
Тэр шөнөжин Төгөлдөр унтсан унтаагүйн хооронд шаналж хонолоо. Үе үе түгшүүртэй зүүд зүүдэлж цочин сэрсээр тун тухгүй унтаж өглөө сэрлээ. Сэрээд л нүдээ нээтэл өчигдрийн мэдрэмж зүрхнээс нь алга
бололгүй харин ч харуусал гунигаар дүүрсэн байлаа. Хүн ер нь яах гэж энэ хорвоод төрдөг юм бол оо. Ёстой л дуртай дуртай зүйлээ хийхээр төрдөг байхдаа. Би өнөөг хүртэл харин ямар нэг хүсэл тэмүүлэл урам
зориггүйгээр урсгалаараа л амьдарч ирсэн байх юм. Бүр жинхэнэ сэтгэл догдлуулсан хайр сэтгэлийг ч амталж үзээгүй явж байжээ. Хайрласан сэтгэлд шаналал нь хүртэл амттай байдаг гэж одоо л
мэдэрлээ. Ай хайраа гэж ёстой л зүгээр явж байхад хоромхон хугацаанд харавсан сум шиг л хүрээд ирлээ дээ. Харин хорвоо яагаад эхлээд Соёлоотой түүнийг учруулсангүй вэ, энэ л харуусалтай. . .Ингэж
бодсоор Төгөлдөр аажмаар босч ажилдаа явахаар хувцаслаж эхлэнгээ зуны өглөөний агаар оруулахаар цонхоо том гэгч дэлгэлээ. Гадаа явган хүний замаар 2 залуухан хос жаахан охин хөтлөн алхана. Жаахан

охин инээд алдан ээжийнхээ гараас зутгаж тэр тоолонд аав нь инээд хөөр болж тоглоом болгон барихаар хөөцөлдөх нь харсан хүн атаархмаар жаргалтай харагдлаа. Бодвол энэ 2 жаахан охиноо ажилд явахаасаа өмнө эмээд нь юм уу өвөөд нь хүргэж өгөхөөр л явцгааж байгаа биз дээ. Сайхан юм аа гэж Төгөлдөр өөрийн эрхгүй атаархсан аа өөрөө гэнэт гайхлаа. Би чинь хэзээ ийм болоо вэ гэж гайхан бодлоо.Төгөлдөр өглөөний цайгаа ч уулгүй ажилруугаа гарч явлаа. Нэг олдсон амьдралдаа яагаад заавал өөрийнхөө хүссэнээр биш хүний хүссэнээр амьдрах гэж. Би Уянгаад элдэв ам амлалт өгсөн биш, ер нь өгсөн байлаа ч гэсэн нь зүрхэндээ төрсөн тэр л мэдрэмж тэр л
хайрынхаа төлөө хэн ч ямар ч амлалт өгсөн байсан тэрнээсээ буцахад бэлэн байна. Соёлоод одоо Төгөлдөр аль хэдийн хайртай болжээ. Соёлоогийн хайр сэтгэлийг олж авахын тулд түүний гомдсон сэтгэлийг тайтгаруулахын тулд хэнийг ч юуг ч орхиход бэлэн болсон байлаа.Гэнэт нэгэн санаа төрсөн Төгөлдөр ажил дээрээ яаран очлоо. Интернетед холбогдон цэцэг хүргэх үйлчилгээг хайж хайж оллоо. Цэцэг төв дээр очиж хүссэн цэцгийнхээ баглааг мэндчилгээтэй хамт хүссэн хүнийхээ хаягаар хүргүүлдэг үйлчилгээг байдаг гэж мэдээд жаахан халгасаар Туяаруу утсаар ярьлаа. Туяа Төгөлдөрийг таниад эхлээд утсаар ууртай ярьсан боловч асуусан зүйлийг нь сонсоод
гайхаж хоцорлоо. Өчигдөржин алга болчихоод одоо Соёлоогийн гэрийн хаягаар яадаг юм гэж бодсон бодовч очиж уучлал ч гуйх гэж байгаан билүү гэж бодоод найзыгаа бас бодоод гэрийнх нь хаягийг дуртай дургүй хэлж өгөөд утсаа тасаллаа. Харин тэр дороо эргэж Соёлоод хэлэх гэсэн боловч хурал зөвлөгөөн гэж хэсэг хүн дуудаад таг мартуулчихжээ. . .Соёлоо өглөө сэрээд усанд орчихоод л хэсэг хувцсаа ялган цүнхэлж эхлэв. өглөөний цай ч чанаж уух дур хүрсэнгүй. Зүрх нь тэр чигээрээ л хар харнхуй болж зуны хурц нартай өглөө ч гэлээ эргэн тойрон нь хар бараан санагдсаар байлаа. Бушуухан энэ хотоос холдож зуслан дээрээ гэрийнхэн дээрээ очьё гэж шийдээд өглөө эртлэн явахаар бэлдэж байгаа нь энэ байлаа. Сэтгэлээ дагаад царай нь ч гэсэн өнгөгүй баргар болжээ. Бодохгүй байя ч гээд чадахгүй нэг л мэдэхэд
Төгөлдөрийг өөр бүсгүйтэй хөтлөлцөн явж байсныг дурсан санаж тэр тоолонд нь зүрх нь цоо хатган өвдөж байлаа. Хайраас болж шаналсан зүрх өвдөхдөө хорхой идсэн шүд өвдөхөөс хамаагүй илүү өвддөг ажээ. Оронд нь бие өвдсөн ч болоосой ийм тарчлаантай байхгүй биз гэж Соёлоо гуниглан бодлоо. Бодох тусам Төгөлдөр түүний хүршгүй тэртээ өндөрт хөөрч байлаа. Сүүл сүүлдээ түүнтэй хамт явж байсан тэрхүү азтай бүсгүйд атаархав. Тэр хүүхэн нь гадагшаа сургуульд явахгүй юм байхдаа эсвэл өөр залууд дурлаад Төгөлдөрөөс өөрөө салчихдаггүй юм байхдаа гэж элдэв зүйл Соёлоо дотроо хорсон бодлоо.Бушуухан зусланруугаа л явья, бага байхдаа жаахан хувингаар булгаас ус
зөөгөөд л эргэн тойрон уулс ногоорон хөхөө донгодох дуу цуурайтаад л тун ч жаргалтай байж билээ. Тэндээ очивол түр ч гэсэн энэ бүх шаналалыг жаахан ч гэсэн мартаж амсхийх юм шиг Соёлоод санагдлаа. Төгөлдөр хэрвээ тэр бүсгүй дээ үнэхээр хайртай бол би яах ч билээ. Түүндээ саад болж нүдэнд нь дэмий өртөж байхаар хол очоод өөрөө санаад л шаналж суусан нь дээр юм даа. Соёлоогийн нүдэнд өөрийн эрхгүй нулимс бүрхэн орон дээрээ зог тусан суулаа. Төгөлдөрт үнэхээрийн их хайртай болсон шүү дээ, тэгтэл Төгөлдөр нь өөр найз бүсгүйтэй байна шүү дээ. Хайртай болсон хүнийгээ өөр хүнтэй хамтдаа явж байхыг харахаас өөр хэцүү зовлон гэж байх уу даа… Соёлоо тэсэлгүй цурхиран уйллаа. Хайртай хүнтэйгээ хамт байх хувьгүй, Төгөлдөртэй хамт байж чадахгүй Төгөлдөр түүнийх биш гэж
бодох тусам нь зүрх нь базлан улам хүчтэй цурхиран уйлж байлаа.Гэтэл хаалгыг нь нэгэн хүн хүчтэй цохих дуулдлаа. Соёлоо нүдээ арчин гайхаж хэн ирсэн юм бол хонх дарахгүй гэж бодсоор хаалгаа нээн харлаа. Тэгтэл хаалганы цаана нэгэн үл таних залуу сарнай цэцгийн баглаа барин өөррүү нь харан зогсож байв. Соёлоог мэл гайхан зогсож байтал нөгөө залуу өөрийг чинь Соёлоо гэдэг үү хэмээн албархуу асуулаа. Тийн хэмээн толгой дохитол хүлээн авлаа гэж гарын үсэг зурна уу гэж нөгөө залуу нэгэн хуудас цаасанд зуруулаад дараа нь улаан ягаан сарнай хосолсон гайхам сайхан сарнайн баглааг Соёлоогийн гарт бариулаад танд нэгэн залуугаас зориулан захиалсан юм хэмээн хэлчихээд юм асуух ч зав өгөлгүй шат алгасан харайн одлоо. Ёстой нүдээ бүлтийтэл гайхсан Соёлоо баглаа цэцгээ барин гэртээ орж гайхан зогслоо. Өрөө дүүрэн сарнай цэцгийн

анхилам сайхан үнэр түгэн тархлаа. Хэсэг харж үнэрлэж баярлаад за байз хэн нь ийм гоё цэцэг явуулдаг байнаа гэж бодсон чинь түүнд зориулж явуулах ширхэг ч хүн санаанд нь орсонгүй. Юутай ч эхлээд усанд хийе гээд гэтэл гоёмсог боосон боолтын завсар бяцхан ягаан дугтуй харагдаж байлаа. Соёлоо тэрхүү бяцхан дугтуйг задлан үзтэл дотроос нь нэгэн ил захидал гарч ирлээ…Үргэлжлэл бий.