
Дийд дийд дийд… Гар утас үргэлжлэн дуугарлаа. Ажил тараад харих гэж явж байсан Жавхаа утсаа хартал Уянгаа залгаж байлаа. Байна уу Жавхаа юу гэсэн цахиртсан дуугаар нь Уянга ярихад ихэд гайхлаа.
Яасан бэ Уянга хэмээн сандран асуутал утасны цаанаас чамд болож байвал надтай нэг уулзаач чамаас гуйх нэг зүйл байна хэмээн Уянга зангирсан хоолойгоор асуулаа. Чи одоо хаана байна хэмээн асуугаад
Жавхаа яаран Уянгын зааж өгсөн газар очихоор яарлаа. Юу болсон юм бол … гэж бодоод Жавхаа юу ч бодож олж чадсангүй. Уянга хэзээ ямагт л сайхан ааштай тайван байж хааяа хүн цаашлуулаад л инээж сууж
байдаг, уйлж гуниж байхыг нь Жавхаа л лав мэдэхгүй юм байна. Төгөлдөртэй муудаа юу гэж бодох гэтэл тэр 2 хэзээ ч чи би дээ хүрч маргаж уйлалдаж байгаагүй байдагв Юутай ч очиж байгаад учрыг нь
олоё доо хэмээн Жавхаа бодов. Утсаа тавиад Уянга цүнхнээсээ толио гарган нүүрээ харлаа, нээрээ их үнэмшилтэй ярилаа шүү. Одоо харин нүдээ дахиад жаахан нэмээд нухалвал бүүр л болоод явчихна.

Жавхаагийн яаран ирж байгааг бодохоор инээд нь дахиад л хүрлээ. Жавхаа бол Төгөлдөрийн хар багын ганц найз нь билээ. Уянга багадаа Төгөлдөрөөс салахгүй дагаж тоглоом болгонд л Төгөлдөрийн талд орж Жавхаа ихэндээ л хожигддог байж билээ. Бараг хамтдаа л өсч зөвхөн Төгөлдөрийн ч биш бас Уянгаагийн ч сайн найз нь болсон юм. Одоо л Жавхаа минь туслахгүй бол хэзээ туслах вэ дээ… Уянгаа уулзах газраа хажуу талын ширээний хүнд яриа дуулахдааргүй харин ч өөрөө бас нүүрээ нуучихаар бүрэнхий бас чимээтэй газар сонгон авсан билээ. 5 минут ч бололгүй Жавхаа ирж Уянгаагийн улайсан нүд уруу царайг хараад яасан хэмээн гайхширч хажууд нь суудал татан суулаа.
Төгөлдөр зүгээр үү, танайхан зүгээр үү, чи яагаа вэ хэмээн дуугүй л суугаад байсан Уянгааг гайхсан Жавхаа асууж гарлаа. Найз нь зүгээр ээ. Чамаас харин гуйх зүйл байна… Жавхаагийн гайхан харж байгааг хараад Уянга хэллээ. Төгөлдөр өөр бүсгүйтэй болсон байна… Жавхаа ёстой л хүйтэн ус цацуулсан юм шиг гайхширлаа. Худлаа байлгүй дээ яалаа гэж хэмээн дуу алдсанаа Уянгааг хараад үнэн юм байна хэмээн тэр дороо үнэмшлээ. Гэхдээ л Төгөлдөрт итгэж чадахгүй байлаа, бараг л удахгүй хурим хийх гэж байсан 2 чинь яагаад ийм болчихдог байна аа… Урд нь мэгшин уйлах Уянгааг Жавхаа тайтгаруулах аргаа олж ядлаа. Найз нь туслалгүй яах вэ, Төгөлдөр тэгэх ёсгүй, чи яг баттай
мэдэж байна уу хэмээн үглэж гарлаа. Жаахан суугаад Уянгаа түүнд уруу царайлан ярьлаа. Төгөлдөрийг сүүлийн үед уулзахад хөндий байдаг болоод гайхаж байтал нэг бүсгүйтэй болчихсон уулздаг болсон, бас тэр 2-той тааралдахад түүнийг хэрхэн орхиод нөгөө хүүхнийхээ араас гүйгээд яваад өгсөнийг нь хэлж ямар тус хэрэгтэй байгаагаа ч нуухгүй ярилцлаа. . .Төгөлдөр бид хоёрыг салгах гээд байгаа хүүхэнтэй би очиж уулзмаар байна, би түүнд Төгөлдөрийгөө миний хувьд ямар чухал хүн болохыг хэлж ойлгуулмаар байна. Тэр эмэгтэй намайг ойлгох байх харин дараа нь би Төгөлдөртэй уулзана, чи надад тэр бүсгүйн нэр ажил гэрийнх нь хаягийг л олоод өг, би тэр бүсгүйтэй
уулзаж уйлж байгаад ч болов Төгөлдөрийгөө буцаагаад авна хэмээн Уянгаа яриагаа төгсгөлөө. Энэ зуур Жавхаа дотроо тийм авир гаргасан гэж Төгөлдөрийг гайхаад барахгүй байв. Ямар нэгэн хүүхэн нь уруу татаа биз, би одоо явж Төгөлдөртэй уулзлаа чамайг хүргээд өгөх үү хэмээн Жавхаа суудлаасаа өндийлөө. Хэрэггүй ээ харин тэр бүсгүйн л мэдээлэл хурдан хэрэгтэй байна хэмээгээд Уянга Жавхаад юу юу гэж асууж байж Төгөлдөрөөс сэжиг авахуулалгүй хэрэгтэй зүйлээ асууж болохыг зааж өглөө. Мөн өөртэйгээ уулзсан гэдгээ хэлэхгүй байж юу юу ярихыг нь сайтар зөвлөөд салж гэрлүүгээ харилаа. Хэргийнхээ талыг нь бүтээчихсэн болохоор бас ч гэж санаа амарлаа, одоо Жавхаа миний үгнээс гарахгүй, харин ч одоо утсаа чагнаад хүлээж суух
үлдлээ. Уянгаа гэртээ хариад зурагтаа асаан солонгосын нэгэн савангийн дуурийг ихэд шохоорхон үзлээ. . .Жавхаа Уянгаагаас салаад гар утсаа шүүрэн авч залгалаа. Сайн уу Төөгөө найз нь байна аа ажил тараад явж байна. Чи нэг зав гаргаад уулзаач, ойрд уулзаагүй 2лаа ганц ганц аяга пиво ууя хэмээн ятгасаар байгаар Төгөлдөрийг гэрээс нь гаргаж ирэх боллоо. Төгөлдөрийг хүлээнгээ Уянгаагийн хэлсэнийг нэгд нэгэнгүй бодлоо, үгүй ер энэ олон жил сайхан үерхчихээд хурим хийх болохоороо салж өөр хүүхэнтэй орооцолдож байдаг энэ Төгөлдөр үү хэмээн зэмлэн бодлоо. Эхлээд утас хаягийг нь авчихая, дараа нь нэг сайхан загная байз хэмээн тамхи асаангаа Жавхаа болож суулаа. Тун удалгүй араас нь далыг нь алгадан эргэн харвал Төгөлдөр ирчихсэн
инээд алдан зогсоно. Нэг нэг чингис хэмээн хашгираад Төгөлдөр бас л инээд алдсаар суулаа. Үгүй ер чи чинь яасан жаргалтай байх юм хэмээн Жавхаа тэсэлгүй хэлчихлээ. Үнэхээр Төгөлдөрийг царай нэг л гэрэлтсэн ч юм шиг цайсан ч юм шиг өнгө орчихсон байлаа. За битгий цаашлуулаад бай гээд Төгөлдөр хариулаад 2 найз хэсэг зуур ойр зуурын юм ярьж аль хэдийн аяга аяга пиво уучихлаа. Жавхаа дахин захиалга өгөөд зорьсон хэрэгтээ орлоо. . .За миний найз надад үнэнээ хэлчих, би чамайг нэг бүсгүйтэй ихэд дотно явахыг чинь харлаа. Юу болоод байна аа, би Уянгаатай ярьсан ч гүй шууд л чамаас асуух гээд дуудсан юм хэмээн Жавхаа хэлээд Төгөлдөрийг ажиглан харлаа. Юу ч гэхэв дээ, үнэхээр нэг бүсгүйтэй уулздаг болсоон. Тэгэхдээ уулзаж
эхлээд 7 ч хоноогүй байна тэгэхдээ би тэрнийг аль эртний мэддэг юм шиг тийм л дотно байгаа хэмээн Төгөлдөр аяархан ярьлаа. Яалаа гэж тэгж байгаа юм бэ, Уянгаа яасан юм яагаад чи түүнийг орхиж байгаа юм гэж Жавхаа нэг том дуугарчихаад үндсэн зорилгоо санаад чимээгүй болж дахин пивоор шахлаа. За миний найз одоо яахав, эр хүн аль алдахыг тэр гэхэв хэмээн элдвийг асуусаар Жавхаа Төгөлдөрт нилээдгүй пиво уулгаж амжаад асууж эхэллээ.Тэр бүсгүйг нь Соёлоо гэдэг ажээ . . . За одоо 2лаа явья даа, хэмээн Жавхаа өндийлөө. Жавхаа аль хэдийн мэссэж бичие гэх нэрийдлээр Төгөлдөрийг утсыг авч Соёлоо гэж томоор бичсэн дугаарыг харж амжсан байлаа. . . 2 найз салж өөр өөр тийшээ харих байлаа. Жавхаа Төгөлдөрт хандан за миний найз сайн дахиад бодоорой, Уянга та 2 хар багаасаа л бие биеэ
мэднэ тэгээд одоо энэ олон жил өнгөрсөний дараа салах болвол Уянгад хичнээн хэцүү байх билээ дээ тэр чинь ямар ч гэм хийгээгүй шүү дээ. Чи түүний олон жил чамайг гэж явсан сэтгэлийг нь бодоорой хэмээн захиад салж одлоо. Төгөлдөр уруу царайлан гэрлүүгээ хариж явлаа, Уянгаа түүнд ямар ч буруу зүйл хийгээгүй байхад нь хаяад өөр хүний араас явсан нь үнэн. Тэгэхдээ хүний сэтгэлийг яалтай билээ, бүх зүйлээсээ салаад ч болов Соёлоотойгоо л байвал боллоо гээд л зүрх нь цохилоод байгаа юм чинь би яах юм бэ. . . Уянгааг гомдоосон оо мэдэж байна аа тэгэхдээ л нэгэнт эргэж нийлэхгүйгээс хойш юу ч гэж хэлж уучлалт гуйх билээ хэмээн бодсоор гэрлүүгээ харьлаа. Маргааш Соёлоотойгоо уулзана 2лаа ажил тараад соёл амралтын хүрээлэн явж
хүүхэд шиг л тоглоно гэж бодоход цээжинд нь хурж байсан бараан үүлс арилах шиг л боллоо. . .Уянгаагийн утас орой 11 болж байхад жингэнэн дуугарлаа. Ашгүй Жавхаа ярьж байна, ажил нь бүтсэн юм болов уу. Аан Жавхаа байна цаадахтай чинь уулзлаа, олон юм хэлмээр байсан боловч чиний сануулгыг дагаад л асуух юм аа асуугаад орхисон хэмээн утасны цаанаас тайлан тавьлаа . . . За миний найз сэтгэлээр битгий унаарай сэргэлэн байгаарай, 2лаа цаадахыг чинь тэр хүүхнээс нь салгана би маргааш дахиад ярьнаа гээд Жавхаа утсаа тавьлаа.Тийм бии… Соёлоо гэдэг юм байна, гадаадад 2 жил болж ирээд ажилд ч ороогүй байгаа юм шив. Гадаадад залуучууд мундсан биш очиж очиж Төгөлдөртэй ирж холбогдож байдаг. Нэг аальгүй хүүхэн л

байгаа бизь томоотойгоор нь Төгөлдөрийн толгойг эргүүлэх гэж бодож л дээ, гайгүй байлгүй чи Уянгаа гэж хэн болохыг үзнээ гайгүй хэмээн Уянгаа зэвүүрхэн бодоод Жавхаагийн хэлж өгсөн утасны дугаарыг гар утсандаа өөр нэрээр тэмдэглэж авлаа. Маргааш уулзая Соёлоо гэж амандаа шивнээд Уянгаа орондоо шурган орж утасныхаа сэрүүлгийг тавиад нам унтлаа. . .Үргэлжлэл бий.