
Аан Төгөлдөр чөлөө аваад хөдөө явчихсан ш дээ. Ирэх 7 хоногоос ирнэ хэмээн өнөөх залуу хариулаад үргэлжлүүлэн тоглож эхэллээ. Тийм үү алив гарая гарая гээд Туяа ичиж улайсан Соёлоог дагуулан гадаа
гарлаа.За тэгээд дахиад компьютер чинь эвдрээ юу, эвдэрсийн бол бариад ирэхгүй яагаад орхиод ирээв хэмээн Туяа инээд алдан Соёлоогоос асуулаа. Үгүй харин тийн жаахан эвдрээд юм асуух гээд
хүрээд ирлээ хэмээн үгээ олж ядан байгаа Соёлоог хараад за найздаа үнэнээ хэлчих манай ажлын залуу таалагдаа юу, эсвэл дурлаа юу гээд Туяа шалж гарлаа. Соёлоо аргагүйн эрхэнд үнэхээр таалагдаад байна
хэмээн хамаг үнэнээ Туяад хэллээ. Ямар сонин юм, чиний нөгөө хүн халдаадаггүй хөндий хүйтэн сэтгэл чинь хаачаа вэ хэмээн шоглон асуугаад за за үнэхээр таалагдаад байгаа юм бол найз нь ирэхээр нь
танилцуулаад сайхан шоу зохиогоод өгөе хэмээн ам алдлаа. Соёлоо өөрийн эрхгүй баярлан зөвшөөрөөд тэрнээс хойш өнгөрөх өдөр бүрийг тоолон Туяагаас ирэх хэл чимээг хүлээн сууж байлаа. Тэгтэл харин

өнөө өглөө хүсэн хүлээж байсан мэссэж нь иржээ.Соёлоо Төгөлдөртэй уулзахад зориулан өөрийгөө хэр чадлаараа л сайн гоёлоо. Өөртөө хамгийн их зохидог хүзүү цээжээ үл ялиг ил гаргасан нимгэн цамцаа өмсөж, хол газраас авч ирсэн ганган сандаалаа бариудуу юбкатай сонгон өмсөөд толины өмнө эргэлдэн ажлаа. Үгүй ээ арай л ганган байх шиг байна уу даа, за зун цагт чинь бүгдээрээ л ийм хувцас өмсдөгш дээ хэмээн өөрийгөө тайтгаруулсан боловч дахин шүүгээгээ онгойлголоо. Төгөлдөр тэгсэн чинь даруу охидод дуртай байвал яана аа. Даруухан подволк пүүзээ өисөөд явдаг юм билүү, үгүй яаж энэ хэр халуунд пүүз өмсөж явах билээ хэмээн толгойгоо гашилган хамаг хувцаа гарган нэг өмсөж нэг тайлж байж арай гэж хувцслаж дуусав. Сонин юм даа Ханболдтой уулзахдаа ч ингэж хамаг хувцасаа
хөглөрүүлж байгаагүй юм даа гэсэн бодол тэр хооронд толгойд нь харван орж ирэв. Дараа нь нүүрээ жаахан бүдэгхээн будах гэтэл гар нь бараг салгалж байгааг анзаарав. Нэг л удаа харсан залуугийн төлөө ингэж хүчтэй зүрх цохилно гэж үү, ямар жаахан 10н жилийн сурагч байгаа бишдээ ингэж хаа хамаагүй хүний төлөө догдлоод байхдаа яахав хэмээн Соёлоо өөрийгөө жаахан шооллоо. Бушуухан очиж Төгөлдөрөө харах юм сан, бушуухан 1 цаг нь болоосой гэж бодон хамгийн дуртай үнэртэн Kenzo-гоо цацлаа. Дахиад жаахан цацдаг ч юм билүү. …. Соёлоо дэндүү хүчтэй дарсанаас хэтэрхий их ус цацарч түүний нүүр хүзүү подволк тэр чигээрээ сэнгэнэн үнэртлээ. Яанаа шал дэмий юм боллоо, одоо яаж ийм их ус үнэртүүлээд очих вэ дээ юу ч
гэж бодох юм билээ. Бушуухан усанд ороё чөтгөр ав гэж. Соёлоо бушуухан усанд орчихоод гарад ирвэл цаг 12,35 болж байлаа. Нэг цагтаа очихгүй бол баларлаа. Хүн хүлээлгэвэл найдваргүй охин гээд бодчихвол яанаа хэмээн санд мэнд хувцасаа өмсөөд нүүрээ ч будалгүй юун тэр үнэртэй устай манатай яаран гэрээсээ гарлаа. Цайны цагаар хотын гудамж түгжрэл ихтэй байдаг нь жам гэлтэй. Яаран очих замдаа Туяаруу мэссэж бичлээ. Naiz ni odoo ochij yavna, ta 2iig hool ideh gazar chin shuud ochie, Ok. Хариу иртэл Pearl cafed suuj bna, Tuuguu bgaa shuu gehdee ajiliin neg zaluu bas bnaa yutai ch chi hurdan ir? Гэсэн байлаа.Pearl кафегийн өмнө таксинаас буусан Соёлоо дотогшоо орвол цайны цаг болохоор нилээн их хүнтэй байлаа. Нүдээрээ Туяаг хайсаар
хамгийн цаад талын ширээн дээр 2 залуутай сууж байгааг олж харлаа. Цаашаа хараад сууж байгаа залууг нь харвал Төгөлдөр мөн юм шиг харагдав. Тээр яг л ийм нуруутай ш дээ мөн байна гээд бодонгуут өөрийн эрхгүй хацар нь халуу оргин ирлээ.Сайн уу Туяа хэмэн Соёлоо аяархаан мэндлэв. Хүүе сайн уу замын бөглөө их үү хэмээн Туяа асуугаад энд суучих хэмээн Төгөлдөрийн хажуугийн сандлыг заалаа. Танилц энэ 2 манай ажлын залуу, харин энэ бол манай багын маань сайн найз бүсгүй гэж Туяа танилцууллаа. Туяагийн хажууд сууж байсан инээд алдсан шар залуу хүүе дуртайяа танилцая намайг Энхээ гэдэг, нас гэвэл 26, нарийн яривал single залуу хэмээн хөгжилтэй гэгч нь хэлээд их л сонирхсон байдалтай гар барьлаа. Харин хажууд нь
сууж байсан Төгөлдөр бид чинь урдны танилууд биз дээ, гэхдээ харин гар барьж танилцаагүй юм байна хэмээгээд Төгөлдөр гэж гараа өглөө… Соёлоогийн дотор нэг л цэлмэх мэт болоод хүүе намайг мартаагүй байна , таньж байна гэж бодохоор нэг л сайхан санагдаж зүрх нь хажуугийн хүнд ч дуулдахаар хүчтэй лугшиж эхэллээ. Тэгээд хариу гар барихдаа нэрээ хэлэх гээд өөрийн эрхгүй Төгөлдөр гээд хэлчихлээ. Үүнийг сонсоод Туяа тас тас инээж Энхээ гайхан тэгээд нэр чинь Соёлоо юм уу Төгөлдөр юм уу хэмээн шалгаалаа. Яанаа уучлаарай Соёлоо байхгүй юу хэмээн ичсэндээ 2 чих нь хүртэл

улайсан Соёлоог хэлтэл аан тийм байлгүй дээ хэмээн Төгөлдөр хэлээд Соёлоогийн гарыг чанга атгалаа. Тэгээд СОЁЛОО ГЭЖ САЙХАН НЭР ШҮҮ хэмээн хэллээ. Соёлоо цочин Төгөлдөр өөд харлаа. Зүүдэнд нь яг ингэж хэлсэн нь түүнд тов тодхон санагдлаа. Энэ чинь зүүдний үргэлжлэл гэж үү….Үргэлжлэл бий.