Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “8-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
1,547

Чи намайг уучлаарай… Төгөлдөр Уянгаад хандан ингэж хэлчихээд Соёлоогийн араас хаалга зүглэн гүйлээ. Энэ удаа л Соёлоог явуулчих юм бол дараа нь хичнээн ч уучлал гуйж тайлбар тавиад Соёлоо

хүлээж авахгүй гэдгийг зөн совингоороо мэдэрчээ. Уянга түүнийг хичнээн ч харааж, хичнээн ч зүхсэн хамаа алга, харин Соёлоогоо л алдаж болохгүй. Сайхан хайр байдаг юм шүү олдвол алдаж болохгүй

гэж үг зөндөө л сонссон, энд тэнд бичсэнийг ч их уншсан. Гэхдээ ер тоож ойлгоогүй билээ. Жинхэнэ үнэн үг юм байна. Хэнээс ч салсан хамаа алга, хэн ч гомдсон хамаа алга тэр битгий хэл юу ч болсон

хамаа алга. Ганцхан Соёлоотойгоо л хамтдаа байхыг Төгөлдөр хүсч байлаа. Түүний энэ ухаангүй ч гэмээр үйлдлийг ганцхан хэн нэгэнд чин сэтгэлээсээ дурлаж байсан хүн л ойлгох байлаа…Соёлоо зогсооч.

Соёлоо чи миний хэлэх үгийг сонсоно гэж энэ газар ирсэн биздээ, одоо яагаад явах гээд байгаан бэ? хэмээн 3хан харайгаад Соёлоог гүйцсэн Төгөлдөр хэллээ. Эргэн харсан Соёлоогийн нүдэнд дүүрэн нулимс

цийлэгнэн байлаа. Төгөлдөр өөрийн эрхгүй нэг л мэдэхэд Соёлоогийн гараас шүүрэн авлаа. Соёлоо 2лаа эндээс явья хэмээн зөөлөн хэлээд нөгөө гараараа Соёлоогийн нүдийг зөөлөн арчлаа. Соёлоо хэдийгээр нулимс дүүрэн нүдтэй боловч Төгөлдөрийн өөдөөс харж инээмсэглэн тэр 2 хөтлөлцөн явлаа… Хэсэг яваад Төгөлдөр ам нээж би чамайг уурлаад яваад өгөх вий гэж их л айлаа гэтэл Соёлоо инээд алдаж би чамайг тэр бүсгүйгээ аргадаад үлдэх бий л гэж зөндөө айлаа хэмээн хэллээ. Тэр 2т түрүүчийн эвгүй байдлын ул мөр ч үлдсэнгүй ээ. Яриа ингэж эхэлсэн болохоор Төгөлдөр яриагаа эхлэх шалтаг олджээ. Соёлоо хоёулаа миний мэдэх нэгэн жижигхэн газар очьё, би чамд саяны явдлыг тайлбарлаж өгье, би тэр бүсгүйн тухай ч ярьж өгье хэмээлээ.Хүн болж төрсөнөөсөө хойш ёстой үзээгүй юм аа үзлээ…

Завгүй завгүй гээд байсан Төгөлдөр нь аль хэдийнэ өөр бүсгүйтэй болзоод зогсохгүй түүнийгээ дагаад л явчихлаа. Уянгаа хүүе чи яаваа суугаачээ… Ажлынхан нь хэсэг ширээн дунд зогсоод л байгаа Уянгааг гайхан харж дуудсан нь энэ ажээ. Уянга хөлөө арай япан зөөсөөр ширээний захад нь очин суулаа, царай нь зэвхий дааж ээ. Тэрээр мөр хавчаад биеэ эгцлэн шийдэмгий суулаа. Түрүүний шоконд орох шахаад байсан тэр царай нь хувирч эрс шийдэмгий болж хувирлаа. Тэрээр ажлынхан нь юуг ч ажиглаагүй мэдээд тэдэнтэйгээ инээд алдан ярилцаж, бусадтай л ижил наргиж суулаа. Гэхдээ дотроо шал өр юм бодох бөгөөд толгой нь сийрэгхэн ажиллаж байлаа. ..Төгөлдөрийг ингэнэ гэж хэн санах вэ дээ? ёстой л эр хүнд итгэхээр эрхий хуруундаа

итгэ гэж л энэ юм байхдаа. Ичих ч үгүй завгай ажилтай гэчихээд энд хүүхэнтэй уулзаад сууж байдаг… Уянгаа өөрийн эрхгүй доод уруулаа өвдтөлөө шүдээрээ зуулаа. Төгөлдөр түүнийг арай тэнэг хүүхэн ухаан муутай гэж бодоод байгаа юм биш биз. Тийм бол тэр том эндүүрч, Төгөлдөрт хичнээн итгэлээ дээ. Мөн ч олон жилийг 2лаа хамтдаа өнгөрөсөн дөө. Тэгтэл нэг муу уучлаарай гэж хэлчихээд өөр хүүхэн дагаад яваад өгөх гэж байгаа юм даа. Уучлаарай гэнэ үү чиний тэр муу есөн үсэгээр би яах юм хэмээн Уянга зэвүүрхэн бодлоо. Байз байз тэр хүүхэнийг л нэг л таньдаг санагдаад байх чинь… Бодоё бодоё….Өө тийм яагаав саяхан орой эмээг эргээд явж байхад гудамжинд дайралдаад Төгөлдөрийг ширтээд байдаг хүүхэн мөн байсан байна ш

дээ. Яаг мөн байна. Нээх сонин ширтээд байсан, одоо бодоход Төгөлдөр буцаж очоод нэг юм хэлээд ч байсан санагдаж байна. Сая бас намайг хараад таниад л царайгаа хувилгаад байсан Төгөлдөр ер нь тэрэнд аягүй бол өөрийгөө ганц бие гээд хэлчихсэн байсан даа. Өөдгүй залуу юм даа. Ханилж суухдаа тулчихаад гэнэт нэг муу хүүхэн харчихаад хэдэн жилийн сайхан үерхэлээ ор тас мартаад байхдаа яах вэ дээ. Даанч ийм гэж Төгөлдөрийг бодсонгүй…Уянга ажлынханаасаа эртлэн саллаа. Гэртээ харьж өрөөндөө ороод гадуур хувцасаа ч тайлсангүй орон дээрээ унаад өглөө. Бодох тусамд Төгөлдөрт гомдох сэтгэл төрнө бас тэр 2-г салгах гээд байгаа хүүхнийг нь үзэн ядах сэтгэл төрнө. Уянгаа салгах гээд байгаа хүүхэн гэж бодлоо, тэрээр Төгөлдөрөөс

салчихлаа гэж огт бодсонгүй. Тэр муу хүүхэн салгаж чадахгүй, би Төгөлдөрөөс огт салахгүй. Бид 2ын хамтдаа байсан тэр олон жил, бие биедээ дассан тэр олон жилүүдийг хэнбугай ч байсан ор мөргүй арчиж Төгөлдөрийг нь аваад явж чадахгүй ээ… Анх удаагаа Уянгын зүрх нь хүчтэй гэгч цохилох нь өөрт нь мэдэгдлээ. Тэрээр анх удаагаа Төгөлдөрийг хардаж, анх удаагаа бас бусдаас харамлажээ. Тэрээр Төгөлдөртөө өөрийнхөө бодож байгаагаас ч илүү их хайртай юм байна. Яасан ч түүнээсээ салж болохгүй, аль багын л Төгөлдөрийг сонирхсон охидуудтай хэрэлдэхийг нь хэрэлдэж, шоолохыг нь шоолж бүгдийг нь дийлдэг байлаа. Тэрийг нь Төгөлдөр огт мэддэггүй өнгөрдөг байсан. Бас ганцхан өөрөө л Төгөлдөрийг тайван байлгаж, арга эвийг нь бүрэн олж сурсан билээ…Уянгаа гэнэт инээд алдан босч хувцасаа

солин хоолоо идэхээр бослоо. Тэр энэ удаа ч гэсэн ялж гарна гэдэгтээ итгэлтэй болжээ. Харин ч энэ удаагийн явдал Уянгад хэрэгтэй сургамж боллоо, хойшид харин анхаарч байх ёстой юм байна хэмээн бодоод сэтгэл нь бараг амрах шиг болоод хоолоо идлээ. Гэхдээ одоо зүв зүгээр байж байхад Төгөлдөр хүрээд ирэхгүй, сайтар төлөвлөсөн төлөвлөгөөтэй байж байж Төгөлдөрийгөө буцааж тэр хүүхэнээс нь салгаж авах болно. Хоолоо идчихээд Уянгаа өрөөндөө орж сэтгэл тайван сайтар бодлоо… Юуны тулд хийх ажлаа хүртэл байнга төлөвлөдөг билээ дээ. Төгөлдөрийг тэр сайтар мэднэ тиймээс түүнтэй ямар үед нь ямар байдлаар ярилцаж өөрийгөө ойлгуулахаа Уянгаа аль хэдийн шийдчихсэн байв. Харин тэр хүүхэнтэй бас ярилцаж өөрөөр

нь Төгөлдөрийг орхиулах хэрэгтэй. Тэгж байж л Төгөлдөрт өөрөөс нь өөр үнэнч, бас тууштай хүүхэн байхгүй юм байна гэж итгүүлэх болно. Хамгийн гол нь тэр хүүхнийг сайн судлах хэрэгтэй. Тэгвэл тэр хүүхэнтэй ярилцах зөв зарчимаа сонгож авч амжилтанд хүрэх болно.Хаанаас харин тэр хүүхний тухай мэдээллийг олж авах вэ. Ядаж нэрийг нь ч мэдэхгүй юм, хар таамагаар хайлтай нь биш. Яаж тэр хүүхний тухай олж мэдэх вэ хэмээн бодож байгаад гэнэт нэгэн санаа

бараг мэргэн санаа оллоо. Уянгаа гадагшаа гарахаар зэхэн хувцасаа өмсөөд нүүрнийхээ будгийг арилган, бас нүдээ улайтал нь үрж орхиод гэрээсээ гарч бараг л инээх шахан жуумалзсаар гар утсаа гарган залгалаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *