Home Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “10-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “10-р хэсэг”

29 second read
0
1
1,575

Гар утас жингэнэн дуугарч мэссэж ирэх чимээнээр Соёлоо нойрноосоо сэрлээ. Цаг 8 өнгөрч байгаа ч гэсэн зуны өглөөний нар аль хэдийн гэрээр нэг тусчихсан байлаа. Утсаа нээвэл Төгөлдөрөөс мэссэж ирсэн

байлаа.Hi minii naiz saihan amarsan uu. Udur hamtdaa hoolloh uu, esvel oroi ajil tarahaar 2laa park orj zugaalah uu? Chi sereed nadruu hariu bicheerei J хэмээн бичсэнийг уншаад инээмсэглэн хариу бичлээ. Тэгээд

эртхэн босч хамаг хувцасаа угаахаар шийдлээ. Маргааш бямба гариг болохоор тэр 2 Соёлоогийн зусланруу хамтдаа явья гэж өчигдөр Төгөлдөр гуйсаар байгаад явах болсон билээ. Ойрд парк орсон биш дээ,

хэдийгээр бусад орны парктай зүйрлэшгүй нь үнэн боловч хайртай хүнтэйгээ жижигхэн цөөрөм дотор ёроолоор нь ус шүүрсэн завиар зугаалсан ч сайхан шүү дээ. Тэгээд ч ирэх жилээс хаагдана гэсэн юм

чинь 2лаа жаахан хүүхэд шиг тоглоод авахад буруудах зүйл юу байхав дээ.Соёлоо гэртээ сайхан хоол хийгээд Төгөлдөрийг урихаар шийдэв, 12 дөхүүлээд огт мэдээгүй байхад нь ирж хоол ид гэж утасдая лав их

баярлах байх хэмээн бодоод шаламгай гэгч нь гэрээ цэвэрлэж эхэллээ. 11 цаг аль хэдийнэ өнгөрч Соёлоо гэрээ цэвэрлэж дуусаад хормогчоо шүүрэн авч өмсөөд гал тогоо руугаа хоолоо хийхээр орлоо. За байз ямар хоол хийж өгөх вэ юутай ч өөрийнхөө хамгийн амттай хийдэг чинжүүтэй салатаа эхлээд хийчихэе. Дуртай хөгжмөө сонсоод л хайртай хүндээ хоол хийгээд л сууж байхад үнэхээр жаргалтай байдаг юм байна даа. Дандаа ингээл Төгөлдөртөө хоол хийгэд л сууж байдаг бол ямар гоё вэ гэж сэтгэлд бодогдох шиг. Ер нь одоо нас биед хүрчихлээ хайртай хүнтэйгээ дандаа хамтдаа байж 2 лаа хүүхдээ хөтлөөд л хамт байвал хичнээн сайхан бэ гэж Соёлоод анх удаа л бодогдлоо, ёстой жинхэнэ өөрийнхөө амьдралыг зохиомоор санагдлаа.Дийд дийд гар утсны хонх нөгөө өрөөнөөс жингэнэлээ.

Төгөлдөрийг юм болуу хэмээн яаран гүйж очоод утсаа авлаа. . . Сайн уу чи Соёлоо юу гэх намуухан бөгөөд гунигтай хоолойтой эмэгтэй хүн асуулаа, тиймээ би байна. . . Соёлоо утсаа тавиад орон дээрээ сууж хормогчоо тайлан хажуудаа тавьлаа. Одоо хоол хийх хэрэггүй боллоо, орой парк явах ч хэрэггүй боллоо . . . Орой 7 цагаас Уянгаатай уулзана . . . Юутай ч Төгөлдөрт энэ тухайгаа хэлэхгүй байя уулзсаныхаа дараа тайлбарласан нь дээр биз гэж бодоод Төгөлдөрт мэссэж бичлээ. Hi naiz ni unuudur ajiltai bolchihloo, tuluvluguuguu hoishuulaya. Bi chamruu uuruu utasdaad tailbarlanaa tur Bye JУянгаа ажил дээрээ тогтож чадахгүй өндөлзсөр байлаа. Бушуу 6 өнгөрөсэй Төгөлдөрийн тэр унаж үхэх гээд байгаа хүүхнийг харах юм сан, надаас юугаар ч илүү байсан Төгөлдөрийг түүнд өгнө л гэж байхгүй хэмээн зэвүүрхэн бодлоо. Яаж ярилцахаа харж байгаад л шийднэ дээ өглөө бол гуниг гутралдаа

автсан хүн болж ярьсан хэрвээ үр дүнгээ өгөхгүй бол хатуу ярих юм шүү. Олон ч янзын харилцагчидын учрын олоод ажилладаг байсан юм чинь тэр зэргийн хүүхэн гайгүй байлгүй хэмээн бодоод Уянгаа гарахаар зэхлээ.Соёлоо 6 өнгөрөөд Уянгаагийн уулзая хэмээн товлосон бяцхан кафенд очин хаалгаар орвол хүн цөөтэй байх бөгөөд хамгийн булангийн ширээнд суусан хүүхнийг Уянгаа байна хэмээн таалаа. Өөдөөс хүрч ирсэн Соёлоог хараад Уянгаа гайхан байдаг л нэг жирийн хүүхэн байнашд Төгөлдөр энүүний юунд нь болсон юм болоо хэмээн гайхлаа. Төгөлдөр Соёлоогийн юуг нь ч онцгойлоогүй зүгээр л хайртай болчихсон чин сэтгэлээсээ дурласан гэдгийг Уянгаа ойлгохгүй л байлаа. . .Сайн уу намайг Уянгаа гэдэг чи Соёлоо юу хэмээн даруухан мэндлээд хажуудаа суухыг урьлаа. Соёлоог хүйтэн ундаа захиалсаны дараа Уянгаа яриагаа эхэллээ. Чамаас би нэг зүйл гуйх гэж уулзая

гэсэн юм аа, бид 2 чинь эмэгтэй хүмүүс шүү дээ. Төгөлдөр бид 2 хар багаасаа үерхэж өссөн би миний хайртай хүн амьдралын минь хань гэж итгэж явсан юм. Одоо надад хичнээн хэцүү байгааг чи төсөөлөөч. Би түүндээ маш их хайртай, чи адилхан залуу хүн байна миний зовлонгоор жаргал хийхгүй байх гэж итгэж байна хэмээн Уянгаа учирлан гуйлаа. Нүд нь бүлтгэнэж нулимс гүйлгэсэн бүсгүй өөдөөс нь харан уйлж байгааг хараад Соёлоо санаа зовж өөрийн эрхгүй тайвшир битгий уйл хэмээн аргадлаа. Тэр маань миний амьдрал шүү дээ бид 2-ын сайхан үерхэлийг битгий ингэж таслаач дээ нүдэндээ нулимс дуслуулан хэмээн гуйх Уянгаа Соёлоод Төгөлдөр тэр 2-ийн үерхэлийн түүх гэр бүлийнх нь холбоо бусад дурсамжаа ярьлаа.Соёлоогийн дотор харанхуйлж эхэллээ одоо яг л Уянгаа шиг уйлмаар санадлаа. Би чинь Ханболдоос салаад 2 жил яаж шаналлаа даа. Тэрийгээ мартаад өөр шигээ бүсгүйг Соёлоо өөрөө уйлуулж сэтгэл зүрхийг нь шаналгаад

явж байж болох уу даа. Төгөлдөрөөс салая дахиж уулзахгүй гээд хэлэх гэхээд дэндүү хайртай болсон өөрөө яах билээ. Төгөлдөртэйгээ уулзахгүй хамт байхгүй амьдралыг юу ч гэж нэрлэх билээдээ. Төөгөөгөөс салчихвал өөрөө хичнээн их шаналах билээ.Соёлоогийн өрөвдсөн бас эргэлзсэн царайг хараад Уянгаа дахин дайралт хийхээр шийдлээ, Соёлоо бид 2 намар хуримаа хийхэр тохирсон юм аа би бүр даашинзныхаа загварыг нь хүртэл бодож олсон гээч. Энэ хэдэн хоногт зүрх минь өдөр бүр л хэсэг хэсгээр урагдаж байх шиг болж байна, би олон жил зөвхөн Төгөлдөртөө л үнэнч байсныхаа төлөө ийм байдалд орох учиртай гэж үү хэмээн хэлэхэд Уянгаагийн зүрх үнэхээр хатгуулан өвдлөө. Хэрвээ энэ хүүхэнд Төгөлдөрөө алдчихвал яанаа гэж одоо л жинхнээсээ айж эхэллээ. Төгөлдөрөсөө сална гэж бодонгуут Уянгаагийн нулимс дахин асгарч Соёлоогийн гараас барьж чин

зүрхнээсээ гуйлаа. Чи бид 2-г орхиоч гуйж байна, би Төгөлдөрөө уучилна . . . Ганцхан чи .. . Ганцхан чи . . . . . Ганцхан чи л . . .Соёлоо согтуу юм шиг гуйван дайван гадаа гарлаа. . . Тэнгэр цэлмэг нар жаргаагүй байхад яагаад эргэн тойрон харанхуй байгаа юм бэ. . . яагаад эргэн тойрон хав харанхуй байгаа юм бэ… Ийм харанхуйд зөрж өнгөрч байгаа хүмүүс яаж замаа олж, яаж ийм харанхуйд зарим нь инээж чадаж байгаа юм бэ. . . Соёлоо нүүрээ даран замын хажууд сууж мэгшин уйллаа, зүрх нь хагарчих шахан өвдөж байлаа. Сэтгэл өвдсөнд орвол бие минь өвдөхгүй даанч яав даа. . .Тэгвэл зүрх шимшрэхгүй яасан их амар байх бол, сэтгэл минь битий намайг ингээд зовоо л доо. Хайртай хүнээ өөрийнхөө гараар түлхээд хаячихлаа. Зүрхээ өөрийнхөө гараар базаж байна цус шүүрсэн энэ шарх хэзээ ч миний хувьд эдгэхгүй. Өдөр бүр л цус шүүрэн зүрх сэтгэл хөндүүрлэсээр явах

болно. . . Тиймээ Соёлоо дахин Төгөлдөртэй хэзээ ч уулзахгүй хэмээн Уянгаад амлажээ. . . Угаасаа л би азгүй төржээ, тиймээс Төгөлдөртэй уулзсан мань ч бас миний нэг алдаа байсан. . . Гэм буруугүй өөртэйгээ ижил бүсгүйн зүрхийг гомдол шаналал дунд орхичоод өөрөө жаргаад явсанаас азгүй төрсөн өөртөө гомдоод гэмгүй хүний аз жаргалыг буцаагаад өгсөн нь дээр. Тэгэхгүй өөрийгөө бодвол Соёлоо хэзээ ч өөрийгөө уучлахгүй нэгэн бүсгүйн гомдол шаналалаар аз жаргал олж авсанаас зүрхэндээ шархтай хоцорсон нь дээр . . . Гадаа нартай мөртлөө яагаад ийм тас харанхуй байгаа юм бэ . . . Яагаад . . .Соёлоог гарсаны дараа Уянгаа сүүлчийнхээ нулимсыг арчаад толь гарган нүүрээ харлаа. Хэцүү ч гэлээ хэрэг бүтлээ, одоо ийм нүүртэй дээрээ Төгөлдөр дээрээ очиж уулзах хэрэгтэй . . . Чамдаа би ийм хайртай

гэдгээ урьд нь хэзээ ч анзаарч байгаагүй юм байна . . . Гудамжинд сөхрөн суугаад мэгшин уйлж байгаа Соёлоог хараад Уянгаа эсрэг зүгрүү нь эргэн зам гарахаар хурдан хурдан явлаа . . .Зүрхээр өвдөөд байна, дотор дэндүү муухайрч байна яасан харанхуй юм бэ, нар минь жаахан ч гэсэн гэрэл гэгээг надад өгөөч . . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…