
Төгөлдөрийн сэтгэлийг уншсан юм шиг Соёлоо өрөөнийхөө гэрлийг асаалгүйгээр цонхондоо духаараа наалдаад гарч яваа Төгөлдөрийг харсаар зогсов. Төөгөө эргэн эргэн харж удаан гэгч нь алхалсаар
шөнийн харанхуйд уусан алга болох нь тэр. Түрүүхэн үнсүүлсэн хацар нь халуу оргих мэт санагдсанд Соёлоо өөрийн эрхгүй инээмсэглээд дуу аялан ороо засч эхэллээ. Хэдийгээр шөнө дунд ч гэлээ ТВгээ асаагаад
дэрээ налан тухаллаа. Ханболдын эзгүйд нойр нь өөрийн эрхгүй хулжиж орхидог болохоор нойроо хүртэл суваг солин хэвтдэг заншилтай болохоо шахжээ. Анхаарал нь тэртээ тэргүй харанхуйд
алхлан яваа Төөгөөгийн зүг шилжин оджээ. Тэр маань одоо бараг л харих гэж яваа даа, гэрт нь ороход бяцхан охин эхнэр 2 нь хүлээж байгаа, сайхан л амьдарч байгаа юм байна даа хэмээн бодсон ч
урдынх шигээ Уянгад атаархах сэтгэл төрсөнгүй ээ, тэгсэн ч гэлээ ганцаардлын хөнгөн гуниг түүнийг нөмрөн ирэхийг мэдэрчээ.Маргааш Ханболд ирнэ, хэдийгээр гадуур дотуур явах нь их

боловч Соёлоо түүнд нэгэнт итгэдэг тул гадуур явахад нь төдий л татгалздаггүй билээ. Харин тэгэхдээ Ханболд ирнэ гэсэн өдрөөсөө хоцорч ирж байсан удаагүй ээ.Төгөлдөрийг гэртээ харихад Уянга мөн л угтдагаараа угтан, үглэдэгээрээ үглэхдээ бараг эрүүл шахуу ирсэнийг нь гэнэт анзаарлаа. Овоо ш дээ гээд гал тогоонд оронгоо амандаа үглэлээ, харин Төгөлдөр дуу шуу ч гүй хоол цай идэхгүй гээд бушуухан орондоо орохын түүс боллоо, жаахан юм бодож хэвтмээр санагдаад орон дотроо орсон хойноо охиноо төрсөнөөс хойш анх удаагаа охиноо үнсэлгүй орондоо орсоноо мэдлээ . . .Маргааш нь Төөгөө ажил зүүн дээр суусан мэт өндөлзөн өнжлөө, гар утсаа байн байн өнгийн харж нэг удаа бүр өөррүүгээ залгаж үзлээ. Хэвийн ажиллаж байна. Хоолонд
гарах зуураа хаалганы толинд нүүрээ хальт тольдож хүртэл үзлээ. 16тай банди шиг л сэтгэл хөдлөөд юу болоов хэмээн өөрийгөө сэмхэн шоолж орхив. Соёлоо ярих болов уу үгүй болов уу гэсэн бодол толгойд эргэлдэнэ. Намайг архичин болчихсон гэж бодох вий дээ. Одоо ч нээрээ уухаа татая, пиво болохоос архи биш гээд өөрийгөө зөвтгөсөөр байгаад мансуурах донд татагдсан хүн болж дууссан байна шүү дээ. Гэхдээ Соёлоо арай ч намайг архичин болчихож гэж бодоогүй байхаа. Одоо ер нь уухаа зогсоохгүй бол дахиад энд тэнд таарах вий дээ хэмээн элдэв бодол толгойд эргэлдэнэ.Соёлоо ажил дээрээ гар утсаа гарган хэд хэд шохоорхон үзэв. Өөр нэрээр тэмдэглэсэн Төөгөөгийн дугаарыг гаргаад хэдэнтээ харлаа. Амархан тогтоочихоор л дугаар байна.
Саваагүйтээд залгангуутаа дуудахаас нь өмнө хэд хэдэн удаа таслаж орхилоо. Тоглож суутал Ханболдын утаснаас дуудлага гэнэт орж ирж байна. Ханболд өнөөдөр очиж чадахгүй болсоноо яарангуй хэлэх нь нилээн цаанаас сонсогдлоо, хайраа уучлаарай маргааш өглөө эртээ 11 гээд гэртээ очно тэгээд учраа тайлбарлаж өгнө, хайрыгаа үнсье. . . Хүүе хаая гэх завгүй утас тасран одов . . . Соёлоо мэл гайхан хоцорлоо. Өдийд гэртээ ирчихсэн байгаа гэж санаж байсан юм сан. Яасан юм бол, ирнэ гэсэн өдрөө л ирж заншсан сан. Яасан яаруу хаанаас утасдаж байгаа юм бол хэмээн бодосхийн эргээд залгатал утас нь аль хэдийнэ тасарчихсан байлаа. Соёлоо шийдэмгий гэгч нь утсаа шүүрэн авлаа,
залгах гэснээ болоид ичээд ч гэхүү мэссэж бичиж орхилоо. Мэссэж сент гэсэн тэмдэг гарахад л гэнэт Төгөлдөрт утасныхаа дугаарыг хэлэлгүй нууцласанаа санаад тас хийтэл инээд алдлаа. Мөн нууцалваа. . .Гэнэт ирсэн мэссэжийг Төгөлдөр нээтэл огт танихгүй дугаар дурайж байлаа, хайхрамжгүй гэгч нь эхлэн уншаад аажмаар нүүр нь туяаран бараг л хацарт нь цус хурах шахан ягаарч эхлэв. Соёлоо мэссэж бичсэн байна, мэдээж хүний дугаараас бичээгүй нь лавтай. Орой уулзая гэнээ, мэдээж бүтэн өдөржин үүнийг хүлээгээд найдсан сан. Тэр дор нь гараа салгалуулах шахаж байж хариу бичлээ. Доор нь үнсье гэж бичмээр байсан ч гэлээ, Соёлоог дургүйцэж магад гэж бодоод бичсэнгүй. Нэг л их ажил бүтээсэн аятай инээд алдан гараа үрчин оройн 8 цагийг тэсэн ядан хүлээлээ . . . Гэрлүүгээ нэг оройтно
гэж утасддаг юмуу гэж бодсоноо хэрэггүй хэмээн шийдлээ . . .Тэр дороо ирсэн хариу мэссэжийг Төгөлдөрөөс хэмээн Соёлоо төвөггүйхэн тааж орхив. Цүнхээ онгойлгон будгаа гаргаад нүүрээ сэргээн будаж, гоёмсог өнгөлөгч урууландаа нимгэн түрхлээ. . . Цаас бичиг, утас гэсээр нэг мэдэхэд 6 цаг өнгөрч ажлын хэсэг нөхөд цагтай уралдан гарч гүйцгээнэ. Харин Соёлоо цаг болоогүй тул жаахан сууж байгаад гэнэт эртлэн очоод уулзах газраа сууж л байя гэж шийдээд 19 цаг жаахан өнгөрөөгөөд ажлаасаа гарч, замын хажуугаас таксинд суун товлосон газраа очлоо. Хотын жаахан захдуу ч гэлээ тохилог хөөрхөн ресторонд Соёлоо хааяа найз бүсгүйчүүдтэйгээ ирж тухлан суудаг билээ. Эртхэн ирээд сууж байя гэж бодсоор Соёлоо хаалгыг нь татан орсон дороо
өөрийн эрхгүй инээдээ барьж чадалгүй тас тас хийн хөхөрчээ. Түүнээс өмнө ирсэн бололтой Төөгөө толгойгоо сандрангүй илэн, аль хэдийнэ ирээд булангийн ширээнд сууж байлаа. . .Хоол идэнгээ Соёлоо жаал вино уулаа, харин Төгөлдөр 0,33 р нэг пиво авсанаа орой болтол шимэн ууж байн байн өөртөө жүүс захин суух нь Соёлоод инээдэмтэй. Анх жаахан биеэ барьж байсан 2 маань сүүлдээ ам халан урдны үерхэлээ дурсан эхэллээ. Зарим дурсамж нь тэр 2т одоо тун инээдтэй санагдсан тул инээж хөхрөлдөн элдвийн яриа дэлгэсээр цаг хэрхэн урсан өнгөрсөнийг мань 2 анзаарсангүй ээ. Манайх хаалаа гэсэх зөөгчийн дуунаар уралдан цаг харвал аль хэдийн 01 цаг 30 мниут болж байх нь тэр. Соёлоогийн ч тэр, Төгөлдөрийн ч тэр сэтгэл туйлын
хангалуун байлаа. Төгөлдөр утсаа аль хэдийн унтрааж орхисон, Соёлоогийн утсанд нэг ч дуудлага ирээгүй болохоор тэр 2 санаа зовох зүйлгүй байлаа. Тэндээс гараад хаачих вэ хэмээн Төгөлдөр асуулаа, манайд очиж дахиад нэг нэг пиво ууцгаад тарцгаая гэж Соёлоо шийдэмгий хэлэхэд Төгөлдөр дуртай нь аргагүй зөвшөөрч Соёлоогийн гарыг хөтлөөд такси барихаар зам бараадлаа.Замдаа тэр 2 бараг юм яриагүй ч гэлээ, Соёлоо Төгөлдөрийн мөрийг түшиж Төгөлдөр түүний гарыг барьсаар Соёлоогийн гэрийн гадаа түргэн зуур ирцгээлээ. Төгөлдөр Соёлоог хөтлөөд шат алгасан гүйж давхарт нь гарч ирэхэд амьсгаа нь давхацсан Соёлоо хахаж цацан инээсээр түлхүүрээ гарган иртэл Төөгөө гар утсаа асаан гэрэл гаргалаа. Цоожны нүхэнд
түлхүүрээ хийв үү үгүй юу хаалганы цаана тор гэх чимээ дуулдаад цэлс хийн гэрэл асан хаалга нээгдэхэд Соёлоогийн үнхэлцэг золтой л хагарчихсангүй . . .Соёлоо цочисноосоо илүү Ханболдыг хараад золтой л муужирч унасангүй, зэвхий царайлан ээрч мууран байж нэг хоёр үг хэлэх гэтэл Ханболд түүнийг үг дуугүй угз татан гэрийн хаалгаар оруулаад өөрөө гадагш орцонд гарч, бараг шоконд орон хөшин зогссон Төгөлдөрийг өмнө тулж ирлээ. Тасхийх дуу гарч Ханболд Төгөлдөрийн хар чадлаараа шанаадаж орхив. Төгөлдөр яах учраа ололгүй шанаагаа даран зогсоход Соёлоо хашхиран тэр 2-ы дундуур орж зогслоо. Ханболдоо би өөрөө буруутай, би түүнрүү өөрөө утасдсан юм, Төөгөөд ямар ч буруу байхгүй хэмээн Ханболдын гараас зууран уйлан өгүүлж
Төгөлдөрөө чи эндээс одоохон яв, би гуйж байна хэмээн эрсхэн өгүүлэхэд Төгөлдөр хэдийгээр Соёлоогийн төлөө санаа зововч энд байлаа гээд улам дордохыг ухааран шат алгасан харайж гадаа гарлаа. Хойно нь Ханболдын муухай хүйтэн дуугаар инээх нь сонсогдоход буцан очиж түүнтэй гар зөрүүлэн нэгийгээ үзмээр санагдах боловч буруутай хүний эрхээр гараа тас атгасаар тэдний орцноор харч хаалганд уураа гаргах мэт тас хийтэл савлаа.Чимээгүй уйлан зогсох Соёлоог Ханболд түлхэх шахам гэртээ оруулав. Гүн санаа алдаад Ханболд Соёлоо минь энэ хамтын амьдралдаа би чамайг ганц л удаа туршиж үзлээ, чи шалгалтыг минь даасангүй хэмээн гунигтай өгүүлэхэд Соёлоогийн зүрх хагарах шахам базлагдан өвдөөд улам ч их дуу шуутай уйлж гарлаа. Өдөр би гэртээ аль хэдийн ирчихсэн байсан.
Дараа нь чамруу залгасан. Ажлаа тараад л ирнэ гээд би эхлээд хүлээж байлаа. Харин оройтоход чинь хаанаас ирэх бол утасдаад тосдог юм билүү гэж бодлоо, шөнийг 1 цагаас хойш харин хэн чамайг хүргэж ирэх нь вэ гээд гэрлээ унтраагаад цонхон дээрээсээ салсангүй дээ. Би чамайг энэ залууг мартсан гэж сэтгэл дүүрэн итгэж явлаа, тиймээс ч энэ жилүүдэд чамд л үнэнч явсан. Та харин намайг байхгүй болгонд ингэж энэ залууг гэртээ дагуулж ирж хонодог байсныг би мэдсэнгүй гээд уурандаа чичирсэн гараар тамхи аван асаалаа. . . Гэхдээ Ханболд тамхиа ч татаж чадсангүй, уур хорсолдоо автан би явлаа хэмээн хашгираад үүдрүү зүглэхэд Соёлоо гүйн очиж хаалга алдлан зогслоо. Чи битгий уурлаач дээ, би чамайг хуурсан зүйл нэг ч үгүй, чамд би бүх үнэнээ хэлье. Дараа нь чи намайг уучлах эсэхээ шийдээрэй гээд гал
тогооныхоо өрөөнд хөтлөн орлоо. Хоол цайг нь аль хэдийн бэлдээд тавьсан байгааг нь хараад улам ч их зүрх нь шимширч тэвчээргүй өөрийгөө дотроо зүхээд хамаг үнэнээ хэлэхээд урт гэгч нь амьсгаа аван суулаа. . .Төгөлдөр гэрийнхээ үүдэнд ирээд хаураа гараараа тэмтэрч үзлээ, халуу оргин хөндүүрлэж байвч санасныг бодоход гайгүй бололтой. Хаалгаа чимээгүйхэн онгойлгоод гэртээ ортос тас харанхуй түүнийг угтахад зүрх нь палхийтэл эвгүй орхин цохиллоо. Бушуухан үүдний гэрлээ асаан арай эхнэр охин 2 маань гээд ухасхийтэл бяцхан охиноо өвөрлөөд нам унтаж байгаа Уянгааг хараад сэтгэл нь
тайвширч суун туслаа. . . Урд нь оройтох болгонд хичнээн ч цаг болж байсан Уянгаа нь уурлаж үглэдэг ч гэлээ гэрэлтэй хүлээгээд сууж байдаг сан. Өөрөө л анзаараагүй болохоос бүүр дасчихаж дээ. Нэг өдөр ингээд ороод иртэл эхнэр охин 2 нь байхгүй тас харанхуй түүнийг угтвал яана гэсэн бодол дотрыг нь зуран орж ирэхэд ууртай гэлээ эхнэрийнхээ үнэ цэнийг одоо л нэг ойлгох мэт санагдлаа. Зөөлөн алхсаар тайван нойрсох охиноо үнсээд, хажууд нь бас л нялх хүүхэд мэт нам унтаж буй Уянгааг хараад өөрийн эрхгүй хайрлах сэтгэл төрж сүүлийн хэдэн сард анх удаа чин сэтгэлээсээ энхрийлэн, хацар дээр нь зөөлөн үнслээ . . . Тусдаа ор засаад унтахаар нааш цааш хөрвөөн

хэвтэхэж Соёлоог яаж байгаа бол хэмээн бодоход, Соёлоо л өөрт нь хүнийг хайрлах нандин сайхан сэтгэлийг буцаан суулгаж өгсөн мэт Төгөлдөрт санагдан амьдрал илүү сайхан, илүү сонирхолтой мэт санагдаж эхэлсэнийг дотроо мэдэрлээ.