Home Өгүүллэг “ИТГЭЛ” өгүүллэг “3-р хэсэг”

“ИТГЭЛ” өгүүллэг “3-р хэсэг”

0 second read
0
0
1,613

Итгэл Хандмаагийн амьдрах жижигхэн өрөөний булан тохой бүрийг сониучирхан харж, хүүхэд л юм болохоороо гялалзаж гялтганасан, нүдэнд туссан эд зүйлсийг гартаа барин сонирхож байв. Ханандээр

өлгөөстэй гэр бүлийн зураг анхаарлыг татан хэсэг ширтэн зогслоо. — Аан, эгчийх нь аав, ээж, дүү гурав. Энэ их олон жилийн өмнөх зураг. Эгч нь их өөрчлөгдсөн байгаа биз… — гэхэд Итгэл хариулсангүй. —

Итгэл ээ, ээж нь хаана байдаг юм бэ? — Би мэддэгүй юм өө. Ааваасаа эрүүл үед нь асуухад “юу олон долоон юм асуугаад байгаа юм” гэж загинадаг, харин согтсон үедээ “танай ээж чи бид хоёрыг хаяад явсан”

гэж агсам тавьдаг. Би ээжтэйгээ уулзмаар л байдаг. Нэг л өдөр ээж минь ирээд намайг энэншиг гоё гэрт авчраад аавтай гурвуулаа аз жаргалтай амьдрана гэж би өдөр болгон хүсдэг, — хэмээн сөөнгө

хоолойгоор хэлж нулимсаа дуслуулан зогслоо. — Миний дүү, битгий уйл аа. Хоёулаа ээжийг чинь олно оо, за?… Чи ааваасаа их айдаг уу? — Аймар айдаг. Намайг чирж, зодож, түлхээд л байхаар нь их айдаг.

Согтчихоод надад агсам тавиад, тэр хавиар нэг орилж, уйлахад нь өрөвддөг, харин өглөө нь сэрээд өмнөх өдрөө яасан талаараа асуудаг. Би гайгүй их мөнгө олоод очихоор их гоё ханддаг, олоогүй үед аймаг хэцүү — Хандмаа, Итгэл хоёр хоёулаа уйлж орхив. Гэвч Хандмааг бодвол Итгэл хэдхэн л нулимс дуслуулж байв, учир нь “уйлахгүй байх”ыг яс махандаа шингэтэл ойлгосон байлаа. Хандмаа хүүхдэд тийм ч хайртай нэгэн биш ч ямар ч хүүхэд түүн шиг хэцүү нөхцөлд амьдрах ёсгүй гэж бодсон бодол нь бяцхан охиныг гэртээ авчрахад хүргэсэн юм. — Эгч нь чамайг усанд оруулаад өгөх үү? Хацрых нь сайр арилж, чи улам хөөрхөн болоод гараад ирнэ, — гэхэд хөөрхөн гэдэг

үгийг төрсөн эцгээсээ сонсож үзээгүй бяцхан охин сайхан бодол тээн Хандмаагийн дүүргэж өгсөн ваннанд оров, — Ичих хэрэггүй ээ. Охид нэг нэгнээсээ ичдэггүй юм шүү дээ. Эгч нь ядарсан үедээ ваннд хэвтэх дуртай… хамаг муухай бодлуудыг хиртэйгээ угаачихдаг юм шиг санагддаг, — хэмээн инээв. Итгэлийн нүүрийг угаахад үнэхээр л хөөрхөн охин болж орхив. Савангийн хөөсийг бяцхан гараараа үлээж сахилгагүйтах охиныг Хандмаа хараад ээж болсон юм шиг дулаан мэдрэмжийг түр зур аван хажууд нь сууж байв. Усанд оруулсныхаа дараа Хандмаа охины нүүрэндээр нь тос түрхтэл сайртаж хатуурсан хацарны арьс арай зөөлөрхөд охин толинд харж баярлах нь тэр. — Аниа, хүүхэлдэйн киногоо үзэх үү? — хэмээн Итгэл хэзээ язааний

төрсөн эгчтэйгээ ярьж буй мэт асуухад Хандмаа өхөөрдөн, “ Хүүхэд гэдэг чинь ийм л гэнэн, ийм л цагаахан амьтан байдаг юм байна. Хөөрхий минь.” Хандмаагийн тавьж өгсөн Элсатай хүүхэлдэйн киног Итгэл шимтэн үзэж, нүдээ зурагтнаас салгахгүй байх цаг дор Хандмаа маргаашийн хичээлийн даалгавраа хийн суув. Гэрийн даалгавраа хийчихээд хартал хүүхэлдэйн кино дуусчихсан, харин бяцхан охин шаландээр унтаж байв. Хандмаа өөрийн унтдаг ороо засаж Итгэлийг тэвэрч хэвтүүлчихээд, өөртөө газар гудас дэвсэн олон зүйлийг бодон хэвтлээ. “Маргааш хичээлээ таслаад Итгэлийг тоглоомын газар тоглуулж үзүүлнэ” гэсэн санаандаа догдлон арайхийн унтав. Нэг

мэдэхэд үүр цайж, шувууд жиргэх чимээнээр Хандмаа нэг нүдээ нээн цаг хэд болж буйг шалгах гээд утсаа хайн тэмтчиж байтал өөр нэгэн чимээ сонстох нь тэр. Үүднээс гарах чимээг гайхаж өндийгөөд хартал Итгэл хэдийнэ босоод хувцсаа өмсчихсөн Хандмаагийн гадуур хувцасны халаасандахь задгай мөнгийг халааслан зогсож байв… — Итгэл ээ, юу хийж байна аа? — хэмээн урам нь хугарч гайхан Хандмаа чангахан асуутал Итгэл цочсондоо гялс гараад гүйчихэв, — утас бас авчхаж… Араас нь гарч гүйх хүсэл Хандмаад байсангүй. Учир нь түүний алдсан хамгийн том зүйл бол итгэл байлаа. — Өө, чи чинь хэрсүү юм уу гэхээр яасан гэнэн амьтан бэ, — хэмээн болсон бүх

зүйлийг сонссон Баясаа эгч Хандмааг зэмлэн цохиод авлаа, — Тэр хүүхэд чинь жирийн ч хүүхэд биш, гудманд өссөн хүүхэд санаа гэж ёстой л чи бидний гүйцэгдэхгүй юм байгаа. Нэг удаа хэдэн хүүхэд мөнгө асуухаар нь байхгүй гэчихсэн чинь надруу чулуу шидсэн шд ээ. Зэрлэгшсэн л гэсэн үг. Цуцуцу. Алдахгүй гээд ангалзаад байсан утас, мөнгөө алдчихсан зогсож байдаг, Хандмаа минь, тийм хүүхдүүдийг гэртээ оруулах байтугай нэг үг ч солих хэрэггүй шд ээ! — Хэлээд юу гэхэв ээ, эгч минь. Би ч ус цасанд оруулаад л…маргааш нь авч явж тоглуулна гэж бодоод унтсаныг хэлэх үү… Гомдох нь хаашаа юм… өөртөө д гомдьё… Тэгэхдээ л хөөрхий минь аавдаа аваачиж өгөхгээд л

миний юмнуудийг хулгайлсан байх…Уурлахаас илүү өрөвдөөд байна аа, эгч ээ. Та энэ хавиар харагдвал хэлж үзээрэй… — Күэ ердөө. Хаширдаггүй амьтан гэж чамайг л хэлэх байх, — хэмээн Баясаа эгч яг л ээж шиг нь үгэлж орхив. Баясаа эгчийн зоогийн газар бол Хандмаагийн сурдаг их сургуулийн яг урд нь байрладаг оюутнууд ихэвчлэн ордог жижигхэн хоолны газар байдаа. Баясаа эгч нөхөр хүүхэдгүй, насаараа л зоогийн газартаа хамаг цаг хугацаа, эрх хүчээ зориулсан нэгэн. Орж ирэх оюутан болгоныг таньдаг, юу захиалхыг нь ч урьдчлаад мэдчихдэг, хүн бүрийн хайрыг татсан Баясаа эгч. Оюутнууд хааяа мөнгө үнэхээр хэрэгтэй болсон үедээ Баясаа эгчээс зоогийн газар нь зөөгч, угаагч, бэлтгэгчээр цагийн ажил хийдэг

байлаа. Зарим нь найздаа ч ярихгүй зүйлээ ярьж, ээжээсээ ч асуухгүй зүйлээ Баясаа эгчээс аминчлан асуудаг байв. Харин Хандмаа аль жил хагасын өмнөөс тэнд ажиллаж эхэлсэн бөгөөд Баясаа эгч Хандмаад үргэлж анхаарал халамж тавьж, хэрэгтэй үед нь загинаж өгнө. Тэр явдлаас хэдэн өдөр өнгөрч Хандмаа Итгэлийг хайхаа больж жирийн амьдралруугаа орсон байлаа.

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…