээд эргэж хараад – Та юу ярих гэсэн юм вэ? гэж эргүүлэн асуулаа. – Юу ч яахав жишээ нь таны тухай ярьвал ямар вэ? Та хаанаас ирсэн, Хэн гэдэг гэхэд Доди үгийг нь таслан – Намайг Доди гэдэг өөр ч өөрийнхөө тухай яриад байх юу байхав дээ. Харин таныг хэн гэдэг вэ? – Намайг Лоренцо гэдэг гэхдээ хэн ч намайг энэ нэрээр минь дууддаггүй юм . Сохроо л гэдэг юм. Гэхдээ би энэ нэрэндээ дасчихжээ гэж хэлээд хажууд байгаа урт сандлаа тэмтрэн суухад Доди дэргэд нь сууж – Би таныг Лоренцо гэж дуудаж болно биз дээ гэхэд – Баярлалаа хадагтай та намайг хүссэнээрээ дуудаж болно гэж хэлээд урт буржгар үсээ гараараа хойшлуулаад – Хадагтай та хэн нэгэн хүнд дурлачихаа юу? гэж асуухад Доди гайхан яаж байна? гэж сандран асуулаа. – Би сохорч гэсэн зарим нэгэн зүйлийг хардаг юм хадагтай. Та миний хөгжмийг сонсож байхдаа хэд хэд санаа алдсан. Би яавал ингэж санаа алдахыг мэднээ гэхэд Доди яах ч аргагүй болж

Лоренцод сэтгэлээ дэлгэмээр санагдлаа. – Лоренцо минь чи яг голыг нь олоод хэлчих лээ. Би дурлачихсан юм шиг байна. Дурлал гэж ийм хурдан ирдэг гэдгийг би мэдсэнгүй гээд Лоренцо руу харлаа Лоренцо үсээ дахин хойшлуулаад – Хадагтай та л лав маш сайхан бүсгүй байх аа. Би хэдийгээр сайхан зүс царайг харж үзээгүй ч гэсэн үүнийг мэдрэхэд миний чих надад хэрэг болдог юм. Тиймээс таны дурласан тэр залуу мөн л таньд дурлах болно гэж би энэ хоёр чихээрээ андгайлахад бэлэн байна гэж хэлээд чихээ барив. – Үгүйдээ Лоренцо надад хэн ч дурлахгүй. Яагаад гэвэл энэ хотын чамаас бусад залуус намайг хараад зэвүү нь хүрдэг юм гэж санаа алдахад – Хадагтай минь миний мэдэрч байгаа сайхан л таньд хангалттай. Тэр нүдтэй мөртлөө харалган хүмүүсийн хэзээ ч олж харж чадахгүй сайхныг би таниас мэдэрч байна. Та үүндээ сэтгэл хангалуун явах хэрэгтэй хадагтай гэж хэлээд инээмсэглэхэд Доди хөөрөн инээлээ. – Лоренцо минь чи намайг дэндүү хөөрөгдөх юм даа. Чамд баярлалаа. Чи намайг зүгээр л Доди л гэж дуудаж байл даа. Дахин дахин хадагтай гэж хэлээд байхаар чинь биеэ бариад байх юм. Лоренцо чи их сонин залуу юм аа гэж Доди хөгжилтэйгөөр хэллээ. Додигийн энэ байдал Лоренцод сайхан санагдаж – Та их сайхан инээх юм аа хадагтай… биш ээ… Доди та маш

сайхан инээх юм гэж давтан хэлэхэд – Лоренцо минь чи намайг байн байн сайхан гээд байхаар чинь би өөрийгөө бараг сайхан гээд бодчихлоо хоёулаа одоо өөр юм ярьвал яасан юм вэ? гэхэд – Доди би үнэн хэлсэн юм шүү. Тэгвэл өөр зүйл ярья л даа. Таны дурласан залуу энэ хотынх уу – Тийм ээ өчигдөр би чамаас салаад төөрчихсөн юм орой болоод айж яахаа мэдэхгүй байтал нэг сайхан залуу намайг хүргэж өгсөн юм л даа. Чамд би тэнэг юм шиг санагдаж байгаа байх л даа. гээд дахин санаа алдахад Лоренцо инээмсэглэн – Тэр залууг би таних юм шиг санагдчихлаа гэхэд Доди гайхан чи хэн гэдгийг нь мэдэхгүй байж яаж таних юм вэ ? гэж гайхан асуулаа. Тэгэхэд – Тань шиг сайхан бүсгүйн сэтгэлийг эзэмдэх залуу энэ хотод ганцхан түүнийг Кид гэдэг байхаа. Би андуураагүй биз дээ гэхэд? Доди гайхсандаа инээмсэглэн – Чи ч ёстой сонин залуу байна шүү. Чи Кидыг яаж таньдаг юм вэ? гэхэд – Кид надтай тань шиг л эелдэг харьцдаг юм. Надтай эелдэг харьцдаг хүн цөөхөн болохоор би тэднийг андахгүй. Та хүнээ олсон байна. Манай хотын хамгийн эелдэг залуу шүү гэж хэлэхдээ дуу нь намсав. Доди Лоренцотой ийн ярьсаар нилээд удаан суужээ. Тэрээр нар

жаргахын өмнөхөн Миллигийнд очиж оройн хоолоо идчихээд нилээд бодлогширов. Додигийн өрөөг харанхуй нөмрөөд ирэхэд дэнгийн гэрлээ асааж мартах шахсан төгөлдөр хуурынхаа даруулын ард сууж гуниг шингэсэн намуухан аялгуу эгшиглүүлэв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *