Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “21-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “21-р хэсэг”

2 секунд уншина
0
0
339

Соёлоод мэндлэх ч тэнхээ байсангүй ээ. 3-аад жилийн тэртээ анхны хайраа харамгүй өгч амьдралын минь хань хэмээн хиргүй нандин сэтгэлээр итгэж байсан ч ор сураггүй, хэл чимээгүй гадаад улсыг

зорин одсон Ханболд нь газрын гаваас гэнэт гараад ирсэн мэт өмнө нь зогсож байлаа. Энэ хугацаанд түүнийг мартах гэж ёстой л үйлээ үзэж үстэй толгойгоо зулгаасандаа. Гэтэл одоо монголд ирчихсэн түүний

өмнө зогсож байдаг, энэ хугацаанд нэг ч уулзаж, утсаар ярьж тэр ч бүү хэл имэйл солилцож байгаагүй таг чимээгүй байцгаасан. Тэгтэл Ханболд яг л тэр хэвээрээ түүний өмнө мэндлээд зогсож байна. Яаж

ичихгүй мэнд мэдэж чадаж байна аа. . . Төгөлдөр хажуудаа зогсох залууг гайхан харлаа. Энэ хэн бэ, юуны учир Соёлоо энэ залуугийн өмнө царайгаа зэвхийлгэн гөлөрч барьсан тавьсанаа мэдэхгүй барьц

алдаж байна вэ. Өнөөх хэлэх гэж бэлдсэн билэг дэмбрэлтэй үг ч бүр ор сураггүй мартагдлаа. Зөөгч бүсгүй яаран ирж ширээг сандран арчиж цэвэрлээд, газар унасан хундаганы хэлтэрхийг түүж аваад явсаныг тэр

3-н хэн нь ч анзаарсангүй.Та 2-ыг үймүүлчих шиг боллоо, уучлаарай Соёлоо би зүгээр л чамтай мэндлэх гэж ирсэн юм аа энд дайралдана гэж үнэхээр бодсонгүй хэмээн хэлэхэд Соёлоогийн нүдэнд нулимс цийлэгнэн ирсэн боловч урсган гаргасангүй биеэ барьлаа. Баяртай ч гэлгүй орхиод явсан тэр нэгэн өглөө өөрт нь амтагдаж байсан тэрхүү гуниг гутрал, уур хорсол, хайртай хүндээ хаягдсан өр зүрхний шаналалтай тэр л мэдрэхүй аажмаар бүх биеийг нь дүүргэн орж байгааг гэнэт мэдэрлээ. Чөтгөр аваг тэр бүхнийг эргэн санаж дахин мэдрэх гэж энэ 3 жилийг зарцуулсан гэж үү, энэ дэлхий энэ залуу хамаг бүхнийг нь чөтгөр аваасай билээ. . . Өөрөөс нь болж хичнээн их

гомдол шаналал үүрч явааг нь нүднээс нь төвөггүйхэн олж харсан Ханболд эргээд доош харан удаан алхсаар нилээд цаад талын ширээнд очин цааш харан суулаа. . .ЭНЭ ХЭН БЭ ? Соёлоо энэ үгэнд яаран хариулахыг хүссэнгүй, 2лаа эндээс хурдхан гаръя хэмэн өгүүллээ. Үгүй ээ хэн нэгнээс айн эмээн эндээс зайлж гарах гэж үү, үгүй хүсэхгүй байна. Харин энэ хэн бэ хэмээн Төгөлдөр асуултаа дахин тавьлаа. Соёлоо уртаар амьсгаллаа. Би ариун цэврийн өрөө ороод ирье, тэгээд чамд бүгдийг ярьж өгнөө, харин надад сайхан халуун кофе захиалчихаад байж байгаарай гээд босч явлаа. Тэнд ороод Соёлоо хүйтэн хана налан зогслоо, одоо яах вэ . . . Яадаг ч байсан түүнд сайхан жаргалтай байгаагаа үзүүлэх хэрэгтэй, тэгээд ч түүний хажууд Төгөлдөр нь байна. Хүний амь насаар дэнчин тавин байж

Төгөлдөрийгөө эргүүлэн олж авсан бус уу, тэгтэл одоо хаа нэгтэйгээс гараад ирсэн Ханболдын төлөө сэтгэлээ чилээж өнгөрснийг дурсан шаналах ямар хэрэг байна вэ, эндээс явахгүй бушуухан гарч Төөгөөдөө очьё . . Соёлоо нүүрээ толинд нэгэнтээ тольдоод гартал үүдэнд нь нэгэн зөөгч залуу хүлээн тосч байгаад танд өгөөрэй гэж захисан юм хэмээн бяцхан цаас атгуулаад яаран холдлоо. Соёлоо гайхан хартал Ханболдын утасныхаа дугаар гарын үсэг заавал залгаарай хэмээн бичсэн бяцхан цаас байлаа. Түүнийг алхах дундаа хаячихая гэж бодтол Төөгөө наашаа эргэн харж байсан тул хаяж чадсангүй, хөлөртөл нь атгаж ирээд бяцхан цүнхээ хажуу тийш нь тавихдаа дотор нь мэдэгдэлгүй шургуулж амжлаа. Ашгүй өтгөн халуун кофе ирсэн байсанд олзуурхан хоёронтоо балгаад үг нэхэн ширтэх Төөгөөд тайлангаа тавьж эхэллээ. Соёлоо урд нь Ханболдын тухай Төөгөөд цухас л дурдаад дахин сөхөөгүй билээ. Ердөө л олон жил үерсэн найз

залуутай байсан нь гэнэт сэтгэл нь хувираад нэг л өглөө өөрт нь хэлэлгүй виз гарсанаа тас нууж яваад Лондон ниссэн, түүний тухай дахин дурсахыг ч хүсдэггүй тухай л хэлж байсан. Түүнээс хойш 2т өөрсдийн олон асуудал үүсэн гарч тэр бүхэн самгардаад юун Ханболдтой манатай таг мартчихсан байсан билээ. . . Энэ Ханболд миний анхны найз залуу байгаа юм аа, би чамд ярьж байсан гэнгүүт Төөгөөгийн барайх гээд л байсан царай өөрчлөгдөж гэрэлтээд үнэн сэтгэлээ тас тас хөхрөн Соёлоогийн гараас зөөлөн атгаад тасралтгүй хэсэг инээлээ. Ёох тийм үү, би бүүр чамайг өөр найз залуутай байсын болов уу, тэгээд энд тааралдаж байгаан байх гэж хүртэл бодоод энэхэн зуур хардаад амжлаашд гэж Төөгөө үнэн санаанаасаа өгүүлээд тийм дэмий зүйл энэ хурдан хугацаанд бодож олсондоо инээд нь хүрсээр байлаа. Энэ залуу юм бий, аятайхан залуу байна, миний найз

царайгаа хувиргаад яахын бэ, нэгэнт өнгөрсөн юм чинь дэмий зүйл дурсаж өөрийгөө зовоогоод яах вэ. Найздаа өөр янз бүрийн юм ярих гээд яах юм бэ, наад халуун кофегоо уугаад сайхан тайвширчих хэмээгээд Төөгөө ар тийш Ханболдын зүг хартал аль хэдийн гараад явчихсан байсан болохоор бүр ч санаа амарлаа. Тэгээд нөгөө бэлдсэн үгээ хэлнэ хэмээн зүтгэсээр Соёлоод дахин улаан вино захиаллаа. . .Соёлоогийн зүрх нь огт тайвширсангүй гэнэтийн явдалд цочирдоод ч тэр үү түг түг хэмээн түргэн цохилсоор л байлаа . . . Бушуухан гэртээ харьж ганцаараа амармаар, энэ бүхнийг эргэцүүлэн бодмоор. . . Тэр ч байтугай Ханболдруу утасдаж түүнийг ямар учраас гэнэт орхин одсоныг асуумаар их хүсэл оргилон гарч энэ үдэш огт сонирхолгүй болж эхэллээ. Өмнөө байгаа улаан виног нэг амьсгаагаар хөнтрөн уугаад дахин захилаа, харин Төөгөө өмнөх 100 гр бас л дуурайн ууж орхиод нүдээ анин ярвайлаа. . . Тэр 2 дахин жаахан суух гэсэн боловч

Соёлоо маргааш ажилтай хэмээх аятайхан шалтгаа хэлээд явцгаалаа. Төгөлдөр түүнийг гэрт нь оруулж өгөөд жаал сууж байгаад үлдэх хүсэл нүдэнд нь илт байсан боловч Соёлоо хамраас нь зөөлхөн чимхээд удахгүй явах амралтаа сануулахад Төөгөө инээд алдан Соёлоог үнсээд баяр жаргал дүүрэн гэрээс гарч явлаа.Цаг харвал 22,45 болж байлаа, бушуухан цүнхээ ухаж үзвэл үрчийтэл базагдсан бяцхан цаас харч ирсэнийг дахин сайтар уншлаа. Заавал залгаарай Ханболд . . . Соёлоогийн сэтгэл дахиад л үймэрлээ. Гэнэт гар утас нь дуугарч мэссэж иртэл сүрхий цочсон боловч гүйн очиж шүүрэн автал сайн харьсан тухай Төөгөөгийн мэссэж байсанд жаахан дурамжхан ч мэт байснаа өөрөө гайхлаа. . . Ханболдыг юм бол уу гэж дотоот сэтгэл нь түүнд захирагдахгүй горьдож байжээ. Хэсэг эргэлзсэний эцэст Ханболдруу ярихгүй гэж шийдлээ . . . Төгөлдөр нь түүнийг бүр мөсөн

мартсан гэж итгээд санаа амар унтаж байгаа шүү дээ, түүнийхээ итгэлийг алдаж болохгүй ээ. . . Гэрийнх нь утас үргэлжлэн дуугарахад Төөгөөгийн мэссэжэд хариу бичээгүйгээ санаад яаран очиж утсаа авлаа. Соёлоо хаалга онгойлго надад ярилцах хэрэг байна . . . Ханболд утсаа авангуут нь зөөлөн боловч шийдмэг хоолойгоор шууд хэллээ. Соёлоо балмагдсандаа утсаа тасалчихлаа, зүрх нь амаар гарах гэж буй мэт түг түг цохилж яахаа ч мэдэлгүй сууж орхилоо. Тэгэтэл хаалгыг нь зөөлхөн тогших чимээ гарлаа, яанаа Ханболд одоо яах вэ, Төөгөөг дуудах уу яах вэ. . .Хаалга тогших чимээнд яалт ч гүй очилоо, хэн бэ. . . Ханболд байна аа хаалга онгойлгооч . . . Үгүй ээ чадахгүй чи эндээс яваач . . . Яасан ч явахгүй хаалга онгойлгохгүй юм бол тогшсоор байгаад өглөө хүргэнэ шүү. . . Тэгвэл би цагдаа дуудлаа шүү . . . Тэг тэг би цагдааг ирэхлээр дээшээ гүйгээд нуугдчихна тэгээд чамайг худлаа дуудлага өглөө гээд загнаад яваад өгөхлээр нь би дахиж ирээд л

тогшино доо . . . Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглэлээ, энэ ярьж байгааг нь ээ яах аргагүй Ханболд мөн дөө . Ер нь хаалгаа онгойлгоод яв гээд хэлчихье (гэж бодсон боловч Соёлоо өөрөө хаалгаа онгойлгох тун их хүсэл дүүрэн байлаа) Хаалга аяархан нээгдэхэд цаана нь Ханболд огт гэм хийгээгүй хүн аятай инээмсэглэн зогсож байлаа. . . Соёлоо хаалгаа битгий хаагаарай надад чамтай ярилцах зайлшгүй чухал зүйл байна. Чи намайг гэртээ оруулахгүй гэвэл 2лаа ойрхон гараад ярилцая тэгэх үү хэмээлээ. Үгүй ээ чамтай ярих зүйл одоо надад байхгүй, чамаас асуух ганцхан зүйл надад байсан. Чи яагаад юуны учир намайг гэнэт орхиод хэл сураггүй алга болсон гэдгийг л асуухыг тун их хүсч байсан, гэхдээ одоо энэ асуултын хариу юу ч байсан надад сонирхолгүй болсон. Тиймээс одоо чи явж үз хэмээн Соёлоо эрсхэн хэллээ.Үгүй ээ, яагаад салсанаа бас яагаад чиний өмнө одоо ингээд зогсож байгаагаа хэлэх л гэж би хаа хол Англи улсаас 2хон хоногийн

өмнө нисч ирсэн, тиймээс одоо ямар ч байсан энэ бүхнээ хэлж сэтгэлээ амрааж авна чи дараа нь яахаа өөрөө шийднэ биз дээ гээд Ханболд өмнөө уцаартай зогсох Соёлоог дөлгөөхөн бас гуйсан харцаар ширтлээ. Соёлоо түүнийг одоо л нэг тухтай харлаа, бага зэрэг махлаг болсон нь улам ч зохио юу даа, гэхдээ царай нь тийм ч сайнгүй ядрангуй бас шаналангуй харагдаж, 2 хөмсөгнийх нь завсар үрчлээ үүсэхэд бэлэн болжээ. . . Ханболд Соёлоогийн гараас барьж юутай ч ядаж багийн найзын ёсоор жаахан ярьж сууя л даа, чамаас салаад намайг шаналж зовоогүй гэж арай бодоод байгаа юм биш биз дээ. Хичнээн хайртай байсныг минь чи сайн мэдэж байгаа. Харин яагаад яваад өгсөн, одоо яагаад буцаад хүрээд ирсэнийг миэь сонсооч дээ гуйж байна, тийм ч орой болоогүй байна шүү дээ хэмээн тасралтгүй гуйсаар байлаа. Соёлоо нэг эргэлзэж ирсэн боловч Төгөлдөрийг санаад биеэ хүчлэн барьлаа, би эрт ажилтай одоо ороё, чи буцаад Англи

руугаа ниснэ биз надад чамайг сонсох хүсэл алга магадгүй 2 жил болоод ирсэн бол сонсох ч байсан билүү, даанч одоо хүсэл алга гээд гараа угз татан тавиулаад хаалгаа хаах гэтэл . . . Ханболд шалан дээр сөхрөн суугаад чин сэтгэлээсээ уйлж эхэллээ, түүний дуунд гуниг гутрал цөхрөл бүгдээрээ нэвт сонсогдож байлаа. Хүүеэ эээ урд нь Соёлоо түүнийг ингэж асгартал уйлж байгааг бүү хэл нэг том дусал нулимс гаргаж байгааг ч үзүүгүй байсан сан. Соёлоо сандарч бачимдан хаалгаа дэлгэж хаячихаад Ханболдыг босгох гэж оролдож эхэллээ. Эр хүн түүний өмнө хэзээ ч ийм гашуудалтай уйлж байхтай таарагүй тул Соёлоо Ханболдыг босгох уйлахыг нь болиулах гэж орох байх аргадах хэлэх үггүй сандарлаа. Арай гэж Ханболдыг элдэв зүйл үглэн байж босгож гэртээ оруулсан боловч Ханболд тайтгарсангүй уйлсаар байгаад Соёлоогийн сэтгэл эмтэрлээ, хөөрхий минь түүнийг үзэн ядаж байсан болохоос биш ямар нэг болохгүй хэцүү зүйл болоод ингээд яваад өгчихлөө гэж даанч бодож үзээгүй толгой биш үү би. .

.Соёлоо хэмээн үг сүггүй мэгшин уйлах тэрхүү том залуу, анхныхаа хайрын эзнийг хараад Соёлоо өөрийн эрхгүй даган уйлж эхэллээ. Чи тэгвэл яагаад хаяад яваад өгчихсөн юм бэ, намайг ч бас чамд хичнээн хайртайг мэдэж байсан мөртлөө байртай ч гэлгүй орхиод харь орныг зориод явчихдаг. Намайг яана гэж бодож үзсэн юм уу чи. . . Соёлоо хэлэх тусам мартагдсан гомдол нь сэргэж цээжний мухарт хадгалсан бүхэн нь сад тавин нулимсаар нь гарч 2лаа өөд өөдөөсөө харан уйлж эхэллээ. . . Нулимс дүүрэн нүдтэй Ханболд өөдөөс нь харж мэдсээн, яваад өгсөн нь дээр л гэж би санасан, гэхдээ одоо чи намайг сонсооч дээ. Чи намайг одоо цохиж зодоод ч хамаагүй бухидлаа тайл, дараа нь 2лаа ярилцая чи заавал намайг сонсох ёстой гэж зөөлөн хэллээ. Соёлоо уйлахаа больж ханболдыг сонсоод эгцлэн харлаа. . . Эр хүний

нулимсанд хацар нь цайрдаг гэж үнэн юм байна. . . зурвас тата цайрсан нойтон хацрыг нь Соёлоо гарыхаа араар аяархан арчлаа. . . Тиймээ юу ч болсон Ханболдыгоо сонсох ёстой, яасан юм бол өөрөөсөө хичнээн мянган удаа асуусан биш гэж үү . . . Соёлоо нүүрээ угаагаад тэр шорлог ханхлуулан даллах олон олон задгай кафе тийш зуны шөнийн дулаахан салхинд ярилцахаар шийдэн хоёулаа гарлаа . . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *