Home Өгүүллэг “5 ЖИЛИЙН ДАРАА” өгүүллэг “2-р хэсэг”

“5 ЖИЛИЙН ДАРАА” өгүүллэг “2-р хэсэг”

0 second read
0
1
958

Амьдралынх нь эхний жилүүд тун ч сайхан эвтэй найртай өнгөрсөн санагдана. Харин сүүлийн 2 жилээс л Төгөлдөр мэр сэр балгаж эхэлсэн сэн. Гэм хоргүй өлмий дээрээ гишгилэн ирэхэд нь сүртэй ч зүйл

боддоггүй байсаар явтал нэг л мэдэхэд сарын ихэнх өдрүүдэд пиво ханхлуулан оройтосхийж ирдэг болсон аж. Тэгээд л хэрэлдэж сүүлдээ улаан цайм утсаа салгаад одоогийнх шиг таг алга болчихсон удаа

олон тохиолдсож байгаа билээ. Гэхдээ хаа очих ажлаа таслах ч юм уу хоцорч байсан удаагүй. Уянгаа босч шөнийн бүүдгэр гэрэл туссан толинд өөрийгөө сайтар ажлаа. Ийм залуу сайхнаараа халамцуу ирэх

хүн хүлээж шөнийг барсаар байх гэж үү хэмээн гуниглангуй бодлоо. Ажлаасаа оройтоход нь тосоод хүрээд ирдэг байсан сайхан үе дахин ирэхээргүй өнгөрлөө гэж үү. . .Хаалганы цоож торхийн дуугарч үүдэнд

хэн нэг нь хөлөө чимээгүйхэн арчих сонсогдлоо. Уянгаагийн зүрх хөөрч өөрийнх эрхгүй уур нь бадран ухасхийн Төгөлдөрийг тосон очлоо, улаан нүдэлчихээд муухан инээмсэглэн зогсох Төгөлдөрийг

хараад хар чадлаараа энгэрлүү нь хэд сайн дэлсээд цухиран уйллаа. Хар шөнөөр согтуу ирчихээд бас инээнэ гэнэ ээ. . .Гал тогооны өрөөндөө Уянгаа бухимдан уйлахад Төгөлдөрийн өөрийн эрхгүй өөрийгөө буруутгалаа, ээ утасдаад хэлчдэг байж. . .Хувцасаа тайлаад Төгөлдөр Уянгаагийн хажууд сандал татан сууж өнөөдөр найз нь хэлтэсийн дарга болсон тэгээд л баярласандаа жаахан сууж байгаад ирлээ хэлээгүйд минь намайг уучлаарай. . .Уянгаа таг дуугүй болж нулимсаа арчлаа. Эртхэн утасдаад хэлж болсонгүй юу дээ, би ч бас баярлах зүрхтэй хүн шүү дээ хэмээн санаа алдлаа. Намайг ч бас уучлаарай Төөгөө . . . Би юу болсоныг ч эхлээд асуух сөгөөгүй ийм л

ууртай уцаартай хүн болчихож дээ. . .Маргааш өглөө хаврын нар ээж энд тэндгүй газар харлан бараантсан тун ч сайхан өглөө боллоо. Төгөлдөр өөрийн шинэ ажилдаа сэтгэл хангалуун гарч явлаа, охиноо үнсээд Уянгаагийнхаа цайг амтархан уучихаад хийх бүтээх ажлыы сэтгэлдээ ургуулан дотроо инээд алдсаар ажилдаа явлаа. Үгүй ер одоо ингэж дэмий уухаа болье даварсаар байтал нэг мэдэхэд уучихдаг хүний тоог нэгээр нэмэх нь хэмээн үе үехэн ангалзах толгойндоо жаахан эмзэглэн бодлоо . . . Цоо шинэ ажлын төлөвлөгөө гаргаж бусад ажилтныхаа төлөвлөгөөг үзэж суухад Төгөлдөрийн дотор бачимдах ч биш бас нэг л сайхан зүйлээр бөглөрөн дүүрэх ч шиг сэтгэл нь нэг л

хөдлөж туйлын сэтгэл хангалуун суусаар нэг л мэдэхэд 20 цаг болж байгааг анзаарлаа. . . Хүүеэ сайн уу жаахан махлаа юу гэх хүүхний цовоо дуу гарахад Соёлоо эргэн харахад 10 жилийнх нь ангийн охин инээд алдан зогсож байхыг хараад бөөн баяр боллоо. Аргагүй дээ дунд сургуулиа төгссөнөөс хойш тааралдаж байгаагүй, уул нь цагтаа 2лаа нилээдгүй л найзууд гүйж явсан сан. Соёлоо тэр 2 ойрд уулзаагүй болоод ч тэрүү хэсэг ярилцан гудамжинд зогслоо. Хүүе 2лаа нэг газар орж тухтай сууя, багынхаа дурсамжууд эргээд сэргэх шиг сайхан байна гэж Соёлоо өгүүллээ. Харин тийм гэхдээ чи орой завтай бол хүрээд ирэхгүй юу, би нэг багахан уушын газар ажиллуулдаг болсон оройдоо очиж орлогоо авдаг юм чамд ч үзүүлэе, жаахан сууж хууч

хөөрөе хэмээн найз бүсгүй нь санал гаргалаа. Ханболд анд яваад маргааш ирнэ гээд явчихсан эзгүй гэртээ байгаа Соёлоо олзуурхан зөвшөөрч хаягийг нь сайтар заалган аваад салж явцгаалаа. Оройхон 9 дөхүүлээд заасан газар очвол өө хэлсэн хүнд жаахан тамхины утаа элбэг суунагласан болохоос аятайхан тохижилттой газар байлаа, нэг булангаас нь найз бүсгүй нь гар даллан дууда байлаа. Олон жил уулзаагүй 2 жаахан вино шимэн багын явдлууд, багш нар ангийнханаа дурсан хэсэг инээлдлээ. Тас няс хийн пивоны грушик хагарах чимээтэй зэрэгцэн хэсэг эрчүүдийн паргиа дуугаар инээлдэх чимээ сонсогдоход тэр 2 өөрийн эрхгүй эргэн харлаа. Хүүе стакан

хагалж орхилоо хэмээн Соёлоог санаа зовоход найз нь огт санаа зовсон зүйлгүй зүгээр зүгээр эд манайд байнга орж ирцгээдэг юм, төлбөр мөнгөө хэл амгүй бүрэн өгдөг хүмүүс гээд тоосон шинжгүй суулаа. Соёлоо тайвширч энгээд харах гэтэл нүдний өмнө нэг л танил царай харагдах мэт болж өөрийн эрхгүй зүрх нь түг түг түгшин уусан жаахан вино нь амаар гарах шахлаа. Өөрийгөө тайвшруулан биш байлгүй хэмээн бодсоор дахин лавшруулан хартал яахын аргагүй тамхины удаан дунд улаан нүд гарган дуниартан суугаа Төгөлдөрийг олж хараад өөрийн эрхгүй аяархан дуу алдан эвгүйцлээ.Урд нь хайрлаж дурлаж байсан хүнийгээ ийм байдалтай хөлчүүрхэж суухыг нь харах байтугай сонссон ч удаагүйдээ Соёлоо өөрийн эрхгүй

цочирдлоо. Яасан бэ таньдаг хүн чинь байгаа юм уу. Тиймээ хэмээн Соёлоо гайхширан дуугарч түүнээс сайтар асуулаа. Байнгын үйлчлүүлэгчид гэв үү, эд тэгээд дандаа сууцгаадаг юм уу. . . Байнгя л орж ирээд сууж байгаад хаахаар гараад явдагшдээ, чи хэнийг таньдаг юм бэ. Тэр залуут таньдаг юмаа, манай нөгөө ангид сурч байсан юм, тэр залуу бас байнга ирдэг үү. өө тэр чинь жинхэнэ байнгын үйлчлүүлэгч гэхдээ хөөрхий хэлд амгүй сайн залуу болтой байна лдлээ, төлбөр мөнгөө хэл амгүй бүрэн хийгээд л гараад явдаг юм. Соёлоо анхааралтай сонсоод багын андаа сайтар ажиглалаа . Амьдрал аа гэж хүнийг ч мөн янз янзын хэлбэр дүрсэд оруулж эвдэх юм даа. Найзынх нь хувьд төлбөр мөнгөө л төлсөн хүн л бол сайн хүн болж

хэдийнэ хувирсан бололтой. . .Найзыгаа текен дээр очоод ирэх зуур Төгөлдөрийг дахин дахин ажиглалаа, бас жаахан мах суучихад царай нь харин бүдэг гэрэлд ч тэр үү ер нь харлангуй бараандуу болжээ. Гэхдээ нүд нь аль хэдийн согтуу сүүмгэр дүрээ олчихсон бөгөөд хаа нэгтээ яарсан шинжгүй дуниартан Соёлоог огтхон ч ажиглахгүй байгаад нь Соёлоогийн зүрхээр ёгхийн хатгуулах шиг боллоо. Байнгын үйлчлүүлэгч гэнэ ээ. Төөгөө минь дээ яаж юу хийж яваа чинь энэ билээ, хөөрхөн охинтой болсоныг чинь л мэдсэн одоо Уянгаатай байгаа болов уу эсвэл салж сарниад ингээд ууж иддэг болчихсон юм болов уу. . . Удаан ажиглах тусам халамцуу төрхний цаанаас Төгөлдөрийн хуучин сэтгэлд үлдсэн хайр булаам дөлгөөхөн төрх тэр хэвээрээ харагдаж Соёлоо өөрийн эрхгүй санаа алдлаа. Хэдийгээр 5

жил өнгөрсөн ч Төгөлдөр Соёлоогийн зүрхэнд байршсан өөрийн булангаа Ханболдод тавьж өгөөгүй хэвээрээ байгааг Соёлоо үе үехэн ухаардаг билээ. . . Одоо Соёлоо урдын уйлахаас өөр ид шидгүй бүсгүй байхаа больсон, 30 дөхөж яваа амьдралын элдэв учралд нэгэнт хөл алдахааргүй бүсгүй болжээ.Юутай ч шууд л дагуулаад эндээс гарая, энд ингэж согтуу царайлж суугааг нь яасан ч Соёлоо тэвчиж ч чадахгүй. Найз бүсгүйтэйгээ дахин жаал ярилцан суусан ч толгойд нь элдэв бодол эргэлдсээр л байлаа. Намайг шууд таних болов уу яах бол, явъя гээд аваад гарах гэхлээр үгэнд ороод дагаад гарах болов уу. Яах бол уулзалгүй бүтэн 5 жил өнгөрсөн хойно бааранд найзуудтайгаа

сууж байхад намайг дагаад гарах болов уу хэмээн эргэцүүлсээр толгой өвдөх шахлаа. Удалгүй найздаа явлаа гэж хэлээд тэр ч төлбөр тооцоо хэмээн текээ зүглэн уусан холдож Соёлоо ширээндээ ганцаараа үлдлээ. Төгөлдөрийг харвал аль хэдийн дахин дүүргэсэн грушик барин улам ч тухтай суух нь харагдав. Соёлоо цүнхээ аваад ухасхийн тэдний ширээний хажууд очлоо. Алив Төгөлдөрөө 2лаа эндээс одоохон явъя . .

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…