Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “13-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “13-р хэсэг”

1 секунд уншина
0
0
291

Төгөлдөр нам унтахыг хүссэн боловч үнэхээр нойр нь хулжжээ. Зүрх нь яагаа ч гүй байхад түгшүүртэй цохилж, цээжин дээр нь бараан зүйл тээгэлдэнэ. Хэд хэдэн удаа хоолойгоо зассан боловч цээжний

шаналгаа арилсан нь үгүй юм аа. 2 хүртэл зурагт үзсэн ч бараг л ойлгосонгүй. Энд тэнд хэдэн буутай сүрхий нөхөд хэнийг ч юм суллахаар тэмцэлдэнэ. Шүүгээний дээр Уянгаа орхиосон шоколадны

цаасыг аваад хаяж ч чадахгүй байлаа. Гэнэт өдөржин заал авсан мэт хамаг бие нь хөндүүрлэх мэт зовооно, зүрх шаналахад бие өвддөг нь мөн хачин аа. Шөнийн 2 цаг өнгөрөөд Төгөлдөр нойрондоо дийлдэн

унтлаа. . .Орой харанхуй болжээ. Уулын дээшээ өгсөх тусам улам л өгсүүр эгц болж байлаа. Эргэн тойрон харанхуйлах ойн дунд явахад салхины исгэрээг даган модны навчис сэрчигнэх чимээ нь цаанаа л

нэг айдас хүрмээр. Тахир ургасан моддын мөчир хаа нэгтээ араас нь татах мэт боловч эргэж харахаас зүрхшээнэ. Бушуухан л уулын оройд гарчих юм сан. Ганцаараа байсан бол аль хэдийн уулын уруу буцаад

гүйх сэн, харин одоо хажууд нь Соёлоо нь гарыг нь халуу дүүгүүлэн алхаж явна. Эргэн тойроноо хараад өөрөөс нь хамаагүй илүү айсан ч гэсэн Төгөлдөрийг зовоохгүй гэсэндээ таг чимээгүй байж, харин ч зоригжуулах мэт гарыг нь чанга атган 2лаа уул өөдөө мацсаар байлаа. Энэ уулыг уруудчихвал л 2лаа хотдоо ороод ирчихнэ, тэнд юунаас айх хэрэг байхгүй. . .Арайхийн 2лаа уулын оройд гарлаа, тэнд хэсэг барилгын хажуугаар шөнийн хотын гудамж гийгүүлсэн гэрлүүд энэ холоос хүртэл эгнэн гялалзаж харагдана. Хурдхан явья, энэ барилгын хонгилоор цаашаагаа замаа товчлоод явчихая хэмээн Соёлоог хэлэхэд Төгөлдөр зөрөлгүй хөтлөлцөн урагшаа алхлаа. Харин Төгөлдөр дотроо бол энүүгээр явалгүй тойрч явмаар санагдаад байлаа. Цаанаа л нэг

муу ч юм шиг, түгшүүртэй ч юм шиг совин дотор нь төрөөд байх шиг. Өндөр таазтай, дан хүйтэн цементээр барьсан том цэлгэр эзэнгүй барилга, уулын цаадруу, бас өөр олон тийшээ салаалсан тас харанхуй хүйтэн цементэн хонгилуудтай, тэдэн дээр нь цаашаа нэвт гарсан ганцхан хонгилийн шөнийн бүдэг гэрэл тусан сүүмэлзэнэ. Тэрхүү хонгилоор жаахан явах төдий л хэрэггүй явсанаа 2лаа ойлгож эхэллээ. Нэг л айдас тэр 2-г нөмрөн авч эхэллээ, буцаад гарах гэсэн боловч эргэж нөгөө замаараа явахаас тэр бүү хэл эргэж харахаас яагаад ч юм учиргүй айж 2лаа бушуухан хурдан хурдан алхалж эхэллээ. Харанхуй цэлгэр хонгилд тэр 2ын яаран алхах гутлын чимээ цуурай үүсгэн нүргэлэн сонстох нь сэтгэлд улам их жихүүцэл төрж байлаа . . .Цаанаа

л нэг муу совин татаад байсан нь үнэн болох нь тэр. Энд тэндгүй нижигнэх сулхан чимээ гарч тэрхүү чимээ улам ихсэн тэр 2-г зүглэн чангарч байлаа. Төгөлдөр өөрийн эрхгүй Соёлоог хөтлөн хурдлан гүйж эхэллээ, Харамсалтай нь аль хэдийн замыг нь хааж хэдэн хүн гарч зогслоо. Төгөлдөр зог тусан Соёлоогоо нэг гараараа тэврэн авлаа. Одоо яанаа . . . Бүдэгхээн гэрэлд ойртон ирсэн хүмүүс нь 10д тооны залуучууд байх бөгөөд бүгдээрээ цаанаа л нэг зэвүүцмээр харцтай ажээ. Төгөлдөр яахаа мэдэхгүй сандран гарынх нь алга нь хөлөрч эхлэв. Эдгээр залуус яагаад энд байгааг мэдэх ч юм алга. . .Гэтэл тэд нэгэн зэрэг тушаал авсан уу гэлтэй Төгөлдөрлүү дайрч, хаа нэгтээ чирэн одохоор тал талаас нь зуурлаа. Төгөлдөр Соёлоог тэвэрсэн гараа суллаж чадлынхаа хирээр эсэргүүцэн нэгийг нь цохиж нөгөөг нь

өшиглөнө. Хашхирах ч тэнхэлгүй цочирдсон Соёлоог тэднээс зууралдахад нэг нь хүчтэй түлхэн хажуу тийш нь өнхөрч унагаан замаасаа зайлууллаа. Төгөлдөр хичнээн ноцолдовч аль хэдийн нэг гарыг нь нэг залуу, нөгөө нь 2 залуу барин авлаа. Төгөлдөр Соёлоо руу хандан эндээс хурдан зугт хэмээн хамаг чадлаараа хашхирлаа. Юу болж байгааг ойлгох ч тэнхээ алга, гэхдээ эндээс Соёлоо зугтаах ёстой . . .Гайхалтай нь тэдгээр залуус Төгөлдөрийг 2 гараас нь тас барьж, босох ч завдал өгсөнгүй газраар чирэн өөр харанхуй хонгилын зүг явцгаалаа. Соёлоог юман чинээ тоосонгүй. Төгөлдөрөө одоохон би цагдаа дуудна, одоохон цагдаа дуудаад хамт ирье хэмээн Соёлоо хойноос нь зангирсан хоолойгоор хашгираад эргэн хурдан гүйлээ. Хэн ч байхгүй харанхуй хонгилоор Соёлоо орь ганцаараа хурдлан гүйлээ, зөвхөн түүний гүйх чимээ л өөрт нь сонсогдоно. Туслаарай, хэн нэг нь

Төгөлдөрт минь туслаач дээ хэмээн хамаг чадлаараа хашгиран урт хонгилоор гүйлээ. Яг л аймшгийн кинонд гардаг шиг тийм ганцаардмал харанхуй хонгил, хэн ч хаанаас гараад ирж магадгүй хүйтэн хөндий хонгил. . . Урд нь Соёлоо ийм газар ганцаараа байсан бол аягүй бол айсандаа галзуурч ч магад. Гэхдээ одоо хэн нэгнээс заавал тусламж авахгүй бол Төгөлдөрт нь муу зүйл тохиолдох гээд байна, энэ хонгил түүнд одоо огт аймшигтай биш. . . Соёлоо гүйсээр гадаа гарлаа. Өөдөөс нь түнэр харанхуй угтлаа. Тээр дээр хань болж харин сар бүдэгхэн цагаан шаргал гэрлээрээ гийгүүлнэ. Өмнө нь аймшигтай исгэрэн шуугисан харанхуй ой модод, эгц буусан уулын уруу хүлээж байлаа. Уул уруудаад буучихвал цагдаа олдоно тэгээд түүнтэй цуг Төгөлдөр дээрээ оччихно. Бушуухан уулаас буух хэрэгтэй, шөнийн салхи, түнэр харанхуйд ганцаархнаа байгаа нь түүнд

аймшигтай биш. Харин Төгөлдөртөө туслаж чадахгүй байгаа нь л тун аймшигтай. . . Соёлоогийн зүрх дэлбэрэх мэт цохилж өөрт нь хүртэл түг түг хэмээн хүчтэй сонсогдоно. Соёлоо ухасхийн ойн гүнд гүйн орж нүүр хүзүүгээ урах модны мөчирыг огт хайхралгүй урагшаа тэмүүлнэ . . .Тун удалгүй уулын оройн тэндэх зэлүүд барилгын дэргэд Соёлоо гарч ирлээ. Хажууд нь түрүүхэн зам дээр зогсон оройтсон машиныг хий дэмий зогсоон шалгаж байсан замын цагдаа дагалджээ. . .Соёлоо , Соёлоо чи минь хүрээд ирсэн гэж үү . . . Энэ шөнийн харанхуй ойгоор ганцаархнаа явахаас айсангүй. Тэгээд бүүр цагдаа дагуулаад Төгөлдөрийгөө гээд буцаад хүрээд ирсэн байна. Хэн нэгэн өөр бүсгүй байсан бол уйлж тэвдэж яах л байсан бол доо. Харин Соёлоо нь ганц ч нулимс урсгасангүй, тэвдэж сандарсангүй, Төгөлдөрийгөө л гэсэн

халуун сэтгэлээрээ энэ бүх хэцүү давааг ганцаараа туулаад цагдаа олоод ирчихсэн түүнийг хайж байна . . . Төгөлдөрийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс хурж, цээжнийхээ гүнээс уярлаа. Соёлоогийн түүнд зориулсан хайр ийм хязгааргүй байжээ . . . Ай Соёлоо минь. . . Хайр минь дээ . . .Хүчтэй мэгшин уйлах чимээнээр Төгөлдөр цочин сэрлээ . . .Тэр зүүдэлсэн байжээ,энэ бүхэн зүүд байсан байна. . . Ашгүй дээ . . . Ашгүй . . . Халуун оргиулан урсах нулимс нь хацрыг нь даган зам татуулан урсаж дэрэнд нь наалдан шингэж байлаа . . . Төгөлдөрийн сэтгэлийг түрүүний аймшиг, хайр уярал эзэмдсээр байлаа. Тас

харанхуй дундаас сар өөрийн бүдэгхэн шаргал гэрлээрээ Төгөлдөрийн өрөөг гийгүүлнэ. Төгөлдөр нэг гараараа хацраа шувтран арчаад санаа алдан гараа зөрүүлж дээшээ харан хэвтлээ.Нойр нь сэргэчихжээ, цагаа харвал 5 өнгөрч байлаа. Соёлоогоо туйлгүй ихээр санаж байлаа. Саяын зүүдээ бодох тусам болсон юм шиг бодогдоод Соёлоогоо өөрийн эрхгүй улам хайрлаж, ийм л хүн дээ хэмэн бахархах сэтгэл Төгөлдөрт төрнө. Бушуухан өглөө болоосой, гэрээсээ 8 гэж гараад Шаргаморьтын зусланг бүхлээр нь нэгжинэ дээ. Хэсэг хэсгээр нь хувааж хайна,

өнөөдөр эс оловч маргааш заавал олно бушуухан өглөө болоосой . . . Соёлоогоо энгэртээ тэврээд түүндээ өөрийнхөө зүүдийг бүгдийг нь ярьж өгөөд, түүний жаахан хүүхэд шиг эгдүүтэй инээхийг нь хараад л сууж байх юм сан. . . Бушуухан өглөө болоосой. . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *