Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “18-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “18-р хэсэг”

0 секунд уншина
0
0
419

2лаа эндээ сахиж хоноё. Би гараад хоол аваад ирье, чи наанаа байж бай гээд Жавхаа үсрэн гарлаа. Далимаар нь түрүүхэн уурлуулчихсан найз бүсгүйгээрээ дайраад аргадаад авах санаатай байлаа. Төгөлдөр

ганцаараа үлдээд том гэгч нь санаа алдаад эмнэлэгийн зэврүү дээсэн үүдний хүлээлгийн өрөөний жижиг сандал дээр суун хоцорлоо. Уянгаа яаж байгаа бол доо, сахиур оруулах уу гэж нээрээ асуугаагүйн

байна гэж бодсоор гараа хармааруугаа явуултал гарынх нь үзүүрт шүргэх цаас дайралдаад шүүрэн гаргалаа. Нээрээ түрүүхэн Уянгаагийн гартаа атгачихсан байсан бяцхан дугтуй унахаар аваад

хармаандаа хийсэнээ таг мартсан байлаа. . . Төгөлдөрт хэмээн хаягласан бяцхан дугтуйг зүрх түгшин задлалаа. . . Дотор нь хагасхан хуудас төдий захиаг бичсэн танил бичиг харагдлаа. . .Сайн уу

Төгөлдөрөө чи миний бичсэн захиаг уншихад би энэ дэлхийд үгүй болсон байх. Тиймээс санаа зоволгүй эцсийн үгээ хэлье дээ. Төгөлдөрөө хайрт минь дээ, чи миний зүрхний орон зайг бүрэн

эзэлжээ. Чамгүй амьдрал хичнээн амтгүй, хичнээн шаналгаантай байна вэ. Сэтгэл зүрхэндээ дахин өөр нэгийг би бодож чадахгүй. Гадаа цэлмэг нартай ч сэтгэл зүрх нь өнгө ялгахаа больж байнгын бүрхэг харанхуй явах боллоо. Энэ насандаа чамаасаа өөр хүнд даанч дурлаж чадахгүй ээ. Ийм шаналгаат амьдралаар насан туршдаа амьдарсанд орвол бушуухан нөгөө ертөнцөд очиж өөрийгөө егүүтгэсэн нүгэл байдаг бол эртхэн наманчилж байя даа. Тэртээ тэргүй сэтгэл минь үхчихсэн болохоор би ч удахгүй үхэх байсан биз. Чи минь ганцхан чи минь л сайн сайхан амьдраасай. Чамдаа өөрийнхөө амь наснаас илүү хайртай зөвхөн чиний Уянгаа. .Төгөлдөрийн нүдэнд нулимс бүрхэн

ирж өөрийн эрхгүй хумсаа алгандаа шигдтэл зангидлаа. Би чинь юу хийж орхио вэ, нүд маань дэндүү харалган байж тэнэг шийдвэр гаргаж орхисоноос зөвхөн өөрийг нь л хайрласан буруутай Уянгаа нь үхэж ч болох байна. Чамайгаа надад ийм хайртайг чинь өнөөг хүртэл ойлгоогүй явсан би өөрөө буруутай. Чи минь даанч яав даа, хэлээд байхад нь ойлгохгүй гөжүүдлээд явсан өөрийгөө би одоо яаж уучлах билээ. Уянгаа минь чи амьд байх ёстой заавал амь гарах ёстой. . .Тас харанхуйгаас тодрон тодорсоор өдрийн гэрэл сүүмийн харагдах бүдэгхээн гэрэлтэй өрөөнд Уянгаа ухаан орлоо. Ээжээ . . . Гэдэс ходоодоор нь тэсэхийн аргагүй аймшигтай өвдөж байлаа. Ийш тийшээ эвхэртэл хөрвөөмөөр байсан ч гарт нь залгасан дуслын тариа

саад болж байлаа. Дотор нь аймшигтай муухайрч огиж бөөлжмөөр байсан ч тэнхэл нь хүрсэнгүй ээ, ээжээ ямар аймшигтай өвдөж байна аа. . . Харамсалтай нь түүний сэхээний эрчимт эмчилгээний өрөөнд өөрөөс нь өөр хэн ч байсангүй ээ. Эмчээ сувилагчаа туслаарай. . . Уянгаа өвдөлтөөсөө өөрийн эрхгүй уйллаа. Туслаарай ямар нэгэн өмчин намдаах эм өгөөч дээ. Тэнгэр бурхан минь ийм аймшигтай өвддөг гэж хэрвээ тэр мэдсэн бол хэзээ ч ийм алхам хийхгүй байсан нь үнэн билээ. . .Уянгаа аяархан дуугаар ёолон уйлсаар байлаа. Судсан дахь тариагаа сугалж аваад коридорлуу гарч тусламж хүсмээр байсан ч хамаг бие нь ер бусын их суларсанаас болоод хөлөө ч зөөх тэнхэлгүй байлаа. Ходоодыг нь лаагаар доороос нь хайрч байгаа мэт аймшигтай хорсон өвдөж, түмпэн дүүрэн бөөлжис уулгасан мэт дотор нь тэсэхийн аргагүй дэндүү муухайрах бөгөөд тэглээ гээд ширхэг шүлс ч

хоолойгоор нь эс гарах нь дэндүү зовиурыг авчирна. Ээжээ охиндоо туслаарай охин нь үхлээ. . . Бурхан минь эмчийг оруулж өгч энэхүү аймшигт тарчлаанаас минь бага ч атугай салгаж өгөөч дээ. Би сөхрөн гуйя. . . Өөрийгөө зүхэн бодох өвчний шаналал 2-с Уянгаагийн нулимс тасралтгүй урссаар байлаа. Амь нас эрүүл мэндийн хажууд хайр дурлал юу юм бэ, амьдралын хамгийн сайн сайхан нь ердөө л амьд явах юм байна шүү дээ. . . Би дэндүү тэнэг хэрэг хийжээ. Одоо амьд явж эрүүл энх байж өвдөх зовох зүйлгүй байхыг л дэндүү их хүсч байна. Өвчингүй бол жаргал гэдэг үгийг хэзээ ч ойлгож байгаагүй сэн. Амьдралын жинхэнэ үнэн л тэнд байж . . . Төгөлдөр хэнтэйгээ байна, түүнд одоо хамаагүй ээ, өөрийг нь бодохгүй байгаа хэн нэгний төлөө амь насаа эрүүл мэндээ зориулахаас илүү тэнэг хэрэг гэж байх уу даа.

Тэглээ гээд түүнийг хайрлана гэж үү. . . Үгүй одоо хайрлуулахыг ч хүсэхгүй байна. Сэтгэл нь нэгэнт хөрсөн Төгөлдөр тэр чигтээ цаашаа яваг харин одоо зөвхөн нэгхэн ширхэг өвчин намдаах эмийг хамгийн их хүсэж байна. . . Бурхан минь би ийм их гэсгээл хүртэхээр нүгэлтэй байсан гэж үү. . . Эмчээ туслаарай. . .Бараг цагийн дараа жижүүрийн эмчийг орж ирэхэд Уянгаагийн нүд нь уйлсанаас болж бүлцийн хавдаад нүүр нь өвчиндөө шаналсаар цонхийн цайрч улам ч тамиргүй болсон байлаа. Эмч түүнийг тайвшруулан судсаар өвчин намдаах анальгин тариагаар хийгээд дуусах дөхөж байсан дуслыг салган авч өөр нэгэн шингэн солин залгалаа. Доор ах чинь бас найз залуу чинь биеийг чинь байн байн асуугаад л суугаад хонож байна. Найз залуу чинь сахиур болоё гээд байна, хүсвэл оруулаад сахиулж

болно. Чиний бие сул 00 орох энэ тэрд толгой чинь хордлогондоо эргээд унаж магад хэмээлээ. Эмчээ зүгээрээ ямар нэгэн сахиур авахгүй ээ. Тариа хийлгээд сайхан өвчин намдлаа. Би жаахан ч гэсэн унтаж амрая даа. . .Жижүүр эмч түрүүрхэн ирсэн Жавхаа Төгөлдөр 2 дээр хүрч ирлээ. Уянгаа ухаан орсоон. Сая өвчин намдаах тариа хийчихлээ, ухаан орохоороо эхний нэг хоногтоо өөртөө нилээд зовиуртай байдаг юм. Ходоод нь сайн эмчилгээ хийсэн болохоор гайгүй байна. 2 хоногоос гаргана. Та 2 гэртээ харьж амарч болно гээд дээшээ өгсөн явлаа. . . Одоо л нэг тэр 2 санаа амарч уртаар амьсгаа авлаа. Жавхаа найз нь их баярлалаа, чи харьж амар даа. Найз нь Уянгааг эндээ хүлээгээд хононоо хэмээгээд Төгөлдөр Жавхааг харихыг ятгалаа. Би ч баймаар л байна, гэхдээ нэгэнт гайгүй болж байгаа юм чинь өглөө ажилдаа явахаасаа өмнө цай аваад ирье гэлээ. Тэг тэг би маргааш ажлаасаа чөлөө аваад сахинаа гээд Төгөлдөр санаа алдан өгүүлэв.

Төгөлдөр ухаарсанд Жавхаа одоо л баяртай байлаа, за би явлаа дахиад дэмий юм битгий хөөцөлдөөрэй гээд нухацтьай хараад гарч одлоо. . .Дэмий юм гэсэн нь Төгөлдөрт тэр даруй Соёлоог санагдууллаа. Соёлоо аягүй бол санаа зовоод хэд дуулгаасай гээд хүлээж суугаа байх, миний буруугаас л болсон юм Соёлоод юуны буруу байна хэмээн бодоод утсаа гарган залгалаа. Соёлоо хэдийгээр шөнө дунд болсон ч гэлээ унтаж чадахгүй гэртээ суусаар л байлаа. Зурагт нь асаатай, ямар нэгэн суваг гарч ээлжлэн солигдоно. Соёлоо зурагт үзэхдээ бус байж суух газраа олж ядахдаа л өөрийн эрхгүй удирдлагаа дараалан дарсаар сууж байлаа. Сэтгэлээ арай гайгүй болох байх гэж түрүүнээс хойш шоколад идсээр байтал бараг бялуурахаа шахжээ. Уянгаа үхчихвэл яанаа, намайг уулзахгүй гэж амлачихаад гээд гомдон гомдсоор мөнх бусыг үзсэн бол яанаа. . . Хайр дурлалдаа амь насаа зориулж байгааг нь

харвал Төгөлдөрт үнэхээр хайртай юм байна, тэгвэл би харин ийм их хайртай 2 хүний дундуур орсон буруутан нь мөнөөс мөн юм байна. Уянгаа амьд гараасай бушуухан эрүүл саруул болоосой. Тэгвэл сагс дүүрэн сарнай аваачиж өгөөд буруугаа хүлээж уучлалт гуйх сан. Адилхан эмэгтэй хүн байж би яасан хатуу сэтгэлтэй хүн бэ хэмээн өөрийгөө зүхэж сэтгэлээ шаналгаан байлаа. Гэнэт гар утасны дуунаар цочин огло үсрэн бослоо. Гайхмаар нь Төгөлдөр ярьж байлаа. Байна уу Уянгаа яасан бэ Төөгөө . . . Ашгүй дээ бурхан минь . . Гайгүй өнгөрсөнд баярлалаа. . . Төгөлдөр өөр олон юм ярьсангүй утсаа тавьлаа. Тийм дээ бүтэн хүний аминд хүрэх шахсан бид 2 одоо хоорондоо юугаа ч ярих

билээ дээ . . . Азаар Уянгаа эсэн мэнд байна, түүнээс удахгүй уучлалт гуйгаад энэ бүхэн төгсгөл болно. . .Төгөлдөр хатуу сандал дээр тухгүй ч гэлээ залуу хүний нойроор нам унтсан байлаа. Ээлжийн сувилагч мөрөн дээр нь зөөлөн хүрэхэд гэнэт сэрлээ. Хүү минь Уянгад өглөөний эмчилгээг нь хийсээн, чи халаат авч ороод уулзаж болно. Бие нь өчигдрөөс нилээн дээрдсэн хэмээн өгүүллээ. Төгөлдөр босч цагаа хартал өглөөний 6 дөнгөж өнгөрч байлаа. Үрчийж нухлагдаж орхисон хувцас хунараа засаад зүрх нь анхны болзоонд очих гэж байгаа мэт түг түг цохилсоор хаалганы дэргэд очлоо. Уянгаа намайг яаж хүлээж

авах бол би чинь түүнийг алах шахсан хүн шүү дээ гэсэн бодол зурсхийн орж ирж дотор нь муухайрах шахлаа. . . Уянгаа ухаантай намайг уучилж чадна хэмээн өөрийгөө зоригжуулаад хаалганы бариулыг зөөлөн эргүүлж дотогш орлоо. . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *