Нүүр Өгүүллэг “ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ЧӨТГӨР АВАГ” тууж 3-Р ХЭСЭГ

“ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ЧӨТГӨР АВАГ” тууж 3-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
1
309

Додигийн зүрх хүчтэй цохилон ямар ч байсан ингээд зогсоод байж болохгүй гэж бодон урагшаа алхлаа. Доди хэн нэгнээс Миллигийн байшинг асууя гэж бодож байсан ч хүмүүсийн ёозгүй харц Додиг

асууж зүрхлүүлсэнгүй. Доди зоригоо чангалан урьд нь байсан бүрх малгайтай нас тогтсон эрээс ойртон очоод зөөлөн дуугаар – Уучлаарай танаас нэг юм асуух гэсэн юм гэтэл Тэр эр хүзүүгээ Додигийн зүг

эргүүлэн бүрх малгайнхаа саравчин дороос дөнгөж цухуйх ногоон нүдээрээ харснаа зэвүү нь хүрсэн мэт буцаад цааш харчихав. Доди дахин – Танаас нэг юм асуух гэсэн юм та надад туслаач дээ гэхэд Өнөөх

эр хүрэмнийхээ халааснаас навчин тамхи гаргангаа – Охин минь ах нь хүнд туслах нь байтугай өөртөө тусалж чадахаа байчихаад байна гэж хүйтэн өнгөөр хэлэхэд Додигийн дургүй нь хүрсэн хэдий ч бие барин –

Би энэ хотод саяхан ирсэн юм л даа. Тэгээд төөрчихлөө. Та голдоо хөшөөтэй том талбайд яаж хүрэхийг хэлээд өгөөч гэж аль болох эелдэг өнгөөр хэлэв. Бүрх малгайтай эр хөмсөг зангидан навчин тамхи

барьсан гараараа Додигийн зүг занган – Чи ямар юм ойлгодоггүй амьтан бэ. Би чамайг наад зэвүүн муухай царайгаа аваад далд ор гэж байна гэж хамаг байдгаараа хашгирав. Доди ингэнэ чинээ санаагүй

тул хойш нэг алхан хажуугаар нь гүйчхэв. Түүний зүрх цохилох болгондоо үзэн ядалтыг цээжинд нь шахаж уур хилэн нь цээжиндээ багтаж чадахаа байгаад нүдээр нь нулимс болон гарч байгаа юм шиг зогсоо зайгүй хацрыг нь даган урсав. Тэр ямар бүдүүлэг хүн бэ. Хэдхэн үг хэлээд өгчихөд тийм хэцүү байсан юм байхдаа гэж амандаа үгэлсээр зоргоороо урсах нулимсаа арчихыг ч оролдолгүй хэсэг гүйв. Хотыг түнэр харанхуй эзлэн сарны гэрэл тодрон одод нэг нэгээр тэнгэрт нэмэгдэн гэрэлтэн. Доди улам харанхуй болсныг сая л анзааран аажуу алхлаа.Үзэн ядалтаар дүүрсэн Додиг айдас аажим

аажмаар нөмөрнө. Хотоор алхах хүн бараг үгүй болж, хааяа ганц нэг хөлийн чимээ сонсогдоно. Доди яах учраа олохгүй дэмий л урагшаа алхаж айдас нөмөрсөн зүрхээ тайтгаруулахыг оролдон амандаа бүх юм сайхан болноо гэж бувтнан алхаж байтал сүйх тэрэгний модон дугуй чулуун зам дээр чийхран өнхрөх чимээ морин төвөргөөнтэй хоршин ойртсоор Додигийн архан талд зогсоод сүйх тэрэгний хаалга онгойх дуулдаж эрэмгий мөртлөө эелдэг хоолойгоор – Хадагтай та энэ орой ганцаараа юу хийж яваа юм бэ? гэж асуух сонсогдов.Доди эргэж харалгүй – Би төөрчихлөө гэж өрөвдөлтэй дуугаар хэлэхэд – Та энэ хотын хүн биш юм аа даа. Гадны хүн дандаа төөрдөг юм. Би танд тусалъя та хаана амьдарч байгаа юм вэ? гэж өнөөх эелдэг хоолойгоор асуув. Доди эргэж хармаар байсан ч чадсангүй. Хэн нэгэн рүү эгцлэн

харах зоригийг нь тэр бүдүүлэг эр мөхөөжээ.Тэгээд Доди толгойгоо бөхийлгөн – Тиймээ би энэ хотоор анх удаа явж байна гэж хэлэхэд өнөөх эр сүйх тэрэгнээсээ бууж Додигийн зүг ойртон ирэхэд Доди сандран үсээрээ нүүрээ халхална арчихаа мартсан нулимсаа алгаараа зөөлөн арчив. Өнөөх залуу Додийн хажууд ирж зогсон – Би таныг хүргээд өгье. Та хаана байрлаж байгаа юм вэ? гэж дахин асуугаад Додигийн царайг харах гэж толгойгоо үл ялиг тонгойлгов. Доди тонгойсон чигээрээ – Би Милли эгчийн нэг өрөөг хөлсөлж сууж байгаа юм л даа гэж хэлэхэд – Аа би таних юм шиг байна. Милли эгчийн талбай баруун талд байдаг шүү дээ гэхэд Доди дотор онгойж баярласан өнгөөр – Та намайг хүргээд өгвөл би маш их баярлана гэж гуйсан өнгөөр хэллээ. – Би таныг хүргээд өгнөө гэхдээ хоёулаа эхлээд танилцъя. Миний нэрийг Кид гэдэг гэхэд Доди гараа өгөнгөө – Намайг

Доди гэдэг гээд чимээгүй болов. Тантай танилцахад таатай байна. Та сүйх тэргэнд суухгүй юу би таныг хүргээд өгье гэж хэлэхдээ Додигийн үсний цаан байгаа царайг дахин харахыг оролдон тонгойлоо. – Доди танд баярлалаа гэж хэлээд сүйх тэрэгний зүг толгойгоо өргөлгүй аажуухан эргэв. Доди ингэж эргэхдээ сарны гэрэлд бүдэг харагдах Кидийг харж амжив. Кид өндөр нуруутай, өргөн мөртэй, дөрвөлжин цагаан царайтай, тэгшхэн хамрандаа зохисон эрэмгий гэмээр улаан уруултай, өөртөө итгэлтэй гүн цэнхэр нүдтэй хэн ч харсан сайхан залуу байлаа. Доди Кидийг харах тэр үед нэг сонин мэдрэмж зүрхийг нь эзэмдлээ. Энэ мэдрэмж айдас үзэн ядалтын алинтай нь зүйрлэмгүй тийм ихээр Додигийн зүрхийг эзэмдэв. Доди Сүйх тэрэгний зүг алхахдаа Кидийг дахин харахыг маш их хүсэж байсан боловч өөрийнхөө царайг түүнд харуулчих вий гэсэн дээ түүнийг харах гэж оролдсонгүй. Ямар сайхан залуу вэ? гэж өөрөө өөртөө хэлэн сүйх

тэргэнд орж суув. Додиг Сүйх тэргэнд ороход Кид гарнаас нь үл ялиг өргөхдөө царайг хальт харж амжив. Тэрээр амандаа, – Ээ бурхан минь би буруу харсан байгаасай гэж амандаа хэлснээ Додигийн араас сүйх тэргэнд орж суув. Сүйх тэрэг дотор харанхуй байсан тул Кид Додигийн царайг сайн харах гэсэн боловч чадсангүй. Тэгээд Додид хандан – Хадагтай Та энд ирээд хэр удаж байгаа юм вэ? гэж асуухад – Нэг жил болж байна. Харин би анх удаа хоттой танилцах гэж гараад энэ л дээ гэж Доди хариулав. – Кид хөтөчдөө хандан төв талбайн зүг яв тэнд хүрэхэд чинь би хаашаа явахыг чинь заагаад өгнө гэж дээш өндийн хашгирав. Хаашаа явахаа мэдэхгүй басан хөтөч “ха” гэж хашгираад жолоогоо сэгсрэн морио хөдөлгөөд шогшуулав. Доди Кидтэй юу ч ярьсангүй явсаар талбай хүрлээ. Ийм хурдан талбай хүрсэнд Доди гайхан өөрийгөө Миллигийн гэрээс их холдсон гэж айж сандарч байснаа бодон инээд нь хүрэх шиг боллоо. Кид хөтөчдөө “одоо ийшээ” “одоо тийшээ” гэсээр Миллигийн модон байшингийн урд очиж зогсов. Сүйх тэрэг зогсоход Кид үсрэн буугаад Додигийн талын хаалыг онгойлгоход Доди Кидэд гараа өгөн зөөлөн буув. Кид түүнийг түшин буулгахдаа царайг хараад цочис хийснээ биеэ засахийг оролдон хүрэмнийхээ захыг янзлах зуураа энэ байшин мөн үү? хадагтай гэж асуулаа Доди түүний эвгүйрхснийг ажиглан ичсэндээ толгой дохисон болоод байшингын хаалганы зүг алхтал хаалга онгойж Милли дэн барьсаар гарч ирээд – Ашгүйдээ чи яасан оройтдог юм вэ? охин минь.

Эгч нь санаа зовоод чиний араас гарах гэж байлаа шүү дээ. Чи зүгээр үү гэж нэг амьсгаагаар хэлээд Додигийн ард зогсож байсан Кидийн зүг харав. Кид инээмсэглэн – Сайн байна уу? Милли эгчээ та муу асрагч байна шүү гэхэд Милли Кид рүү гайхан харсанаа – Чи чинь Кид шив дээ. Чамтай уулзалгүй удлаа шүү. Чи орооч дээ. Ямар азаар муу Додиг минь олж авчирав даа. Кид минь ор ор чамтай ярих юм их байна гэж шавдуулав. Кид татгалзах боломжгүй байсан тул за за Милли эгчээ гээд Додигийн араас даган байшинд орлоо. Доди байшинд оронгуутаа дээш шатаар гаран өрөөндөө оров. Кид Додиг хурдан дээш гарахыг араас нь харангаа ямар гоё гуалиг биетэй юм вэ даанч царай нь гэж амандаа бувтнан шатны хажуугийн онгорхой хаалгаар оров. Удалгүй Милли орж ирээд амандаа юу ч юм бувтнан Кидын орсон өрөө рүү орон модон ширээний ард суугаа Кидэд хандан – Кид минь энэ охин энд ирээд жил гаруй болож байгаа юм. Зайлуул аав нь нас бараад гарах ч сонирхолгүй өрөөндөө байж байгаад өнөөдөр л нэг гартал орой болтол ирдэггүй. Би ч муу л юм бодож байлаа. Зайлуул муухай царайтай болохоор туслах хүн олдохгүй хэцүү байдаг юм шиг байгаа юм. Уул нь тун сайхан ааштай, сэтгэл сайтай охин байгаа юм гэж Кидэд цай аягалангаа урсгаж гарав. Кид Миллийг үгээ дуусгасны дараа – Би гэртээ харьж явтал энэ бүсгүй ганцаараа явж байхаар нь гайхаад зогстол энэ хотын хүн биш бололтой. Танихгүй эмэгтэй харагдлаа. Тэгээд яаж явааг нь асуутал төөрчихлөө гэхээр нь хүргээд

ирлээ гээд Миллигын аягалж өгсөн цайг балгав. – Зайлуул хөөрхий амьтан чи туслаж байгаарай энэ хотод таньж мэдэх хүнгүй хэцүү л байгаа шүү дээ. Өөрийнхөө нүүр царайнаас ичээд гардаггүй юм. Харин ганц өнөөдөр гараад хотын хамгийн сайхан залуугаар хүргүүлээд ирдэг над шиг сэргэлэн охин байна гээд хөхрөв. Кид ичсэн байртай тонгойход Милли үргэлжлүүлэн – Чи ч хөөрхий муу Додиг минь тоохгүй байлгүй дээ. Хотын сайхан хүүхнүүд чиний араас гүйдэг биз дээ .Гэхдээ тэр аальгүй хүүхнүүдийг бодвол алыг нь ч дагуулахааргүй ухаалаг, сайхан сэтгэлтэй охин байгаа юм даа гээд Кидийн зүг харлаа. Кид босон Милли эгчээ би явья даа орой болчихлоо гээд хаалганы зүг алхахад Милли араас нь босон “би гаргаж өгье” гээд босон араас нь гарлаа. Кид эргэж – Милли эгчээ сайхан амараарай гэж хэлээд өөрийг нь хүлээж байсан сүйх тэрэгний зүг яаран алхтал Милли араас нь чи ирж байл даа хоёулаа жаахан яриж хөөрч байя гэхэд – Тэгнээ би зав гарвал ирнээ гэж хашгираад сүйх тэргэндээ сууж гудамж тойрон алга болов. Кид нэгэн хэвээр шогших морины төвөргөөнд Додигийн тухай бодсоор явав. Кидэд Додигийн гуалиг сайхан бие, өтгөн шаргал үс, уян зөөлөн хоолой нь их таалагджээ. Гэвч Кид Додигийн царайг санан дотор нь зарасхийх шиг болж “бурхан минь хөөрий азгүй охиныг

ивээлдээ авч хайрла” гэж дээш харан бувтнаснаа амандаа уйтгартай нь аргагүй дуу аялан цааш явлаа. Доди өрөөндөө ороод орныхоо хажууд тавьсан том толины өмнө суугаад шинэ нүүр царайгаа харан хэсэг суув. Өөдөөс нь харах муухай царай Додигийн аавынх нь захиасыг бүгдийг нь сануулах шиг санагдахад Доди – Ааваа та надад хэрэгтэй байна. Таны халуун хайр охинд чинь хэрэгтэй байна гэж хэлээд нүдээ даран доош тонгойж уйлахад түүний нулимстай нүдэнд Кидийн царай эрхэмсэг дүр төрөх тодров. Энэхэн агшинд Додигийн зүрх “Кид” “Кид” гэж цохилж байгаа юм шиг… Доди нулимсаа арчин толиныхоо урдаас босон хувцсаа тайлалгүй орон дээрээ дээш харан хэвтээд нүдээ анин аман дотроо “Кид”… “Кид”… гэж шивнэсээр нэг мэдэхэд нам унтжээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *