Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “16-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “16-р хэсэг”

0 секунд уншина
0
0
317

Чинийхээ хайрыг бас чамайгаа би алдлаа, чи миний амьдрал минь байжээ. . . Чамдаа бичих эхний бас сүүлчийн захидлыг минь чи минь заавал дуустал нь уншаарай. . . Энэ захидалд миний чамд өгсөн хайр,

амь нас минь шингэсэн юм шүү. Би чамд хайртай, амьдралын минь сүүлчийн мөчид ч гэсэн чамдаа хайртай хэвээрээ л байна. Өөр хүнийг хайрлаж байгааг чинь харвал зүрх минь дэлбэрэх нь лавтай, тиймээс

чимээгүй нам гүм, бас намайг тайвнаар амттайхан бүүвэйлэн авах мөнхийн нойрлуугаа би өөрөө очлоо. Чамаасаа өөр хэнийг ч би хайрлаж чадахгүй ээ, хүсэх ч гүй байна. . . Чи минь сэтгэлийхээ гүнд

намайг хааяа ч гэлээ дурсаж яваарай, чи минь жаргалтай амьдраарай, хайртай ганцхан чамдаа. Чиний Уянга. . .Захидлаа дуусгаад Уянгаа бичгийн цаасаар бяцхан дугтуй хийж сайтар наалаа. Зүрх нь түг түг

тогшино, гар нь өөрийн эрхгүй чичрэх боловч гаргасан шийдвэртээ итгэл төгс байлаа. Яг одоо Соёлоо гэгч тэр зэвүүн хүүхнийг эрхлүүлээд сууж байгаа Төгөлдөрийг төсөөлөн бодох тусам улам улам зориг орно.

. . Уянгаа утсаа авах Жавхаа руу эргээд залгалаа. Жавхаа тусдаа ганцаараа байдаг болохоор хамгийн их тохиромжтой. Яасан Уянгаа, өө тийм үү. . . тэгэлгүй яахав тэгвэл би гарынхаа хоолоор дайлая гээд яг одоо Төөгөөрүү утасдаад орхиё. . . Мэдээж би заавал зөвшөөрүүлж чадна, 4 гээд болох уу амралтын өдөр шүү дээ. . . За тохирлоо. . . Жавхаа утсаа тавиад бодлоо. . . Уянгаа тэр хүүхнийг нь хөөж явуулаад Төгөлдөртэй эвлэрэх гэж байгаа байх, харин ч хөөгөөд явуулчихаа би мэдье ээ. . .Ням гариг. Өглөөнөөс эхлэн тэнгэр бүүдийн борооны үүл энд тэндээс хуран цуглацгааж эхлэв. Хүмүүсийн хувцас хүртэл тэнгэрийн байдлыг даган бараан зэвгэр болцгоон явцгааж байгаа мэт

санагдана. Дөнгөж сая л гэртээ орж ирсэн Соёлоо яаран сандран угаалгын өрөө зүглэлээ. 3 өнгөрөөд Төгөлдөртэй уулзахаар болзсон сон. Зуслангийн автобусны удааныг ээ, мөлхсөөр байтал хамаг цаг барчихлаа. Хурдлахгүй бол Төөгөөгийн багийн сайн найз нь танилцахаар гэртээ хүлээж байгаа, айлд очих болохоор аятайхан хувцасламаар байдаг даанч ширүүн бороо орох төлөвтэй . . Яарахгүй бол болохгүй нээ. . .Борооны түрүүчид нилээн норж нүүрээрээ ус дуслуулсан Төгөлдрийг хараад Соёлоо инээд алдан хүлэн зогсож байлаа. Удалгүй тэр 2 хөтлөлцсөөр Жавхаагийн гэрт ирж хаалганых нь өмнө түр зогсоод Төгөлдөр жаахан зүйл Соёлоод захилаа. Ямартаа ч миний хамгийн сайн найз, чи түүнд таалагдах байхаа хэмээн

Соёлоогийн хацарт наалдсан хэсэг үсийг хойш нь илээд хонх дарлаа. . .За юу байна даа, ажил тавтай хэмээн Төгөлдөр мэндлээд Соёлоог хатлан орлоо. Танилц Соёлоо манай найз охин хэмээн сэтгэл хангалуун танилцууллаа. Жавхаагийн бодож байсан шиг нүүр амаа дарвайтал нь будсан аальгүй хүүхэн биш жирийн л нэгэн бүсгүй байсан ч гар барьж танилцах хүсэлгүй л байлаа. Гэхдээ сэтгэл тэнүүн инээмсэглэсэн Төгөлдөрийн дэргэд яах ч аргагүй болж Жавхаа хэмээн дурамжхан гараа өглөө. Юутай ч Төгөлдөрийгөө эвгүй байдалд оруулаад яах вэ, Уянгаа ирж байгаад шийднэ биздээ хэмээн бодоод тэр 2ыг өөрийнхөө гарын хоолыг ид хэмээн зочдын өрөөндөө урин орууллаа. Хоолоо идэнгээ ойр зуурын жаахан яриа өрнөлөө. Төгөлдөр

бид 2 багын сайн найзууд баярлах цагтаа хамт баярлаж, алдах үед нь түшиж явах хүмүүс дээ хэмээн ярьлаа. Яагаад ч юм Соёлоод Жавхаагийн байдал нэг л хөндий хүйтэн ч гэмээр санагдаж гэрээс нь хүйтэн жавар сэнгэнэх шиг санагдлаа. Ялангуяа байн байн л хойд ханандаа өлгөсөн том цаг тийш харц чулуудан суух нь нэг л тааламжгүй санагдана. Харин Төгөлдөр огт анзаарсан шинжгүй Жавхаатай сэтгэл хангалуун элдвийг ярьсаар байлаа. . . Гэнэт хаалганы хонх чангаар үргэлжлэн дуугарлаа, Төгөлдөр суудал дээрээ цочих мэт өндөлзлөө. Түүний таних хүмүүсээс нэг л хүн ингэж гэрийнхээ ч тэр айлын ч тэр хонхыг 2 дараалан огцом дардаг билээ. . . Тэр л биш байгаасай . . .Би одоохон онгойлгоод ирье. . . Соёлоогйи сэтгэл түрүүнээс хойш л эвгүйрхээд байсан сан. Одоо суудал дээрээ

цонхийсон Төгөлдөрийг хараад л ямар нэгэн муу зүйл болохнээ хэмээн шууд таажээ. . . Хаалга онгойн 2 хүн нам дуугаар ярилцаад дараа нь өрөөнд гартаа бяцхан цүнх барьж ялимгүй бороонд норсон Уянгаа орж ирлээ. . . Сайн уу Төгөлдөрөө. . . Ямар ч уур уцааргүй эелдэгхэн мэндэлсэн Уянгаатай Төгөлдөр яах ч аргагүй хариу мэндэллээ. Харин Уянгаа Соёлоогийн байгаа зүг харц ч чулуудсангүй. Яасан сайхан хоол хийгээ вэ, Жавхаа найздаа аягалаадах даа хэмээгээд Уянгаа Төгөлдөрийн өөдөөс харан ширээний ард суулаа. . .Төгөлдөр ч бас Соёлоо ч одоо л ойлголоо. Жавхаагийн яаран гэртээ урьсан нь цаанаасаа захиалгатай байсан болоод тэр ажээ. Төгөлдөрийн дургүй нь хүрч царай нь цаанаасаа хүрлийн бараантаж эхэллээ. Жавхааг

хамгийн сайн найзаа хэмээн итгээд Соёлоогоо танилцуулна хэмээн тэрүүхэндээ баяртай ирсэн билээ. Тэгтэл аль хэдийн Уянгатай үгсээд түүнийг Соёлоогийн дэргэд эвгүй байдалд оруулахаар тохирчихсон байх гэж. Уул нь эр хүн эр хүндээ хайртай байдаг сан. Түүнийг анд найзын хувьд ойлгох байх гэж итгэж л байсан юм. Соёлоо Төгөлдөрийн царайг хараад ямар ч л байсан Төгөлдөр яана гэнэ өөрөө дуугүй л дагая. Эндээ байгаад байвал суугаад л байя, гараад явдал дагаад гарая хэмээн шийдээд чимээгүйхэн л сууж байлаа. . .Уянгаа ам нээж Соёлоо би чамд бүсгүй хүн бүсгүй хүндээ л гэж бүх үнэн учраа гаргаж хэлсэн билээ. Чи хэлсэн амнаасаа буцаад миний шархалсан зүрхний цусыг дусаан байж хүний зовлонгоор жаргал хийе гэж шийдсэн бол би чамтай дахин ярилцахгүй ээ. Учирлаж гуйх ч гүй.

Одоо би харин Төгөлдөртэй ярилцмаар байна чи эндээс явдаа. . . Соёлоогийн царай зэвхийрсэн боловч юу ч дуугарсангүй. Харин Төгөлдөр ам нээж Жавхаа би чамд хайртай бүсгүйгээ танилцуулая гээд газар дээрх ганц найз л гээд хүрэд ирлээ. Тэгэхэд чи яаж байгаа юм бэ, чамтай ярих ч юм алга явья Соёлоо хэмээн бослоо. . . Уянгаа түүний гараас нь барьж тогтоохыг оролдон Төгөлдөр би чамтай ярилцмаар байна, магадгүй сүүлчийн удаа тайван ярилцая л даа гэж зөөлөн өнгөөр аргадан хэллээ.Уянгаа чи ойлго л доо, ер нь ойлгохгүй ч байсан хамаа алга. Намайг юу л гэж хэлбэл хэлцгээ, Уянгаа чи намайг цохиод авсан ч хамаагүй. Би Соёлоод хайртай би хэнээс ч юунаас ч болж түүнээс салмааргүй байна. Та нар ингэж байгаа бол би ч гэсэн

хэлчихие, дахин та нартай уулзах ч хүсэл алга . . .Уянга энэ уулзалтаас ердөө ч сайн сайхан зүйл хүсэхгүй ирсэн билээ, таамагласан ёсоор нь л болж байна. Төөгөө тэгвэл та 2 явахаа түр хүлээчих, өнөдрөөс хойш ямар ч байсан ийм уулзалт болохгүй гэж би амлаж байна. Би та 2той 10н минут л нэг зүйл ярилцая . . . Дараа нь харин салцгаая чи зөвшөөр л дөө Төөгөө. . . За тэгвэл би хажуу өрөөнд түр тайвшраад буцаад ороод ирье одоохон. . .Жавхаа хөргөгчөөсөө хүйтэн рашаан гарган ирж уугаад гүн амьсгаа авлаа. Тэр 3 хоорондоо юу ч үл ярин баргар царайлан сууцгаалаа. Жавхаа тэр 2т стакан хүйтэн рашаан дөхүүлэн өгөөд Төгөлдөрөөс нүүр буруулан суулаа. Сайн найзыгаа гомдоосон доо сэтгэл нь зовж байсан ч буруугаа хүлээхийг хүссэнгүй, тэр тусмаа өөрийнхөө зөв гэж итгэсэн одоогийн байдалд бүр ч үгүй. Энэ

байгаагүй бол хэзээ ч багын 3-н найз хагаралдаж сэтгэлд нь сэв оруулахгүй л байх байсан. Би чиний ч Уянгаагийн ч сайн найз чинь юм шүү гэж Жавхаа нам гүмийг эвдэн хэлээд дахин үг дуугарсангүй. . .Уянгаа хажуугийн өрөөнд ороод бяцхан цүнхээ нээгээд боодолтой зүйл, жижиг савтай ус гаргалаа. Өчигдөр оройны хөдөлмөр болох 20н ширхэг нойрны эм байлаа. Эмийн санч нар жоргүй зарахаас татгалзсан болохоор 10н аптек хэсч авсан билээ. Сайхан хувцасласан эелдэг бүсгүйд хөдөөнөөс ирээд эмнэлэгт удахгүй хэвтэх эмээдээ зориулж авах гэсэн 2хон ширхэг нойрны эмийг эмийн санч нар санаа зоволгүй худалджээ. . . Авсан эмнүүдээ бараг л шөнө дөл болтол нүдэж нунтаглаад цаасанд дөрвөлжлөн боож авчиржээ. Тэд нар дор хаяж 10, 15 минутын дараа орж ирнэ тэр үед нь унтсан байх ёстой. . . Уянгаа

бүх нунтагийг савтай усанд найруулаад цүнхнээсээ Төгөлдөрт хаягласан захидлаа гаргаад гартаа атгаад найруулсан шингэнээ ууж эхлэв. . . Ямар муухай амттай эд вэ, ууж байхад л аль хэдийнэ хэл ам нь дарвигнан мэдээ алдаж эхэллээ. . . Хэдийгээр энэ арга хамгийн тэнэг ч гэлээ, хаяж яваа хүнийг тогтоох өөр арга одоохондоо алга. Цаг хугацаа ч сайн бодох боломжгүй давчуу байлаа, өөр хэн нэгэн ийм арга сонгосон бол бас л тэнэгээр нь дуудаж ингээд ямар нэмэртэй юм хэмээн хошуу нэмэрлэж байсан бизээ. Харамсалтай нь хайр гэдэг хүнийг ямар ч ухаангүй тэнэг алхам хийлгэх юм даа. Гэрээсээ

гарахаасаа өмнө бас сүү уусан, тэгэхээр хор нь бас саармагжих байх, тэгээд ч амралтын өдөр юм чинь 103 замын түгжрэлгүй хурдан ирэх байх. Тиймээс хор нөлөө нь гайгүй үлдэнэ, үхэх бол түүний төлөвлөгөө биш. Хэдийгээр үхэх магадлал байгаа ч гэсэн үнэхээр Төгөлдөрийг алдаж байснаас ингээд үхсэн нь амар юм даа . . .Бараг 20д минут болж байхад Уянгаа гарч ирээгүй л байлаа. Төгөлдөр явж ч чадахгүй суугаад байж ч чадахгүй сэтгэл нь бачимдана. Жавхаа дуугүй л бас л түрүүний адил цагруу хяланзан сууна. . . Юу вэ энэ чинь . . . Түрүүхэн орж ирээд үүдэнд Уянгаагийн аяархан хэлсэн үгийг нь одоо л гэнэт саналаа. Юу ч болсон гэсэн манайханд битгий хэлээрэй, тэгээд ч хөдөө

явчихсан байгаа. Яасан ч хэлэхгүй гэж амла. . . Түүнийг зүгээр л Төөгөөтэй муудалцсаныг нь битгий хэлээч гэж гуйж байна гэж бодоод л амлая санаа зоволтгүй гээд хэлчихсэн. . . Түүний бодсон л биш байгаасай . . . Жавхаа огло харайн босч хэдхэн харайгаад хажуу өрөөний үүдийг дэлгэн онгойлголоо. . . Уянгаааа яах чинь энэ вээ. . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *