Нүүр Өгүүллэг “5 ЖИЛИЙН ДАРАА” өгүүллэг “7-р хэсэг”

“5 ЖИЛИЙН ДАРАА” өгүүллэг “7-р хэсэг”

0 секунд уншина
0
0
744

Ханболд маргааш эртхэн дуусгах ажлаа бодсоор гэрийнхээ түлхүүрийг гарган хаалгаа онгойлгохоор зэхтэл утас нь дуугаран мэссэж ирж буй дохио өглөө. Нэг л совин татаад явчихсанд яаран утсаа гарган

мэссэжээ уншвал, таны бэлэг таалагдсан шүү,баярлалаа Энэр гэсэн богинохон үгтэй зурвас түүний утсанд ирсэн байжээ. Хэн гэдгийг нь мэдэхгүй байж зоригтой мэссэж бичдэг охин юм даа хэмээн бодоход

түүний цовоо инээд, гоолиг туяхан бие нь нүдэнд нь үзэгдэн, Ханболд инээд алдсаар гэртээ орвол хаалганы дэргэд хоёр гараа энгэртээ зөрүүлэн, хөмсөгөө зангидсан Соёлоо хүлээн зогсож байв. Чи яагаад

хүн юм асуухаар утсаа салгаад таг алга болчихож байгаа юм гэж хэрүүл нэхэн хэлэхэд Ханболд таг дуугарсангүй. Өнөөдрийн таатай оройны дараа Соёлоотой хэрэлдэхээс ч залхуу нь хүрчээ. Гэхдээ л яаж

дуугүй байхав хэмээн дотроо бодоод хүнээр хүргүүлэхгүй ирлээ, тэгээд болоо юм бишүү гэж хэлчихээд одоо Соёлоогийн ам нь таглагдсан хэмээн бодтол ёстой алд дэлэм андуурч, Соёлоо чангаар хашгиран

түүнийг элдэв үгээр булж гарав. Ханболд дэмий юм хэллээ гэж харамсан бодсоор чихгүй толгойлон галтогооны өрөөнд орвол хоол битгий хэл халуун цай ч байхгүй байсанд хэдийгээр хоол идчихээд ирсэн ч гэлээ уур нь хүрэн уушиг нь сагсалзан үгийг нь сөргөөн бөөн хэрүүл эхэллээ.Хэрэлдэж байх зуураа Ханболд гэрээс гаран явж, түрүүний мэссэж ирсэн утасруу буцаан залгаж Энэртэй уулзмаар тэсгэлгүй их хүсч байсан ч одоо буцаад гараад явчихвал Соёлоо боогоод үхнэ гэдгийг ч сайн мэдэж байсан болохоор, суваг солин үг сөргөөцөлдсөн хэвээр байв. Ер нь Соёлоотой үг хэлээ ололцох ч хэцүү болсон мэт санагдаж, бушуухан дуугүй болоосой нам унтахсан хэмээн

хүсч эхэлжээ. Соёлоо түүнийг ирэхэд нэг гэрийн хоёр шиг сайн хэрэлдэж, бүр болохгүй бол уйлан гуйгаад ч хамаагүй эвлэрнэ гэж болож байсан ч Ханболд огт хүний хүн шиг тэс хөндлөн суугаад байгаа болохоор санасанаа уудлан хэлж чадаагүйгээр барах уу уйлах ч хүсэл төрсөнгүй. Хэсэг ганцаар үглэж байгаад аргагүйн эрхэнд дуугаа хурааж хэсэг Ханболдыг ажиглалаа. Бүүр сайхан унтахаар зэхэж буй түүнийг хараад Соёлоо тэсэлгүй чи бид хоёр энэ янзаараа нэг гэрт байснаас салж орхисон нь дээр юм байна, чи ч надаас салах шалтаг аль дээрээс хайж байсан юм байна л даа. Хүнээр хүргүүлж ирэхийг хүлээлгүйгээр шууд эрт хэлчихгүй яасан юм гээд хар чадлаараа муухай харан цэхэлзэн суухыг хараад Ханболд тэсэлгүй инээд нь хүрч тас тас хөхрөн, хариуд нь шоолуулсан уурандаа бачимдсан Соёлоо

барьж байсан аягаа ханаруу шидээд, асгартал уйлж гарлаа.Соёлоо аль багын дөлгөөхөн ааштай болохоор барагтай юманд уурлаж уцаарлаад байдаггүй. Хааяа Ханболд түүний уурлуулах гэж тоглоом шоглоомоор өдөхөд буруу харан суугаад аль болох муухай харахыг хичээн нүдээ хялалзуулан суудаг бөгөөд Ханболдод тэр нь ихээхэн эгдүүтэй харагддаг төдийгүй, заримдаа албаар уурлуулаад хялалзан суугааг нь харан баахан инээж авдаг сан. Түүний уурлан хялалзаж суугаа нь Ханболдын хамаг уурыг арчсан мэт алга болгожээ. Ханболд ухасхийн босч Соёлоог аргадан, огт уурлаж байгаагүй аятай бөмбөгнөж эхлэв. Хэдийгээр урдын гомдлоо хоёулаа мартан тэр үдэш эвлэрсэн хэдий ч

Ханболдын утас анх удаа унтраалттай хоносон ажээ. Магадгүй Энэрээс дахин мэссэж ирж магад хэмээн болгоомжлон бодсоных буй за.Орон нутгийн сонгуультай давхацсан их эвлэрлээс хойш хэд хоногтоо Соёлоо Ханболд хоёр нилээд эв түнжинтэй байх бөгөөд дахин Төгөлдөртэй уулзах нь бүү хэл утсаар ч ярихгүй гэсэн ам өчгийг Соёлоо өгсөн болохоор, Ханболд нэг сайхан ан гөрөөнд ч явмаар мэт санагдан ажлын цаг дуусган, санаа нэгт хэдэн нөхөдтэйгээ уулзахаар товлоод байтал утасны хонх жингэнэн мэссэж ирэхэд залхуурангуй авч уншлаа. Оройн мэнд хүргэе, Энэр гэсэн богинохон мэссэжийг уншаад Ханболд тэсэлгүй тэрхүү дугаарруу буцаан залгаж орхив. Сайн уу Энэр байна хэмээн утсаа авч байхыг үзвэл тэрээр Ханболдын

дугаарыг аль хэдийнэ цээжилж амжсан бололтой. Ханболд түүний сэтгэлийг татсан цовоо дууг сонсоод биеэ барьж чадалгүй нэгэн газар хүрээд ирээч хэмээн эелдэг гэгч нь урьсанд, Энэр хөгжилтэй инээгээд тэгэлгүй яахав би өнөөдөр завтай байгаа, чи азтай байна шүү гээд удахгүй очно гэж амлаад утсаа тасаллаа. Их нүүрэмгий бололтой гэж Ханболд дотроо тааж бодсоор уулзахаар товлосон газартаа түрүүлж очихоор ажлаасаа гарав. Утсаар ярихдаа золтой л очоод авчихая гэж хэлээгүй дээ дотроо баярлаж амжив. Зүгээр л уулзах гэж байгаа юм чинь хэмээн өөрийгөө өмөөрөн бодоод, хоол идэхгүй, хэдэн найзтайгаа уулзаад очно гэж Соёлооруу мэссэж бичиж орхив. Утсаар

яриад хэлэх гэхээр нэг л эвгүй байсан болохоор мэссэж бичих байх зуур, Соёлоо Төгөлдөртэй уулзахаар явж байхдаа надаас мөн ч их айж эвгүйрхэж байсан байх гэсэн шүү дэмий бодол толгойнд нь орж иржээ.Оройн есөн цаг гэхэд Дели хотын нэгэн зочид буудлын гурван давхрын нэгэн өрөөнд Уянга бүсгүй ажлынхантайгаа үдэлтийн баяр хийсэн шиг тухлаж суулаа. Тэд нар өнөөдөр сургалтаа дуусгаад

маргааш өглөө эртлэн нутаг буцаж байгаа учраас өнөөдөр үдэлтийн арга хэмжээ өрөөндөө хийж байгаа нь энэ. Энэ хэдхэн хоногт тэд үнэхээр сайхан танилцаж амжсан боловч тэд нар Уянга Очис хоёрын харьцааг анзаарч даанч чадсангүй.

Load More Related Articles
Load More By admin
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 5-Р ХЭСЭГ

    Хүрлээг гаргачихаад Оюунцэцэг хувцасаа өмсөж байтал эгч нь уснаас гарч ирээд – Хүрлэ…
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 4-Р ХЭСЭГ

    Түмэнг аймгийн наадамд сайн оролцож сумынхаа нэрийг гаргаж ирсэнд сумын хүмүүс түүнийг ам …
  • ЭГЧ ДҮҮС /ӨГҮҮЛЛЭГ/ 3-Р ХЭСЭГ

    Энэ бүхнийг арзгай Дамбий удирдаж хийлгэж байгааг эгч дүү хоёр яахин мэдэх билээ. Харин Хү…
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *