Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “23-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “23-р хэсэг”

0 секунд уншина
0
0
317

Хангинан дуугарах сэрүүлгийн чимээгээр Соёлоо нүдээ арай ядан нээж орноосоо өндийлөө. Цаг 7,30 болж байна, орондоо хоргодох хүсэл их байсан ч аргагүйн эрхэнд босч угаалгын өрөө орлоо. Ээ бурхан

минь өчигдөр орой нилээдгүй уйлсаны гавьяагаар 2 нүд нь бүлцийгээд хавдчихсан цэлхийсэн нүүр өөдөөс нь харж байлаа. Тэгнээ тэгнэ хэмээн үглэсээр Соёлоо бушуухан зовхины тос түрхэн нүүрээ

арчилахаар ухасхийлээ. Ажилдаа улайран суусаар Соёлоо нэг хэсэгтээ толгой өвтгөсөн түмэн бодлоо мартчихсан байлаа. 2лаа хамт үдийн хоол идэх үү хэмээн асуусан мэссэж Төөгөөгөөс ирж санааг нь дахин

зовоож эхэллээ. Яагаад ч юм нэг л уулзмааргүй хэд хоногтоо ганцаараа байж бүгдийг сайн эргэцүүлж бодмоор санагдаад байлаа. Найз нь чадахгүйнээ, ажлыхантайгаа хурдхан хоол иднэ хэмээн Төөгөөрүү тэр

дор нь хариу мэссэж бичлээ. Үгүй ээ тэртээ тэргүй ажлын чинь гадаа ирчихээд хүлээж байна гэсэн хариу ирэхээр нь Соёлоо аргагүй эрхэнд цүнхээ аван гадагшаа хартал үнэхээр ажлых нь гадаа Төөгөө ирчихсэн

инээд алдан даллаж байлаа. . .Төөгөөг хараад Соёлоо өөрийн эрхгүй нэгэн зүйлийг анзаарлаа. Урд нь Төөгөө үг дуу муутайхан даруухан залуу л байдаг байсан одоо харин юм л бол инээд алдаж явдаг амьдралдаа сэтгэл хангалуун яваа нь илт мэдэгдэхүйц залуу болсоныг нь Соёлоо өөрийн эрхгүй анзаарч харлаа. Чамайг санаад болдоггүй ээ. Төөгөө ингэж хэлээд гараас нь хөтлөн ойролцоох хоолны газарлуу зүглэлээ. Түүний гараас нь халуу дүүгэн Соёлоогийн бүх биеэр нэг л сайхан халуун дулаан илч тархах шиг санагдаж Соёлоо өөрийн эрхгүй Төөгөөгийн гарт эрхлэн наалдаад алхаж гарлаа. Хоолны газарт ороод элдвийг ярилцан хүлээн сууж байтал гэнэт Соёлоогийн гар утас дуугарлаа. Хартал танихгүй дугаар байна, утсаа автал сайн уу Соёлоо

гэх Ханболдын дууг сонсоод Соёлоо өөрийн эрхгүй сандарлаа. Утсаа таслачихаж чадсангүй сайн хэмээн муухан дуугартал 2лаа хамт хоолонд орох уу хэмээн урих нь тэр. . .Үгүй чадахгүй нь дараа больё одоо би завгүй байна гэтэл тэгвэл орой ажил тарахад чинь тосно шүү хэмээн зальтай хэлээд Ханболд утсаа таслачихлаа. Төгөлдөр цаанаа л нэг сэжиглэнгүй харж байснаа 2лаа маргааш амралтандаа явахад хэрэг болох ойр зуурын зүйлээ ажлыг чинь тарахаар цуглуулья хэмээн тулган асуулаа. Соёлоо өөрийн эрхгүй түгдэрлээ, хамт явахсан гэж урд нь хичнээн их мөрөөддөг байлаа. . . Харин яг одоо бол Төөгөөтэй хамт явна гэдэг арай эртэдсэн шийдвэр гэдгийг сэтгэл дотроос нь нэг юм

мэрээд хэлээд байх шиг санагдлаа. . . Ирэх 7 хоногоос явбал ямар вэ. . . Соёлоо маргааш явмааргүй байна гэж арай ч хэлж зүрхэлсэнгүй. . . Төгөлдөрийн царай гэнэт хувьс гээд явчихлаа. . . Яагаад вэ, чи бид 2 хэдхэн хоногийн өмнө л бушуу явах юм сан гээд хоног тоолж хүлээж байсан биш билүү . . . Төөгөөгийн санаанд гэнэт нөгөө Ханболд бууж ирлээ, түүнийг хараад Соёлоо яаж сандарч барьсан тавьсанаа алдаж байлаа даа. . .Арай Ханболдоос болсон юм биш биз дээ хэмээн асуусан нь жинхэнэ байгаа оносон асуулт болжээ. Соёлоо сэтгэлийнхээ элдэв хувиралыг нууж үнэхээр сураагүй тул бодсон бүхэн нь нүүрээр нь илрээд л гарчихаж байлаа. . .Соёлоогийн харц тулгарахаас нуугдан бултганах харцыг хараад Төгөлдөрийн гэнэт уур нь ч хүрэх шиг

боллоо, хэдхэн хоногийн л өмнөхөн хайртай хайртай гээд байсан чинь өөр нэг залууг харчихаад хэлсэн тохирсоноосоо буцаж жаахан хүүхэд хуурч байгаа юм шиг болох нь шив. Чамайг ер нь албадаж авч явах гэж байгаа юм уу хэмээн ширүүхэн хэлээд Төөгөө уурандаа тэр дороо ширээний араас босч явлаа. Огцом уурласанд нь гайхсан Соёлоо Төөгөө байз л даа хэмээн хойноос нь бостол аль хэдийн зөөгч бүсгүй дэргэд нь ирээд үглэж гарлаа. Захиалсан хоол чинь гарч байна, юу гэж захиалсын мөнгөө хэн төлөхийн ч гэх шиг эх адаггүй олон зүйл ар араас нь цувруулан уурлав. Аргагүйн эрхэнд Соёлоо буцаад суугаад Төөгөөрүү залгалаа. Төөгөө харин хойноосоо гүйгээд гараад ирэх байх гээд сэмхэн харж байгаад хойноос гарч ирээгүйд нь уур нь улам нэмэгдлээ. Үгүй ер тэгье тэгье хурдхан явья ямар гоё вэ гээд байгаагүй билүү. Хэдэн жилийн өмнөх гэж нэрлэсэн ганц муу залуу гараад ирэх төдийд амралтаа хойшлуулж байгаа юм чинь тэр залуу нь уулзая

учрая гэвэл манийгаа баяр хөөр дүүрэн хаяад явах юм байна л даа. . . Төгөлдөрийн сэтгэл хардалтын манангаар алгуурхан дүүрч үл таних тэр залууг болох тусам л бачимдаж байлаа. Утсаа хартал Соёлоо залгаж байлаа. . . Юунд уурлаав л гэх гэж байгаа биз, явахгүй бол байна л биз хэмээн бодоод алхаагаа түргэсгэн ажилруугаа зүглэлээ. Түүний уур гарах яагаачгүй байлаа. . .Төгөлдөр утсаа аваагүйд Соёлоо ихэд санаа зовлоо, Төгөлдөрийн түмэн зөв санагдана. Ирсэн хоолыг нь нэгийг нь хагас хугас идээд нөгөөг нь бүтнээр нь орхиод мөнгөө төлж ажил өөдөө гэлдэрлээ. . . Би ер нь ямар муухай хүн бэ, Төөгөөгөө гомдоож орхилоо хэмээн өөрийгөө буруутгаж түрүүхэн хамт алхаж ирсэн түүнийхээ ирч хайр шингэсэн халуун гарын атгалыг нь саналаа. Соёлоо яаран утсаа гарган мэссэж бичлээ. Миний найз

намайг уучлаарай, маргааш өглөө амралтанд 2уулаа заавал явна. Найз нь ажлаа тараад ойр зуурын юм бэлдээд харина, өглөө замаараа намайг дайраад аваад яваарай. Үнсэе Соёлоо хэмээн бичээд явууллаа. Бараг тэр дороо л хариу ирлээ, тэгэлгүй дээ чамдаа хайртай шүү . . . Төгөлдөрийн уур нь гарчээ. . . Соёлоогийн сэтгэл хөнгөрөөд ажилруугаа яаран орлоо. . .Ажлын цаг аанай л дуусахад эрт гардаг хэсэг бүлэг нөхөд бушуухан гэгч нь шурхийн гарч одлоо. Тэдний хойноос нь Соёлоо дэлгүүрээр ороод эртхэн харихаар гадаа гарч цээж дүүрэн амьсгал аваад гаргах гэтэл өмнө нь Ханболд гэнэт гараад иртэл сандарсандаа өнөөх агаараа залгиад өөрийн эрхгүй хэсэг хахаж цацлаа. Ханболд түүнийг хараад ёстой элгээ хөштөл инээлээ. Нээх том ам ангайснаа түүнийг хараад хахаж цацан таг болсон Соёлоог гараад Ханболд инээдээ барьж үнэхээр чадсангүй, тосно гээд хэлсээр байтал хахаж цацдаг нь юув дээ хэмээн Соёлоогийн ар нурууг нь зөөлхөн

цохилоо. Мартчихаж хэмээн үнэнээ хэлэхэд нь Ханболд намайг мартаад байхдаа яадаг юм хэмээн хэдэн жилийн тэртээх шигээ эрхлэнгүй дуугарад нь Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглэж өдий том залуу болчихоод эрхлээд байгаа юм уу хаашаа юм хэмээн дооглолоо. Дэлгүүр явлаа хэмээн түүнээс салах гэсэн боловч хамт явна гээд салж өгсөнгүй. Ханболдын нүд нь цаанаасаа очтон гэрэлтээд Соёлоогийн нүднээс харцаа үл салгахад Соёлоо өөрийн эрхгүй харц буруулан алхлаа. Өдрөөс хойш хоол идээгүй ханиндаа хоол идье тэгээд чамайг хичнээн санасанаа бүгдийг нь хэлмээр байна , өчигдөр шөнөжин чамайг зүүдлээд тэсч чадсангүй ажлын чинь гадаа сойгдоод зогсож байгаа нь гээд Соёлоог ятгаж гарлаа. Чамайг эрт гараад өгч магад гээд л өдрийн 5 цагаас хойш хүлээгээд л байлаа, хүлээгээд л байлаа хэмээн хэлэхэд Соёлоо сэтгэл дотроо аль хэдийн бууж өгсөнөө ойлголоо.

Түүний сэтгэлийн мухарт Ханболдод үлдээсэн бяцхан оч нь Ханболдыг ярих тусам түүнтэй уулзах тусам л өөрт нь захирагдахгүйгээр бадран асаж байгааг Соёлоо хэдийгээр мэдэрч байвч өөрийгөө захирч нухчин унтрааж үнэхээр чадахгүй байлаа. . .Яасан дэмий юм хийж хүлээж байдаг юм, за яахав ханиндаа хоол идэж болох л юм харин элдэв дэмий юм ярихгүй шүү, явсан газрынхаа сонин сайхныг л яриарай, тэгээд ч хурдхан хоол идээрэй би ажил ихтэй хэмээлээ. Ямар гоё вэ хаана ормоор байна хэмээн очтон гялалзаж баярласан нүдээр цоо ширтэх Ханболдыг хараад Соёлоогийн дотор унтаж байсан нэгэн зүйл сэрэх мэт санагдлаа. Ханболд захиалга өгөнгөө маргааш танайд очно шүү, чи миний дуртай чинжүүтэй салатыг хийж өгөөрэй зөндөө ихийг иднэ шүү хэмээн инээмсэглэн хэлэхэд Соёлоо маргааш явах амралтыг дурсан саналаа. Сэтгэл нь буцлаж эхлэх шиг санагдлаа. Өөрөө шийд гаргаагүй байж Төөгөөтэй амралтанд явмааргүй л байна, одоо явна гээд аль хэдийн хэлчихсэн.

Гэтэл Ханболд буруугүй шүү дээ, салсан ч гэлээ түүний бас л найз залуу нь . . . Би явмааргүй байна, эхлээд өөрөө сайтар бодож шийдэх ёстой. . . Ханболд багийнхаа элдэв дурсамжуудыг сөхөн ярьсаар тэр 2 баййхан инээлдлээ. Зөвхөн тэр 2т хамаатай дэндүү сайхан бас хөгжилтэй дурсамжууд ярилцаж дуусах яагаачгүй байлаа. Дахиад жаахан суухад ч яадаг юм гэх бодол Соёлоод төрж эхлээд Ханболдыг дахиад жаахан сууя хэмээхэд толгой дохин зөвшөөрлөө. . . Бас жаахан ууцгаалаа. . . Ярилцах тусам тэр 2ын бүх л дурсамж саяхан болоод өнгөрсөн мэт тэр 2 огт салж байгаагүй мэт сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж Соёлоо өөрийгөө нэгэнт захирч чадахаасаа өнгөрсөн байлаа. . . Анхныхаа шөнийн тухай дурсамжаа Ханболд сөхөн ярьж Соёлоод нэг сайн чимхүүлээд, нүүр нь улайсан Соёлоо тэр 2 баахан инээлдлээ. . .Тас тас хийн инээлдэх хажуу ширээний 2-г эргэн хартал нэг л их таньдаг бүсгүй харагдаад орхилоо. Байз байз энэ чинь . . . Арай . . . мөн

гэж үү. . . Гялс хийн тэр дороо дахин эргэн харлаа. . . Мөн дөө би буруу таниагүй байж, энэ ч ингэж л явах хүүхэн дээ. Ажлынхаа 2 залуутай 2хон пиво уугаад харихаар тохиролцсон Жавхаа Соёлоог сайтар хараад танилаа. . . 2 дахь пивоо дуусах шахаж байсан тэрээр утсаа шүүрэн авч бахтай гэгч нь дор залгалаа. Сайн уу за ажил төрөл сайн уу, чи надад ганц тус бол яаралтай 10н минутын дотор миний байгаа газар хүрээд ир, асуугаад байх юмгүй ээ миний найз л бол хүрээд ир. . . Би энд сууж байна. . . Жавхаа одоо ажлынхаа 2 найзыг хөөн явуулах гэж бөөн юм боллоо, олгой хагаравч тогоон дотроо гэгчээр найзыгаа ба сарай ч гадны хүмүүсийн дэргэд эвгүй байдалд ороосой гэж хүсэхгүй байлаа. Хүүе би нэг бүсгүй урьчихлаа, ганцаараа байгаа гээд хэлчихсээн алий тус бол гэж үглэсээр нөгөө 2 оо хөөгөөд явуулчихлаа. Амиа бодсон өөдгүй энэ тэр гэж үглэсээр нөгөө 2 нь дуртай дургүй гарч явж Жавхаагийн санааг амраалаа. Эргээд хартал Соёлоо огтхон ч анзаарсан шинжгүй хацар нь улайсхийн инээлдэж ярилцсаар бүүр

нэг нар нь гарч байгаа мэт санагдсанд дургүй нь хүрч зажилж байсан бохио түй хэмээн нулимж орхилоо. Үгүй ер тэр залууг нь хараач аманд нь орох гээд байж байгааг нь ёстой бод идсэн боохой аятай сууж байх шив хэмээн зэвүүцсээр сууж байтал Төөгөө орж ирж байгааг олж харлаа. Жавхаа бушуухан гэгч нь тосон очин түрхсээр яваад ширээнийхээ дэргэд аваачаад дийлсэн баатар мэт Соёлоог гараараа заалаа . . .Төгөлдөр зог тусан царай нь хүн аймаар барайн хараллаа. . . Маргааш амралтанд авя явах ойр зуурын зүйл цуглуулж яваа хэмээн бодож санаа амар жаргалтай сууж байтал энд ингээд инээгээд сууж байдаг байхнээ. . . Түүнтэйы хамт сууж байгаа залуу чинь . . . Аан нөгөө Ханболд гэгч нь байна. . . Тийм бий Соёлоо. . . Төгөлдөр багтрах шахсан уурандаа дийлдэн хоёр алхаад л тэр 2ын ширээний дэргэд очлоо. Одоохон явья Соёлоо. . .Бондгос хийтэл цочсон Соёлоо Төөгөөг хараад ухасхийн бослоо. Юу вэ. . . Арай ч дээ. . .Хаанаас гараад ирэв ээ . . . Мэгдэж сандарсан Соёлоо Төөгөөг дагаж явахаар өөрийн эрхгүй цүнхрүүгээ гараа сарвайтал Ханболд нөгөө гараас нь

угз татан буцаан суулгав. Соёлоо сууж бай. . . Ингэхэд чи ер нь хэн юм бэ. . . Төгөлдөрийн уур нь дээд цэгтээ хүрч түүнийг нам цохин унагаамаар байсан ч биеэ хүчлэн барьлаа. . . Би түүний найз залуу нь тиймээс ч түүнийг эндээс аваад одоо явлаа гээд Соёлоогийн сандлын араас цүнхийг нь авлаа . . . Тийм гэж үү тэгвэл би ч түүний найз залуу тиймээс Соёлоо эндээ үлдэнэ гэж Ханболд гайхам тайван хэлээд Соёлоогийн бугуйнаас чангаар атгалаа. . .

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *