
Тусгал муутай өдрийн гэрэл асаасан өрөөний цонхны хажуугийн орон дээр Уянга гартаа дусал залгуулчихсан дээшээ хараад дуу чимээгүй хэвтжээ. Төгөлдөр чимээгүйхэн алхалж Уянгаагийн орны ирмэг
суухаад Уянгааг эгцлэн ширтэж гарыг нь зөөлөн атгалаа. Чи минь яаж байгаа нь энэ вэ. . . Уянгаагийн царайг хараад Төгөлдөр үнэхээр цочирдлоо. Өвчин шаналалаасаа болоод хэдэн цагаар уйлж шаналж
байж арай хийн тариагаар унтсан Уянгаагийн нүүр нь цэлхийж тэгсэн мөртлөө эрүүл бус зэвхий цагаан харагдах бөгөөд 2 нүд нь дэндүү уйлсанаас бүлцийн хавдаад 2 том хавдар болсон мэт
аймшигтай харагдлаа. . . Арай ч дээ Уянгааг ийм байхыг нь хэзээ ч харж байгаагүй Төгөлдөрийн сэтгэл гүн хямарлаа, Уянгаа яаж зовсон нь нүүрэн дээр нь илт байна шүү дээ. . . Уянгаа намайг уучлаач. . .
(Төгөлдөр арай л хайрт минь намайг уучлаач гэсэнгүй бараг л аман дээр нь гарч ирээд зогслоо)Уянгаа толгойгоо өргөсөнгүй нүдээ дээшлүүлж Төгөлдөрийг эгцлэн ширтлээ. Түүний нүд нь ямар ч гал

цоггүй, урьдын гялалзаж байдаг Уянга биш болжээ. Уучлал гуйх хэрэггүй ээ, ийм тэнэг алхам хийсэндээ би өөрөө буруутай. Амьд үлдсэн минь их аз бас надад том сургамж боллоо. Одоо би зүгээр л тайван амармаар байна, намайг ганцааранг минь орхиоч. . . Тэгээд ч чи ажилдаа явах ёстой надаас болж бас ажлаа таслах гэж үү, эмч намайг маргааш гаргана гэсэн би өнөөдөр ажлаасаа чөлөө авчихна. Надад санаа зовох хэрэггүй ээ. Би одоо аюулгүй байгаа, намайг амраагаач хэмээн Уянга аяархан хэллээ, тэр үнэхээр их ядарч байлаа. Бушуухан энэ дуслын дараа нам унтахсан л гэж юу юунаас илүү хүсч байлаа.Чамайг ийм байдалд оруулсан хүн нь би шүү дээ. Яаж сэтгэл тайван ажлаа хийгээд яваад өгөх болж байна, би ч бас өнөөдөр чөлөө авч чамайг харж өнжинө. Хөөсөн ч би явахгүй эмнэлгийн үүдэнд
хүлээсээр байна гээд Төгөлдөр Уянгаагийн гарын тавьж өрөөнөөс нь гарлаа. Маргааш эмнэлгээс гарна бараг зүгээр гэж бодоод одоо л нэг сэтгэл нь цэлмэж баргар царай нь үл ялиг гэгээ орж эхэллээ. . .Соёлоо өглөө нь тэсч ядан 10 цаг болгоод Туяаруу утасдлаа. Чи Төөгөөг ажилдаа ирж үү гээд шалгаад өгөөч. . . За баярлалаа, яагаачгүй ээ зүгээр л асуусын за дараа ярья. Утас тасарч Соёлоо дахиад л сэтгэл нь хоосроод ирлээ. Төгөлдөр ажлаасаа чөлөө аваад ирээгүй байлаа. . . Ингээд тэр хүн өөрийнхөө замаар буцаад яваад өгчихлөө дөө. . . Юунд дэмий хүнд сэтгэлээ өгч дасав даа. . . Урьдын адил ганцаараа гиюүрээд л явж байх чинь яалаа. . . Одоо утсаа салгалгүй хичнээн ч нээлттэй байлаа гээд Төгөлдөр дахиж ярихгүй биздээ. . . Соёлоо ороо налан газар суугаад өөрийн эрхгүй уйлж гарлаа. . . Яасан сонин орчлон хорвоо вэ, хэсэг нь яагаад аз жаргалтай хэсэг нь яагаад ийм сэтгэлийн
шаналгаатай байх ёстой юм бол оо. . . Би хайрлаж дурлаж, хэн нэгнийг хүлээж түүгээрээ халамжлуулж сайхан амьдрах юутай их хүснэ вэ. Хүсэх тусам амьдрал надаас улам зугтаалгаж олдсон бүхнийг нь ээдрээд хутгаад хаяж байна. Зориуд хэн нэгэнд дурлуулахгүй заавал хос 2-ын дундуур орж хайр сэтгэлтэй бол гэж цаанаасаа зовоож чадаж байгаа юм шиг. . . Яасан сонин орчлон бэ. . . Одоо дахиад Төгөлдөрийг харахгүй хөтлөлцөж явахгүй, Төгөлдөр нь өөр бүсгүйг халамжлаад сууж байгааг бодохгүй гэсэн ч бодогдож гол өөд нь том хар зүйл тээглэж цээжийг нь хөндүүрлүүлээд эхэллээ. . .Маргааш өглөө 9,30 өнгөрөөд Уянгаа эмнэлгээс гарлаа. Эмч нь гарахаас нь өмнө Уянгаатай уулзаж сэтгэл заслийн эмчилгээ хийлээ. Тэртээ тэргүй Уянгаа бие мах бодиороо мэдэрсэн, дахиад хэзээ ч ийм тэнэг мөртлөө аймшигтай зүйл дахин хэзээ ч хийхгүй. Үр хүүхэдтэй болох юм бол
түүндээ ч гэсэн хичнээн хэцүү бөгөөд тэнэг зүйл гэдгийг нь ойлгуулах болно. Уянгаа 14 хоног сахих хоолны дэглэмийн жагсаалтаа барьсаар эмчийн өрөөнөөс гарлаа. Үүдэнд хүлээж байгаа Төгөлдөрийн хамт тэдний гэрлүү нь явлаа, манайд өнжөөд нэг хоног дахиад амарчих гэрийнхэн чинь санаа зовохгүй тэгээд ч би 2 хоногийн чөлөө авсан гээд ятгаад байсан Төгөлдөрийн үгэнд ороод өрөөнд нь сайхан амраад авах нь зөв санагдлаа, тэгээд ч одоо тэр 2 үүссэн асуудлаа тухтай гэгч нь цэгцлэх цаг нь боллоо. . .Төгөлдөрийн өрөөнд ороод орон дээр нь тухтай гэгч нь сунан хэвтлээ. . . Хагас сайн өдрийн өглөө Төгөлдөрөөс түрүүлж сэрчихээд л түүнийгээ сэрээчээ гээд л ноолоод хэвтэж байсан тэр цаг мөч юутай сайхан жаргалтай байгаа вэ. Тэгээд гэнэт орны толгой дээрх шүүгээний дээд талыг талаа. . . Тээр өөрийнх нь дуртай 2 шоколадыг аль хэдийнэ аваад тавьчихсан байна, Уянгаагийн зүрх баярлан түг түг цохилно. . . Ямар ч байсан сэтгэлийнх нь гүнд хуучны
хайрын үлдэгдэл байгаа л юм байна. Гэхдээ л нэг ч хэрүүл уруул хийгээгүй, бие биенийхээ итгэлийг алдаж байгаагүй бид 2 шиг л хос салж байхыг бодоход хайр сэтгэл гэр бүл гэдэг үнэхээр цаг тутам анзаарч, арчилж байхгүй л бол хэзээ ч үгүй гэж бодож байсан зүйл хаяанд ирээд л сууж байдаг юм шив дээ. . . Төгөлдөрийн галын өрөөнд шингэн цай чанаж зутан шөл хийх гэж тогоо шанага тачигнуулан чимээ гаргахыг сонсоод л ингээд хэвтэж байх ямар ч жаргалтай юм бэ дээ хэмээх бодол Уянгаагийн толгойд зурсхийн орлоо. . . За одоо больё доо дэмий юм бодож эхлэх нь үнэндээ уйлахаараа айлгадаг хүүхэд шиг л нэг удаа Төгөлдөрийг тогтоолоо шүү дээ. Ингэж хамтын амьдралаа эхлэх гэж үү. . . Үгүй ээ түүнийг сул чөлөөтэй орхих хэрэгтэй хэдийгээр одоо ч дотроо хайртай хэвээрээ ингээд энэ чигтээ аваад үлдэхийг туйлын их хүсч байгаа ч эрүүл саруул ухаанаар болчимгүй зүрхээ дийлэх хэрэгтэй.Төгөлдөрийг орхиё, тэр Соёлоо доо
очно уу өөр тийшээ явна уу дураараа л болог. Бараг тэр Соёлоодоо л очих биз дээ. Гэхдээ намайг гээд буцаад ирвэл би баяр хөөр дүүрэн хүлээж авна. Яах нь Төгөлдөрийн өөрийнх нь сэтгэл мэдсэн хэрэг болжээ. . . Намайг айлгаагүй бол энэ энд ингэж бөнжигнөх нь байтугай тэнд сүй тавих гээд явж байсан залуу шүү дээ. Одоо тогтоосон ч маргааш дахиад алдах нь тодорхой л юм байна. Хайр сэтгэлийн үнэхээр хүчээр барьж тогтооно гэдэг хамгийн тэнэг хэрэг байх юм даа. . . Хэрвээ би одоо л салж чадвал харин сайн дураараа буцаад хүрээд ирнэ, хэрвээ одоо энэ чигтээ байна гэвэл хэдхэн хоног, хэдэн сарын дараа үзэн ядаж бүр мөсөн салах нь гарцаагүй ээ. . . Удалгүй Төгөлдөр нэг гартаа цай нөгөө гартаа зутан шөл барьсаар жижиг ширээн дээр тавьлаа. . . Соёлоо нэг сайхан цай уучих . . . Өөрийн эрхгүй хэлсэнийхээ дараа Төгөлдөрийн царай зэвхий даан цайрлаа. Яанаа. . . Уянгаагаас бараг л айлаа. . . Уул нь Соёлоогийн
тухай ер бодоогүй л юм сан, яагаад ингээд дугарчихваа тэнэг чинь. . . Уянгаа энийг сонсоод яасан ч гүй түрүүчийнх нь бодол нь улам л батлагдлаа. Зүгээрээ нүүр царайгаа хувиргах хэрэггүй хэмээн мушийн инээмсэглээд ширээнд ойртон сууж тоосон ч шинжгүй цай шөлийг нь идэж гарлаа. Бараг 2 хоног хоол ундгүй тариагаар амьдарсан хүнд жигтэйхэн сайхан байлаа. Яасан сайхан шөл болоо вэ, баярлалаа Төөгөө. Уянга чинь сэтгэлээсээ хэллээ. Одоо л нэг сайхан болж тэнхэрэх тийшээ болж байлаа. . . Хоолоо идчихээд Уянга дахиад л орон дээр гаран зурагт асаан хэвтлээ. Түрүүхэн хэлсэн үгэндээ бантсан Төгөлдөр аяга тавагхан хураан гүйнэ. . . Төгөлдөрөө наашаа энд суучих 2лаа нэг сайхан ярилцая, оройхондоо найз нь гэртээ харина. . .Төгөлдөр Уянгаагийн саналыг эхлээд эрс эсэргүүцлээ. . . Үгүй ээ Уянга одоо би чамаас салахгүй ээ. . . Тэгвэл чи Соёлоогоо яах юм ганцхан чамдаа хайртай гээд хойноос нь гүйн барин байж өөртөө дасгачихаад
би Уянгаатай сайндлаа гэх үү . . . Тэр 2 удтал ярилцлаа . . . Сүүлдээ дахиад 2лаа цай хийж байгаад тухтай гэгч нь ярилцлаа. . . Тэр 2 ер нь сүүлийн 2 жилд нэг ч удаа ингэж чинь сэтгэлээсээ зав гаргаж 2 биеийнхээ тухай ярилцаж байгаагүй билээ. Магадгүй энэ нь ч тэр 2ын алдаа болсон байж магадгүй. Ярилцаж дуусахад хэн хэнийх нь сэтгэл онгойгоод ирэх шиг боллоо. Одоо л нэг нэг нь буруутан, хэн нэг нь өртөн мэт сэтгэгдэл төрөхөө больжээ. . . Цаг бараг 1 дөхжээ. 2лаа хамтдаа хоол хийж идэхээр гал тогоондоо орцгоолоо. . .Оройхондоо Уянгааг Төгөлдөр гэрт нь хүргэж өгөхийг хүссэн боловч эрс эсэргүүцээд байхлаар нь гэртээ үлдлээ. . . Гэртээ ганцаараа хийх ч юмгүй байлаа. . . Соёлоо . . . Одоо чи минь юу хийж байгаа бол доо. Надаас болж бас л үзээгүйгээ үзээд зовж байгаа байхдаа, би ч шийдтэй байж чаддаггүй өөдгүй эр хүн юм даа. Юутай ч Уянгаагийн бие
сайжирсан гэх хэлж сэтгэлийг нь амраая даа хэмээн залгалаа. Утасны цаанаас чихэнд хоногшсон танил дуу гарахад Төгөлдөр өөрийн эрхгүй баярлалаа, Сайн уу Соёлоо найз нь байна. (Яагаад найз нь байна гэж хэлсэнээ ч мэдсэнгүй) Уянгаа бие нь зүгээр болсоон, маргаашнаас ажилдаа явна гэнэ санаа зоволтгүй гэлээ. . . Соёлоогийн сэтгэл тайвшин санаа алдлаа. Ашгүй дээ ямар сайн юм бэ, чи надад ажлынх нь газрын хаягийг хэлээд өгөөч . . . Чи яах нь вэ хэмээн гайхан асуухад нь би уучлал гуйх гэсэн юм хэмээн хариуллаа. Ээ Соёлоо минь юу болохыг хэлбэл чи бараг үнэмшихгүй байх. Уянгаа чамаас уучлал гуйж байна лээ гэж хэлэхэд Соёлоо бараг алмайран зогслоо. Үгүй байлгүй дээ юу гэж өчнөөн муухай зан гаргасан надаас юу боллоо гэж

уучлал гуйх билээ. . . Үнэхээр уучлал гуйсан бол би бүүр ажил дээр нь очиж чин сэтгэлээсээ уучлал гуйх ёстой. Үнэхээр сайхан сэтгэлтэй бүсгүй юм даа хэмээн дотроо шийдлээ. . . Чи хаана байгаан хэмээн Төгөлдөрийг асуухад соёлоо хотод хэмээн хэллээ. Тэгвэл би одоо очлоо, тэгээд чамд бүгдийг ярья хэмээн Төгөлдөр өөрийн эрхгүй хэлээд утсаа таслан гэрээсээ гүйн гарлаа. . .