Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “22-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “22-р хэсэг”

2 секунд уншина
0
0
427

Шүхэр дэлгэн зассан задгай кафены захдуухан суудалд сандалд суугаад Соёлоод сандлыг нь дөхүүлж өглөө. Дахин ингэж уулзахгүй гэдгээ хэлэх гэж гарч ирсэнийг минь ойлгож байгаа биздээ, үүнээс

хойш цаг зарцуулж чадахгүй, тиймээс ч би удахгүй гэртээ харьна хэмээн Соёлоо өгүүллээ. Мэдэж байна аа гэхдээ уулзах хүсэлтийг минь хүлээж авсан чамд их баярлалаа, чамайг надтай тааралдахаар яах бол

гэж мөн ч олон удаа бодож үзсэн дээ. Гэхдээ болзож суухад чинь гэнэт харна гэж огт санаж явсангүй ээ хэмээн Ханболд ирсэн зөөгчид захиалга өгчихөөд яриагаа эхлэв. . . Зуны дулаахан шөнийн ануухан

салхи та нар тавтай сууцгаа гэх шиг намуухан бүлээхэн салхиар тэднийг тойрон илбэнэ. . . Ай Соёлоо минь дээ. . .Хэзээ нэгэн цагт чи бид 2-н дундуур хүн орох юм бол, эсвэл асуудал үүсэх юм бол хэнд ч

итгэхгүйгээр 2 биенийхээ өөдөөс харж суугаад учраа ололцоно гэж бие биедээ амласан аа мартаагүй биздээ. Зөвхөн ганцхан энийг л зөрчсөнөөс болж өдийд чи бид 2 бараг 3д жилийг тус тусдаа үджээ.

Чамайгаа буруугүй гэдгийг ердөө л 3хан сарын өмнө мэдчихээд хичнээн ч олон мэйл нисгээд чамаас хариу алга байсаан. Тэсч чадахгүй би сургуулиа хаяад чамдаа буруугаа хүлээх гээд нисээд ирлээ. Чамдаа биш өөр хүнд итгэсэн намайг энэ он жилүүд шийтгэсэн дээ. 2 жил гаруй би чамайг намайг хуурсан итгэл сэтгэлийг минь уландаа гишгисэн гэж тооцоод уурлаж, шаналж, бурууг чамаас өөрөөсөө эрж байлаа. Сэтгэл зүрхэнд минь нэгэнт байрь сууриа олчихоод өөр хэнийг ч нэвтрүүлэхгүй байгаа чиний дүр төрхийг мартах гэж, чамайг хайрлахаа байх гэж хичнээн ч их хичээгээд шаналал нэмэгдэнэ үү гэхээс чи мартагдсан удаагүй ээ. Хүний нутагт харь газар оччихоод, хайрлаж дассан чамд гомдсон сэтгэлээ

өвөртөлчихөөд хичнээн ч удаа зүрхэндээ уйлавдаа. . . Ханболдын үг бүр нь үнэнээсээ сонсогдож байгаад Соёлоо туйлын ихээр гайхаж сонссон үг бүрд нүд нь бүлтийн гайхаш тасарч суулаа. . .Би яасан юм бэ . . . Соёлоо өөрийн эрхгүй яриаг нь таслан асуулаа. Чи тэр нэгэн өдөр манай ангийн Оогийд үнсүүлээд зогсож байсныг чинь би Цогоотой явж байхдаа хараад цээжин дотор гал манас гээд л ухаанаа алдчихсан. Яаж явж хар өдрөөр бааранд орсоноо ч ойлгоогүй ээ, өдөржин оройжин Цогоотой архидаад маргааш орой нь муухай царайтай юм чамтай уулзаад юу байна юу байна гээд л баахан асуусан санаж байна уу, тэгтэл чи юу ч болоогүй юм шиг хэнэггүй царайлчихаад л чи яагаа вэ, хэзээ уугаад яагаад ийм муухай царайлчихсын гээд л гэм зэмгүй хүн шиг хүн шалгаагаад суухад чинь

чамд итгэх итгэл ор мөргүй арилж, тэгсэн хирнээ хайрласан сэтгэл минь хэвээрээ байгаад хичнээн их бухимдсан гээч. Тэгээд л маргааш өглөө нь чамаас холдож монголоос явахаар шийдээд санамсаргүй визэнд орчихсон чинь азаар гарчихдаг юм байна. Ингээд сар гаруйханы дараа би чамд баяртай л гэлгүй үг хэлгүй хаяад англи нисч одсон доо. Явах оройгоо шөнөжин чамайг бодож хоносон гэтэл чи залгаагүй ээ, ингээд л би чамайг буруутгасан чигээрээ монголыг орхиод ниссээн. Урд нь Цогоотой 2 уулзахад 2ууланд нь Оогий та 2-г учиртай болж байгаа юм бишүү, харгүй явж байж алдаж байгаа юм бишүү гээд үг хаяад байхад нь би үг чинээ санаагүй чихнийхээ хажуугаар өнгөрүүлсэн байсан сан. Тэгтэл гэгээн цагаан өдөр өөрийн нүдээр харахаас илүү би хэндээ итгэхэв дээ. Тэгээд ч очиж очиж муу

Оогийтой юу хэмээн эр хүний хор шарандаа ганц үг чамд хэлэлгүй хаяад явсан. Хэрвээ маргааш нь уулзахдаа чамайг буруугаа хүлээж үнэнээ хэлэх юм бол уучилна ч гэж бодож явтал чиний гэмгүй хэнэггүй царай юу ч болоогүй мэт байдлыг чинь хараад тэвчээр минь үнэхээр хүрээгүй ээ, ингээд салж одоё өөрөө ойлгож байгаа байх элэг бариулдаг эр хүн лав л би биш гэж бодоод яваад өгсөн дөө хөөрхий. . .Ханболдын яриаг сонсох тутам Соёлоогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс цийлэгнэн хацрыг нь даган урсаж эхэллээ. . . Тиймээ тэр нэгэн гайтай өдрийг Ханболдод хэлэхгүй гээд тас нуучихсан нь эцэстээ хэр 2-ын салах түлхүүр нь болсон байж гэж зүүдлээчгүй явсан билээ, Ханболдыг зөвхөн түүнийг л буруутгаад байсан болохоос биш бурууг өөрөөсөө эрж хайсан билүү. Ханболдын ангийн залуутай танилцсаны

дараа хоёр гурав тааралдтал нэг л биш харцаар хараад байсан сан. Дараа нь гэнэт утсыг нь олоод яриад байхаар нь нэг тоглоом болгож нэг дургүйцэж хүртэл үзсэн билээ. Ханболдын санааг зовоохгүй гэсэндээ тэр тэнэг залуугийн тухай огтхон ч дурсаагүй ээ. Тэр гайтай өдөр утасдаад Ханболд бид 2 явж байгаад цаадах чинь утас түрийвчээ гээчихээд хайгаад байна, яаралтай 20 000 хэрэгтэй байна, чамд хэлье гэсэн яахын гээд байна чи аваад ирж чадах уу ирэхлээр чинь тайлбарлая гэж билээ. Соёлоо сандраад л заалгаж аваад яасын бол гээд гайхаад бушуухан очтол Ханболд байхгүй заасан газар нь Оогий ганцаараа зогсож байсан сан. Ханболд хаачсан юм бэ юу болов гээд асуутал, одоохон ирнэ гээд л аар саар юм ярьж байснаа гэнэт уруул хацрыг нь дайралдуулан гэнэт үнсэж орхив. Гайхсан Соёлоо бараг 20д секунт хөдлөж ч чадалгүй хөшсөнөө гэнэт сэхээ орж Оогийг үсэртэл нь

алгадаж аваад уур хорсолдоо багтран учиргүй уйллаа. Утсаа алдсан гэдэг үгэнд нь хууртаад Ханболдруу залгаагүй хууртаад ирсэндээ өөрийгөө зүхээд оогийг харааж загнан буцаад гүйсэн билээ. Тэгтэл 2хон харайгаад оогий гүйцэн ирж уучлалт гуйж эсэн бусын юм ярьсаныг сонссон ч гүй. Харин одоо уучилбал дахиж хэзээ ч түүнрүү утасдаж байхгүй гэхлээр нь л арайхийн тайвширч хайртай ч гэнэ үү юу ч гэнэ үү үгийг нь тоож сонсолгүй хаяад явсан сан. Гэртээ ирээд хацар нүүрээ зулгарч улайтал нь угааж орхиод Ханболдод хэлэх үү үгүй юу гэж нилээд их эргэцүүлж байгаад юутай ч азнахаар шийдсэн билээ. Тэгтэл маргааш орой нь хачин муухай харцтай шартсан царайтай Ханболд цаанаа л нэг ёозгүй дүнсийгээд байхлаар нь хэлэхээ болихоор шийдээд яасныг нь асуусаар байтал уурлаад гараад явчихсан билээ. Энэ бүтэлгүй явдалтай холбоотой байжээ гэдгээ одоо

болтол ухаарч олдоггүй тэнэг толгой вэ яасан. . .Ханболдоо . . . Соёлоо өөрийн эрхгүй урсан гарах нулимсаа арчин тайлбарлахаар дуугартал Ханболд түүний гарыг зөөлөн барьж хэрэггүй ээ Соёлоо би үнэнийг нь мэдчихсэн, гэхдээ харамсалтай нь 3хан сарын өмнө л мэдлээ. . . чи надад хэлэх гэсний хэрэггүй ээ. Цогтоо Лондонд байгаа их санасан газар гэдэг шиг нилээд л зутруу байхаар нь би ангийн залуу гээд гэртээ 1 сар байлгаад ажил олж өгсөн юм аа. Бөөн баяр болоод л нэг орой ирсэн чинь хоол хийгээд нэг шил виски авчихжээ, цалин буусан гэнэ би ч яахнав гээд л 2лаа жаал ууж суулаа. . . Тэгээд л Цогтоо надад 2 хундага татчихаад үнэнээ хэлсэн дээ. Оогий Цогтоогоор урд нь үг хэлүүлээд байсан нь санаатай байж ээ, тэр өдөр Цогтоо хэргээр намайг тэрүүгээр дагуулж явж харуулсан юм байж, даанч өглөөнөөс хойш хүн ээрүүлдээд саналгүй байсын. Оогий чамайг тоогоогүйд хорсоод тэгсэн

гэнэлээ. Чамайг уйлж уурлаж байсныг чинь сонсоод Цогтоог дор нь тэсэлгүй хэд хэд шанаадчихсаан. Буруугаа хүлээгээд өөдөөс эсэргүүцэхгүй байхаар нь хэрвээ хэлээгүй бол яах ч байсан юм билээ дээ гээд больсон. Гэхдээ л анхны минь хайр дурлалыг бусниулж, чи бид 2-г салгаж өдий хүртэл зовоосон түүнийг уучлаагүй ээ. Маргааш нь л гэрээсээ явуулсандаа, нэгэнт ажилтай болсон хүн өөрийгөө болгоно биз дээ. Тэр цагаас хойш бүтэн 3 сар чамруу имэйл бичлээ. Утсаар ярих гэхээр сэтгэл өвдөөд үнэхээр буруугүй чамайгаа яаж зовсоныг төсөөлж бодохоор үлгэн салган л амьдарч явлаа. . . энэ хугацаанд чамайгаа санах, хайрлах минь улам ч нэмэгдэж өөрийн эрхгүй буруугаа хүлээж чамайгаа нэг харахын хүслэн болоод нисээд ирлээ. Маргааш чамтай уулзана гэж бодож явж байгаад өнөөдөр чамтай дайралдчихлаа. . . Ингэж хэлээд Ханболд санаа алдан сандлаа татаад Соёлоогийн өөдөөс харан суулаа. Соёлоо минь намайг уучлаач

дээ. . . Чамдаа одоог хүртэл халуунаар хайртай, муу хүмүүс бид хоёрыг салгах ёсгүй ээ. . .Соёлоо өөрийн эрхгүй доод уруулаа тас зуугаад гомдлын нулимс асгаруулсаар байлаа. . . Ямар муухай орчлон бэ. . . Ямар муухай сэтгэлтэй залуу вэ. . . Ханболдоо би чамайг уучилсаан. . . Чи буруугүй, би ч гэсэн тэр дор нь чамд хэлсэн бол хаанаас ийм зүйл болох вэ дээ. . . Чинийхээ сэтгэлийг зовоохгүй гэсэндээ л тэр үед хэлээгүйшдээ. . . Энэ жилүүдэд чамайгаа мартах гэж хичнээн ч шаналгаатай он жилүүдийг үдлээ . . . чамайг би уучиллаа. . .Гэхдээ одоо би яах вэ. . . Уучлахаас өөр яаж ч чадахгүй нээ, Төөгөө нь гэртээ сайхан нам унтаад түүнийг зүүдлэж байна шүү дээ. . . Одоо би яах ёстой вэ. . .Соёлоо чи минь битгий уйл даа. Чамайгаа ингээд хараад сууж байх хичнээн их жаргалтай вэ, чи минь улам хөөрхөн улам ч сэтгэл татам байна. Чинийхээ нүдэнд дулаахан сайхан царай, намайг

гэсэн халуун хайрыг чинь мартаж үнэхээр боломгүй юм билээ. . .2лаа эндээс явья даа, би чамд юм үзүүлье. Тэр хоёр босоод Ханболд 24 цагийн нээлттэй интернет кафе зүглэн одлоо. Соёлоо замдаа бодлоо нээрээ гаднаас ирсэнээсээ хойш нэг ч удаа имэйлээ шалгаагүй билээ. . . Хааяа нэг шалгая гэхээр л янз бүрийн шалтгаан гарч ирээд нээж үзээгүй явсан билээ. . . Соёлоо мэйлээ нээгээд Ханболдоос ирсэн 34 захиаг нэгд нэгэнгүй уншлаа. . . Ханболд нь түүнд хязгааргүй хайртай хэвээрээ байсан байна, имэйлээ нэг нээж үзэхэд яадаг байна аа. . . Тэгсэн бол тэгсэн бол . . . Соёлоо дотор нь бахардсандаа Ханболдын энгэрт наалдан цурхиртал удаан уйллаа. Хувь заяа тоглоод байгаа юм шиг түүний хамаг бүх зүйлийг нь зөрүүлээд байгаа нь юуных вэ. . .

Удаж удаж Соёлоо тайвшраад цагаа харлаа, цаг нэгэнт шөнийн 3 болох гэж байлаа . . . Өнөөдөр дэндүү их зүйл болоогүй гэж үү, юутай ч маргааш Соёлоо ажидаа очих ёстой. Харин нөгөөдөр Төөгөөтэй амралтанд явна гэж тохирсон байдаг. . . Ханболд түүнтэй хамт байгааг харсан мөртлөө асуух ч үгүй дурсах ч үгүй байна. . . Ханболдыг бүрэн дүүрэн ойлголоо. . . Ханболд нь түүнд эргээд иржээ. . . Энэ олон жил хайрласан анхны хайр нь түүнд хайртай бүхнээ 34 мэйлээр 3 сарын турш бичиж хариу хүлээсээр нисээд иржээ. . . Одоо яах ёстой вэ. . . Ханболдоо би гэртээ харья даа маргааш ажилтай. . . Тэгэлгүй яахав дээ. Одоохон хүргээд өгье, Ханболд гэрт оруулж өгөөд түрүүхэн Төөгөөгийн

үнссэн хацрын нөгөө талд аяархан үнсээд шивнэлээ. . . Санасан шүү чамайгаа . . . Соёлоогийн хөл л гуйвлаа. . . Ханболд аяархан хаалга хаагаад шат уруудан гүйх нь сонсогдлоо. . . Соёлоо хувцастайгаа орон дээрээ нам уналаа. . . Тэр маргаашийн өдрөөс айж байлаа. . . Маргааш өглөө битгий болоосой, маргааш юу гээч нь болох болдоо. . .

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *