Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “25-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “25-р хэсэг”

3 секунд уншина
0
0
373

Өглөө сэрээд л нам унтсанаа Соёлоо мэдлээ, гараа сарвайн гар утсаа тэмтэн олж цагаа харвал аль хэдийн 10 цаг өнгөрч явна. Төгөлдөр дээрээ очьё. Соёлоо үсрэн босч ус буцалгагчаа залгаад угаалгын

өрөөрүү чиглэн усанд орохоор явлаа. Уснаас гараад ирэхэд бие нь хөнгөрөөд сэтгэл нь цаанаа л тайван сайхан болсон мэт санагдаж дуу аялсаар аяга цай уугаад толины өмнө хэсэг эргэлдээд өөрийнхөө

хайртай жижигхэн цүнхээ бариад гадаа гаран алхаж өглөө. Өнөөдөр сайхан өдөр болохнээ. Төөгөө хаалгаа нээгээд намайг хараад яаж баярлах бол доо, эсхүл уур нь гарахгүй тунирхаад хэсэг зогсохын юм

болов уув тэгвэл тас тэвэрч аваад чихэн дээр нь уруулаа наагаад л чин сэтгэлээсээ уучлал гуйна даа. Миний Төөгөө ухаантай намайг уучлана тэгээд ирэх 7 хоногийн амралтаараа 2лаа амралт яваад өдөржин бие

биедээ эрхэлнэ дээ. . .Соёлоо алхсаар яваад Төөгөөгийн гэрийн гадна ирлээ, урд нь гэрт нт орж үзээгүй ч гэлээ орц хаалгыг нь сайн мэдэх болохоор шатаар дээшээ гүйх шахам гараад хаалганы гадна нь

амьсгалаа дарлаа. Цаг хартал 11,50. Цүнхээ нээж жижиг толио гарган нүүрээ сайтар ажиглаж 2 хэсэг сөрөвгөр үсээ аятайхан илж чихнийхээ араар хийгээд хаалга аяархан тогшиход зүрх нь анх түүнийг хараад догдлон цохилж байсан шигээ түг түг хэмээн хүчтэй цохилж байгааг мэдэрлээ, хайртай гараад ирэхлээр нь шууд л хайртай гээд л тэврээд авья тэгээд Төөгөө уурлана уу, баярлана уу өөрөө мэдэг би л лав тавихгүй тэврээд л байна. . .4 -5 зөөлөн тогшсоны дараа хаалга онгойход Соёлоо инээмсэглэн толгой өргөн харлаа. . . Ай . . . Онгорхой хаалганы 2 талд зөөлөн дуу алдах чимээ зэрэг гарлаа, тиймээ хэн хэн нь цочирдсон хэдий ч аль нь чангаар дуу алдсангүй ээ. . . Хаалганы

цаана нойтон гараа алчуураар арчиж байгаа Уянгаа зогтусан зогсож байлаа. . . Нүүрэн дээрх инээд нь хоромхон зуур арчигдан алга болж цонхийн цайрах Соёлоог хараад Уянгаа үнэхээр цочирдлоо, энэ Төөгөөгийнд хойноос нь ирж зүрхэллээ гэж үү. . . Уянгаа гялс эргэн хаалгаа тэр доор нь хаалаа. Үүднээс холдон 2 алхаад шил асуусан хүн л байна, Төөгөө шил ч юм уу хуванцар сав байна уу хэмээн тайван асуугаад галтогооны өрөөг чиглэн хоосон хэвтэх ундааны хуванцар савыг аван үүдрүү эргэлээ. Зөөлөн сандал дээр залхуутай суусан Төгөлдөр ар араас нь суваг солин шил асуугч этгээдийг өчүүхэн ч сонирхсонгүй ээ. . .Хаалга хаагдсан ч Соёлоо хөдлөж чадахгүй дороо зогссоор л байлаа. Нүдэнд нь өөрийн эрхгүй нулимс дүүрэн

цийлэгнэж сэтгэл нь хардалтын галанд шатах шахам дүрэлзлээ. Одоо л түүнийг Ханболдтой хардаад уурлаад байсан Төөгөөгийн сэтгэл хичнээнээр шаналж байсныг ойлголоо. Уянгаа ирчихжээ, Уянгаа Төөгөөгийнд түүнтэй хамт байна. . . Би хожимджээ, би өөрөө Төөгөөгөө гомдоосон, би өөрийнхөө хайрыг өөрөө булшлаад хаячихлаа. . . Би хожимджээ. . .Хаалга дахин нээгдэж Уянгаа гарч ирлээ. . . Түүний харц тайван бас гунигтай байлаа. Соёлоо чи эндээс явдаа, урд шөнөжин Төгөлдөр бид 2 ярилцаж хоносон. Бид 2 бие биенээ ойлгосон бас би түүнийг уучласан. Одоо бид 2 бүхнийг шинээр эхлэхээр шийдсэн, чи Төөгөөг үнэхээр гомдоосон байна шүү дээ. Би чамд итгээд Төөгөөг чамтай орхисон, гэтэл чи түүнийг голд нь ортол гомдоож байдаг. . . Одоо түүнийг зовоохгүй л байя гэж бодож байаа бол дахин түүнтэй

уулзах хэрэггүй, хойноос нь хөөцөлдөх хэрэггүй. Түүнийг чи ямар нүүрээрээ харах билээ. Төөгөө надад бүгдийг нь ярьсан, тиймээс ч одоо бид 2 хамтдаа байна. Соёлоо чи эмэгтэй хүн шүү дээ, бүсгүй хүний уян зөөлөн сэтгэл гаргаж бид 2-ыг тайван орхиоч. Одоо бид 2 хамтдаа тайван байхыг л хүсч байна. . . Баяртай Соёлоо . . . Уянгаа нам дуугаар хэлсэн үгээ дуусгаад хаалгаа онгойлгон орохдоо ундааны хуванцар сав сэмээрхэн орхиод хаалгаа хаасныг ч ажиглах тэнхээ Соёлоод байсангүй. Өөрийн эрхгүй мэлмэрэн урсах нулимсаа арчин Уянгаагийн хэлэх үг бүрийг чимээгүй сонслоо. Түүнд Төөгөөд ч Уянгаад ч гомдох сэтгэл төрсөнгүй, өөрөө л Төөгөөг хуураад Ханболдтой уулзсан нь чин үнэн болохоор өөртөө л гомдохоос өөр аргагүйг мэдэрч байлаа. . .Соёлоо биеэ барихыг хичнээн хичээвч урсах

нулимс түүний нүүрийг тэр аяар нь бүрхсээр байгаа тул мэгшүүлэх уйлахгүйг л чармайсаар шатаар алгуур доошлон буулаа. Уянгаа. . . Одоо Соёлоо түүнд хичнээн их атаархана вэ, тэр Төөгөөтэй нь хамт байгаа, тэр бүү хэл үүрд хамт байна гэж бодоход толгойгоо хага цохиод ч өөрийгөө уучлаж чадмааргүй санагдлаа. . .Хаалга хаагаад Уянгаа бага зэрэг тайвширлаа. . . Соёлоог ингээд хүрээд ирнэ гэж арай л бодсонгүй, бас ч зоригтой хүүхэн байна шүү. Би жаахан л удсан бол нэг мөсөн бүх зүйл балрах байлаа шүү. . . Үнэндээ өглөө 11 болж байхад Төөгөө нэг л танил ч мэт цохих хаалганы чимээгээр гүйн очиж хаалгаа тайлсан билээ. Соёлоо уучлал гуйгаад ирж байгаа юм биш байгаа гэж тэрхэн зуур бодол гялс хийн орсоноор харайх шахам

хаалгаа онгойлгосон нь тэр байлаа. Уянгааг хараад сэтгэл нь гонсойсон боловч сайн уу хэмээн жаргал дүүрэн инээмсэглэх түүний өөдөөс сайн гээд өөрийн эрхгүй мушийн инээмсэглэж билээ. Уянгаа өөриймсөг гэгч нь хаалга түлхэн хажуугаар нь орон барьж ирсэн зүйлээ Төгөлдөрт өгөөд гэрт нь ирэхдээ өмсдөг өөрийнхөө гэрийн шаахайг хайхыг хараад Төгөлдөрийн сэтгэл улам ч гунигтай болох мэт өөрт нь санагдлаа. . . Би үүнийг уул нь хүсээгүй ш дээ. . .Төгөлдөр өрөөндөө ороод ямар ч зорилгогүй зурагтын суваг сольсоор суулаа, удалгүй Уянга хойноос нь орж ирээд түүний сэтгэлийн тавгүй байдлыг доор нь ажиглаад мэдэж орхив. Хичнээн ч жил хамт байсан туршлага билээдээ түүнийг яаж сэргээхээ Уянгаагаас өөр хэн мэдэх билээ. . . Хөгжилтэй яриа дэлгэн инээд алдан түүнийг царайчлах

Уянгаагийн Төөгөөг гэсэн чин сэтгэлийн халуун илчийг нь Төгөлдөр өөрийн эрхгүй мэдэрч суулаа. Түүний сэтгэлийн баргар гуниг, Ханболдыг үзэн ядах, Соёлоог хардах шаналал бага багаар сэмрэн арилж нэг мэдэхэд Уянгаагийн элдэв яриаг чих тавин сонсон суулаа. Нэг бодлыг сайхан тайвширах ч шиг. Ер нь Уянгаагийн хажууд л ийм өөртөө итгэлтэй, сэтгэл амар тайван байдаг байсан юм биш биз. . . Гэхдээ л Төгөлдөр гат утасруугаа хялам хялам хийхээ мартсангүй ээ. Соёлоо арайчдээ, хүн санаатай юм бол эрхгүй нэг уучлал гуйгаад мэссэж ч болтугай бичдэггүй юм байхдаа. Арай өдийд нөгөө Ханболдтойгоо . . . Төгөлдөрийн уур нь дахин багтрах шахан сэдэрлээ. Уянгаа өлсөж байна, 2лаа гадагшаа гарч нэг сайхан хоол идэцгээе. . .Уянгаагийн сэтгэл тогоо дүүрэн сүү хөөрөх мэт дэврэн, баяр хөөрөөр

өөрийн эрхгүй бялхалаа. . . Тэгэлгүй яахав, найз нь сүү аваад ирсэн галтогоонд цай тавьчихсан. Сайхан цай уучихаад 2лаа гарч хоол идье, одоохон . . . Уянгаа цай буцлахыг хүлээнгээ дуу аялан аяга угааж байтал хаалга зөөлөн түг түг хийн тогшлоо. Уянгаа алчуур авч гараа арчингаа хаалгаа нээгээд цочирдсондоо өөрийн эрхгүй дуу алдсан нь тэр байжээ. . .Уянгаа буцлаж байгаа цайнаас 2 аяга хийж аваад одоо болтол удирдлага эргүүлэн суугаа Төөгөө дээр очин суулаа. Цайгаа уучихаад 2лаа гарах уу даа. Түрүүхэн гунигтай харцаар Соёлоод элдвийг учирлаж байсан Уянгаагийн төрхнөөс мөр ч үлдээгүй байлаа. . .Харин энэ үед Ханболд зориг шийдвэр дүүрэн энэ өглөөг угтаж байлаа. Урд орой нилээд хэтрүүлээд уучихсанаас толгой нь ар дагзаараа ангас ангас хийн нилээд хүчтэй хатгуулж байсан ч өтгөн кофе 1 аягыг уучихаад орон дээрээ толгой салаавчлан жаал хэвтлээ.

Өчигдөрийн явдлыг нэгэнтээ эргэцүүлэн бодлоо. Тийм бий вий, хажуунаас хөтлөөд явсан нь хожсон гэж байгаа бол эндүүрч залуу минь. . . Хэн нь Соёлоогийн гарт хуримын бөгж зүүсэн нь хождог байхгүй юу. Чамайг хотод орж ирэх сураг ч гараагүй байхад би Соёлоогийн анхны хайрын эзэн болчихоод хөтлөлцөж явсан юм шүү. Хайраараа ч тэр учирах заяагаараа ч тэр Соёлоо минийх л болох учиртай. Тэртээ тэргүй өөр бүсгүйг харах нүд миний хувьд аль хэдийнэ хаагдчихсан. . . Миний Соёлоо цэцгэнд тэр тусмаа сарнай цэцгийн баглаанд маш их дуртай шүү дээ. . . Ханболд толгойныхоо өвчнийг ч үл хайхран орноосоо үсрэн бослоо. Бурхан түүнд илгээв үү гэлтэй, гайхалтай сайхан санаа түүний толгойд орж иржээ. . .Соёлоо арайхийн гадаа гарч замын хажуугаас таксинд суун гэрийн зүг бушуухан явлаа. Хурдхан л гэртээ харьж сэтгэлээ онгойтол цурхиран

уйлмаар санагдлаа, одоо түүнд уйлахаас өөр сэтгэлээ тайвшруул арга ч байсангүй. Замдаа гар утсаасаа Төгөлдөрийн гэх бүх утсуудыг арчин хаялаа. Яах юм харагдаад залгамаар байгаа юм чинь . . .бушуухан 1 өдөр болоосой ажлынхаа ширээний ард суугаад энэ бүхнийг түр ч гэсэн таг мартах юм сан . . . Соёлоо гэртээ ороод орон дээрээ сунан унаж өөрийнхөө дуруур удтал уйллаа. Уйлахаар дотор онгойдог гэж аргагүй л үнэн юм даа. Нүдээ бүлцийтэл уйлж дотроо жаахан ч болов онгойлгоод Соёлоо жаахан цай уухаар бослоо. Гар утас нь дуугарч байв хартал Ханболд залгаж байна. Үгүй ер залгаж л байг, хэрэгтэй үед хаяж алга болчихоод одоо хүнийг хорлож байгаа юм шиг гэнэт гарч ирээд яаж байгаан. . . Ханболд хэд хэд залгасан боловч Соёлоо

утсаа ер авсангүй. . . Бид 2 шөнөжин ярилцаж хоноод бүхнийг эхнээс нь эхлэхээр шийдсэн гэх уянгаагийн үг сэтгэлээс нь гарсангүй. Аргагүй дээ, Төөгөөгийн итгэлийг энэ олон жил Уянгаа л алдалгүй явж ирсэн. Гэтэл миний байж байгаа царайг, өөр залуутай наргиж байж улаан цайм баригдаа биз дээ. Өөрийнхөө мууд өөрийнхөө шийдвэргүй, тэвчээргүй зангаас хайраа алдсан хүн хохино хэмээн өөрийгөө хичнээн зүхэвч Соёлоогийн сэтгэл тайвширч өгөхгүй л байлаа. Төөгөө одоо надад итгэхгүй л дээ, голоо тасартал гомдсон байх. Одоо Уянгааг сонгочихоод байхад би дахин тэр 2-г үймүүлээд яахав, анхнаасаа л бид 2 хамт байх ёсгүй л байж дээ. Соёлоогийн сэтгэлийн мухарт гэхдээ л Төөгөө ямар амархан эргээд Уянгаатай нийлчихдэг юм

билээ, надтай дахин уулзаад эцсийн минь үгийг сонсчихгүй яавдаа хэмээх бодол байн байн орж ирж гомдол төрүүлсээр байлаа.Бараг цагийн дараагаас Ханболд дахин залгаж эхэллээ. Төвөгтэй юм, Соёлоо гар утсаа бушуухан салгаад хаясан боловч хаалгыг нь түн түн хэмээн хүчтэй нүдэж эхэллээ. Мэдээж Ханболд л биз Соёлоо хаалга руугаа гүйн очиж хэн бэ хэмээн ууртай дуугарлаа. Ханболд байна, яах гээд байгаан онгойлгохгүй шүү. Соёлоо дурангаараа хар л даа. Соёлоо ууртай хэдий ч хэрэгт дурлан дурангаар хартал гайхалтай сайхан улаан сарнай цэцгийн баглаа байлаа. —–Хэдийгээр үнэхээр гоё авмаар байсан ч Соёлоо би авахгүй ээ, наадахаа аваад явж үз хэмээн хаалганы цаанаас хашгирлаа. Энэ намайг цэцгэнд дуртайг мэдэж байгаа болохоор хаалгаа нээнэ гэж санаж л дээ. За тийм байж, тэгвэл ганцхан

ширхэг шархны хуруу лент байвал өгчих орж ирж байгаад хаалганы доорх зэвтэй хадаасанд зүсээд хаяачихлаа. Битгий худлаа яриад бай, худлаа хэлж хаалга тайлуулах гэж байна. Ханболд шаналангуй дуугаар хаалганы завсараар ёолж үнэн дээ зүссэн хэсгээр нь цус асгараад байна, итгэхгүй бол дурангаар харуулая л даа. Соёлоо санаа зовон хаалга тэр дор нь тайллаа яасан вэ аль хуруу вэ хэмээн асуутал Ханболд инээд алдан энэ хуруу хэмээн зүрхрүүгээ зааж зогсож байлаа.Өө муу худалч хэмээн Ханболдын гараас нэг сайн чимхэж аваад Соёлоо хаалгаа хаах гэсэн боловч Ханболд хөлөө тээглүүлээд авсангүй. Соёлоо миний цэцгийг авчих л даа, тэгээд л болоо би явлаа хэмээн Сёолоог царайчлан гуйлаа. Хэрвээ авчих л юм бол би утасдах ч үгүй, хаалга үүдийг чинь ч балбахгүй яваад өгнө. Тэгээд чамайг

надруу залгахаас нааш чамд яасан ч төвөг болохгүй амлая хэмээн гуйх Ханболдыг хараад Соёлоо зөөлөрлөө. Би чамруу залгахгүй л дээ, за яхав баярлалаа сайхан цэцэг байна би авлаа, одоо харин утасдаад хаалга балбаад байхгүй гэсэндээ хүрнэ биздээ. . . Хүрнээ нээрээ шүү харин энэ 2-г хамт аваад унших юм бол шүү дээ гээд Ханболд бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд байдаг гоёмсог цөөхөн цаастай зардаг дугтуйнаас 2г сарвайлаа. Соёлоо инээд нь хүрч энэ 2 юу юм хэмээн шоолонгуй асуухад төв царайлсан Ханболд миний чин сэтгэлийн үгс байгаа юм аа гээд, баглаа цэцэг барьсан гарт нь хүчээр бариулаад за би явлаа, чамдаа хайртай шүү гээд Соёлоог гэр нь оруулаад хаалгыг нь хаалаа. . .Сарнай цэцгийн анхилуун үнэр гарыг нь тойрон анхилж түрүүхэн уурлаж суусан Соёлоогийн сэтгэлийг тайтгарууллаа. Савтай бүлээхэн усанд цэцгээ хийж ширээн дээр тавиад сандал татан хажууд

нь суухад цэцгийн тансаг үнэр цаанаа л нэг ялдамхан сэтгэл сэргээн үнэртэнэ. Ханболдын бариулсан 2 хөөрхөн дугтуйг хартал сайтар наасан гадна талд нь 1, 2 гэж дугаар тавсан байгааг хараад өөрийн эрхгүй инээд алдлаа. 1 дугаархыг нь эхлээд унш гэж байгаа юм байхдаа. . . Соёлоо захиаг задлаад хайхрамжгүй харсанаа өөрийн эрхгүй шимтэн уншлаа. Тэр 2-ын хайрын дурсамжийн хамаг сайн сайхан бүхнийг 2 дугтуйны 8 хуудас мөрөнд Ханболд өөрийн саргархан бичгээр дүүрэн дурсан бичсэн байлаа. Заримыг нь он жилүүдэд Соёлоо өөрөө ч мартсан байлаа. Зарим газар нь элгээ хөштөл инээж, зарим газар нь өөрийн эрхгүй уйлсаар захиаг нэгд нэгэнгүй дуустал нь уншлаа. . .Хамгийн сүүлд Соёлоо би яваагүй байгаа хаалганы чинь цаана чамайгаа хүлээгээд л зогсож байна, хайрт минь хаалгаа надад бүр мөсөн нээгээч. Бид 2 хамтдаа аз жаргал

баяр хөөр дүүрэн амьдрах тавилантай. Соёлоо надад хаалгаа нээгээч хэмээн захиа төгссөн байлаа. . . Соёлоо ухасхийн хаалгаа нээтэл Ханболд шатны үзүүрт сандайлан сууснаа огло харайн босоод ирлээ. Соёлоо тэр дор нь хаалга буцаан хаагаад тамир нь алдран хаалгаа налан суулаа. . . Ханболдын захиаг ахин дахин давтан уншсаар л байлаа. . . Төөгөө минь тиймээ одоо чи минь одоо сонголтоо бүр мөсөн хийгээд Уянгаатай байгаа, чамайгаа ямар нүүрээрээ үймүүлэх билээ би. . . Угаасаа л учирсан ч хамт байх тавилангүй л 2 байж дээ. . . Соёлоо аяархан босч хаалгаа дэлгэн нээлээ, түүний нүд нь нулимс дүүрэн гартаа 2 захиаг тас атгасан байлаа. Харин хаалганы цаанаас хичнээн ч удаан хугацаанд хөдлөлгүй хүлээн суусан Ханболд баяр хөөр, итгэл хайр гэрэлтсэн нүдтэй угтан босч ирлээ. . .Барагцаагаар сарын

орчимын дараа Соёлоог ажил дээр нь хүн дуудахад гаран үүдэндээ очвол Уянгаа зогсож байхаар нь жигтэйхэн их гайхлаа. . . Сайн уу хэмээн цовоо дуугарах Уянгаагийн хариуд сайн хэмээн дуулдах үгүйтэй мэндлээд гайхан харсаар зогслоо. Соёлоо Төгөлдөрлүү 2 залгасаныг чинь мэдсээн, чамтай нэг баяртай мэдээгээ хуваалцах гэж ирлээ. Төгөлдөрт баяр хүргэх гэж утасдаж мэссэж бичих хэрэггүй гээд Соёлооруу нэгэн цаас гарган сарвайлаа. Соёлоо би жирэмсэн болсоон одоо 2 долоо хоногтой гэж эмч хэлсэн, одоо би Төөгөөгийн ажилруу шууд очлоо. Биднийг бодоод дахин битгий утасдаарай гуйж байна. Соёлоо сарвайсан цаасыг нь үзсэн ч гүй, баяр хүргэе гээд аяархан эргэж ажил дээрээ ширээн дээрээ очлоо. Дотор нь муухайран бөөлжмөөр ч юм шиг санагдана. Тиймээ Төөгөөг санахын эрхэнд 2 залгасан нь яах аргагүй үнэн, эхний удаа өөдөөс нь тасласан сан. Хэд хоноод дахиад залгатал утсаа ч аваагүй. Харин дараа нь Төөгөө

залгасан боловч Ханболд хажууд нь байгаад Соёлоо хүссэн ч гэлээ утсаа авч чадаагүй билээ. Дараа мэссэж ирэхэд залгаад хэрэггүй гэсэн 2хон үг ирсэн байлаа. Харин Уянгаа эхний утсыг нь таслаад, дараагийн дуудлагыг нь арилгаад бушуухан гэгч нь мэссэж бичсэнийг Соёлоо яахан мэдэх билээ. Соёлоог утасдахгүй бол өөрөө яасан ч Соёлооруу залгахгүй гэж Төөгөө дотроо харин хатуу бодсон байлаа. . .Уянгаа гадаа гараад гүн амьсгаа авлаа, өнөөдөр цалин бууна Жавхаа Төөгөө 3лаа уулахаар болсон. Зад наргина даа, түүний ийм баяртай байгааг ажлынхан нь гайхан цаашлуулна. Уянгаа эцсийн алхамаа амжилт дүүрэн хийлээ. Одоо Соёлоо яасан ч Төөгөөрүү залгаж чадахгүй, харин Төөгөө Соёлоог яриагүй цагт түүнрүү ч бас залгахгүй ээ. Тиймээ энэ бүхний эцэст хайртай залуугаа өөрийнхөө хажууд

үлдээж чадлаа, амиа ч өгөхөөс буцаагүй хайр нь хажууд нь байхаас өөр ямар жаргал байхав дээ. . . Уянгаа Соёлоод үзүүлэх гэж байсан цаасаа базаж хаяад сэтгэл тэнүүн ажлаа хийлээ. . . Үгүй ер жирэмсэн гэнэ шүү, Уянгаа бахтай мишээгээд өмнөх ажлаа эрчтэй гэгч нь хийж оройн цэнгээнийг тэсэн ядан хүлээж байлаа. Ээдээ миний энэ толгой юу, ажилладаг л толгой доо. . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *