Home Өгүүллэг “МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

“МИНИЙ ЭГЧ МАЯА” өгүүллэг төгсгөлийн “6-р хэсэг”

0 second read
0
0
1,084

5н жилийн дараа… Одоо би хөөрхөн охиноо төрүүлэх гээд бэлдэж байгаа аз жаргалтай эмэгтэй. 3н настай бяцхан хүү минь дүүгээ хурдан хармаар байна гэх болгонд л амьдрал үнэхээр сайхан санагдах

юм. Энэ бүхэн ердөө л ингэж эхэлсэн Тэр надад болзох санал тавихад би бардам зангаасаа болж шууд зөвшөөрөөгүй ч төд удалгүй болзохоор болсон юм. “Дараа хариу хэлье” гэдэг үгээр би “Үгүй” гэдэг

хариултыг орлуулж хэлдэг байсан бол тэр өдөр би дотроо “Тийм ээ” гэж хашгирч байлаа. Надруу тэмүүлэх залуусыг эвтэйхэн үргээчихээд ганцаараа л явж байх арай дээр санагддаг надад болзоо гэж шинэ зүйл

байлаа. Тэгсэн хэдий ч би догдлол сандралаар дүүрэн байлаа. Намайг тэгж дурлуулсан залуу бол Мөнхөө. Түүнтэй би анх 5н жилийн өмнө танилцсан. Тэр үед миний амьдрал орвонгоороо эргэж сайн найз Ари

маань урваж, огт танихгүй залуу Базараагаас айсаар бөөн л зүйл болсон. Тэрнээс болж стрессдэж өөрийгөө завгүй байлгахыг хүсэж ухаан санаагаа арай ч өөр юманд төвлөрүүлэх нь надад тусална гэдэгт

итгэлтэй байлаа. Тэгсээр би яагаад ч юм гитарын дугуйланд явахаар болсон юм. Аав, Марта хоёрт хэлэхэд нүд нь оройдээрээ гарч, дараа нь бүр шоолж байсан ч би нэгэнт шийдсэн эрчээрээ гэртэй ойр байрлах дугуйландаа бүртгүүлсэн юм. Ортол өсвөр насны хэдэн найзууд, миний насны нэг бүсгүй болон ахимаг насны хэдэн ах эгч нар бүгд гартаа гитар барьчихаад багш бололтой нэг залууг анхааралтай хараад дагаад тоглож байлаа. Би хичээлийг нь дуустал хүлээгээд багш дээр нь очлоо. Тэгтэл эрээн цамц өмсөөд, үсээ бага зэрэг босгосон бараг миний үеийн залуу наашаа харав. – Сайн байна уу? Өчигдөр залгаж

бүртгүүлсэн хүн үү тэ? – Тийм ээ. Сайн байна уу? Намайг Маяа гэдэг. – За, намайг Мөнхөө гэхэд л болно. Багш гэж дуудах хэрэггүй, – гэж хүйтнээр хэлчихээд тоосон ч шижгүй нөгөө хүүхдүүддээр очоод хамт гитараа бариад юм аа заагаад эхлэв. Юм аа ярьж дуусгахгүй юм байхдаа? Сонин залуу вэ… – Мөнхөө багшаа би хэзээнээс эхлэх вэ? – Багш гэх хэрэггүй гэж хэлсэн шүү дээ, – гэж хэлээд бага зэрэг инээмсэглэсэн нь түүний надруу хараад инээсэн анхны тохиолдол байв. Тэр үед л түүний эрүү хацраар бага зэрэг ургасан сахал түүнд

ямар гоё зохисон байсныг анзаарав. Тэр хана налуулж тавьсан байсан хуучин гитаруудынхаа нэгээс надад өгөөд, – Май, чаддаг ая байвал тоглоод үзүүлдээ, – гээд гитараа сунгалаа – Би огт чадахгүй л дээ. – Бүр анхнаас нь заах хэрэг гарах нь дээ, – гэж санаа алдангүй хэлэхэд би түүнд гай болох болов уу гэсэн бодлоос илүүтэйгээр би хурдан сурчихаж чадна гэж бодов, – чи хичээлийн дараа үлдчих, би нот заагаад өгье. – За ойлголоо, – тэр ямар царайлаг юм бэ… бас надтай бусад шал өөр хүйтэн хөндий харьцаж байна, надтай юм ярьж байхдаа надруу бараг харах ч гүй юм. Тэр надад таалагдаад байх шиг байна. Хичээл ч тэр янзаараа өрнөж, би түүний анхааралд өртөхийг хүсдэг болов. Гэвч тэр 56настай Ганаа ахад хүртэл надаас илүү

анхаарал тавин зааж байв. Ингэсээр нэг сар болж би ч гитар гайгүй сурчихав. Мөнхөө найз охинтой баймааргүй юм даа. Хэрвээ найз охинтой бол тэр бүсгүй үнэхээр л азтай байна даа. Нэг өдөр хичээл дуусаж би Мөнхөөдээр очтол, – Ашгүй дээ, чамаас юм асуух гэж байсан юм, – Надад бас асуух юм байна, – хэмээн би гомдсон янзтайгаар, – чи найз бүсгүйтэй юм уу? гээд шууд л асуучихав. Тэр намайг өхөөрдсөн янзтай инээсээр, – Миний асуулт чиний асуултанд хариулт өгөх нь дээ. – Ямар асуулт? – Өнөө орой надтай болзох уу? – гэж тэр анх удаа надруу удаанаар ширтэв. Бүр яг нүдрүү минь цоо ширтэсээр асуултандаа хариулт хүлээнгээ инээмсэглэн. Түүний харцанд яг л “одоо зөв цаг нь ирсэн” гэсэн байлаа. Би ийм юманд бэлэн байгаагүй шүү дээ. Би яг

алим шиг улайх гээд байхаар нь, – Мэдэхгүй, дараа хэлье, – гэчихээд би гараад явчихав. Нэг мэдэхэд би гэрээ өнгөрөөд хол алхчихсан байв. Би үнэхээр дурлаж ээ! Тэр өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Мөнхөө бид хоёр аз жаргалтай хосууд болж бүр хоёр хүүхийн эцэг эх болох гэж байна шүү дээ. Болзооны үеэр Мөнхөө надад анх хараад л дурласан гэхдээ мэдэгдэхийг хүсээгүй гэж хэлсэн. Хайргүй хэрнээ сэтгэлээ илчлээд гүйгээд байдаг залуусаас түүнийг бусдаас өөр болгож байсан зүйл тэр байлаа. Зоригоо яасан бэ гэж үү? Зоригоо бид хоёр найзууд

байхаар шийдэж харин Ари түүнийг аргадсаар байгаад тэр хоёр хоорондоо учраа олсон нь үнэхээр л бурхны зурсан зураас гэлтэй. Тэд асрамжийн газрын хүүхдүүдэд зургийн хичээл зааж, хүүхдүүдийн зурсан зургаар үзэсгэлэн нээж, хүүхдүүдийг эцэг эхтэй болгох ер бусын гайхалтай аргыг бодож олсон байв. Мөн Ари, Зоригоо хоёр өөрсдийн бизнесыг эхэлж одоо амжилттай байгаа. Бизнесыг нь гарааг тавьж өгөхөд дэмжсэн хүн хэн гээч? Базараа. Базараагийн охин дүү италиас ирж түүнд сайн нөлөө үзүүлж Базараа амьдралаа шинээр

эхлүүлсэн. Аригийн ээж амжилттай эмчлэгдэж одоо дэлхийгээр аялж Аригийн хүссэнээр өөрийнхөө амьдралаар амьдарч байгаа. Ари маань бас 6 сартай жирэмсэн болохоор бид хоёр хамтдаа жирэмсний йогандаа явлаа баяртай. Төгсөв

Load More Related Articles
Load More By admin
Load More In Өгүүллэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Check Also

Эрүүл мэндэд сөрөг үр дагаваргүйгээр хэрхэн жин хасах вэ?

Завгүй амьдралын хэв маяг, эрүүл бус хооллолт, байгаль цаг уурын таагүй нөхцөл байдлаас бо…