
Хандмаа ажлаа дуусчихаад болзоот залуугаа зоогийн газрыхаа үүдэнд хүлээн зогслоо. – Сайн уу, Хандмаа? – Сайн, сайн, хоёр пирожки нэг цай гуай. – Би чамайг надтай хэзээ ч болзохгүй болов уу л гэж боддог
байлаа. Миний чамд талтайг чи ч анзаарсан л л байхдаа, – хэмээн шалдар булдар зүйлс ярингаа автобусны буудалруу дөхөцгөөнө. Гэнэт машины амбаарнуудын дунд харанхуй буланд хүүхэд уйлах чимээ
сонсогдно. – Байз, тийш ээ очоод үзье даа, – хэмээн Хандмаа түүний уулзаад удаагүй залуу болох Тулгаад хэлтэл, – Юу л байвал гэж дээ. Нэг бөбөчний нь хүүхэд уйлж байгаа биз. Хурдан харья! – Чи чинь юу
солиороод байгаа юм бэ? Чи тэгэж яараад байгаа юм бол түрүүлээд яв. Дахиж залгах хэрэггүй. – Чи чинь яачихаад байгаа юм бэ? Нэг танихгүй уйлсан хүүхдээс болоод арай гэж эхлүүлсэн харьцаагаа
дуусгах гэж үү? – Уйлсан хүүхдээс биш чиний адгийн хүйтэн сэтгэлээс боллоо. Бөбөчин ч гэх шиг. Тийм хүний хүүхэд хүүхэд биш юм уу? Чи жирийн айлд өссөн азтай юм аа… тэгэхдээ ийм сэтгэлгээтэй байгаа

чинь өрөвдөлтэй санагдаж байна. – Тэнэг хүүхэн, – хэмээн Тулга шүлсээ хаяад Хандмааг орхиод одов. Түүний явсанд баярлах Хандмаа уйлж буй хүүхэд рүү чимээгүй дөхөж очлоо. Очоод хартал Итгэл гадуур хувцасных нь нэг ханцуй урагдаж, өөрөө зодуулчихсан хөдөлж чадахгүй уйлаад хэвтэж байх нь тэр. Түүнийг харсан Хандмаа гүн цочирдож түргэн дуудах нь гэж оролдтол “гудамжны хүүхэд ямар харьялалгүй учраас очиж авах боломжгүй” гэсэн шалтгаанаар утсаа таслав. Аргаа барсан Хандмаа Итгэлийг тэврээд таксинд суун замд харагдах хүүхдийн эмнэлэг рүү яваад оров. – Хүүе, юу вэ? Гудамжны хүүхэд эмчлэхгүй шд ээ, эгчийн дүү. Наадхаа хурдан гарга, – гэж жижүүр эмч юу юу загинатал, Хандмаагийн тэвчээр барагдаж, – Та нар
чинь яачихсан хүмүүс вэ? Миний гарт байгаа энэ охин ердөө л 6 настай жаахан охин шд ээ. Та нар эмч хүмүүс, эмэгтэй хүмүүс, хамгийн гол нь эх хүмүүс биз дээ! Энэ хөөрхий охин муу хүмүүсийн хүүхэд болж төрсөндөө яагаад илүү их хохирч байгаа юм бэ? Та нараар эмчлүүлхийн тулд би энэ охинд ганган үнэтэй хувцас өмсүүлээд ирэх ёстой юм уу? Яах ёстой юм бэ, хэлээч! – хэмээн эмнэлэг даяар бархиран охиныг үзэж өгөхийг шаардав. – Энэ солиотой хүүхэн чинь… за наад хүүхдээ ийшээ хэвтүүл. Итгэлийн хамраас нь цус гарч, мөр, гэдэс, толгойндоо хүчтэй цохиулсан байлаа. Гурван хуруу нь хугарч гэмтсэн байснийг Хандмаа сонсоод бяцхан хуруунуудаараа хөөсөөр тоглож сахилгагүйтан инээж байсан дүр зургийг санан “эгч нь чамайг
явуулдаггүй байж” хэмээн бодон уйлан зогслоо. Үзлэг дуусаж Итгэл ухаан орсон ч маш их сульдсан байлаа. Хандмаа бушуухан Итгэлийг гэртээ аваачин хар шөл хийж өгөөд орондоо хэвтүүлэв. Итгэл юм ярих тэнхээгүй авч доголон нулимс бөмбөрүүлсээр байлаа. – Аниа, таны юмнуудыг хулгайлсанд уучлаарай… – Эгч нь уучилсаан. Харин эгч нь чамайг хайхаа больсонд уучлаарай. – Би таны мөнгө утсыг шууд аавд өгсөн. Аавд өгвөл намайг дахиж зодохгүй юм шиг санагдаад… аваачаад өгчихсөн. Тэгсэн чинь дахиж таньдээр очоод мөнгө авчрахыг өдөр болгон шаардаад байсан. – Эгч дээрээ ирэхгүй яасан юм бэ? – Би айгаад байсан, – хэмээн Итгэл сөөсөн хоолойгоор шивнэв. – Зүгээр ээ. Одоо чи аавдээрээ яасан ч битгий дахиж очоорой, за? Чи миний дүү
болоод амьдар за юу. Дахиж хулгай хүүхгүй, гуйлга гуйхгүй, аавдаа зодуулахгүй. Мэдэв үү? – За, аниа… Маргааш нь Итгэл тэнхэрч Хандмаа түүнийг тоглоомын газар дагуулан явав. Хандмаа бүх асуудлуудаа мартан яг л Итгэлийн бас нэгэн жоохон найз нь болж хамтдаа хөгжилтэй тоглоцгоов. – Аниа, энэ газар ямар гоё юм бэ? Би цонхны цаанаас нь хардаг байсан. Тэгэхдээ хараад л байхаар намайг хөөчихдөг байсөөн… – Одоо хэн ч чамайг хаанаас ч хөөхгүй ээ. Тэр явдлаас хойш 5н жил өнгөрч Итгэл 12 нас хүрэв. – За өөр юу байна аа,
Баясаа эгч, Итгэлийн хичээл сайн уу? – Сайн, сайн. Цаадах чинь тооны олимпиаданд ороод 3дугаар байранд орсон. – Тийм үү? Ямар мундаг юм бэ? Он гарахаар та хоёр дээр очиж тэмдэглэнэ шүү! – Хүүе, удахгүй ирэх гэж байгаа юм байна шд ээ. За Хандмаа минь, эртээдийх шиг баахан бэлэг сэлд чирээд гааль дээр саатуулагдав аа. Бид хоёрт чи л бэлэг шүү дээ. – За ойлголоодоо. – Эгч нь 5н жилийн өмнө Итгэлийг

дагуулаад ирэхэд чинь зэмлэж байсандаа одоо ч харамсдаг. Одоо Итгэл бол миний амьдралын утга учир. Миний охин. Миний Итгэл. Төгсөв.
Хүүхэд гэдэг цас цагаан тийм л ариухан, гэнэн, гэгээлэг бяцхан ертөнц шүү. Хүүхэд бүр аз жаргалтай байг.