Home Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “17-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “17-р хэсэг”

0 second read
0
0
2,543

Жавхаагийн сандран хашхирах дуунаар Төгөлдөр Соёлоо 2 үсрэн босч Төгөлдөр өөрийн мэдэлгүй хоёрхон харайгаад хажуу өрөөний дэлгэгдсэн үүдний цаана гартаа нэгэн цаас тас асгаад зэвхий цагаан

царайлан газар хэвтэж байгаа Уянгааг олж хараад хоолойд нь хар гашуун зүйл тээглэх шиг санагдаж тас хөдөлгөөнгүй хөшлөө. Уянгаагийн цээжнээс зууран сэгсэрч байсан Жавхаа өндийн босч гялс

хийн гар нь хөдлөн Төгөлдөрийн зүүн шанааг тас хийтэл цохин авлаа. . . Чи муу бушуухан түргэн дуудаачээ, балиар хүүхэн чирж ирчээд миний найзыг алахнуу . . . Жавхаагийн царай цонхийж хоолой нь

чичрэн хар хурдаараа гүйж ширээн дээрх рашаан шүүрэн авчирч салгалсан гараараа Уянгаагийн амруу цутгах гэж оролдов. . . Уянгаа ч тэр чи ч тэр миний хамгийн сайн найзууд шүү дээ. . . Та хоёр байтлаа

бие биеэ нэг муу хүүхнээс болж алах нь уу. . . Уянгаа сэргээрэй, сэргээч дээ. . . Хичнээн жилийн сайхан үерхэлээ уландаа гишгэсэн энэ залуугийн төлөө үхэх хайран биш гэж үү. . .Жавхаагийн цохилт

Төгөлдөрийн гайхсан бас гөлөрсөн байдлаас нь гаргалаа. . . 103 . . . Найз маань эм уугаад үхэх гээд байна бушуу ирээч . . . Хурдлаарай эгчээ түүнийг минь ирж авраач. . . Төгөлдөр өөрийн гэхээргүй цахиртсан шингэхэн чарлаа хоолойгоор өөрийн эрхгүй хашгирлаа. . . Дараа нь Жавхаа утсыг нь шүүрэн авч хаягаа бушуухан хэлээд цаг харан хүлээж эхэллээ. . . 20н минут харин ч амралтын өдөр ачаалал багатай хурдан очиж байна. . . Ээлжийн эмч ууртай хариулаад утсаа чулуудлаа. . . Харин Соёлоо энэ бүх үед хаалганд наалдан орох байх газраа олж ядан зогсож байгаад гэнэт ухасхийн Уянгаагийн дэргэд очиж хүйт даасан гар хөлийг нь нухлаж эхэллээ. . . Хоёр нүднээс нь нулимс дуслаж уучлаач Уянгаа битгий л дээ хэмээн шивнэж хөл гарыг

нь хөдөлгөхийг оролдсоор байлаа. . . Боль чи холд, одоо бас яахнав хэмээн хашгираад Жавхаа Соёлоогийн гараас угз татан холдууллаа. . . Тас хар баргар царайлсан Төгөлдөр Соёлоод дөхөн ирж чи одоо явдаа, би Уянгаагийн өмнө түмэн нүгэлтэй хэмээн бүдэгхэн хоолойгоор хэлээд гуйван шахам ухаангүй хэвтэх Уянгаа дээр очиж нуруугаар нь тэврэн авч орон дээр аяархан суулаа. . . Түрүүнээс хойш нааш цааш үсрэх шахам бухимдсан Жавхаагийн толгойд Уянгааг орон дээр аваад хэвтүүлэх ухаан ч ороогүй байжээ. . . Соёлоо түрүүхэн хөтлөлцөн орж ирсэн хаалгаа гаднаас нь аяархан хаалаа . . . Түрүүнээс хойш зөн совинд нь нэгэн бүдэгхэн түгшүүр төрөөд байсан нь харин ийнхүү биеллээ олж нэгэн бүсгүй энэ хорвоо дээр үхэх эсэх нь тодорхойгүй

хаалттай хаалганы цаана үлдлээ. . . Соёлоо бушуухан гүйж гадаа гараад орцны өмнө залбиран суулаа. . . Бурхан минь түргэний машин бушуухан ирүүлээч дээ, бурхан минь гуйя, хэрвээ Уянгаа амьд үлдвэл би Төгөлдөрөөс заавал сална таньд тангараглая. . . Харин түргэний машин бушуухан ирүүлж Уянгаагийн амийг аварч өгөөч дээ. . . Хаалганы дотор талд аль хэдийн хөдөлгөөнгүй болж ухаан алдсан Уянгааг тэврэн суух Төгөлдөр, цонхны шилэнд толгойгоо наагаад хөдлөлгүй ширтэн харах Жавхаа хоёрын хувьд цаг хугацаа зогссон мэт зовиуртай шаналал амтагдаж байлаа. Нам гүм чимээг эвдэн Жавхаагийн гар утас хангинаж Жавхаа цочсондоо золтой л толгойгоо цонхонд мөргөчихсөнгүй. . . Үгүй ээ чадахгүй, наана чинь сүйд болчихоод байна юун чамтай эрхлэх. . . Жавхаагийн найз хүүхэн нь

нэг газар сууж байна харьлаа, ирээд авчих гээд хэлчихсэн биш утасны цаана мэл гайхан хоцорсон нь лавтай. Харин Жавхаа тоосон ч гүй цочоох шахсан утсаа салгаж орхиод цонхруу харж түргэн хэмээн чанга хашгирлаа. . .Төгөлдөр Уянгааг чанга гэгч нь тэврээд эмч орж ирэхийг хүлээлгүйгээр яаран гэрээс гарлаа. Орцонд дээшээ өгсөж явсан эмчийг буцаан дагуулан түргэний машин ёнгинон дуугарах дохиогоо хангинуулсаар гадаа харуулдан зогссон Соёлоогийн хажуугаар өнгөрч хордлого тайлах төвийг зорьлоо. Жижүүрийн эмч яаран үзлэгтээ орж хүлээлгийн өрөөнд Төгөлдөр Жавхаа 2 суух хэцүү босох хэцүү байж суух газраа олж ядан үлдлээ. Түрүүхэн цохиулсан Төгөлдөрийн шанаа нь хавдах маяг орж эхэлжээ. Хордлого тайлах төв амралтын өдөр ч болоод тэр үү эмч сувилагч харагдахгүй хөл

хөдөлгөөн багатай байлаа. Уянгаагийн бие ямар байгаа, амь насанд нь хир аюултай эсэхийг мэдэх гэж 2 ч сувилагчаас асуусан боловч үг дуу муутайхан зөрөн өнгөрч та нар шиг хүн олныг үзсэн гэх янзтай үл тоомсорлосон хүйтэн хариулт өгч тоохчгүй хажуугаар нь өнгөрч байлаа. Төгөлдөр 50 орчим насны сувилагч болов уу гэмээр эмэгтэйг ирж байхад тосон очиж түрийвчээ гаргалаа. . .Сувилагч дөхөн ирэхэд арван мянгатын дэвсгэрт үг дуугүй гарт нь атгуулахад гайхсан сувилагч нүдээ том болгон Төгөлдөрийг бүлтийтлээ харлаа. Эгчээ сая Уянга гээд миний найз эмний хордлогод ороод ирсэн юм аа, бие нь яаж байгаа бол ямар байгааг нь мэдээд өгөөч. Болж өгвөл үзлэг хийгээд эмчилж байгаа эмчтэй нь уулзах юм сан. Ямар ямар эм тариа хэрэг болох бол мэдээд өгөөч хэмээн царай алдан гуйлаа. Сувилагч авгайн хүйтэн царай тэр дороо л алга болж гар дах мөнгөрүүгээ

хараад тааламжтай инээд алдаад хэлсэн бүхнийг асуугаад бушуухан буцаад ирье хэмээгээд түргэн гэгч нь яваад өглөө. Бас өөрийнхөө хамаатны дүү гээд эмчид нь хэлчихэе хэмээн найрсаг аргагүй нэмж хэллээ. . . Түрүүнээс хойш муухай царайлсан Жавхаа төгөлдөрийн дэргэд ирж мөрийг нь зөөлөн алгадлаа. . . Төөгөөдөө уурлах ч хэрэг алга л даа. . . Хамаг хэрэг тэр холион бантан хутгасан хүүхнээс болж байгаан. Тэр цээж дүүрэн хөхөөрөө хичнээн залуугийн толгой эргүүлсэн бол гэж одоо болтол тайвширч чадахгүй дотроо Соёлоод уурласаар байлаа. 10н минут ч өнгөрөөгүй байхад Уянгаад үзлэг хийж эмчилгээг эхлүүлсэн эмч нь гарч ирж саяны ирдэг хүүхний ар гэрээс хүн байна уу хэмээн асуусаар гарч ирлээ.Эмчээ та авч болох бүх арга хэмжээг аваарай, хамгийн сайн эм тариагаа хэрэглэж үзээрэй, би одоо ямар ямар эм тариа авах вэ, жагсаалтыг нь гаргаад өгөөч хэмээн Төгөлдөр хэллээ. Эмч гар дах цаасаа Төгөлдөрлүү сарвайж би

биччихээд гараад ирсэн энэ дотор аптекаас одоо авчих гучаад мянга л болж байна, хэрвээ эмчилгээний дараа биеийн байдал гайгүй бол 2 хоноод л гаргана хэмээлээ. Харин ямар эм хэдий хэмжээгээр уусныг нь та 2 мэдэхгүй биз, ээж аавд нь хэлсэн үү хэмээн эмч асуулаа. Толгойд нь нэг бодол гялсхийн орж ирсэн Жавхаа Төгөлдөрийн урдуур нь орж аав ээж хөдөө байдаг 2 настай хүн бий, би ах нь энэ залуу нөхөр нь болох хүн л дээ, би энэ залуутай суухыг нь жаахан хориглочихсон чинь л ийм юм болчлоо хэмээн хээв нэг өгүүлэхдээ Төгөлдөрийн араас жаахан цохихоо мартсангүй. Аан тийм бол хэлж санааг нь зовоох хэрэг байхгүй биздээ, эмчилгээний дараа л харин санаа зовоох зүйл гарвал бушуу дуудуулах хэрэгтэй, харин одоо саяны бичсэн эм тариаг аваад намайг дуудуулаадах гээд эмч буцаан орлоо. Төгөлдөр аптекруу явж, Жавхаа эмчид гарын бэлэг авахаар ойрхон харагдах хажуугийн

жижиг дэлгүүр гүйгээд бараг тэр дороо л эмчээ буцаан дуудууллаа. . .Эм тариа тортой бэлгийг авсан эмч түрүүнийхээс зөөлхөн ааштай болж удахгүй эхлэх эмчилгээг өөрөө хянаж хийгээд 2 цаг орчмын дараа үр дүнг нь хэлнэ юутай ч санаа зоволтгүй эрчимт эмчилгээг сайн хийнэ гэж тайтгаруулаад дотогш орлоо. . . Тэр 2 одоо л нэг тал хагас санаа амарч хүлээлгийн сандал дээр зэрэгцэн суулаа. Нээрээ Уянгаагийн ээж аавд бушуухан хэлье хэмээн Төгөлдөрийг итгэл муутай дуугарахад Жавхаа тас хорьлоо. Одоо Уянгаагийн хэлсэнийг сайтар ойлголоо, энэ амиа хорлолт төлөвлөгдсөн байжээ, гэхдээ Уянгаа гэрийнхэндээ мэдэгдэхийг хүсээгүй байж. Учир нь гэрийнхэн нь Төгөлдөрөөс болсоныг мэдчихээд яаж аашлаж, яаж ч хатуурхахыг хэн мэдэх билээ. Гэрийнхэндээ мэдэгдэхгүй өнгөрөөд буцаад

Төгөлдөртэй эвлэрээд хэнд ч мэдэгдэлгүй урьдын тайван сайхан амьдралдаа орохыг хүссэнийг нь Жавхаа сайн ойлголоо. Гэрийнхэн нь бүгд хөдөө байгаа, өчигдөр би дайралдсан. Тэгээд ч гайгүй бол 2 хоноод гарна гэж байна, гайтай байдаг юм бол би өөрөө гэрийнхэнийг нь хөдөөнөөс аваад ирнэ. Юутай ч Уянгаа ухаан орох байх, тэгээд өөрөө шийднэ биз, одоохондоо яасан ч хэлж болохгүй гэж Жавхаа Төгөлдөрийг хориглолоо. Өөрийнх нь ойлгосон зүйлийг Төгөлдөр ойлгохгүй байхдаа л сайн биз. Уянгаа чи дэндүү гэнэн, өөртөө хатуу зүйл яаж хийж байгаа чинь энэ вэ. . .Эмчилгээний эмч гарч ирээд 2 хоёрт нилээд их хэмжээний хордлогод орсон боловч цаг алдаагүй тул амь насанд аюулгүй хэмээгээд одоогоор ходоодыг нь бүрэн угаагаад дараа нь хордлого тайлах эмчилгээг залгуулаад хийнэ тэр

эмчилгээний үр дүнгээс хамаарч биеийн байдлыг тодорхой хэлж өгөе хэмээлээ. Амь насанд нь аюулгүй ч гэлээ ходоодыг нь тайрч насан туршийн хоолны хатуу дэглэм болон эмчилгээтэй болох магадлалтай байгааг ч дурдаад авлаа. Хоромхон зуурын болчимгүй үйлдэл насан туршийн зовлонгийн эхлэл ч байж болдог ажээ. . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…