Нүүр Өгүүллэг “ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “7-р хэсэг”

“ХАЙРЫН ТӨЛӨӨХ СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЛ” тууж “7-р хэсэг”

19 секунд уншина
0
0
441

Тэрхүү гайхам цэцгийн баглаанаас нисэх мэт л гараад ирсэн бяцхан дугтуйг Соёлоо болгоомжтой гэгч нь задлан уншсанаа нүд нь гайхам том болж суун туслаа. Энэ бэлэг түүнд хэнээс ирсэн байсан гээч.

Гайхмаар юм Төгөлдөр нь түүнд явуулсан байна шүү дээ… Цэнхэр цаастай бяцхан ил захидал дээр “Уучлаарай Соёлоо, би чамд бүх учраа уулзаж тайлбарлахыг хүсэж байна. Надтай уулзаач. Төгөлдөр” хэмээн

цөөхөн үг бичсэн байлаа. Соёлоо энэхүү явдалд үнэхээрийн их гайхлаа. Тэрээр хурдан гэгч нь босч цэцгийн баглаагаа энгэртээ наагаад гэртэй жаахан хүүхэд шиг баярлан дэвхэцлээ. Ямар гоё вэ,

ямар гоё вэ өнөө орой бид 2 уулзана, Төгөлдөр ч бас надад хайртай юм байна. Бурхан минь сэтгэл минь яасан сайхан байна аа. Соёлоо хамгийн сүүлд дээд сургуулийнхаа элсэлтийн шалгалтанд тэнцэн

орсон өдрөө л нэг ингэж баярлаж байсан билээ. Гэтэл одоо тэр үеийнхээс хэд дахин илүү баяр хөөртэй байлаа. Бурхан минь та ингэж намайг баярлуулна гэж байх уу даа…Тэр дороо Соёлоогийн нүүр

баяраар хайраар гэрэлтэн түрүүний баргар царайнаас ямар ч ул мөр үлдсэнгүй ээ. Явахаар зэхэж байснаа аль хэдийн больчихоод дуу аялан хувцсаа буцаан шүүгээндээ хийлээ. Өнөөдөр хэдээс уулзах бол ажил тараад л надруу ярих байхдаа. Миний утсыг нээрээ мэдэхгүйш дээ. За гэхдээ гэрийн хаяг олж мэдсэн юм чинь, утсыг маань мэдэж байгаа байлгүй гэж бодоод баярлан ганцаараа инээд алдлаа. Толиныхөө өмнө байрлуулсан цэцгийн багланы сайхан үнэр өрөө дүүрэн ханхална. Үдийн цайнаараа ч утасдаж магадгүйшдээ гэж бодоод Соёлоо бушуухан гадагшаа гарахаар хувцсаа өмсөн гэрээс гаралгүй суулаа. Гар утсаа чанга гэгч нь атган байн байн хүүрийг нь харж цаг минут тоолон суулаа. Зүрх нь хязгааргүй их баяраар бялхан хэдэн цаг ч

хамаагүй ингэж хүлээн суух нь жаргал мэт санагдана. Ёстой л хүлээхийн жаргал гэгч нь энэ юм байх даа…Гэнэт Соёлоод нөгөөх Төгөлдөртэй хөтлөлцөж явсан бүсгүй санагдлаа. Ямар жаахан хүүхэд бишдээ өдий насны том залуу жирийн найзтайгаа хөтлөлцөөд л явж байна гэж мэдээж байхгүй шүү дээ. Тэгэхдээ одоо надад бүх юм хамаагүй ээ. Төгөлдөртэйгээ л хамт байвал, тэр маань л намайг гэж байвал урд нь нэг бүсгүйтэй хөтлөлцөж харагдах нь байтугай авгай 3н хүүхэдтэй ч байсан хамаагүй би түүнийг хайрласан сэтгэлээ татаж авч чадахгүй ээ. Бүхнийг Төгөлдөр өөрөө шийдэг, ер нь тэр бүсгүйтэй жирийн л нэг найз ч байсан юм билүү. Мэдэхгүй зүйлийнхээ төлөө толгойгоо гашилгаж яах вэ. Хамгийн гол нь Төгөлдөр түүнд сайн байсан нь л хангалттай. Соёлоо Төгөлдөрийг өөртэй нь адилхан

хайртай гэдэгт бараг л итгэж байлаа.Энэ үед Төгөлдөр ажил дээрээ өргөсөн хатгуулсан мэт сууж ядан өндөлзөж байлаа. Захиалга өгсөн газарлуугаа утасдаад хүлээнгэн өгсөн гэсэнийг нь сонсоод жаахан ч гэсэн сэтгэл амарлаа. Гэхдээ л айх зүйл нь урд нь хүлээж байлаа. Соёлоо түүнийг Уянгатай хөтлөлцөж явж байгааг хараад яаж уурлах зэвүүцэх, зэмлэх зэрэгцсэн харцаар харж байлаа. Тэгээд одоо захиаг нь урж хаяад уурлаж байвал яана. Бүүр орой уулзая гээд утасдтал өөдөөс уурлаж загнавал яах билээ. Өөрийг нь аль хэдийн мартчихсаан явж байвал бүүр ичмээр хэрэг болох биш үү. Төгөлдөр уул нь тийм ч аймхай хүн биш дээ. Гэтэл Соёлоогийн утасруу залгахаас даанч нэг зүрх алдаад байсан тул түүнрүү мэссэж бичээд үзэхээр шийджээ.Hi. Soyoloo udriin mend. Uchigdur uulzah baisan gazraa oroi 20.00 geed hureed irehgui yu. Bi chamtai uulzaj negen chuhal zuiliig helmeer baina. Bi

turuulj ochood suuj baina aa. Tuguldur. Ингэж бичээд Соёлоогийн утасруу нь явууллаа. Дараа нь уншаад үзтэл даанч эв хавгүй утгагүй зүйл бичсэн юм шиг санагдаад буцаагаад мэссэжэ авчихаж чадахгүй дээ удтал харамслаа. Нэг чухал зүйл хэлэе гэнэ үү. Үгүй чи юугаа нээх чухал гэж бодоов, ер нь юу ярихаа ч мэдэхгүй байж хэмээн өөрийгөө Төгөлдөр бухимдан элдвээр хэлж суулаа. Юутай ч гэсэн орой очоод л хүлээж байя. Ирэхгүй байвал миний хохь биз хэмээн Төгөлдөр бодлоо. Төдөлгүй утсанд нь мэссэж иртэл Соёлоогоос ирсэн байлаа. Ok хэмээн бичсэн ганцхан үг нь Төгөлдөрт хичнээн их баяр хөөр авчирсэныг зүйрлэн хэлэх аргагүй билээ.Цаг нэгэнт 6 өнгөрч Төгөлдөрийн ажлынхан нь мэр сэр тарж эхэллээ. Тэгтэл гэнэт Уянгаа залгалаа. Хүүе Төгөлдөрөө өнөөдөр 2лаа 7.40с Тэнгист кино үзье. Шинэ гоё кино ирсэн байна лээ. Чи сайт руу нь ороод үздээ хэмээс Уянгаа хэлэв.

Төгөлдөр хэсэг түгдрээд би өнөөдөр ажилтай, даанч оройтохоос өр арга алга хэмээн худлаа хэллээ. Тэгвэл маргааш үзэх үү хэмээн асуухад Төгөлдөрт анх удаа Уянгаад дургүйцэх сэтгэл төрлөө. Үгүй ээ би ажилтай гээд байна, тэгээд ч кино үзэх хүсэл алга хэмээн ширүүхэн бөгөөд эрсхэн хэллээ. Урд нь өөртэй нь хэзээ ч иймэрхүү төрхтэй ярьж байгаагүйд гайхсан Уянга үнэхээр л ажил ихтэй бухимдаж байгаан байна хэмээн бодоод за тэгвэл найз нь дараа залгая хэмээгээд утсаа тавьлаа. Уянгын тухай бодох ч хүсэл Төгөлдөрт байсангүй, эвгүй хэлчихвүү дээ гэж санаа нь ч зовсонгүй ээ… Цаг гаруйханы дараа уулзах Соёлоог л бодож байлаа.7 жаахан өнгөрөөд Төгөлдөр аль хэдийн болзсон задгай кафедаа оччихоод хүлээж суулаа. Энэ халуунд нэг аяга хүйтэн пиво уучихвал мөн сайхнаа гэж бодсон боловч Соёлоо

ирвэл муухай санагдаж магад гэж бодоод хүйтэн ундаа уугаад л хүлээж байлаа. 2 талынх нь хаалгыг ээлжлэн харж Соёлоотой жаахан төстэй хүн харагдангуут л зүрх нь түг түг хэмээн цохилож байлаа. Цагаа хартал 7.40 болж эргэн тойрны ширээнд ч хүн ирж суух нь ихсэж байлаа. Төгөлдөр Соёлоод өөрийнхөө тухай бүх үнэнийг ирэхлээр нь нэгд нэгэнгүй тоочихоно хэмээн шийдсэн байлаа. Уянга тэр 2 ямар холбоотой болох өөрийг нь анх харсанаас хойш хэрхэн сэтгэл татагдсан болох анх удаа хүнд жинхэнэ ёсоор сэтгэл зүрхээрээ дурласан тухайгаа бүхнийг ичиж зоволгүй ярихаар шийджээ.Энэ мөчид Соёлоо догдлосон сэтгэлээ барьж ядан хурдлан алхсаар задгай кафены хажуугийн хаалгаар орж ирээд нүд гүйлгэн харсанаа хэдэн ширээний цаанаас өөрийг нь даллаж байгаа Төгөлдөрийг олж харлаа.

Төгөлдөр түүнийг санаашрил зовнил, хайр гэрэлтсэн нүдээр харж байв… Уянга энэ өдөр гэрлүүгээ нэг их яарсан ч үгүй. Төгөлдөртэй орой сайхан кино үзье гэж бодсон нь талаар өнгөрсөн тул ажлынх нь хэдэн хүүхэн нэг газар жаахан сууж байгаад харьцгаая гэхэд уриалгахан зөвшөөрчээ. Тэр хэд ярилцаж байгаад хотын төвийн задгай кафед орж сууя одоо тэнд сайхан сэрүүхэн байгаа гэж нэгэн дуугаар тохирчээ. Уянгын ажлын үе тэнгийн хэдэн хүүхэн нэгэн таксид багтан суугаад инээд хөөр болон явцгаасаар задгай кафены урд хаалгаар орж ирээд сүүдэртэй зүүн талын ширээрүү зүглэцгээлээ. Хамгийн хойно нь хоцорч явсан Уянга гэнэт урдхан талын ширээнд ганцаараа суугаад хаалганы зүг ширтэж буй Төгөлдөрийг олж хараад зөндөө гайхлаа. Гэтэл ширтэн буй хаалганы зүгээс нэгэн бүсгүй

наашлан ирж байгааг хараад өөрийн эрхгүй Төгөлдөрөө хэмээн чангахан дуудаж орхилоо. Тэр дуунаар ирж байсан бүсгүй зог тусан Уянгаа руу ширтэж сууж байсан Төгөлдөр дав хийн цочин эргэж харлаа. Уянга түүнрүү нэг Соёлооруу нэг ээлжлэн харж чи ингэж явдаг байсан юм уу хэмээн өөрөө ч мэдэлгүй хөндийн хүйтэн дуугаар хэллээ. Энэ үгийг сонсоод Соёлоогийн царай цонхийн цайрч аяархан хаалганы зүг эргэлээ. Төгөлдөр одоо л өөрийгөө эцсийн сонголтоо хийх болсоныг ойлголоо. Нэг бол босч Уянгааг орхин Соёлоогийн араас явах, эсвэл эндээ үлдэж Уянгад тайлбар тавьж аргадах. Тэрээр

Соёлоод чин сэтгэлээсээ хайртай болсон билээ, тэгэхдээ энэхүү Уянгатай хар багаасаа л тоглон үерхэж ирсэн бас ч гэж сэтгэл ээнэгшин дассан сан. Төгөлдөрт даанч тухтай бодох зав байсангүй, үйл явдал дэндүү хурдан өрнөлөө. Төгөлдөр эцсийн шийдээ гаргалаа…

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *