
Энэ чинь зүгээр ч нэг сэтгэл татаад байгаа хэрэг биш байж. Соёлоо яагаад ингэж сэтгэл нь догдлоод байж сууж чадахгүй байснаа ойлголоо. Зүүднийх нь үргэлжлэл мөн юм бол Төгөлдөр зөвхөн
түүний л хайр сэтгэл, тэр 2 зөвхөн бие биедээ л зориулагдаж энэ ертөнц дээр төрсөн байх учиртай сан.Тийм биш бол ийм гайхалтай учрал болох байсан гэж үү…За ямар хоол захиалцгаах вэ гэсэн
Энхээгийн дуу Соёлоог мэлэрсэн байдлаас нь гаргалаа. Хоол идэж байхдаа нөгөө гурав нь ажил төрөл ойр зуурын зүйл ярилцаж Соёлоо чимээгүйхэн сууж байлаа. Ердөө л Төгөлдөрийн хажууд сууж түүнийг
хажуудаа байгааг мэдэрч байгаа нь хангалттай байлаа. Хоолоо идэж байхдаа өөртөө гайхлаа. Хоол ингэж амтгүй болно гэж мөн байдаг аа. Соёлоо хоолныхоо ямар амттайг огт мэдэрч чадахгүй байлаа. Шарсан
төмс, салатууд, амталсан мах бүгдээрээ ямар ч амтгүй эрхгүй л нэг зажлагдаад хоолойруу нь орж байлаа.Туяа хоолоо идэнгээ хүүе Соёлоо чи нээрээ яагаад нүүрээ будаагүй юм бэ энэ халуун наранд амархан

харлана шүү гэв. Энхээ тосч аваад л харин тийм эмэгтэй хүмүүс чинь будаггүй явсанаас хувцасгүй явсан нь дээр гэдэг биздээ гээд бас л инээлээ. Энэ үед Төгөлдөр нээрээ будаггүй юм уу гэсэн аятай Соёлоог нэг том хартал өөрийг нь сэмээрхэн харж байсан Соёлоотой харц тулгарав. Нууцаар харж байж баригдсандаа Соёлоо ичиж урдаа байсан цайгаа нэг том балгатал буруу хоолойгоор нь орж золтой л хахаж үхэх шахлаа. Төгөлдөр сандарсандаа нурууруу нь 2-3 хүчтэй гэгч нь цохиж орхив. Хэд хэд ханиагаад Соёлоо арай хийж гайгүй болтол чи чинь одоо яачаа вэ хоол ч идэж чадахаа байгаа юу, Төөгөө чи одоо яасан чанга цохидог юм бэ нурууг нь хугаллаа хэмээн Туяа үглэсэн ээ өө энэ Төгөлдөрийн гарыг хараач ээ хэмээн дуу
алдлаа.Төгөлдөр гараа хараад өө яанаа одоо яанаа гэж сандарлаа. Шарсан хавирга идэж суусан Төгөлдөр Соёлоог хахаж цацахаар нь тостой гараараа нурууг нь цохиод Соёлоогийн подволкийн 2 газар нь тостой хурууны толбо үлдээчихсэн байлаа. Зүгээр зүгээр очоод угаачихая санаа зоволтгүй гэж Соёлоог дуугартал, Туяа юу зүгээр гэж энэ тосны толбо арилах ч үгүй хайран подволк боллоо. Төгөлдөрөө чи төлж өгөхөөс өөр аргагүй болждээ гэснээ ерөөсөө өнөө орой ажил тараад нэг газар бүгдээрээ жаахан сууя Төгөлдөр тэгж л гэмээ цайруулаг гээд Энхээ рүү дэмжлэг эрэн харлаа. Энхээ түүнийг уухайн тас дэмжиж нээрээ тэгэе л дээ орой 8 гээд Соёлоо хүрээд ирнэ биз гэлээ. Төгөлдөрийн царай нэг л зэвхийрээд явчих шиг Соёлоод санагдлаа.
Уулзах дургүй байгаа юм байх даа…Төгөлдөр яах ч аргагүй байдалд орох шиг боллоо. Өнөө оройг тэрээр аль хэдийн төлөвлөчихсөн байсан билээ. Гэтэл одоо яах ч аргагүй байдалд орчихлоо. Хүний хувцасыг тос болгочихоод байдаг, энэ 2 орой гарая гэж шахаад байдаг. Яасан ч байсан гэлээ Соёлоог гомдоомооргүй санагдлаа. Би жаахан ажилтай гэхдээ та нар сууж бай л даа, би 9 гээд ажлаа амжуулчихаад очьё гэж хэллээ. Энхээ Туяа 2 жаахан маргасан боловч сүүлдээ зохицоод тэр 3 сууж байх араас нь Төгөлдөр ирэхээр болоод цайны цаг дуусч байсан тул кафенаас гарцгаалаа.Соёлоо тэр гурваас салаад дэлгүүр ороод харихаар шийдэн их дэлгүүр зүглэн явлаа. Орой уулзая гэж хэлэхэд Төгөлдөрийн царай хувирч дургүйцэх шахсаныг ганцхан тэр л
ажигласан билээ. Тэгээд дараа нь орой хойноос ирэе гэж тохирсон… Харин яагаад хамтдаа явахаас дургүйцсэн юм бол, нээрээ тийм хойшлуулж болохгүй ажилтай байсан юм бол уу. Тийм бол орой амжиж ирэх бол уу. Эсвэл тэр өөртэй нь Соёлоотой уулзахаас дургүйцээд байгаа юм бол уу. Ингэж бодонгуут зүрхээр нь бараг л хатгах шахлаа. Үгүй ээ тэр орой ирнэ гэж хэлсэн шүү дээ гэж бодонгуут түрүүхэн цохиулсан нуруу нь хөндүүрлэн өвдлөө. Өө нээрээ яаж тостой хувцастай дэлгүүр хэсээд явж байдаг юм харья, тэгээд ч орой ирэхдээ нэг эмэгтэй хүн шиг нүүр царайтай ирэе. Төгөлдөр оройтсон ч гэсэн гэсэн заавал ирнэ гэжбодоод гэрлүүгээ эргэн явлаа. Төгөлдөр ажлынхаа өрөөнд эргэн ирээд хүн байхгүй байсан тул хөгжимөө
чангалан хэсэг суулаа. Өнөөдөр орой тэрээр Уянгаагийн эмээг эргэх ёстой байлаа. Уянгаагийн эмээ нь Төгөлдөрт дэндүү сайн, тэгээд ч Төгөлдөр өөрөө эмээ өвөө дээрээ өссөн болохоор эмээд нь өөрийн эмээ шигээ л ханддаг билээ. Харин ойрын үед эмээгийнх нь бие жаахан чилээрхүү байгаа болохоор Оргил рашаан сувилалд 10 хоног амрахаар явсан. Тэгээд л өнөөдөр Уянгаатай ажил тарахаар хамтдаа явж эмээг нь эргэхээр өчигдөр тохиролцон билээ. Ядаж өглөө утасдаад орой Уянгаа бид 2 очино гээд хэлчихсэнийг хэлэх үү. Маргааш очно гэхээр настай хүнд хэлчихсэн харуулдаад байж байх, эмээг нь эргэчихээд Уянгааг хүргэж өгөөд 8 жаахан өнгөрөөд л очихоос. Төгөлдөр гэнэт өөрийгөө гайхлаа яагаад ч юм бүх юмаа хаяад Соёлоотой орой уулзмаар санагдлаа. Түрүүхэн танилцахад өөрийнх нь нэрийг хэлээд
түүндээ ичээд нүүр нь улайгаад сууж байсан ямар ч будаггүй шунх түрхээгүй Соёлоог эргэн саналаа. Угаасаа л Төгөлдөрт нүүрээрээ дүүрэн өнгө өнгийн будаг түрхсэн хамрыхаа үзүүрийг хүртэл будах шахсан охид хэзээнээсээ таалагдаж байгаагүй билээ. Төгөлдөрийг харахад өөр рүү нь харж байгаад харц тулгарсандаа ичээд хахаж цацсан нь санаанд нь дахин орж Төгөлдөр өрөөндөө зөндөө ганцаараа инээлээ. Соёлоо түүнд үнэхээр таалагдаад байгааг тэр мэдэрч эхэллээ. Орой заавал уулзах ёстой, яасан ч байсан орой Соёлоотой уулзана даа….Төгөлдөрийг жаахан байхад бүүр 5хан наснаас нь эхлэн харах хүн байхгүй гэдэг шалтгаанаар аав ээж 2 нь хөдөө эмээ өвөө дээр нь аваачиж орхисон билээ. Хөдөө ч гэж дээ төв аймаг. Тэгээд л тэндээ өсч
том болоод их сургуульд орохоороо хотод шилжиж ирсэн юм. Аав ээж нь хааяа даа тэднийд очно, зун бас ирж амарна. Заримдаа Төгөлдөр тэднийг дагаж хотод гэртээ хэд хононо. Тэгээд л жинхэнэ эмээ өвөөгийн хүү болж өсчээ. Өвөө нь угийн л дуу цөөтэй хүн, харин эмээ нь ажилсаг дуу шуутай, орсон гарсанд цай идээтэй толиотой хөнгөн шингэн хүн байсан сан. Харин Төгөлдөр өвөөгөө дагаад ч тэр үү, 3лаа цөөхөн ам бүл болоод ч тэр үү угийн л дуу цөөтэй хүнд санаснаа нээж илэрхийлж хэлэхдээ муу, харин хүн чанар сайтай өссөн билээ. Асууж шалгаахаас наана хүнд элдэв юм ярьдаггүй дуу цөөнтэй томоотой болохоор нь ажлын газрынхан нь хүртэл одоо болтол түүнийг найз охинтой гэдгийг мэдээгүй хааяадаа орж ирж байгаа охидтой холбож шоолоод л сууцгааж байдаг билээ. Төгөлдөр нэг удаа найз охинтой
гэтэл өрөөнийхөн нь танилцая гэж шалаад орой Уянгааг хүрээд ир гэтэл Уянгаа яршиг гээд ирээгүй тэгээд л өнгөрсөн билээ.Уянга бол Төгөлдөрийн эхлээд нэг ширээнийх нь анд байгаад сүүлдээ сайхан үердэг найзууд болоод эцэст нь хосууд болоод хамтдаа олон жилийг үдэж байгаа билээ. Дунд сургуульд тэр 2 бүтэн арван жил нэг ширээнд суусан билээ, нэгдүгээр ангид орохдоо л хуваарилсан ширээн дээр тэр 2 арван жил хамт сууж сургуулиа төгссөн сөн. Дунд сургуулийн 8, 9-р ангиас эхлээд л ангийн нь хүүхдүүд зарим нь ширээгээ солиод л ихэвчлэн охид хөвгүүдээрээ суух болсон ч тэр 2 суудлаа солоигүй хамтдаа суусаар л байсан . Ангийнханыхаа шоолсон элдэв зүйлийг сонсоод Төгөлдөр тоох ч гүй байдаг бол Уянгаа харин ам хэлээ
билүүдэн шоолсоныг нь буцаан шоолж, инээхдээ инээж уурлахдаа уурладаг байсан ч Төгөлдөртэй нэг ширээнд суусан хэвээрээ байсаар төгссөн билээ. Нэг л мэдэхэд тэр 2 бие биедээ их дасчихсан аа мэдсэн юм. 10-р ангиа төгсөх гээд л конкурсэд бэлтгэх гээд л бүх л зүйлд дандаа хамтдаа байж бас ч үгүй тэр 2 ангиасаа гарсан ганц хос гэдэг цолтой болсон билээ.Төгөлдөр бусадтай адилхан хайртай дуртай гэж гүйж, нойр хоолноос гарч шаналж байсангүй, сэтгэл зүрх нь догдолж хөөрч баярлаж, Уянгааг учиргүй үгүйлж ч байсангүй. Зүгээр л олон жил хамт байж дассаад Уянгааг өөрийнхөөрөө хайрлах болж үүрд хамтдаа байхаар шийдсэн билээ. Баяр болсон ч гэлээ Уянгаагийн
заасан бэлгийг нь аваад өгчихдөг, ороё гэсэн газарт нь орчихдог тэгээд ч тэр 2 аливаа зүйлд санаа нийлдэг хэрүүл шуугиангүй хос билээ.Уянгаад Төгөлдөр бүр багаасаа л таалагддаг байсан. Тэгээд л бусад охидоос харамлаад дандаа хамт сууж, дандаа хамт хичээл давтаж, оройтож харих бол эхлээд шалсаар байж хүргүүлсээр сүүлдээ Төгөлдөр өөрөө санаагаараа хүргээд өгчихдөг болсон билээ. Хүний нүдэнд томоотой харагддаг ч гэлээ тулаад үерхээд ирэхлээр хөгжилтэй, түшигтэй Төгөлдөр өөрт нь дасаад хайртай болсоны дараа л Уянгаа санаа амарсан билээ. Тиймээс ч хардаж сэрддэггүй, бас тэгээд ч ажилруу нь утасдаж, ажил дээр нь очих туйлын дургүй билээ. Өөрийнхөө ажил дээр ч Төгөлдөрийг ирүүлэх дургүй. Төгөлдөрийн бас Уянгаагийн гэрийнхэн бүгдээрээ л тэр 2-г дэмждэг болохоор тэр 2 ирэх жилийн нөгөө л намрын билэгтэй сайн өдрүүдэх хуримаа хийж нэг
гэрт орохоор тохиролцсон билээ. Хайртай хүндээ итгэдэг болохоор Уянгаагийн сэтгэл амар, бас жаргалтай хар багаасаа л Төгөлдөр тэр 2 муудалцаж хэрэлдэж байсангүй ээ…Нэг л мэдэхэд ажлын цаг өнгөрлөө. Төгөлдөрийн гар утас дуугарч Уянгаагаас мэссэж ирлээ. Hi. Chi gert 19 geed ireerei. Bi harij emeegiin durtai hooliig hiigeed bj baiya. Emee deer erthen ochie . Tur bye JТөгөлдөр яагаад ч юм Уянгаад ажил гараасай гэж орой болтол хүсэж байлаа. Уянгаа ажилаа тарж очоод хоол хийсээр байтал 7 өнгөрнө. Тэгээд очсоор байтал 8, уулзаад буцаж Уянгааг хүргэж ирсээр байтал 9 цаг…. Соёлоо тэгтэл яваад өгвөл яах вэ??? Намайг хэлсэндээ хүрдэггүй онцгүй залуу гээд бодчихвол яанаа… Тэгтэл бас Уянгааг эмээ рүү нь ганцааранг нь явуулах гэж үү …Эмээ нь

намайг бас л ирнэ гээд хараад сууж байгаа шүү дээ… Төгөлдөрийн толгой бараг өвдөх шахлаа. Утас дахин дуугарч дахиад л мэссэж. Туяа бисэн байлаа. Ajilaa hurdan duusaad bid 3 deer ireerei, martav ? Төгөлдөр шийдэж ядан байснаа хувцасаа өмсөн ажлаасаа яаран гарлаа… Үргэлжлэл бий.