Нүүр Өгүүллэг “5 ЖИЛИЙН ДАРАА” өгүүллэг “8-р хэсэг”

“5 ЖИЛИЙН ДАРАА” өгүүллэг “8-р хэсэг”

0 секунд уншина
0
0
676

Долоо хоногийн хугацаанд Очисын тухай их зүйлийн Уянга мэддэг болсон байлаа. Түүний ямар дээд сургууль төгссөн, багадаа нохой тэжээдэг байсан гээд л хамгийн гол нь түүнийг үерхдэг бүсгүйтэй

гэдгийг мэдэж авчээ. Тэгэхдээ энэ бүхэн нь тэр хоёрыг гурван орой буудлын гадаах модон сандал дээр зэрэгцэн сууж, шөнө хагаслан хууч хөөрөхөд саад болсонгүй.Тэр хоёр бусдыгаа унтсаны дараа цаг

тохирон сэмээрхэн гарч, хэнд ч итгэж ярьж байгаагүй бүхнээ ярилцан, ахархан хугацаанд бие биенийхээ хувьд туйлын дотны анд найз болж чаджээ. Гэхдээ Очисын халамж, үе үе тулгардаг харцыг нь ажигласан

Уянга зөвхөн анд найзын сэтгэл биш гэдгийг зүрхэндээ мэдэрсээр л байлаа. Ханболдоос найз нартайгаа сууж байгаад удахгүй очно гэсэн мэссэж ирэхэд Соёлоо олон юм бодсон ч үгүй, хэдэн хувцас амжуулаад

угаагаад авья гэсэн шүү юм бодсоор угаалгын өрөөндөө орлоо. Их эвлэрлийн өдрөөс хойш Ханболд тэр хоёр дахин ам мурийгаагүй ч гэлээ, сэтгэлийн далд үл мэдэгхэн цав суучихаад арилахгүй байгаа мэт

Соёлоод санагдсаар ажээ. Эхнэр нь цамцыг нь угаагаад сууж байх энэ агшинд Ханболд өөрөө хотын зах дүүрэгт боловч тохилог бөгөөд үйлчилгээ сайтай нэгэн рестораны булангийн суудалд тухлан суугаад тамхи гарган асааж Энэрийг ирэхийг хүлээн цаг утас хоёроо ээлжлэн харсаар суув. Тун удалгүй Энэр мөнөөх инээмсэглэлээ нүүрэн дээрээ тодруулсаар түүний хойноос орж ирэх нь Ханболдын утасдахыг хүлээн сууж байв уу гэлтэй. Сайн уу хэмээн нүүрэмгий мэндэлсээр ширээнд суусан түүнийг хараад Ханболд өөрийн эрхгүй инээмсэглэн, ах нь өнөөдөр жаахан шар айраг уумаар санагдаад чамайг хань татаад

дуудчихлаа гээд зөөгч дуудан захиалга өглөө.Энэр яг л түүний төсөөлж байсан шиг, инээд нь хаанаас ундардаг байна гэмээр хөгжил баясал дүүрэн охин байлаа. Энэ жил 3-р курс төгсөх оюутан байсан хэдий ч, гялялзсан нүд хөгжилтэй инээд нь түүнийг чимж балчир охин мэт харагдаж байв. Цаг үрж удсангүй хоолоо захиалан, элдэв маяг гаргалгүй амтархан хооллон суугаа төрх нь Ханболдод илүү таалагдаж байгааг тэрээр мэдэрч суулаа. Энэ тэрийг хоорондоо ярилцсаар хооллосны дараа тэр хоёрын нүүр овоо хагарч, Ханболд эртээр захиалан бэлэглэсэн дарстай яг адилханыг захиалахад Энэр урдын

адил тас тас инээсээр л байв. Одоохон гээд Энэрийг ариун цэврийн өрөөнд ороход Ханболд өөрийн эрхгүй араас нь хулгайн нүдээр харсаар суулаа. Өнөөдөр тэрээр гоолиг биеийнхээ галбирыг тодруулсан нимгэвтэр бариу цамц өмссөн нь гайхалтай сайхан зохисон ажээ. Гэнэт дуугарсан бүдэгхэн чимээ инээд алдан бодлогоширон суусан Ханболдыг цочоож орхив. Гайхан эргэн тойрноо ажвал яах аргагүй гар утасны вибраторын бүгтхэн чимээ аж. Энэрийн утас ширээн дээр ил байх бөгөөд өөрийнх нь утас хармаанд нь байгаа ч ямар ч дуудлага алга. Эргэн тойрноо нэгжин харвал яахын аргагүй

Энэрийн гар цүнхнээс уг чимээ гарч байна. Хэсэг дуугараад утас нь чимээгүй болоход Ханболд оюутан байж бас хоёр гар утас баринаа хэмээн жаахан гайхширсан боловч, удалгүй Энэр орж ирж ширээнд сууснаар мартагдаж орхив. Энэрийн энэ инээмсэглэл үү.Төгөлдөрийг өглөө эртлэн босч сайхан цай чанаж орхиод охиноо цэцэрлэгт нь явуулалгүй авч үлджээ. Арван нэгэн цагаас Уянгааг тосох ёстой болохоор ажлаасаа түр чөлөө авч орхив. Охиныхоо үсийг ард нь боох уяхыг хослуулан тогтооход охин нь ахиад л ундууцав. Өглөө аав нь үсийг самнах эвээ олж чадахгүй байснаас хэдэн өдөр сэгсгэр үстэй

цэцэрлэгтээ явж байгаа охин, аавынхаа хийж байгаа хоолыг голж уйлж Төгөлдөрийг багагүй сандаргажээ. Бүтэн долоо хоног охиноо өөрөө харсан Төгөлдөр хүүхэд арчлах ёстой хэцүү ажил байна хэмээн зөвшөөрч орхиод, урд нь энэ их ажлын хаагуур нь зөрж өнгөрсөн байна хэмээн гайхлаа. Орой гэртээ ирээд охинтойгоо тоглох, асуусан зүйлд нь хариулах, дэлгүүр дагуулж явахаас хэтэрдэггүй байснаа ойлгож, Уянгыг ийм их ажлыг яаж амжуулдаг байна гэж санаа нь анх удаа зовжээ. Дээр нь хүнсээ авах, хоол хийж, Төгөлдөрийн хувцасыг угаах. Тэгэхэд Төгөлдөр харин энэ их ажлаас хумсынхан төдий хийх нь бүү хэл, харин ч биеийн амрыг харан найз нөхөдтэйгээ ажил таран наргиж суух нь хувиа бодсон муухай хэрэг аж. Амралтын өдрүүдэд

хааяа хүнс цуглуулахад нь хамт явсанаа гэр орны чухал ажил амжуулсан мэт бодож байсандаа Төгөлдөр ичих мэт болж, оройтлоо гэхээс өөр гомдол нэхдэггүй эхнэрээ улам ч ихээр санан, охинтойгоо цуг хоног тоолон Уянгыг хүлээсээр байжээ.Уянга урт нислэгтээ жаахан ядрангуй онгоцны буудалд хөл тавьсан боловч, ээжээ хэмээн часхийтэл дуудаад дэгдэн ирсэн охиноо хараад хамаг ядаргаа нь

арилах мэт санагдлаа. Миний охин ээжийгээ санасан уу хэмээн хоёр хацрыг нь үнсээд, иш энэ үсийг нь боосныг хараарай гэтэл Төгөлдөр гүйн одсон охиныхоо араас ирж, сайн явж ирэв үү гээд хацар дээр нь үнсээд, түрж явсан чемоданыг нь автал, ойрд ийм халамж үзээгүй Уянга цочирдон гайхсан хэдий ч охиноо хөтөлсөөр хүлээлгийн танхимаас гарлаа. Манай хүн чинь хэзээ ийм болчихоо вэ, олон хүний дэргэд үнсэх нь битгий хэл, хүүхдээ гарсанаас хойш гарнаас нь ч

хөтлөж алхаагүй санагдана. Эрхгүй л нэг тортой юм атгуулбал алдчихгүйхан хажууд явж байдагсан хэмээн гэртээ хүрэх замдаа Уянга гайхан бодсоор байлаа. Гэнэт Төгөлдөр түүнд нэг танихгүй хүн ч юм шиг санагджээ.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *