Нүүр Өгүүллэг “ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ЧӨТГӨР АВАГ” тууж 1-Р ХЭСЭГ

“ГОО ҮЗЭСГЭЛЭНГ ЧӨТГӨР АВАГ” тууж 1-Р ХЭСЭГ

0 секунд уншина
0
1
360

Сарны гэрэл жижигхэн умгар өрөөний цонх халхалсан хөшигний завсраар шагайж, модон ширээн дээр тавиастай дэнгийн гэрэлтэй ханьсан өрөөг гэрэлтүүлэх гэж оролдоно. Энэ жижиг өрөөний баруун

ханыг дагуулж тавьсан орон дээр цонхигор цагаан царайтай цог нь унтарсан нүдээ үл анивчин тааз ширтэх нэгэн өвгөн хэвтэх бөгөөд түүний хажуу дахь хуучин модон ширээн дээр тамхины иш дүүрэн

үнсний сав дэнгийн гэрлийн хажууд зай эзлэн дүнсийнэ. Гэрэл гэгээ харанхуй хоёр тэмцэлдэх энэ өрөөнд хэн ч орж ирсэн дотор нь зарасхийн аймшигтай санагдах бөлгөө. Өвгөн дээш харан хэсэг

хэвтсэнээ өндийх гэсэн боловч чадсангүй тул амандаа бувтнан тамир тэнхээгүй болсон биендээ захирагдан дахин өндийх гэж оролдсонгүй. Тэрээр баруун гараа болгоомжтой гэгч нь хөдөлгөж толгойныхоо

хажууд байгаа жижиг хонхыг авч сэгсрэхэд хонх анир чимээгүй байдлыг эвдэн хэрэндээ л чанга жингэнэн дуугарлаа. Удалгүй сандарч тэвдсэн хөлийн чимээ ойртон хэсэг хугацаанд чимээгүй болсноо

хаалгыг аажим онгойлгоход чахран дуугарах хаалганы чимээгээр өвгөний өрөвдөлтэй харц таазнаас салан орж ирж буй хүний зүг аажмаар шилжив. Ааваа та яав гэсэн эмэгтэй хүний уянгалаг хоолой

жихүүдэс даасан өрөөнд хөгжим мэт сонсогдож, хаалгаа хаалгүй хагас онгойлгон орж ирэх тэр үзэсгэлэн гоо харанхуйг саринаан алга болгов. Охин минь хонгорхон Доди минь гэж өөрөөсөө өөр хүн сонсогдохооргүй шивнэхэд тэнхэлгүй болсон нүдэнд нь тэр дороо нулимс дүүрч хайр шингээсэн нойтон харцаар охин руугаа харан гараа түүний зүг зангалаа. Доди аавынхаа өөр лүүгээ зангах гарыг атган хажууд нь суугаад. – Ааваа та ямар нэгэн зүйл хэлэх гээ юу? гэж аль болох намуухан дуугаар асуув – Тиймээ охин минь аав нь чамд захиж үлдээх юм байна гэснээ өвгөн зовиуртай нь аргагүй ханиалгахад –

Ааваа та дараа ярихгүй юу одоо таны бие муу байна шүү дээ гэж аргадангуй өнгөөр охиныг хэлэхэд – Үгүй охин минь аавд нь дараа гэсэн ойлголт байхгүй болж үхэх цаг минь болжээ гэж нимгэн уруулаа үл ялиг хөдөлгөн хэлж уртаар санаа алдсанаа үргэлжлүүлэн хэлсэн нь – Аавд нь амьд явах өчүүхэн хугацаа үлджээ. Энэ үлдсэн хугацаагаа уртасгаж өгөөч гэж бурхнаас гуйх эрх хөгшин надад алга. Яагаад гэвэл би өнөөг хүртэл амьдрахдаа цаг хугацааны үнэ цэнийг мэдэлгүй өнгөрөөсөн тийм утга учиргүй амьдралаар амьдарч байжээ.

Харамсалтай нь тэр юутай ч зүйрлэмгүй үнэ цэнийг үхэхийнхээ өмнө л мэддэг юм байна шүү дээ гэж арга барагдсан янзтай өгүүлэв. – Ааваа та ийм юм битгий яриач та үхэх болоогүй шүү дээ гэж хэлэх зуураа үхэл гэж гарцаагүй гамшиг аавыг нь аваад явна гэж мэдсээр байж хүлээн зөвшөөрч чадахгүй болсон энэ үед л гарч ирдэг нулимс охины хацрыг нь даган урсав. Аав нь Додиг харж инээмсэглэх аядсанаа – Охин минь чи уйлж байна уу даа. Хэрэггүй дээ аав нь дэмий юм ярьж охиноо айлгачих вуу даа. Хөгшин толгой гэж өөрийгөө харааснаа – Ээдээ охин минь ааваасаа өөр хүнд нулимсаа бүү үзүүлээрэй. Гутамшигтай энэ амьдралд миний охины нулимс дэндүү ариун зүйл шүү. Нулимсаа хайрлаж явах хэрэгтэй гэж чичирхийлсэн гараараа охиныхоо нулимсыг нь арчихыг оролдов. Доди аавынхаа гарыг хацрандаа нааж – Ааваа би тангүйгээр яана даа. Цорын ганц түшиг минь та шүү дээ. Аав минь дээ гэж нулимстай зовхио анихад – Ай хөөрхий үхэгсдийн араас үхдэг бол энэ орчлонд амьд хүн гэж байхгүй шүү дээ. Чи минь сайхан амьдрах ёстой, сайхан амьдрах ёстой гэж давтан хэлснээ.

Над шиг амьтанд ийм сайхан охин заяасан тэр бурханд би өөрийн биеэр очиж баярласнаа илэрхийлнэ. Чи минь дэндүү сайхан шүү дээ гэж дахин дахин хэлнэ. – Өвгөн хэсэг дуугүй байснаа – Аав нь үүнд л л санаа зовж явдаг шүү дээ гэж дээш харангаа шивнэхэд Доди – Та юунд санаа зовж явдаг гэж хэлэв ээ ааваа гээд нулимстай нүдэндээ гайхсан шинж тодруулан ааваараа харлаа. – Тиймээ охин минь аав нь чамайг ийм сайхан төрсөнд чинь санаа зовдог юм. Чиний минь энэ сайхан царай зүс сэтгэлийн чинь сайхныг далдлах юм даа. Чамайгаа өнгө мөнгөнд дурладаг олон олон тэнэгүүдийн золиос болгомооргүй байна охин минь гээд цонхигор царайгаа төв болгон Доди минь чи аавынхаа цуглуулга санаж байна уу. – Ямар цуглуулга билээ гэж охин гайхсан чигээрээ асуулаа. Яагаав аавд нь янз бүрийн багны цуглуулаг байдаг шүү дээ. Чи жаахан байхдаа тэр багнуудаас тун их айдаг байж билээ гэж хэлэхдээ сөөнгөтсөн хоолойгоор инээх аядав. Тэгээд үргэлжлүүлэн: – Тэр багнуудыг аав нь насаараа цуглуулсан юм. Охин минь чи тэдгээрийг бүгдийг нь харсан ямар сайхан зүйл гээч гэж хэлээд хэсэг дуугүй болоход нүдэнд нь эргэлзэх айх шиг хачин төрх тодров. Аав нь ямар нэгэн зүйл хэлэх гээд хэлж чадахгүй байгааг Доди ажиглаад – ааваа та хэлэх гэсэн зүйлээ зоволтгүй хэлэлдээ охин чинь таны хэлсэн бүхнийг дагах болно гэж аавынхаа эргэлзээг арилгахыг оролдон хэлэхэд – Аавд нь чамд одоо болтол үзүүлээгүй бас нэг баг байдаг юм. Чамд үзүүлэх гэж хичнээн бодовч яагаад ч өнөөг хүртэл үзүүлж чадсангүй. Тэр багыг чамайг бүүр бага байхад нэгэн индиан бүсгүй өгсөн юм гээд бие нь жаахан эвгүйцсэн янзтай нүүрээ үрчийлгэв.

Доди асуусан гайхсан харцаар аавыгаа харлаа. Өвгөн: – Охин минь би ч гэсэн гайхсан юм тэр индиан бүсгүй хэлэхдээ тэр багыг түүний омгийн сайхан бүсгүйчүүд өмсөж өөр омгийн эрчүүдтэй гэрлэдэг байсан юм гэнэ лээ. Энэ баг нь эмэгтэй хүний гоо сайхныг далдлан оронд нь хэн ч танихгүй муухай царайтай болгодог бөгөөд тэр багийг зүүсэн хүүхэнд дурласан залуу жинхэнэ насан туршийнх нь үнэнч хань болж чаддаг гэж надад хэлсэн. Энэ багийн нууцыг тэр омгийнхноос өөр ямарч хүн мэддэггүй юм гэнэ билээ. Гэрлэсэн хойноо бүсгүйчүүд багаа авч дурласан залуудаа жинхэнэ дүр төрхөө харуулдаг тэр үед тэр залуу өөрийнхөө хийсэн бүхэндээ бахархдаг. Харин бусад нь атаархаад л хоцордог байсан гэнэ лээ охин минь гэхэд Доди гайхсандаа бүр алмайрч орхив.Тэгээд ааваасаа ямар нэгэн зүйл асуух гэтэл аав нь үгийг нь таслаж. –

Охин минь хөгшин миний хүсэл гэвэл чи бас энэ багийг өмсөж өөрийнхөө жинхэнэ сэтгэлд дурласан тэр залуутай гэрлээсэй гэж хүсэж байна. Аав нь чинийхээ гоо үзэсглэнгээр бахрагдагч ингэхээс өөр аргагүйд хүрлээ охин минь чи энэ багийг зүүхгүй бол хэн ч гэсэн чамаас өөрийн муу муухай бүхнийг нууж хуурамч өчүүхэн байдлаар харьцах болно. Харин багийг зүүвэл чи хүн гэж хичнээн арчаагүй амьтан байдаг гэдгийг эхэлж мэдэх болноо. Аав нь мэдэж байна бүгд л чамайг гадуурхах болно. Доди минь гэсэн ч чи тэвчдэг л юм шүү. Сохор аз жаргалтай амьдарснаас бүхнийг харж зовж явсан дээр. Чиний минь сайхан сэтгэлийг хамгийн азтай ухаантай залуу л олж харж таараа.

Хэрэв тийм залуу гарч ирвэл чи ч гэсэн түүнийг хайрлах болноо охин минь аав нь мэдэж байна. Ийм залуучууд ховорч гэсэн байгаа би итгэж байна. гэж хэлээд өвгөн өөдөөс нь гайхан харж буй Додигийн гарыг атгаж аавдаа амлалдаа Доди чи энэ багийг зүүж нөхрөө олно гэж аавдаа амла… гэж гээд амьсгаа нь түргэсэн зүрх нь хүчтэй цохилоод ээрэхэд Доди сандран – Ааваа та яаваа – Ааваа би амлаж байнаа амлаж байна. Би хэлсэн бүхнийг тань хийнэ ээ гэж чичирхийлсэн хоолойгоор чангаар хэлэхэд аав нь түүн рүү үргэлж хардаг байсан зөөлөн хайр дүүрэн харцаар харж инээмсэглэв. Дэнгийн гэрэлний тос дуусаж жаргахад харанхуй өрөөнд ааваа ааваа гэх Додигийн дууг хөшигний завсраар цухуйх сарны гэрлээс өөр юу ч сонссонгүй.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *