Нүүр Өгүүллэг “ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ЧӨТГӨР АВАГ” тууж 2-Р ХЭСЭГ

“ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ЧӨТГӨР АВАГ” тууж 2-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
2
292

Додигийн аав нас бараад бүтэн нэг жил өнгөрчээ. Додиг гар дээрээ бөмбөрүүлэн баян тансаг амьдарлаар өсгөсөн аав нь түүнд маш их хөрөнгө үлдээжээ. Додигийн аав нь маш баян хүн байсан бөгөөд харин

баян тансаг амьдрал эгэл жирийн үхлийг шаарддаг ч юм уу анх амьдралаа эхэлж байсан жижигхэн муудсан байшиндаа тэр үхэхийг хүсчээ. Доди хэдийгээр аавынхаа бүх хөрөнгийг өвөлж маш баян

болсон хэдий ч эцгийнхээ амьдралын сүүлийн мөчүүд шиг эгэл даруухан амьдрахаар шийджээ. Доди аавыгаа нас барснаас хойш төрсөн нутгаа орхин нэгэн жижигхэн хотод иржээ. Доди энэ хотод

ирээд бараг нэг жил өрөөнөөсөө гарсангүй. Тэрээр нэгэн нас тогтсон эмэгтэйн байшингийн хоёр давхарт байрлах жижиг өрөөг хөлсөлж сууж байгаа бөгөөд Доди өрөөнийхөө хөлсийг цаг тухайд нь төлдөг

учир тэр эмэгтэй Додигийн хэлсэн бүхнийг биелүүлэхэд бэлэн байдаг байлаа. Доди тэр эмэгтэйг Милли эгч гэж дууддаг. Додигийн ухаалаг даруу, эелдэг зөөлөн зан Миллид маш их таалагддаг болж ганц бие тэр

эмэгтэйн цорын ганц дотных нь хүн нь болжээ. Милли нас 60 дөхөж байгаа боловч ихэд хөнгөн шингэн бас нилээд яриа, махлагдуу биендээ багдсан гэмээр жижигхэн хөлтэй, цайлган цагаан байдлаа

илтгэсэн задгай инээдтэй хүн байлаа. Доди ч гэсэн Милли таалагдах бөгөөд таньж мэдэхгүй энэ хотод хамгийн дотны хүн нь тэр болжээ. Додигийн өрөөний жижигхэн цонхоор нарны гэрэл тусаж өглөө болсныг сануулахад Доди орноосоо өндийж хоёр гараа дээш өргөн суниав. Тэрээр өглөөний цэвэр агаар оруулах санаатай хэд алхтал хаалга зөөлөн тогших сонсогдлоо. Доди сандран Милли эгчээ түр хүлээж байгаарай гэж хашгираад толиныхоо өмнө байгаа нимгэн арьсан зүйлийг нүүрэндээ өмсөхөд орноосоо өндийж байсан тэр үзэсгэлэнт бүсгүй биш болов. Тэрээр бор царайтай, зузаан том

уруултай, болсон байх бөгөөд онигор зовхиных нь цаанаас цогтой цэнхэр нүд энэ муухай царайг өчүүхэн ч гэсэн чимэхийг оролдон гялалзаж буй дүр төрх толинд туслаа. Доди багаа өмссөний дараа сэтгэл нь амарч хаалга руу дөхөж түгжээгээ тайлтал Милли чи чинь ямар их унтдаг охин бэ? гэж үгэлсээр Додигийн өглөөний хоолыг барьж орж ирэв. – Милли эгчээ уучлаарай өчигдөр жоохон орой унтсан юм л даа.Тэгээд л гэж Доди Миллиг аль болох бага үглүүлэхийг хичээн учирлав. – Ээ Доди минь чи энэ бүгчим чийгтэй байшинд бараг жил суулаа. Залуу хүн байж гарч жоохон ч гэсэн салхинд зугаалж байгаач. Энэ сайхан залуу насаа ингэж дэмий өнгөрөөж болохгүй шүү.

Манай энэ хотод сайхан залуучууд их шүү гэж хэлэхдээ зууван нүдээ жартайлган жоготой нь аргагүй Доди руу харав. Додид энэ харц эвгүй санагдсан тул харцаа буруулан урамгүй хоолойгоор – Милли эгч минь над шиг амьтныг харсан хүн байтугай адгуус зугтаах байлгүй гэхэд – Доди минь чи юунд ингэж өөрийгөө голно вэ. Чи маш ухаалаг бас сайхан сэтгэлтэй охин. Өөр юу хэрэгтэй юм. Царай зүс бол яахав вэ зүгээр. Эмэгтэйчүүд бидэнд эвгүй зүйл далдлах боломж эрчүүдийнхээс хавьгүй их байдаг юм. Би ч гэсэн залуудаа сайхан хүүхэн байгаагүй. Тэгсэн ч гэсэн өөртөө таарсан залуугаа эргүүлчихдэг л байлаа шүү дээ гээд майсайтал инээснээ – Ер нь өнөөдөр хоёулаа жаахан гадуур явъя.

Чи хоттой танилц. Чи энд ирээд нэг жил болж байж юу ч үзээгүй байна. Эгч нь чамайг дагуулаад явъя гэтэл – Милли эгчээ хэрэггүйдээ таньд бас төвөг удаад. Би өөрөө өнөөдөр жаахан гадуур явъя гэж бодож байна. Та санаа зоволтгүй би ганцаараа явж дөнгөнө гэхэд – За за Доди эгч нь гарж хоолыг чинь идүүлье. Ямар нэгэн юм хэрэг болбол дуудаарай. Чи ганцаараа гаръя гэж байгаа бол би саад болоод яахав. Харин чи болгоомжтой яваарай гэж хэлээд хаалгыг нь зөөлөн хаагаад гарж явлаа. Доди Миллигийн оруулж ирсэн өглөөний хоолыг идчихээд аавынхаа авч өгсөн цэнхэр даашинзыг гарган өмсөж толиндоо харав.Тэр даашинз Додигийн шинэ нүүр царайнд огт

зохихгүй байгаа юм шиг санагдсан боловч Доди тоосонгүй. Тэгээд хаалгаа түгжин шатаар доош бууж байтал Милли өөдөөс нь гарч ирж таарав. – Доди чи дажгүй харагдаж байна. Чамд амжилт хүсье охин минь гэхэд – Баярлалаа Милли эгчээ би нэг их оройтохгүй гэж хэлээд хаалгаар гарж одов. Өглөөний цэнгэг агаарын сайхныг мартах шахсан Доди шуналтай араггүй хэд гүнзгий амьсгалаад баруун тийш хартал хоёр талаар нь намхан байшин жагссан өргөн зам харагдахад Доди эргэлзэлгүй түүгээр алхлаа. Доди бүх зүйлийг сонирхон харж явтал хийл хөгжмийн уянгалаг аялгуу чихийг нь мялаав. Доди хөгжим дуугарсан зүг яаран алхтал нэгэн том талбай өмнө нь гарч ирлээ. Энэ

талбайн дунд хөгшчүүл сууж, залуус нь сүүдэр доор зогсож байн байн чангаар инээн ярилцацгаана. Додигийн хайж байсан хөгжим тэр талбайгаас дуугарч байсан тул ийш тийш хартал нэгэн өндөр хөшөөний доор хар шил зүүсэн өндөр залуу урдаа уут тосон хийл тоглож байлаа. Доди түүний зүг алхан ойртон очоод уутанд нь нэмэр болох юм хайсан ч тэр мөнгө авч гарж ирэхээ мартжээ. Тэгээд дэмий л тэр залуугийн хөгжимдөхийг сонсож зогстол залуу хэн нэгэн хүн урьд нь зогсож байгааг мэдэрч хөгжимдөхөө зогсоов. Доди хурдхан эргэж явах гэтэл – Уучлаарай та энэ хотын хүн биш юм аа даа гэж баргил атлаа сонсголонтой хоолойгоор асуухад Доди эргэж хараад – Тиймээ та

яаж мэдээв гэхэд – Манай хотынхон миний хөгжимдөхийг ингэж сонсохоо хэдийнээ больсон юм гэж хэлээд инээмсэглэв. Доди – Үгүй дээ өөрийн чинь хөгжимдөхийг сонсож байгаа олон хүнийг би харж байна гэж тайтгаруулах гэж худлаа хэлэхэд – Харамсалтай нь би харж чаддаггүй юм. Та анзаараа биз дээ. Сохор надад өглөг хайрлах буянтай хүнийг хүлээж өдөржин би энд зогсдог юм гэж хэлээд уртаар санаа алдав. Түүний энэ байдал Додид өрөвдөлтэй санагдсан тул мөнгө авч гарж ирээгүйдээ өөрийгөө дотроо зүхлээ. Тэгээд хийлч залууд хандан таны энэ аялгуу маш сайхан санагдлаа.Та надад зориулж тоглож байгаарай. Би маргааш ирье. Одоо явалгүй болохгүй нь гэж хэлээд

цааш алхав. Доди талбайн голоос зүүн тийш алхтал хэсэг залуус тойрон зогсож хоорондоо ярилцаж байв. Доди хажуугаар нь гартал буржгар үстэй шар залуу хажуудах залуугийнхаа мөрөн дээр алгадаад – Тэр бүсгүйг хардаа манай хотод шинээр ирсэн юм шиг байна гэхэд нөгөө өндөр хүрэн үстэй залуу – Чи царайг нь харсан уу? ямар муухай юм бэ гэж ярвайснаа. Харин их гоё биетэй юм. Ийм муухай царайнд зохихгүй байна .Царай нь арай гайгүй байсан бол би хамгийн түрүүнд танилцах байлаа гээд инээв. Бусад гурван залуу ч гэсэн Додигийн зүг харж нэг нь – Бурхан түүний биеийг бүтээж байгаад царайг нь мартчихжээ зайлуул гэхэд бүгдээрээ инээлдэв. Доди тэдний яриаг сонсон дотроо “эд нар өөрсдийгөө юу гэж боддог юм болоо. Бурхан тэднийг юуг нь ч марталгүй бүтээсэн гэж бодоод байгаа юм байхдаа ” гэж бодон аль болох тэднээс хурдан холдохыг хичээн алхаагаа түргэсгэн алхсаар нэгэн байшингийн булан тойрон урт нарийхан гудамжаар ороод алхлаа. Доди тэр шооч залуусаас холдсондоо сэтгэл амарч тэр нарийхан гудамжаар аажуухан алхаж сониуч зандаа хөтлөгдөн бас л бүхий л зүйлийг алдалгүй харж явлаа. Додигийн хажуугаар гарах хүмүүс түүн рүү нэг л ёозгүй харах тул Доди аль болох хүн багатай газраар явах санаатай нарийн гудамнаас салаалсан бас нэг нарын гудамжаар баруун тийш эргэн алхав. Доди ингэж хүнээс

зугтаж хоттой танилцаж явсаар нилээд оройтож Миллигийн байшингаас нилээд холджээ. Нарны цацраг тасрах гэж буй мэт хүч муутай тусаж, намхан байшингуудын сүүдэр уртассаар. Доди харанхуй болохоос өмнө өөрийнхөө сууж байсан байшинг олох санаатай эргэн алхав. Тэгсэн ч таньж мэдэхгүй хотод дэндүү хол зугаалсан тул хаагуур явснаа мартаж орхижээ. Доди сандран алхаж байснаа түр зогсон амандаа – Тайван байл даа, тайван бай гэж давтан хэлээд гүнзгий амьсгаа аваад ирсэн замаа санахыг оролдон нарийн гудамжуудын дунд зогсон тойруулан харснаа бүгд адилхан харагдсанд урам хугарч цөхрөнгөө барсан янзтай санаа алдав. Нар Додигоос зугтах мэт далд орон харанхуй улам ноёрхож эхлэлээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *