Home Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж төгсгөлийн “26-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж төгсгөлийн “26-р хэсэг”

4 second read
0
1
3,092

Ханболд ятгасаар байгаад Соёлоог дагуулан аав ээж дээр нь зусланруу нь очлоо, удахгүй зуслан орох дөхөөд гол явж ганц нэг юм угаая хэмээн байж байтал тэр 2 очжээ. Соёлоогийн ээж Ханболдыг хараад

хөөр баяр дүүрэн болж мэнд усаа мэдэлцэн, Ханболд Лондонгоос зориуд авч ирсэн бэлэг сэлтээ өгөн ээж хүү 2 шиг л сууцгаалаа. Ээ хэлээд ирэхгүй манай энэ Соёлоо юу хэмээн ээж нь шогшрон, гал түлж

шинэ цай хэмээн сүйд майд болов. Харин аав нь төдийлөн нүүр өгөх янзгүй тамхиа баагиулан за хүү хаагуур сурч байгаад ирэв дээ хэмээн ёжлонгуй гэгч нь өгүүллээ. Соёлоог гэрийн гадаа сүүдэрт сууж байхад

Ханболд хойноос нь хөлсөө арчсаар гарч ирлээ, аавын шалгалтыг сандарч байж давлаа шүү хэмээн үглэсээр ирэх түүнийг хараад Соёлоогийн инээд хүрч элгээ хөштөл инээлээ. . . Болж өглөө нээх

маяглаад л хувцас сольж өмсөөд л байсын, ингэж хөлсөө асгаруулах гээд л маяглаад байсан юм байгаа биз. . .Тэр өдрөөс хойш Соёлоо Ханболд 2 бие биенийхээ гэрээр ирэн очин байлаа. Ханболдын өндөр

настай ээж нь Соёлоог хараад бөөн баяр болсон билээ, Ханболд 1 сар орчим амраад удалгүй нэгэн яаманд ажилд орж Соёлоо тэр 2 шинэ ажлын амжилтын төлөө хундага өргөн хэсэг найз нөхдийн хамтаар баярлацгаасан билээ. Удалгүй намрын шар өдрүүд эхлэж Соёлоо өөрийн ажлдаа шамдан урсан өнгөрөх цаг хугацааг анзаарахыг ч хүссэнгүй ээ. Хааяа нэг Төгөлдөрийн тухай бодох боловч өөрийгөө хүчлэн цааш л элдвийг лавшруулан бодохоо зогсоож орхино. Тэгээд ч хажууд нь байнга Ханболд байж элдвийг бодох завдал ч үгүй байлаа. Нэг л мэдэхэд 4 сар гаруй хугацаа өнгөрчээ. Ханболд тэр 2 байр худалдан авч тусдаа гарахаар шийдэн бараг 1 сарын энд тэнд очин

байр шилэн сонгосоор өнгөрүүллээ . . .Сүүлдээ ч бүүр ахин дахин явахаас залхах тийшээ хандаж байтал тэр 2-ын аль алины сэтгэлд нийцсэн хотын төвөөсөө ч холгүй байр тааралдсанд тэр 2 туйлын их олзууран баярлан бараг л тэр доор нь худалдан авахаар шийдээд Ханболдынх руу явж байлаа.2лаа нэг аятайхан газар орж баяраа тэмдэглэх үү гэхээр нь жаахан яараад байсан Соёлоо маргааш ордероо авчихаад л тэмдэглэе, одоо орой болтол тавилгын дэлгүүр хэсье хэмээн Ханболдын гараас чирэн одлоо. . .Маргааш нь ажил тарахад ордероо авчихсан 2 бөөн баяр болон найзуудаасаа тусдаа сэмээрхэн баяр хийе хэмээн хөтлөлцөн алхсаар байнга орох дуртай болсон

амттай хоолтой хэмээн нэрлэсэн ресторанруу орохоор завдан дэргэд нь иртэл гэнэт Ханболд зогтусан зогсоход урагшаа чиглэн явж байсан Соёлоо гайхан Ханболдруу харлаа. Ханболдын дийлсэн гайхуулсан, бардам мэт харцыг хараад тэр зүгт нь толгой эргүүлтэл бас л тэр 2-ыг хараад зог туссан Төгөлдөр Уянгаа 2-ыг олж харлаа. . .Төгөлдөр . . . Урдын адил төлөв түвшин, даруу зантайг илтгэсэн тайван амгалан царайтай нэг гараараа Уянгааг түшин явж байлаа. Төгөлдөр Соёлоо 2 өөрийн эрхгүй бие биеэ эгцлэн ширтлээ. Ханболдын гарт атгуулсан Соёлоогийн гар жирсхийх мэт болсон нь тас атгасан Ханболдод мэдрэгдлээ. Ханболд Соёлоогийн гарыг атгасан хэвээрээ үг дуугүй

Diven рестораны хаалгыг зүглэн алхлаа. Харин Соёлоог ширтэх Уянгаагийн харц нь зөөлөрч найрсаг ч гэмээр болсон байгааг Соёлоо харж амжлаа. Уянгаагийн гэдэс нь үл ялиг томорч 3-4 сартай болов уу гэж багцаалдахаар жирэмсэн харагдаж байгаа нь өөрт нь тун ч их зохисон болов уу хэмээн харагдаж байлаа. Ердөө л 4 сартай байна шүү дээ. . . Уянгаа хайртай хүнийхээ үрийг хэвлийдээ тээж баяр жаргал, итгэл найдвар, ирээйдүй гэрэлтэн гялалзсан нүдээр Соёлоог миний гэдсийг хараачээ гэх харцаар харж байлаа.Тэдний хэн нь хэнтэйгээ ч дуугарсангүй ээ. Төгөлдөр Уянгаагийн гарын зөөлөн түшсэн хэвээрээ , тэр 2-н хойгуур зөрөн өнгөрлөө. Соёлоо өөрийн эрхгүй эргэн харлаа. Харин Төгөлдөр түүнийг л хүлээж байсан мэт өөдөөс нь зөөлөн

инээмсэглээд зөрөн өнгөрлөө. Энэ инээмсэглэл урд нь хотоос гэрийг нь олохоор хаа байсан зусланд нь ирчихээд түүнтэй цуг уулын оройд хамтдаа гараад түүнийг ширтэн инээмсэглэж байсан тэр л танил элгэмсэг, дотно бас хайр нэвт шингэсэн инээмсэглэл мөн байгааг Соёлоо танилаа. Бас зүрх нь амрах мэт санагдлаа. . . Удахгүй Ханболд тэр 2 тусдаа гарч байрандаа орно, Төгөлдөрийн анхны хүүхэд нь ч бас төрөх нь . . . Гэхдээ л хэн хэн нь сэтгэлдээ учирсан тэр л хайрыг насан үүрд дурсан санаж явах нь дээ. Тэр дурсамж 2ууланд нь гэгээхэн бас

дулаахан хайрын мэдрэмжийг мэдрүүлсээр байх болно гэдгийг хэн хэн нь харцаараа ярилцан ойлголцсон байлаа. . .Ханболд ширээнд тулан суугаад 2 гараа түшин Соёлоог эгцлэн удаан ширтлээ. . . яасан бэ. . . Зүгээрээ , зүгээр л хармаар санагдаад. . . Соёлоо чиний минь нэр нь хүртэл дуудахад хөөрхөн энхрий нэр шүү. Ай даа Соёлоо гэж сайхан нэр шүү. . . Соёлоо давхийн цочин Ханболдруу дүрлийн ширтлээ.

Ханболд түүнийг анзаарсан шинжгүй гарыг нь зөөлөн илбэж байлаа. . . Соёлоогийн дотор уужран уртаар амьсгал авч инээмсэглэн Ханболдруу харлаа. . . Тиймээ тэр энэ сонголтондоо харамссангүй ээ, зүүдний тэр нэгэн учрал нь зөвхөн Ханболдыг нь эргүүлэн дуудсан ч юм бил үү. Төгсөв.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…