Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “12-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “12-р хэсэг”

0 секунд уншина
0
0
340

Төгөлдөр Уянгаагын гараас нь барин босгоод, өөрийнхөө хажууд суулгалаа. Тэгээд 2 гараараа толгойг нь бариад духан дээр нь зөөлөн үнслээ. Уянгаа минь дээ би чамайг үнэхээр ойлгож байна, олон жил

үерхсэн чамайг гомдоож, итгэлийг чинь алдсан даа би үнэхээр буруутай. Хэрвээ болдогсон бол би чамдаа буруугаа хүлээгээд 2лаа урдынхаа адил хамт байх сан. Би өөрийгөө бодохгүй байж чадна,

гэхдээ намайг гэсэн тэр бүсгүйг орхиж үнэхээр чадахгүй нь хэмээн Төгөлдөр шүүрс алдан хэллээ. . . Би тэгээд чамайг гэдэггүй болж байна уу хэмээн Уянга арай ядан асуулаа, түүний өөртөө итгэлтэй байдалд

багар багаар арилан эргэлзэж эхэллээ. Яалаа гэж дээ, гэхдээ сохор дурлал гэж үнэхээр байдаг юм байна.одоо би нэгэнт тэр бүсгүйгээс өөр зүйл үнэхээр бодогдохгүй байна. Би үнэхээр муу залуу юм даа даанч

сэтгэл гэдэг нэг ирэхээрээ өөрийнхөө бурууг ойлгоод байвч зүрхээ татаад авч болдоггүй юм байна, би Соёлоотой байх ёстой хэмээн Төгөлдөр зөөлөн боловч эрсхэн дуугаар хэллээ.Тэгвэл Соёлоо чамтай

хамт байхыг хүсэхгүй бол яах вэ гэж Уянга яах ч учраа ололгүй асуулаа. Чамайг Соёлоод юу гэж хэлсэнийг би мэдэхгүй ээ, гэхдээ би чамайг ердөө ч буруутгахгүй байна. Чиний хувьд буруутай зүйл хийснээ би мэдэж байгаа учир надад чамайг ингэлээ тэглээ гэж зэмлэх эрх байхгүй ээ. Харин нэг л зүйлийг ойлгуулах гэсэн юм аа. Би Соёлоог өөрөө л намайг харах хүсэлгүй хөөж туудаггүй л юм бол одоо салж чадахгүй ээ, салж чадахаасаа өнгөрсөн байх хэмэн Төгөлдөр шийдэмгий хэллээ. . . Саяхан л хэлж чадахгүй чичрэх шахам байсан үгээ ингээд Уянгаад хэлчихсэндээ Төгөлдөр өөрөө ч гайхлаа.Уянгаагийн хоолойд нэг л бөөн хар зүйл тээглээд байх шиг санагдаад нүдний нулимс нь өөрийн эрхгүй хацрын нь даган

чимээгүй бөмбөрөв. Арай ч дээ, бүүр ийм дээрээ тулчихсан байдаг. Түүнийг Уянгааг хаяхад энэ хүн бэлэн болсон байна, цаад хүндээ дурлачихжээ. . . Уянгаа түүнтэйгээ хамт байхын тулд яах аргаа олж ядаж байхад, хайрт нь өөр бүсгүйд хөөгдөөд ч хамаагүй хажууд нь байхыг хүсэж байна . . . Юу гээч нь болж байна аа. . . Нэгхэн сарын л өмнө энэ тухай зүүдлээч гүй байсан, тэр байтугай өөр хүнд ийм явдал тохиолдсон бол итгэхгүй шахам байх байлаа. Одоо гэхдээ уйлаад суугаад байх цаг биш, хайртай хүнээ алдах үгүй нь Уянгаагаас өөрөөс нь шалтгаалж байх шиг байна. Ийм зан гаргалаа гээд Төгөлдөрт дургүй болохгүй магадгүй бүүр ч хайртай болох нь үнэнээс хойш Уянгаа илүү ухаалаг байж илүү шийдэмгий зальтай алхамууд хийх хэрэгтэй. Тэгж байж л хайртай хүнээ тэр хүүхнээс холдуулж

чадна.Эртхэн хүүхэдтэй болох минь яавдаа хэмээн Уянгаа анх удаа харамсан бодлоо. . . Тэгсэн бол хэрвээ тэгсэн бол Төгөлдөр нь хичнээн ч толгойгоо алдтал дурласан байсан, Уянгааг орхиж явж чадахгүй дээ . . . Тэр хүүхэнд Соёлоод шаралхах сэтгэл төрөх тусам Уянгаагийн нулимс өрийн эрхгүй урсан гач байлаа.Нүүр нь цонхийн цайрч, нүднээсээ нулимс чимээгүй урсгах бодолд дарагдах Уянгаагийн хажууд Төгөлдөр яах учраа олсонгүй. Ингэж гэмгүй байсан найзыгаа зовоож байхаар уучлал гуйгаад эвлэрэе, түүний гаргасан тэнэг аашд Уянгаа ямар буруутай билээ гэж хүртэл бодож амжив. Гэхдээ л хэлэх гэтэл Соёлоогийн нүдэнд дулаан зөөлөн урсгал харц санаанд тодхон буулаа. Юу л болвол болог, гэрийнхэн нь ч тэр Уянгаагийн гэрийнхэн найз нөхөд юу ч гэсэн Соёлоодоо өгсөн хайраа буцааж яасан ч чадахгүй хэмээн Төгөлдөр эрс шийдэв. Хэн ч түүнийг ойлгохгүй байх

хамаагүй, харин Уянгаагийн өмнө дэндүү муухай зүйл хийсэн буруугаа ойлгож байна гэхдээ л Соёлоогоосоо буцаж чадахгүй ээ. Түүний сэтгэлийг галаар тэтгэсэн анхны хайр нь шүү дээ . . .Төгөлдөрийн нүүрийн сэмхэн ажиглаж суусан Уянгаа нүүрний хувиралыг нь сайтар харлаа. Нэг л зөөлөн болж байснаа харц нь хурц болж шийдэмгий дүртэй боллоо. Тэр шийдчихжээ, гэхдээ цонхигор царайтай байгааг нь үзвэл бодвоос Соёлоотойгоо байхаар шийдээ байлгүй. Тийм бол чи буруу тооцоолжээ хэмээн Уянгаа дотроо шазуур зуун бодлоо. Би чамайг мэдээгүй байсны адил чи ч намайг мэддэггүй юм байна, би чамайг яасан ч тэр Соёлоо гэдэгт чинь алдахгүй шүү. Одоог хүртэл би тэмцэл дуусчихлаа гэж бодохгүй байна, нэгэнт л чамд итгэж, чамайг амьдралынхаа ханиар сонгосон хойно хэн нэгэн замд тохиолдолд хүүхэнд зүгээр уйлж зогсоод юм уу эсвэл би эмэгтэй, би

бардам байна, гуйж явахгүй гээд өгөөд л явуулчих юм уу . Гайгүй байлгүй бусад хүүхнүүд л тэгдэг юм байгаа биз харин би муугаар бодоход хуримын чинь өдөр хүртэл хамаагүй Төгөлдөрөө буцааж авах гэж тэмцэнэ дээ. Тэгээд ч Соёлоо өөрт нь уулзахгүй гээд ам өгсөн хойно, яг одоохондоо санаа учиргүй зовох зүйл алга. Соёлоо л байхгүй бол Төгөлдөр өөр дээр нь буцаад л ирнэ, өөр хаашаа ч явахгүй . . . Ингэж бодоод Уянгаа аажимхан бослоо.Төгөлдөрөө би гэртээ харья даа, удахгүй чамайгаа хаалга тогшоод л ороод ирнэ гэж хүлээж байя, би чамайгаа уучилнаа харин хурдан ирээрэй би санана шүү гэж Уянга аяархан хэлээд Төгөлдөрийн хацар дээр зөөлөн үнсээд цүнхээ сандал дээрээс авч хаалга аяархан хааж гарлаа. Төгөлдөрийн царай хувхай

цайжээ. Тэрээр битий яв ч гэж хэлж чадсангүй, үлдээч гэж хэлж бас чадсангүй сэтгэл нь тарчлан үлдлээ. . . Уянгаа чамдаа би бас хичнээн их дассан юм бэ, хэн нэгэн чамайг ингээд булаагаад авсан бол би юутай их сэтгэлээр унах билээ. Уянгаа намайг уучлаач . . . уучлаач дээ . . . Төгөлдөрийн үгийг хэн ч сонссонгүй , зөвхөн өөртөө л хандан хэлсэн байлаа. . .Төгөлдөрийн цонхигор царай юм хэлэх гээд өөртэйгээ тэмцэлдэн байгааг хараад Уянгаа тайвширлаа. Гадаа аль хэдийн харанхуй болжээ. Соёлоогоос л холдуулж чадвал хойшид аливаад ухаантай улам хянуур хандаж байх юм шүү. Тэр бүсгүй яасан жаргалтай юм бэ, тэр яах гэж түүний хайртай Төгөлдөрийг нь эргүүлж

байгаа юм бэ. . . Өөртэй нь ижилхэн бүсгүй хүний сэтгэл цаана нь шархалж хоцорно гэж яагаад бодож үзээгүй юм бэ . . .Уянгаа энэ бүх хугацаанд дэндүү их биеэ барьж байсан сан. Одоо тэсэлгүй ганцаар асгартал уйлан сэтгэлээ онгойлгохыг оролдлоо. Өөр нэгэн бүсгүйг уйлуулан, зүрхийг нь шархлуулан байж найз залууг нь хөтлөн явж аз жаргалд умбах Соёлоо гэгчид тийм сайхан байна гэж үү. . . Яасан хатуу сэтгэлээр ингэж чаддаг байна аа, яасан ч тэгүүлэхгүй. Уянгаа уйлахаа

больж, такси барихаар замын хажууд зогслоо. Одоо хэн сийрэг ухаан гаргасан нь хожих болно, Соёлоог Төгөлдөр олж уулзах л байх, харин Уянгаа тэрний цаад нүүдлийг олж харах юм шүү. . . Одоо уйлах ч юм уу, зүгээр хүлээгээд суух цаг биш. Одоо хариад тайван амрах хэрэгтэй .

Load More Related Articles
Load More By admin
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ ТӨГСГӨЛИЙН 11-Р ХЭСЭГ

    Хоёр залуу яаран давхисаар Чинзоогийн гэрт хүрвэл хүн алга. Чинзоо ээжрүүгээ залгаж, яриад…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 9-Р ХЭСЭГ

    Хэд хоног хичээлээ тасласан Галт , Ганаа хоёр тэнхмийн эрхлэгчийн өрөөнд зэрэгцэн шилээ ма…
  • АНД /ӨГҮҮЛЛЭГ/ 8-Р ХЭСЭГ

    Хар дарж зүүдлээгүй бол Галт сэрхээргүй бөх унтжээ. Цагаа харвал оройн 18 дөхөж байв. Тэрэ…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *